Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Үндсэн хуулийн өөрчлөлт ингэж хийгджээ

2015-6-05
0
ЖИРГЭХ

        Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил ид явагдаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас томилон ажиллуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “УИХ-ын даргын захирамжаар батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруй хугацаанд ажилласныхаа үр дүнд бүлгүүдэд эхний ээлжийн саналаа танилцуулж байна. Манай ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд парламентад суудалтай бүх намын төлөөлөл орсон. Анхны үндсэн хууль батлалцсан долоон гишүүн орсон байгаа. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй асуудалд судалгаа хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш хариуцлагатай ажил учраас ул, суурьтай судалгаа хийсэн байх ёстой гэж үзэж байгаа. Дэлхийн бусад орнуудын Үндсэн хуулийг судалж байна” гэж байсан билээ. Манай улс Үндсэн хуульдаа зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэж байж ядаж төр засгийн тогтвортой байдлыг хангана гэж үзэж байгаа юм. Ингээд Үндсэн хуульд шинээр ямар өөрчлөлтүүд орж байгааг 24 баримтаар хүргэж байна.

 

1. УИХ-ын нийт гишүүний 4/3-аас доошгүй нь тангараг өргөснөөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно


2. Сонгуулийн дүнгээр УИХ-ын нийт суудлын 50 хувиас дээш суудал авсан нам эвслийг УИХ-д олонхи гэнэ.


3. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Ерөний сайд, Засгийн газрын гишүүдийн 3/1-ны дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно.


4. УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.


5. УИХ дахь олонхиос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах.


6. Ерөнхийлөгчийн ба УИХ, түүний гишүүдийн сонгуулийг товлон зарлах байсныг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, түүний гишүүдийн сонгуулийг товлон зарлах болгожээ.  


7. Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн барьдаг байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх яамдын нэрийг заагаад өгчээ. Тодруулбал, Засгийн газар солигдсон ч яамдын тоо, нэр хэвээр байна гэсэн үг. Тодруулбал, 1. Сангийн яам, Дотоод хэрэг хууль зүйн яам, Гадаа хэргийн яам, Байгаль орчин хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Хөдөө, аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн үндсэн чиглэлийн есөн яамтай байхаар тусгажээ.


8. Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ.


9. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг хот, сумын Засаг дарга тус бүрийг гурван жилийн хугацаагаар томилж чөлөөлнө.


10. Хотын сумын Засаг даргыг иргэд гурван жилийн хугацаагаар шууд сонгож, аймгийн Засаг дарга батламжилна. Зөвхөн иргэн өөрийн нэрийг хот, сумын Засаг даргад нэр дэвшүүлнэ. Хот, сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймаг, хот, сум, баг, хорооны Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг дарга хорихг тавих эрхтэй.

 

11. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно.


12. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүндээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.


13. Ерөнхийлөгч огцорсон эвсэл нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.


14. Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.


15. Ерөнхийлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно. УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлнэ.


16. Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.


17. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно.


18. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, мөнгөний бодлого, улсын төсөв, түүний гүйцэтгэлийг УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх.


19. Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцох.


20. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч төлөөлөн сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт төлөөлөн сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар нийт төлөөлөн сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч төлөөлөн сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.


21. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.


22. Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна.

 

23. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс танилцуулсан Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус, тус Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна.


24. Төрийн жинхэнэ албанд орох, тогтвортой ажиллах, албан тушаал дэвших нөхцөл баталгааг хуулиар тогтооно.

Т.Хулан

image

Ингээд Үндсэн хуульд шинээр ямар өөрчлөлтүүд орж байгааг 24 баримтаар хүргэж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • батхуяг (202.179.4.94)
    Дордуулсан 7-н өөрчлөлтөө ухаан орсон юм бол өөрчил, давхар дээлгүй бие даасан засгийн газараа байгуулах,ажил хийлгэх боломжийг олгох битгий өөрдийн намын болон ахан дүүсээ шах, улс төрийн намуудыг хатуу гишүүнчилгүй болгох хэрэгтэй ЗЗНТУТХуульд өөрчөлт оруулах орон нутагт ИТХ нь намуудын хурал болсныг өөрчлөх жинхэнэ ардын төлөөлөлын хурал болгохмалчин тариачин сэхээтэн ажилчин ангийнсуманд намын үзэмжээр сонгогддог шагналын суудал ЗДОрлогч,ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг орон тооны бус болго тэдэнд хийх юм алга сум багуудын бүтэцыг зоригтой өөрчил зарим сум нь 1000 гаран хүнтэй байхад зарим баг 2600-с дээш хүн амтай байх юм тэгэхээр 1000 хүнтэй суманд сумын ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд ЗД,ЗДО Сумын хурал юу хиийхэв дэ байдал тийм л байна баярлалаа
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.31.230)
    ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛГЭЖ ДҮН ТАВИУЛАХ ТЕЛЕВИЗ МОНГОЛООС ОЛДОХ БОЛ УУ. ИЧМЭЭР
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.31.230)
    ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛГЭЖ ДҮН ТАВИУЛАХ ТЕЛЕВИЗ МОНГОЛООС ОЛДОХ БОЛ УУ. ИЧМЭЭР
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.31.230)
    ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛГЭЖ ДҮН ТАВИУЛАХ ТЕЛЕВИЗ МОНГОЛООС ОЛДОХ БОЛ УУ. ИЧМЭЭР
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.106)
    Долоон үеийнхээ намтрыг бич
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.108)
    31 нь дээшгүй ч гэх шиг
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Мөнх (112.72.13.118)
    Ард түмнээр хэлэлцэх хэрэгтэй л гэх юм.Үнэндээ ард түмэн бүх юманд оролцох хэрэггүйээ.Айл гэр бүл үр хүүхдээ хөгжүүл,хөдөлмөрлөх хэрэгтэй.Улс төрд бүү оролц ард түмээн.Цаана чинь захын өвгөн эмгэн сурагч оюутан,бүр цэцэрлэгийн хүүхдүүд улс төрч болоод байна
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.142.107)
    24 ӨӨРЧЛӨЛТ ГЭХ НЬ ДАШИН ШОГ, иЧЭЭЧ ИЙМ ӨӨРЧЛӨЛТ ГЭЖ ЮУ ЮМ ВЭ. ХОГИЙН НОВШУНУУД АА. 76 БОЙЛ,350-450 АРДЫН ЭЛЧЭЭР ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.107)
    ВД
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.133)
    зүгээр л хаантай байя
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (83.237.107.47)
    Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг тухайн дүүрэг,аймгын иргэд шууд сонгон, ЕС нийслэлийн засаг дарга батламжилдаг байвал зохилтой бусад зд нарыг дээд шат нь томилдог байх
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.73.28)
    УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн тэнэг заалтаа хүчингүй болгоос
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Ерөнхийлөгч нь ЕСайдаа хийдэг байвал хамгийн зөв шийдэл болох байх. Орон нутгийн хурал байх хэрэгтэй юу? үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Аймаг, нийслэлийн ЗДарга нарыг тухайн аймаг, хотын иргэд шууд сонгон ажиллуулах хэрэгтэй. Зөвхөн УИХ-ын гишүүдийг нь намаас нэр дэвшүүлж сонгодог байх нь зөв. Тэгвэл намчирхсан байдал үндсэндээ алга болно.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    болж байна ингэж өөрчлөх хэрэгтэй.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.242.242.51)
    Нуухыг нв аюах гээд нүдийг нь сохолно гэдэг л энэ байх даа. Юу өөрчлөгдөж байгаа юм. УИХ л эрх мэдлээ өргөжүүлэхээс хэтрээгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцэж хийх ёстой
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 24 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 31 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 5 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 1 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 22 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК