Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элэгний С вирусыг устгах Харвони, Софосбувир эмийн тухай 24 баримт

2015-6-15
0
ЖИРГЭХ

       Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.

 

1.  Софосбувир /Sovaldi/нь вируст гепатит С өвчний эмчилгээнд огцом эргэлт хийж чадах шинжлэх ухааны ололт юм гэж мэргэжилтнүүд үнэлж байна.


2.   Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлтэй тэмцэхээр дэлхийн эрдэмтэд олон эм туршсанаас хамгийн амжилттай болсон нь “Gilead Sciences” компанийн Софосбувир эм юм. АНУ-д энэ эмийг 3 - 5 жил туршиж, хэрэглэж байгаа аж. “Gilead Sciences” компани энэ эмийг дэлхийн 20 оронд 44 дахин хямд үнээр зарж байгаа бөгөөд үүнд Монгол улсыг багтаах хүсэлтийг гаргажээ.


3.   ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ.


4.    Манай улс дээрх эмүүдийг нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээнд 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлжээ. Эмүүдийг нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж.


5.  Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм


6.   Софосбувир гэдэг нь гепатит С вирусийн N558 полимералыг саатуулагч бөгөөд вирусийн эсрэг шууд үйлчилдэг. Олон улсын стандартын дагуу шат дараалан хийгдсэн клиникийн судалгааны үр дүнд софосбувир нь гепатит С вирусын 1,2,3,4 дүгээр генотипийн эсрэг одоо байгаа эмчилгээнээс илүү сайн үр дүнтэй болох нь батлагдсан.


7.   Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.


8.    Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийг дээрх софосбувирын үнэ өртөг нь өөр өөр байдаг ажээ. АНУ, Герман, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад софосбувир нь маш өндөр үнэтэй байхын зэрэгцээ тухайн орны хүн амын дундаж орлого, эмчилгээний үнэ өртөг, хэрэгцээнд тохируулан харилцан адилгүй софосбувирын үнийн тогтоодог байна. Жишээлбэл уг эмийн 12 долоо хоног буюу курс эмчилгээний өртөг нь: АНУ –д 84,000 ам доллар, Германд 66,000 ам доллар, Их Британид 58,000 ам долларын үнэтэй худалдаалдаг байна. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган ам.доллар юм.


9.   Дээрх компанийн төлөөлөл 2014 оны зургаадугаар сард Монгол улсад айлчилжээ. Айлчилалын үеэр Монгол улсын вируст гепатит тархалт, элэгний рибавирин эмчилгээний оронд өөрийн компанийн эмийг хэрэглэхийг зөвлөжээ.


10.    Уг эмийг манай орны хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан үзээд Монгол улсыг "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" -төө хамруулах шийдвэр гаргасан.


11.    Уг эмийг Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлд бүртгүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард анх удаа хүсэлт гаргажээ.


12.    "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" нь хямдхан боловч үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэгүй эмчилгээ хийлгэх явдал юм.


13.    Мөн уг эмийг Эрүүл Элэг Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд гепатит В вирусийн эсрэг эмчилгээнд зориулсан “Gilead Sceinces” компанийн Тенофовир эмийн манай зэх зээлд зарагдаж байгаа өртөгөөс даруй 30 дахин хямд үнээр нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ ажээ.


14.   Харвони эмийг ямар нэгэн эмтэй хавсарч уух шаардлагагүй бол софосбувирийг зайлшгүй хоёр эмтэй хавсрах шаардлагатай юм. Аль нь ч байсан тус эмийг эмчийн жороор л олгох аж.


15.    Манай оронд өнөөдрийн байдлаар нийт 29 үйлдвэрлэгчийн зургаан нэрийн элэгний эм бүртгэлтэй. Тухайлбал Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Энэ эмний анагаах чадвар нь эдгээрээс даруй 70-90 дахин их.


16.    Софосбувир нь элэгний В, С вирусын идэвхижлийг дарангуйлах чадвартай цоо шинэ бэлдмэл.


 17.    "Sofosbuvir" –г хэрэглэхэд гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.


18.    Манай орны талаарх хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Монголд элэгний C вирустэй 200 гаруй мянган хүн байгаагаас 50 гаруй мянгад нь хугацаа алдалгүй жорын дагуу ууж хэрэглэх юм.


19.    Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халдвар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг.


20.    Зөвхөн софосбувир эмийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм бий.Мөн нэг иргэн зөвхөн шинжилгээний зардалд дор хаяж 6.6 сая төгрөг зарцуулах тооцоог ХӨСҮТ гаргасан байна.


21.   ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж уг эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. “Харвони” эмийг улсын эмийн бүртгэлд бүртгээд байгаа юм.


22.  Ирэх сарын 10-нд АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж ЭМСЯ-тай албан ёсны хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Түүний дараа худалдаалж эхэлнэ.


23.    Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.


24.    Элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтад эмнэлгийн нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно.

Т.Энхэлээ

image

Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.179.26.78)
    Энэ эм одоо монголд байгаа болуу
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (45.117.32.6)
    eleg hatuursan ved ene emiig herglej boloh bolwuu xariu
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
    • өвгөн
      Церрозтой хүн гадаадад амьдарч байхдаа уугаад эдгэсэн гээ л ярь байна
      2016 оны 05 сарын 09
  • Зочин (59.153.113.77)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • tseegii (27.123.214.115)
    B verusin emig yaj olj avah be eleg hatursan nohtsold emchin hynaltand hereglej bolhu
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (108.255.1.92)
    Ene emnii 2 dahi ueiin em ni garaad irsen uzraas hyamdarsan baina lee. Yildverlegch skladaa hooslohiin tuld buurai hegjiltei ornuud ruu huuchin emee shahaj baigaa yum.Said darga nar neg ih saindaa olood irsen yum bish Internid medee sain uzej bai darga naraa ta nariin yariad baigaa ene une chini bish hamaagui hyamdhan ANU-d borlogdoj baigaa.Ter 84000 -aar chini ANU-d eleg solij baina shuu dee.Gehdee zeruug ni daatgalaas ni telj baigaa70-80 --g nidaatgal ni telj huvi hun uldsen 80000 hurehgui mengiig telj baina
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.123.80)
    Ямар их ярьдаг юм бэ хурдан авчираач сонгуулийн шоу хийсээр байтал элэгний өвчтэй хүмүүс чинь туйлдаж дууслаа одоо болиоч
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Оргил (112.72.13.42)
    Энэ эмний тухай ярихаараа л нэг боллоо. Тэгээд хурдан оруулаад ирээч дээ. Энэ эмийг хүлээгээд үхэхээ хүртэл хойшлуулаад байгаа хүмүүс зөндөө байна.
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
    • зочин
      тийм шүү хүлээгээд хүлээгээд хүлээгээд л байдаг яриад л байхын.
      2015 оны 06 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 24 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 31 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 4 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 0 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 7 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 22 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК