Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хөдөлмөрийн баатар” цолоо мялаасан Их аваргын тухай 24 баримт

2015-7-30
0
ЖИРГЭХ

        Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо. Эр бяр, эрч  хүч, уран мэхийн гайхамш­гийг үзүүлэн сүмогийн дэв­жээг эзэлсэн  М.Даваа­жаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.

 


1.  Бөхийн спортын түүхэнд домог мэт амжилт гаргасан дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү Даваажаргал нь 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний төрсөн өдөр гуравдугаар сарын 11-нд  болдог.
2. М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сүмод их аварга Д.Дагвадоржийн дараа төрсөн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкозүна юм. 2007 оны 5 сарын 30-нд буюу 22 насандаа сүмогийн 69 дэхь их аварга болжээ.
3. Тэрээр нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд суралцаж байжээ. Японы сүмогийн ордны дээр заларсан М.Даваажаргалын зураг нэгдүгээр сургуулийн хананд ч мөн харагддаг юм.



4. Ж.Мөнхбат аварга хүүгээ багад нь “охин” гэж хүмүүст танилцуулдаг байжээ. Энэ зурган дээр М.Даваажаргалын даахь үнэхээр туузтай харагдаж байгаа биз.
5. Тэрээр бага байхдаа спортод дуртай, тэмцээн уралдаанд их оролцдог хүүхэд байжээ. Ширээний теннис, шатар, даам тоглодог байсан ба тэр дундаа сагсан бөмбөгөөр илүү хичээллэдэг байсан гэдэг. 
6. Сагсан бөмбөгийн спортын алт, мөнгө, хүрэл медальтай. Бага ангид байхдаа зун нь цемент, өвөл нь цасан дээр тойрог зурж байгаад сүмо барилддаг байсан. Тухайн үед сүмод ах дүү хоёр аварга шуугиулж, Кёкүшюзан ид барилдаж байсан учир сүмо бөхөд дурлаж, ихэд сонирхож байсан гэдэг.


7. Тэрээр анх сүмогоор хичээллэхээр 15 насандаа гурван сарын хугацаатай Японд очиж байжээ. Тухайн үед түүний жин 62 кг, 175 см өндөр байсан. Харин одоо 191 см өндөр, 154 кг жинтэй болсон байна.
8. Утас байсан тулдаа сүмод орсон гэж боддог. /өөрийнх нь хэлсэн үг/ Японы сүмогийн Ояагата болон захирлууд сүмод барилдуулахаар олон хүүхдээс сонголт хийсэн аж. Тухайн үед М.Даваажаргалыг голсон учир тэрээр Монгол руу буцахаар Осакад байж байтал багшийнх нь утсанд дуудлага ирж, хамгийн жаахан хүүхдийг чинь авъя гэж ярьжээ. “Туранхай шүү дээ” гэхэд “Туранхай нь хамаагүй, нас нь бага юм чинь өснө гэж хэлж байжээ.

 

9. Тэрээр 2001 онд анхны башёдоо барилдсан бөгөөд хоёр жил гаруй хугацаанд доод зиндаанд барилдсан юм. 2004 оны 5 сард Макүүчид дэвшиж цолтой бөх болж байв.
10. М.Даваажаргал доод зиндаанд барилдаж байх үедээ өдөрт гурван удаа уйлдаг байжээ. Тухайн үед бэлтгэл сургуулилтандаа шантарч уйлахаас гадна зэмлүүлж бас уйлдаг байсан гэдэг.
11. Дээд зиндаанд хамгийн анх түрүүлэх үед Миябияматай даваа тэнцэж байв. Бас аав нь ирчихсэн байсан учир өмнөх шөнө нь гэгэлзээд унтаж чадаагүй гэдэг. Гэсэн ч  тэр эцэг эхийнхээ өмнө анхны түрүүгээ авч байсан юм. 



12. Тэрээр 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токиогийн төвд байрлах "Prince" зочид буудалд Саяако хэмээх өөрөөсөө нэгээр эгч Япон бүсгүйтэй хуримласан. Түүний хуримын ёслолд нийт 870 зочин хүрэлцэн очсон байна.
13.  Хуримд Хакүхогийн гэр бүлээс гадна Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм.
14.   Түүний эхнэр Саяако нь Японы алдартай бизнесмэний охин бөгөөд аваргад хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн юм. Тэрээр эхнэртэйгээ 18 настайгаасаа үерхэж байгаад гэр бүл болсон аж.
 


15. Их аваргын хүүг Д.Мөнхжаргал гэдэг. Япон нэр нь Махато. Монголчилбол "Үнэнээр жигүүрлэгч" гэх утгыг илэрхийлдэг. Харин охиныг нь Юнрэнцоо буюу Амиюү гэдэг. Урт удаан наслахыг бэлгэдсэн нэр аж. Том охин Амиюү нь аавыгаа Ёкозүна цол авахын өмнөхөн төрсөн учраас тэрээр охиндоо их хайртай байдаг. Харин бага охин Маяагийх нь япон нэр нь Миюша. Түүний хүү аавтайгаа адилхан 3 кг 600 гр жинтэй төржээ.
 

 

16.   Аваргын эхнэр гурилтай шөл, бууз, хуушуур гэх Монгол хоол маш сайн хийдэг. Түүнийг жаахан уусан үед бантан хүртэл хийж өгдөг хэмээн аварга нэгэн ярилцлагадаа дурджээ.


17.  Түүний амьдардаг орон сууц Японд хамгийн үнэтэйд тооцогддог. Тэднийх 3LDK буюу хоол, унтлагын, зочны өрөөнөөс гадна 3 том өрөөтэй 150 сая иенээр үнэлэгдэх элит орон сууцанд амьдардаг аж.
18. М.Даваажаргал өөрийгөө гайгүй сайн дуучин гэж боддог. “Халуун элгэн элгэн нутаг” дууг чамгүй сайн дуулдаг гэж ойр дотныхон нь магтдаг. Дуучин Лхагваагийн “Толин хул” дуунаас гадна С.Жавхлан, Т.Ариунаа, Б.Сарантуяагийн дууг сонсох дуртай.
19.  Тэрээр сүмо болоогүй бол эмч болох байсан гэдэг. Учир нь түүний ээж эмч мэргэжилтэй юм.

 


20. М.Даваажаргал сүмод орсноос хойш хамгийн ихдээ 18 цаг унтсан гэдэг. Түүнийг унтахдаа ямар ч хөдөлгөөнгүй унтдаг гэж ойр дотныхон нь ярьдаг юм.
21.  Нэг үе их аваргыг Японы иргэн болох нь гэж хэвлэлүүдээр шуугиж байсан. Гэсэн ч тэрээр энэ асуултад “ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ” хэмээн хариулсан.

 


22.  М.Даваажаргалын чин хүсэл хүүгээ их аварга болгох. Хэрвээ хүү нь их аварга болбол манай удмаас гурван үеийн аварга төрнө гэж мөрөөддөгөө тэрээр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
23. Өнгөрсөн хоёрдугаар сард хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны найраа өчигдөр зохион байгууллаа.

 

24.  Ганцаараа аварга байхад сэтгэл санааны хувьд хүнд байдаг юм байна. Дагваа аваргыгаа үгүйлж байна. /өөрийнх нь хэлсэн үг/

www.24tsag.mn

image

Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо. Эр бяр, эрч хүч, уран мэхийн гайхамш­гийг үзүүлэн сүмогийн дэв­жээг эзэлсэн М.Даваа­жаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • буянаа (49.0.158.68)
    энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс яадахдаа крил үсэгээр бичижхэж чадахгүй байж хүн муулж атаархаж гэнээ
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • буянаа (49.0.158.68)
    энэ хүмүүс яасан муухай атаархуу юм бэ өөрөө юу ч биш байж энэ том дэлхийн хүн болсон хүнийг муу үгээр хэлж яаж чадаж байнаа энэ хүн өөрийнхөө хөлсхүчээр алдар цуугаа мандуулж явна хүний сайн сайханд баярлаж бахархаж чадахгүй хүн ухамсар маш доогуур муу шинжтэй хүн байдаг ,
    2015 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    Ineedtei yum ingej yamsiimuu. Yostoi tolgoi hooson hymyys ve. Ochson zochid ni gej baahan odiin ovchtei yumnuud. Yaanaa yaj hogjinoo mgl hymyys
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.121.62)
    ody bn
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.17)
    ineedemtei haragdaj bna...
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (92.240.179.82)
    Davaajargalaa bayr hurgye odoo jaahan buan uild tsetserleg surguuli bari ene orchlond hund buyan uildeh shig sn yum gui Mongolin baychuud goloo tsohison luivarchid
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • зочин (103.229.120.205)
    Хосууд хөөрхөн харагдаж байнаа. Хакуход баяр хүргэе. Тэр холоос эх орноо гээд ирж байхад манайханы увайгүйг яанаа. Атаархуу, бүдүүлэг, залхуу..тэрийгээ мэдэхгүй хөдөлмөрлөж хөдөлмөрлөж алдарт хүрсэн нэгнийгээ муулна. Даваажаргалд дахин баяр хүргэе.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.212)
    Монголчуудтай баяраа хуваалцаж байхад зарим новшнууд өөлж тэнэгтээд байхийн Та нарын баяр ш дээ Баярлаж сур Дандаа бараан өнцгөөс харж байхийн Юу ч мэдэхгүй байж Даваажаргалын өмнөөс мэддэг юм шиг цус эрлийз ярихийн тэнэгүүд Хүүхдүүд нь Монголын иргэншилтэй
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Za za mundag tom nair naadamuud ih hiih boljee.Mongoliin tuluu ih zuil hiij mongoliin neriig delhiid gargasan 2 dahi abarga bolloo.Mongoldoo mash ih zuil buteegeesei l gej huseh bn.Manai ene ih mungutei nertei humuus niigemdee.ard tumendee ih zuil ni hiigeesei.Dabgaa shigee mangartaad neg nam dagaad yabchih bii dee
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Чөтөөрхөж байгаа юм бол юм бичилгүй дотроо тэнэг бодлоо хадгал.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Ямар хачин юм бичдэг хүмүүс вэ? өөрөө харин юу хийж, улсдаа юу өгсөн бол энэ доорх тэнэг.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • see (103.229.122.224)
    arai l bishee. yu hiisen gej ingej tenegtdeg bn aa.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.141.51)
    ичмээр юм. фёодолын нийгэмд байгаа найр наадам шиг л харагдаж бна. улсдаа хэрэгтэй юм хийгээч. даваажаргал аа...
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • зочин (182.160.1.244)
    монголчуудаа сэрмээр байна, тэр бөх, сүмо яах вээ, аж үйлдвэрээр хурдан хөгжихгүй бол гадаад нөхцөл байдал хэцүү байна шүү
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 25 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 32 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 5 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 1 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК