Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт. Л.Гансүх:Би өршөөлийн хуулинд чинь өршөөгдөхгүй ээ

2015-9-27
0
ЖИРГЭХ

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдрийн турш үргэлжилсэн билээ.

 

Тэгвэл энэ шүүх хурлын талаарх үйл явц өдгөө ч олны анхаарлын дунд, халуун сэдэв хэвээр байна.

 

Уг шүүх хурлын сүүлийн өдөр шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнд хандаж эцсийн үгээ хэлсэн. Энэ үеэр Л.Гансүхийн хэлсэн 24 ишлэлийг онцолж байна.

 

1. АТГ 1930-аад оны үеийнх шиг буюу сүүлийн үед интернетээр бичээд байдаг Вешневцский гэдэг хүний онол, “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэсэн Сталины үеийн зарчмаар ажиллаж байна гэдгийг энэ шүүх хурал нотоллоо.

 

2. Энэ бүх үйл ажиллагаа бол О.Баасандорж өмгөөлөгчийн хэлсэнчлэн, Засгийн газрын үйл ажиллагааг л шүүж байгаа хэрэг юм.

 

3. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн шийдвэр гэдэг бол хамтын шийдвэр, түүнд дотор нь Багануурын уурхай, Эрчим хүчний яам орсон.

 

4. Хэргийн материал дотроос хүн харахыг хүсэхгүй байгаа юмыг л би онцолж хэлж байгаа юм. Хүнд харахыг хүсэх нүд, хүсэхгүй нүд гэж хоёр өөр юм байна. Прокуроруудын хэлж байгаа ам бол хүсэхгүй амаар ярьж байна. Уг нь улс энэ хүмүүст хэлэхдээ цагаан, харыг нь цугт нь хэлээрэй л гэж үүрэг өгсөн. Гэтэл энэ хүмүүс зөвхөн хар амаар нь яриад байх юм.
 

 

5. Тэр нь цаанаа АТГ-д бариулчихсандаа л байгаа юм. Энэ хүмүүсийн ч буруу биш. Яагаад гэвэл энэ хүмүүс албан тушаалаараа юмуу, өөр ямар нэгэн юмаар баригдчихсан байгаад л учир бий.

 

6. Миний хувьд энэ компанийн, төмөр замын бүх зүйлийг бүгдийг харж байгаа юм. Яагаад гэвэл би өөрөө зохицуулагч байсан. Багануур юун дээр алдаад байгаа, энэ компани юун дээр алдаад байгааг би ерөнхийд нь хэрэг уншаад шууд ойлгосон.

 

7. Бид нар 18000 мянган тонн нүүрс шигшчихсэн юм биш үү, эндээс 5000 тонн бэлдээд өгчихсөн юмаа гээд хэлж байгаа юм. Энэ компани тоног төхөөрөмж худалдаад авчихаж байгаа учраас эхний бэлдсэн нүүрснээс 1175 тонныг авсан байгаа юм. Бусдыг нь автомашинаар 3000 гаруй тонныг нь борлуулчихсан,  өөр 150 дээшихийг нь “Багануур-Илч”  2495 цааш нь борлуулчихсан. 2012 онд Багануурын уурхай дээр өдөрт 200 гаруй машин очдог байсан. Тэр бүх машинд ачиж байгаагаа касс гээд бэлэн мөнгөөр тооцоог нь авдаг. Бэлэн мөнгөөр тооцоогоо авахдаа өдөр өдөрт 280 машины нэгдсэн дүн болон шигшсэн нүүрс гэдэг дүнг нь гаргадаг. 

 

8. Шигшээгүйг болон шигшсэн нүүрсийг тус тусад нь ачна. Тэгэхээр 10 дугаар сарын 15-ны өдөр шигшсэн нүүрс 452.9 тонн, шигшээгүй нүүрс 363.4 тонныг зарсан гээд баримт нь байна. 15-наас хойшхи нь өдөр бүрээрээ байгаа. Би 15,16,17-ны өдрүүдийнхийг та бүхэнд уншиж өгье. Нэг дэхь өдөр нь шигшсэн нүүрсийг нь арай илүү зарсан байна. Хоёр дахь өдөр шигшээгүй нүүрсийг 1242 тонныг зараад, шигшсэн нүүрсээ 272 тонныг зарсан байгаа юм. Энэ бол 16-ны өдрийн дүн. Өглөө, оройд алинд нь дүгнэдэг болохыг мэдэхгүй байна. 17-ны өдрийн дүнг харахаар шигшээгүй нүүрс 501 тонн, шигшсэн нүүрс 513 тонн зарагдсан байна. Шигшсэн нүүрс нь 33000 төгрөг, шигшээгүй нүүрс нь 27500 төгрөгөөр борлуулсан нүүрс юм. Энэ шигшсэн нүүрсийг хаагуур шигшиж байгаа бэ гэхээр нөгөө Комуттай гэрээ хийсэн 63.9 сая төгрөгний төхөөрөмжөөр  шигшиж байгаа юм.

 

9. Дөрвөн юм тавьж байгаад л нотлохын тулд шинжээчдийг айлгаад, шинжээч нарт дутуу материал өгч худлаа дүгнэлт гаргуулсан. Зүгээр л айлгасан. Эхний гэрээ байгуулахад Багануурынхны буруу ерөөсөө байхгүй. Бүх зүйлийг ажлын хэсэг гаргаад заачихсан. 27500 төгрөгөөр Багануурын уурхай нүүрсээ зарна гээд гарчихсан байдгийг би та бүхэнд харуулж байсан. Ийм учраас ажлын хэсэг бол хамгийн эхний 27500, 80000, шуудайны чинь буруутан шүү.

 

10. Одоогийн Багануурын удирдлагууд 11 дүгээр сарын 1-нээс хойш томилогдсон хүмүүс. Н.Алтанхуяг дарга 10 дугаар сарын 23-нд очоод уурхайхантай яриад бичлэг үзүүлээд болж байна уу, та нар итгэлтэй байна уу гэхэд бид нар хамтарч хийсэн шүү дээ гээд эрчим хүчнийхэн, Багануурынхан бүгд л хэлж байсан. Отгонбаяр дарга 11 дүгээр сарын 1-нээс хойш ажиллаж байгаа юм.

 

11. Эхлээд бол зөөх юмыг улсын компаниар хийлгэе гэсэн юм. Төрийн өмчийн хорооны дарга Нанзаддорж үүрэг болгосон юм. Хувьцаат компани байгуулж энэ ажлыг хийж гүйцэтгэе гэсэн боловч Нанзаддорж дарга ирээд хоёр зүйлийг л хэлсэн. Нэгдүгээрт, Багануур ХК- д өгөх мөнгө алга, хоёрдугаарт, бичиг баримт энэ тэр гээд доод тал нь нэг сар, дээд тал нь хоёр сар болох юм байна гээд больсон юм.

 

12. 27500, 80000 төгрөг гэдэг үнийг Л.Гансүх гэдэг нөхөр л бүгдийг хийгээд яваад байсан юм шиг ойлгоод байна. Би Ерөнхий сайдын даалгавраар зохицуулагчаар ажилласан.

 

13. Багануур бол Ерөнхий сайд, Засгийн газрын үүргийг биелүүлсэн. Энэ дээр нэг л юмыг ноо хэлээд байгаа юм. Энэ нь жингийн зөрүү буюу 6.3 гэдэг заалт. Энэ заалтыг надтай холбох ганцхан хүний гэрчийн мэдүүлэг байгаа юм. Тэр нь Бямбажаргал гэдэг хүн. Би түүний мэдүүлгээс өөрийнхөө ярьснаас бараг 80 хувь буцчихлаа гэж ойлгосон. Бямбажаргалын ярианд Гансүх ингэсэн гэж хэлээгүй. Эрүүгийн гэмт хэрэг чинь нотолгоотой байх ёстой биз дээ. Аль эсвэл зорилго байвал болдог юм уу?  “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг нь юм уу?.

 

14. Засгийн газар бол уурхайд нөгөө гараараа тусалсан гэдгээ хэлчихсэн. Засгийн газар өөрөө баталгаа гаргаад 18 тэрбумаар юмыг нь хийж өгсөн. Дараа нь эрчим хүчний асуудал гээд бүх боломжоороо тусалж дэмжсэн.

 

15. Би нэг  зүйлийг маш хариуцлагатай хэлье. Улс төрчийн мөнгө, авилгач. Авлигач гэдэг үгийн цаана авилга байна. Ямар сайндаа Монголд Энхбаяр, Гансүх, Дэнзэн гэсэн гурван авлигач байна гэсэн яриа байсан. Монголд өөр авилгач байхгүй юу. Харин жинхэнэ авилгачид АТГ ард зогсож байгаа. Энэ улсын бүх юмыг АТГ үзчихэж байгаа юм. Бүх юм захиалгаар явагдаж.

 

16. Н.Алтанхуягийн Засгийн газрыг яагаад огцруулсан гэдэг нь ойлгомжтой. Зүгээр улс төрийн захиалга. 

 

17. Энэ шүүх хурлаар яаж ийж байгаад Гансүхийг мөнгө идсэн юм байна шүү гэдэг сэтгэгдлийг ард түмэнд үлдээх ёстой гэдгийг л баримталж байна. Ард түмэн бол намайг цагаатгачихсан гэдэг огт эргэлзэхгүй байна.

 

18. Жингийн зөрүүгийн хувьд нунтаг чинь уг нь хог биш. Цахилгаан станц, уурын зуухны хоол нь. Адилхан нүүрс. Магадгүй тэр дунд чулуу, вагон ачиж ирэхэд хөлдөөд буулгүй үлдсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Уг нь бол аль аль талаасаа сайн нягталж байх ёстой л байсан юм билээ. Энэ жингийн зөрүү гээд яригдаад байгаа зүйл дээр.

 

19. 34 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд эрхээ хэрэгжүүлэх зөвлөх, зөвлөгөө авах зөвлөхтэй байна. Дунд нь байгаа гурван үгийг хаячхаж байгаа юм. Шуурхай ажил гүйцэтгүүлэх ажлын хэсэгтэй байна гэдгийг. Би бол зөвлөх. Миний хийж байгаа ажил цалин авдаггүй. Орон тооны өөр ажил хийж болохгүй гэдэг чинь өөр газраас цалин авч болохгүй гэсэн үг. Би эндээс нэг ч төгрөг аваагүй.

 

20. Яллах дүгнэлтэд дээрээ бичсэн байсан. Багануурын уурхайн шигших тоног төхөөрөмжөөр шигшсэн нүүрсийг худалдан авах тэдэн тоот гэрээ гээд уншсан. Тийм гэрээ байхгүй шүү дээ. Энэ зүйлийг санаатай зохион бичсэн. Би аль хэдийн улс төрийнхөө нүдийг ажиллуулаад эхэлчихсэн. Тийм учраас бүх зүйл уншигдаад харагдчихна.

 

21. Шинжээчийн дүгнэлт бол анхнаасаа бүгд худлаа. АТГ-ын даалгаварыг биелүүлэхийн тулд бүх боломжуудаа ашиглаж, хэрэглэж байна. Очирлхамд би баярлалаа гэж хэлнэ. Ний нуугүй. Очирлхамыг би яаж дарамталсныг гадарлаж байна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг чинь шал өөр юм билээ. Би бусдын ярьж байгааг нь харж байгаа байхгүй юу. Үнэнийг нь хэлж байна шүүдээ. Хэн дарамталсан юм бэ?. Засгийн газар уу?  Гэж асуухад үгүй гэсэн.  Тэгээд хэн юм бэ? гэж асуухад би хэлэхгүй гэж шууд хэлж байсан. Үнэн шүү дээ. Хэлж яах юм бэ? Одоо харин Очирлхам дээр ажил алба болон ямар нэгэн зүйл дээр нь юм болбол нийгэм хамгаалах ёстой шүү. Үүнийг телевиз үзэж байгаа болон энд сууж байгаа бүх хүмүүст хандаж хэлье.

 

22. Портер нүүрс 2.4 тонн байдаг гэж Улсын яллагч бүсгүй ярилаа. 2.4 тонн буюу 60 шуудай нүүрс чинь Портерын тэвшнээс 1.5 дахин өндөр тул татлагаар татаж явдаг. 2.4тонн нүүрс чинь тийм байдаг юм. Портер нүүрс яг тэвшээрээ бол тонн жаахан гаран байдаг юм. Өндөрлөгөөтэй бол 2тонн байдаг юм. Би наадахыг чинь мэднэ ш дээ. Энэ бүх зүйтэй чинь хутгалдсан ш дээ. Уг нь чааваас. Тэгээд өөрөө итгэхгүй байж хүмүүс 2,4 тонн байдаг гэсэн гээд хүн яллаад сууж байна. Тэр хамгаалаад байгаа улсын чинь цаана бидний гэр бүл үр хүүхдүүд хамаг амьдрал  байгааг яагаад ойлгохгүй , тоодоггүй юм.

 

23. Эцэст нь хэлэхэд улс төрийн захиалгатай зохиосон хэрэг учраас улс төрийн ял өгөх ёстой юм бол би ялыг нь авъя. Яагаад гэвэл би өөрөө улс төрч учраас. Энэ нүүрстэй хутгалдаад түмний төлөө зүтгээд хүчээр ажлыг нь хийсэн гэмгүй хүмүүсийг наад улс төрийн балиар юмнаасаа салгаарай. Хоёрдугаарт, өршөөлийн хуулинд чинь би өршөөгдөхгүй. Өршөөлийн хуулийн 166 гээд байгаа тэр юу билээ? Хахууль билүү тэ, тэр чинь өршөөлийн хуулинд чинь орчихсон байна лээ шүү. Тэр чинь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тавьсан хоригт орж байгаа юм байна лээ шүү. 

 

24. Би бол хэнийг ч хохироогоогүй. Хэрэв тэр үнийн зөрүү гэж байгаа бол хариуцлагыг нь ерөнхий сайд өөрөө хэлчихсэн. Жингийн зөрүү гэж байгаа бол, ерөнхий төвшинд энэ хоёр компаний эсвэл засгийн газрын өөрийн иргэдтэйгээ харилцах ажил болж байна. Тэр 3 тэрбумын шатахуун надад ер нь ямар хамаатай юм. Тэгэхээр би улсад хохирол учруулаагүй шүү. Тийм учраас манай эхнэр хүүхэд зээ нарыг битгий байрнаас нь хөөж гаргаарай гэж хүсье. 

 

24tsag.mn   

image

энэ шүүх хурлын талаарх үйл явц өдгөө ч олны анхаарлын дунд, халуун сэдэв хэвээр байна. Уг шүүх хурлын сүүлийн өдөр шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнд хандаж эцсийн үгээ хэлсэн. Энэ үеэр Л.Гансүхийн хэлсэн 24 ишлэлийг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.179.8.90)
    ГЭРЧҮҮДИЙН БАЙЖ БАЙГААГ ИЧИЖ ҮХМЭЭР, ХҮН ЧАНАР ГЭЖ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУДАД АЛГА ЦӨӨВӨР ЧОНО
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.8.90)
    ШҮҮГЧ БАРЬЦААНД АТГ-ЫН ДАААЛГАВРААР АЖИЛЛАСАН. ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛСНААР ЭНЭ БУЗАР ГҮТГЭЛЭГ ХУЙВАЛДААН АРД ТҮМЭНД ИЛЧЛЭГДЛЭЭШД. ГАНСҮХИЙГ УНАГАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ, АНХНААСАА ИЙМ ЗОРИЛГО ТАВЬСАН. ШҮҮГЧИД 16.30-22.00 ЦАГ ХҮРТЭЛ БААХАН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ АВЧ АЖИЛЛАСАН ДАА ХӨӨРХИЙ, БУЦАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭЖ ҮҮРЭГДҮҮЛСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙНА
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • nuurs tulegh (202.72.247.138)
    nugel nudere garnaa porkuro shuughidee ta narin avsan um hin hor denduu hor bolnoo teneg malnuud
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.89)
    МОНГОЛ ТӨР ӨНӨӨДӨР ЭЛБЭГДОРЖ 100 ЖИЛИЙН ӨМНӨ УРДААС ИРСЭН С БАЯРЦОГТ ХЯТАДЫН МОНГОЛ ХЭМЭЭХ НӨХӨДИЙН ТӨР БОЛЖЭЭ
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.89)
    Шүүх энэ хэрэгийн үнэн мөнгийг олсонгүй идсэн хулгайлсан хувидаа завшсанийг тогтоосонгүй гэрч шинжээс нар нь Гансүх нарыг яллаг гэсэн биш Үнэний өмнө сөхөрч гэмгүй гэдэгийг нь батлаад өгчөхлөө биш үү ИЙМ ШҮҮХЭД АРД ТҮМЭН ИТГЭХ ҮҮ
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    elbegdorj ch xussen xunee shorond xiilgex yum daa.ug ni ard tumend xeregtei l ajil bsiin .daanch elbegdorjid taalagdsangui.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.70.38.138)
    Шүүх гэдэг чинь үнэн зөвийг нь тогтоодог байгуулага биз дээ ердөө ямар нэгэн дутагдалгүй хүнийг арай шийтгэхгүй байлгүй ямар нэгэн ноо заавал байна,бага нуурын санхүү хариуцсан эмэгтэй даанч ажлаа мэдэхгүй инээд хүрмээр юм шинж нар мөн адил
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (119.40.102.70)
    Хуцаад байлгүй ялаа эдлээ ОюуТолгойн гэрээж зурж С.Баярцогт,Д.Зоригт нар хэдийг авилгалд авлаа тэр хэрэг чин харин сөхөгдөхгүй байгаа шүү!
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • erka (182.160.33.30)
    gansuhee chamaar elbegee tug tahij bna shuu odoo elbegee ard tumendee ih gabiya baiguulsan hun shig shuuh huniig alga uzedgui manai tanaigui yllaj bna geed saihan abch ogno do ardchilsan namiihan minee naad elbegeegeesee erthen salj shorondno hii hamag muu muuhai bolgon elbegeegees garch bna shuu muu chotgor erthen ene delhiigees zail
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin (202.131.233.251)
    gansuh gishuun manai darhanaas garj irsen ingeh hun arai bishee hunii tuluu ybj bgaad ingelee de taniig mini hen ingej shorond hiib de
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.193)
    элбэгээгийн хийж байгаа ажил
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    улс төрийн захиалгатай зохиосон хэрэг учраас улс төрийн ял өгөх ёстой юм бол би ялыг нь авъя. Яагаад гэвэл би өөрөө улс төрч учраас. Энэ нүүрстэй хутгалдаад түмний төлөө зүтгээд хүчээр ажлыг нь хийсэн гэмгүй хүмүүсийг наад улс төрийн балиар юмнаасаа салгаарай.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    би улсад хохирол учруулаагүй шүү. Тийм учраас манай эхнэр хүүхэд зээ нарыг битгий байрнаас нь хөөж гаргаарай гэж хүсье.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Тэр хамгаалаад байгаа улсын чинь цаана бидний гэр бүл үр хүүхдүүд хамаг амьдрал байгааг яагаад ойлгохгүй , тоодоггүй юм.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Шинжээчийн дүгнэлт бол анхнаасаа бүгд худлаа. АТГ-ын даалгаварыг биелүүлэхийн тулд бүх боломжуудаа ашиглаж, хэрэглэж байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Яллах дүгнэлтэд дээрээ бичсэн байсан. Багануурын уурхайн шигших тоног төхөөрөмжөөр шигшсэн нүүрсийг худалдан авах тэдэн тоот гэрээ гээд уншсан. Тийм гэрээ байхгүй шүү дээ. Энэ зүйлийг санаатай зохион бичсэн.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Ганзориг (183.177.98.26)
    Энэ шүүх хуралд оролцож буй прокурор.шүүхийн нөхөд хараваас АТГ-ийн даалгавараар ямар ч байсан яллах тангараг өргөсөн нөхөд л байна шүү дээ.Хэрэв ял эс өгвөл өөрсдөө АТГ-аар алуулах нь тодорхой царайлсан муу ногоон малгайтны ноход л харагдаж байна.Ичээчдээ.Та нар монголын хичнээн аавын хүү ээжийн охиныг ингэж хэлмэгдүүлсэн бол гэхээс бие эвгүйцэж байна.Та нарт ээлж удахгүй ирнэ. Хөгийн царайлсан муу шүүгчийн сүнснүүд минь.Би хөдөөний хүн.Та нарыг байнга эрж явах болно.Дараа гар барья.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    жингийн зөрүү буюу 6.3 гэдэг заалт. Энэ заалтыг надтай холбох ганцхан хүний гэрчийн мэдүүлэг байгаа юм. Тэр нь Бямбажаргал гэдэг хүн. Би түүний мэдүүлгээс өөрийнхөө ярьснаас бараг 80 хувь буцчихлаа гэж ойлгосон. Бямбажаргалын ярианд Гансүх ингэсэн гэж хэлээгүй. Эрүүгийн гэмт хэрэг чинь нотолгоотой байх ёстой биз дээ. Аль эсвэл зорилго байвал болдог юм уу? “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг нь юм уу?.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Энэ шүүх хурлаар яаж ийж байгаад Гансүхийг мөнгө идсэн юм байна шүү гэдэг сэтгэгдлийг ард түмэнд үлдээх ёстой гэдгийг л баримталж байна. Ард түмэн бол намайг цагаатгачихсан гэдэг огт эргэлзэхгүй байна.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Эхлээд бол зөөх юмыг улсын компаниар хийлгэе гэсэн юм. Төрийн өмчийн хорооны дарга Нанзаддорж үүрэг болгосон юм. Хувьцаат компани байгуулж энэ ажлыг хийж гүйцэтгэе гэсэн боловч Нанзаддорж дарга ирээд хоёр зүйлийг л хэлсэн. Нэгдүгээрт, Багануур ХК- д өгөх мөнгө алга, хоёрдугаарт, бичиг баримт энэ тэр гээд доод тал нь нэг сар, дээд тал нь хоёр сар болох юм байна гээд больсон юм.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    шинжээч нарт дутуу материал өгч худлаа дүгнэлт гаргуулсан. Зүгээр л айлгасан.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    цаанаа АТГ-д бариулчихсандаа л байгаа юм. Энэ хүмүүсийн ч буруу биш. Яагаад гэвэл энэ хүмүүс албан тушаалаараа юмуу, өөр ямар нэгэн юмаар баригдчихсан байгаад л учир бий.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АТГ 1930-аад оны үеийнх шиг буюу сүүлийн үед интернетээр бичээд байдаг Вышинский гэдэг хүний онол, “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэсэн Сталины үеийн зарчмаар ажиллаж байна гэдгийг энэ шүүх хурал нотоллоо.
    2015 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (175.223.34.29)
    Ergvv malnuudaa 100 .piar yavagdaad bn bodooch xaraach vzeech .yaanaa ene vxernvvdiig
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Piar bsan ch yadgiin. Huniig ingej aimar helmegduulj bhad harin ch sain piar hiih heregtei. Ogt hiigeegui, hooson hergiin tuluu 4.5 jil bas deer ni 2.5 terbum tugrug tuluulne gej yu bsiin. Arai dendej bna.
      2015 оны 09 сарын 27
  • Зочин (122.201.31.146)
    ЭНЭ БОЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Yag unen. 100 helmegduulelt.
      2015 оны 09 сарын 27
    • irged
      bitgii balair
      2015 оны 09 сарын 27
  • Зочин (112.72.13.29)
    Chamaig bas chinii xamsaatan avilgachdig orshooxgui ee
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.185)
    Гансүх улс төрчдийн дотроос арай дүнгүүрнэ юм билээ Элбэгдоржийг 2009 онд еренхиылөгчид нэр дэшүүлэхийн эсрэг байсныхаа шанг аьч байхаа.
    2015 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 33 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 6 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 2 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 10 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 24 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК