Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Новосибирскт саатсан онгоцны учир ба Г.Жаргалсайхан гэж хэн бэ?

2015-10-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар очсоноос хойш тус салбарыг тойрсон дуулиан тасрахаа байлаа. Зорчигчдодоо урьчилж мэдэгдэлгүйгээр онгоцыг гурван цаг саатуулсан гэх Новосибирскийн хэрэг МИАТ-ын захирлыг ажилгүй болгоход хүргэлээ. Тодруулбал уржигдар МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг тэтгэвэрт нь суулгах нэрээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин Г.Жаргалсайхан нь албан тушаалаасаа буусан даруйдаа салбарын сайдаа матаж, хэрэгт хутгаж орхисон юм. Энэ мэт олны анхаарлыг татаж буй үйл явдлын эргэн тойрон дахь мэдээлэл ба МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.

1. 2015.10.03-ны өдөр: Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нислэг хийсэн МИАТ компанийн онгоц ОХУ-ын Новосибирск хотод газардаж 24 зорчигчоо буулгаснаас тус хотод гурван цаг саатжээ.

 
2. Онгоцыг Новосибирск хотод болж буй Монголын соёлын өдөрлөгт НЗДТГ-ын 24 төлөөлөгч оролцох ёстой байсан бөгөөд тэднийг буулгахын тулд ийнхүү саатуулсан байна. Гэхдээ энэхүү буултыг МИАТ-ын удирдлагууд болон нийслэлийн удирдлагууд нэг сарын өмнө тохиолцсны үндсэн дээр хийсэн аж.


3. Тус онгоцонд зорчиж явсан зорчигч Новосибирск хотод гурван цаг саатаж буйгаа мэдээлснээр олны анхаарлыг татсан энэхүү асуудал олонд дэлгэгдэв.


4. МИАТ компни Новосибирск хотод газардаж, саатах талаараа зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй аж.  


5. 2015.10.06-ны өдөр: Улаанбаатар-Берлин чиглэлд ниссэн МИАТ-ын онгоц замдаа Новосибирскт саатсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдснаас гурав хоногийн дараа чухам ямар шалтгаанаар нислэг саатсан тухай ЗТЯ болон МИАТ-ын удирдлагууд албан ёсны мэдээлэл өгөв.


6. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэжээ.


7. Харин онгоц саатсны улмаас Берлинд хүрэх ёстой байсан зургаан зорчигч нислэгээсээ хоцорсон байна. МИАТ-ын зүгээс хоцорсон зорчигчдийн зардлыг холбогдох журмынхаа хүрээнд барагдуулжээ.


8. ЗТЯ-ны Тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Н.Жаргал “Бид холбогдох бүх бичиг баримтуудыг нь шалгаад энэ асуудал хууль дүрмийн дагуу байна гэж үзсэн. Мөн МИАТ компанитай ойлголцолд хүрлээ. Бид МИАТ компанид үүрэг өгсөн бөгөөд цаашид тусгай захиалгын нислэг боллоо гэж бодвол бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах, зорчигчдын цагийг тооцоолж үйл ажиллагаагаа зохицуулах, урьдчилж мэдээлэх ёстой” хэмээн албан ёсоор мэдээлсэн.


9. 2015.10.08-ны өдөр: “Мэдээлэлгүй 140 гаруй зорчигчид гурван цаг илүү саатаж, 10 гаруй зорчигч цааш нислэгээс хоцрох нь асуудал биш үү” хэмээн салбарын сайд жиргэж байлаа.


10. 2015.10.12-ны өдөр: Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдсэн. 


11.2015.10.19-ны өдөр: ИНЕГ-ын ТУЗ хуралдаж “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 


12. Түүний ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг Г.Жаргалсайхан нь тэтгэвэртээ гарах хугацаа болсон хэмээн тайлбарласан ч Новосибирск хотод МИАТ-ын онгоц 3 цаг саатсан асуудал гол үндэслэл болсон.


13. Тэрбээр М.Зоригт сайд Голомт банканд мөнгө шилжүүлээгүй улмаас намайг ажлаас чөлөөлөх байх гэх утга бүхий мэдээллийг хийсэн нь олны анхаарлыг татав.


14. Новосибирскт саатсан онгоцны талаар МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайхан “Саяын нислэгийн тухайд манай онгоц 100 хүнтэй зорчсон бөгөөд Новосибирскээс 30 гаруй зорчигч суулган, орлогоо нэмэгдүүлсэн. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр” хэмээн тайлбарласан юм.


15. Мөн тэрбээр “Зам тээврийн яам буруу зөрүү ойлголттой байгаа юм уу ямартай ч онгоцыг замд нь буулгасныг буруу гэж үзээд байх шиг байна хэмээн ярьжээ.   

 

Г.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

 

16. Г.Жаргалсайхан нь 1952 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.


17. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.


18. Тэрбээр удам дамжсан нисэгч бөгөөд аав Дугарын Гунгаа нь  Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны Гавьяат нисгэгчдийн нэг байжээ.


19. 1977-1981 онд Ленинград хотын Иргэний агаарын тээврийн Академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. Инженер нисгэгч мэргэжилтэй.


20. Орос, англи хэлтэй. Монголын иргэний агаарын тээврийн салбарт 30 гаруй жил ажиллаасан туршлагатай нэгэн аж.


21. Г.Жаргалсайхан 1972-1974 онд Архангай аймаг дахь Нисэх онгоцны буудалд АН-2 онгоцны хоёрдугаа нисгэгчээс ажлын гараагаа эхлэж байжээ.  


22. Г.Жаргалсайхан нь 2012 оны 11 дүгээр сард МИАТ-ын захирал болжээ.


23. Г.Жаргалсайханыг тус газрын даргаар томилогдсны дараахан түүнтэй холбоотой сөрөг мэдээлэл ихээр гарах болсон. Тухайлбал тус газрын нисэхийн аюулгүй ажиллагааны албанд байцаагчаар түүний эхнэрийг ажилладаг, бүх салбар хэлтэст ах дүү нар нь ажилладаг эрх ашгийн зөрчилтэй гэх мэдээллүүд хөвөрсөөр байсан.


24.Өнгөрсөн жилүүдэд Г.Жаргалсайхан захирлын тушаалаар  Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг  шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байгаа учир АТГ-т шалгуулна хэмээн тус газрын Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан мэдээлж байжээ.

Б.Энхжин

image

УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар очсоноос хойш тус салбарыг тойрсон дуулиан тасрахаа байлаа. Зорчигчдодоо урьчилж мэдэгдэлгүйгээр онгоцыг гурван цаг саатуулсан гэх Новосибирскийн хэрэг МИАТ-ын захирлыг ажилгүй болгоход хүргэлээ. Тодруулбал уржигдар МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг тэтгэвэрт нь суулгах нэрээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин Г.Жаргалсайхан нь албан тушаалаасаа буусан даруйдаа салбарын сайдаа матаж, хэрэгт хутгаж орхисон юм. Энэ мэт олны анхаарлыг татаж буй үйл явдлын эргэн тойрон дахь мэдээлэл ба МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (185.64.197.28)
    suuliin ued chadaktai chadbartai humusiig ih shahdag boljee,namiin hariyalal er ni yamr hama bn.INEG gej uy bdagin,estoi oilgohgui bn.
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • bataa (66.58.202.7)
    3 tsag saatsany toloo un ih boldog um be.tegeed terend ni miat zahiral er ni yamar hamaatai um be. hiiih umaa olj yadsan hymyys iimerhyy um hiij bh um.3 tsag baitugai 3 honog saatdag
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.120.53.224)
    Boldog yum boldogooroo l bolj gee ni ch goondoo gegch bolj
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (70.79.167.72)
    Hurtsiin bogsiig ih dolooson dooo
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin (150.129.143.153)
    ene zam teevriin said ch dee neg l uh hudlaa dur esgesen amitan araaraa mash huuli bus bolhiduu umnuudiig hiij baihiin AN oor arai dunguur hunee taviachee, Erdenechimeg ni yadgiin barag deer baih bolov uu shouchin dur esgegch luivarchin Ter sumiin miss gesen hevleliin tuluulugch huuhen ni bas hudlaa baahan medeelel tsatsna turiin ajliig twittereer jirgeed darvalzaad baina Zuragniihaa muum garsaniig ch avchihgui neg l tenegduu
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.170.68.19)
    Jargalsaihnii torj osson medeelel buruu baina. Энэ аугаа хүн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумд төрсөн хүн. Аав нь аймаг байтугай монгол улсад нэртэй хүн. Эцгийн нэрээ ч, өөрийн нэрээ ч бодож 2гүй сэтгэлээр ажилсан хүн. Буцааж ажилд нь тавь.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • зочин (112.72.13.205)
    Салбараа мэддэг өөрөө нисгэгч байсан хамт олондоо нэр хүндтэй ийм чухал хүнийг ажлаас халж байгаад нисэхэд ажиллаж байсан олон арван хүн ихэд дургүйцэж байна нисэхийн салбарт хэн дуртай нь ирээд ажиллаж болдог газар биш мэргэжлийн хүн удирдах ёстой Жаргалсайханыг ажлаас халсанд үнэхээр харамсаж байна нисэхээр битгий тоглоод байгаач
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • hereglegch (112.72.13.171)
    Salvaraa medeh sain hunee ajlaas ni gargasan bna daa niseh gedeg chin mash nariin salvar shuu dee TER zORIGT GEDEG HUN CHIN GEREL ZURAGCHIN YUM BISH UU? yamni said hiij chadlaa yu? MIAT g erhsheeldee oruulaad baahan mungiig ni uuriin Golomt banhkindaa hiilgesen gev uu? Ashig sonirholiin zurchliig ni shalgaach ee ATG minee
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • хужаа (202.21.113.110)
    энэ хүн ажилаа мэдэх хүн байнаа Н Жаргал гэж арийн хаалагны авто мехник ийм юм ойлгох уу урьд нь бас арийн хаалагаар ирээд элэг доог шиг юм яриад байдаг гар
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.204.69)
    Бат-үүл тэргүүтэй хүмүүс явсан шүү дээ.
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 25 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 32 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 5 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 1 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК