Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцроход шалтгаан хэрэгтэй

2015-11-05
0
ЖИРГЭХ

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцроод яг нэг жил болж байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы индэрээс ингэж хэлж байжээ. Түүний албан тушаалаасаа буухынхаа өмнө хэлсэн үгийг “24 баримт” онцолж байна.

 


    
1. 
    Итгэл найдвар, шинэчлэл өөрчлөлтийн төлөөх зүтгэл минь хамт олон, ард түмний дэмжлэгтэйгээр хүндхэн цаг үед бас боломжийн үр дүн, бодит бүтээмжтэй байлаа.  


2.    Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцроход шалтгаан хэрэгтэй. Хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн үндэслэлгүй, бодлогогүй тэмцэлд ганхаж тогтворгүйтэх юм бол ард түмний язгуур эрх ашигт шууд харшлахуйц, хариуцлагагүй үйлдэл болно.


3.   Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байна. Тэгэхдээ 17.3 хувийн тал хувийг Оюу толгойгоос орж ирэх мөнгө бүрдүүлж байсан. Айлаас эрэхээр авдраа уудал. Гаднаас эрэхээр өөрснөө хөдөлмөрлө, монголдоо бүтээцгээе, хийж болох юмаа өөрснөө хийе гэсэн энэ зорилтын хүрээнд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа. Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй ээ.


4.    Засгийн газар, УИХ-ын хяналтгүй 7 их наяд орчим төгрөгийг тооцоо судалгаагүй, бодлогогүй зарцуулсан их хөрөнгө улс орны эдийн засгийг өвчлүүлснийг олон улсын хөндлөнгийн байгууллага дүгнэлээ гэсэн. Энэ бол худлаа. Дэлхийн банк 2010 оны, 2014 оны 10 сард хийсэн илтгэлдээ Монголын төсвөөс гадуурх зардал нь бол эдийн засгийн өсөлтийг бууруулах биш харин ч олон улсын зах зээлийн яг эрдэс баялгийн үнэ унасан ийм гадаад орчны ихээхэн таагүй нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болжээ гэж дүгнэсэн.


5.    Монгол Улсын гадаад дотоод өрийн үлдэгдлийн ДНБ-нд эзлэх хувийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шинжээчид тооцож үзээд дундаж гэсэн ангилалд оруулсан.


6.    Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай сангийн хууль, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох хуулиудыг баталж, зарим хориглогдсон байсан хуулиудыг бол цуцалсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэж байна.


7.   Шинэчлэлийн Засгийн газар өмнөх засгийн газрынхаа тавьсан 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өрийг төлөөд байна. Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна. Дандаа л юмыг еэ, еэ, бөеө болохгүй байна гэж хэлдгээ боль л доо. Хамтраад бид нар ард түмэндээ амлачихсан, хэлчихсэн, өгчихсөн, өгч чадаагүй өчнөөн өр зээл байна аа. Энийг чинь бас нэг чардайгаад бид нар нэг юм төлөөд яваад байна аа.


8.   Бидний зээлсэн 4 гаруй их наяд төгрөгийг яаж төлөх юм бэ. Энэ мөн аймгуудын зам, станц, цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр ийм хэмжээний дандаа ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх шинжтэй төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээлүүд явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнөө.


9.   Өнөөдөр энэ хэмжээний мөнгөөр нь юм босгочих юмсан, бүтээчих юмсан, хийчих юмсан, овоолгочих юмсан, оцойлгочих юмсан, шовойлгочих юмсан гэсэн ийм л хүсэл тэмүүллээр шинэчлэлийн Засгийн газар ажилласан. Үнэхээр ч яаж ч одоо муулаад нүдэнд бол харагдаж байгаа юмаа.


10.  Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс гэж өөрснөө ярьж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа засаг хүртэл байгуулж, зүтгэсээр өнөөдөртөө золголоо. Гэвч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг бас ирж байгаа юм байна. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг. Найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй.


11.  Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ. Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо.


12.  Хамгийн харамсалтай нь монгол хүний уугуул мөн чанарт хэзээ ч байгаагүй, энэ мэт ёс бус үйлдлүүдэд нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шударга ёсыг тогтоох ёстой хууль хүчний байгууллагууд улс төржиж, буруу зорилготой хүмүүсийн гар хөл болж байна.


13.  Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд гүтгэлэг доромжлолыг хангалттай амссан. Дуугуй байна аа гэдэг нь би доройдоо дуугуй байсан юм бишээ. Гагцхүү би монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл, хов живтэй хутгаж бохирдуулахыг би хүссэнгүй учраас хүлцлээ, тэвчлээ.


14.   Бид төрт ёсоор, төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү. Ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол монгол төрийн дархлаа юмаа. Бид Монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой шүү.


15.   МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм. МАН түмний төлөөлөл гэдгээ л умартаж, төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй. МАН ард түмний дайсан бол АН гэж сурталтдаг байж хэрэггүй. МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ. МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ. МАН төрийн төсвийг намын түрийвч болгодог байж болохгүй ээ. МАН ард түмний хөрөнгөөр Ардын нам гэсэн хаягтай байшин барилга барьж, өмчилдөг байж болохгүй ээ. МАН хийж бүтээхийг  хөшөө барих гэж ойлгодог байж бас болохгүй ээ. МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай  ханддаг байж болохгүй ээ. Тайван бай.


16.  Эдгээр дутагдлаа ойлгон ухамсарлаж, эх орныхоо язгуур эрх ашгийг улс төрийн ашиг хонжооныхоо өмнө тавих болсон тэр цагт хамтран ажиллахад бэлэн байгаагаа би хувь хүнийхээ хувьд илэрхийлж байгаа.


17.  Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.


18.   Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа гэхэд бид нар 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг оношилгооны төв, дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдсэн тохилог орчинд амьдарч, монголчууд бид өөрсний хэрэгцээнийхээ нэлээдгүй хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болноо.


19.    Төрийн үйлчилгээ улам шуурхай, нээлттэй болж, төмөр замын бүтээн байгуулалт саадгүй үргэлжилж, шинэ нисэх буудал, цахилгаан станцууд ашиглалтад орно оо. Монголчууд хоёр хөршөөрөө дамжиж далайд гарцтай болж, дэлхийн хамгийн том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр хөршөө холбосон транзит тээврийн сүлжээтэй болох ажлуудын бодит эхлэл бас тавигдаад байгаа.


20.   Монгол бол найрсаг гадаад харилцаа, нээлттэй чөлөөт эдийн засаг, шавхагдашгүй байгалийн асар их баялаг, эрх чөлөөт ардчилсан засаглалтай ард түмэн. Монгол бол хөгжлийн зам дээр нэгэнт гарч, хүн төрөлхтний эдийн засгийн гол тоглогч болох нөхцөл боломж нь дүүрэн бүрдсэн ард түмэн.


21. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнээ.


22.  Бид эх орноо хөгжил дэвшил, хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажилланаа. Миний бие монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлын ердөө хагас нь л хийгдлээ.


23.  МАН-ын одоо санаачилсан энэ 4 үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна аа. Бидэнд цаашаа хийх ажил зөндөө их байна. Дотроо хэл амаа ололцоод явах өргөн дүүрэн боломж байна аа. Тэрийгээ нам дотроо, эвсэл дотроо яриад шийдэж чаднаа гэдэгт би итгэлтэй байна аа.


24.   Ард түмний язгуур эрх ашиг гэж юу юм бэ. Эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөн дээр суурилсан нийтлэг үнэт зүйл ирээдүйд итгэх итгэл юмаа. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болноо.

Т.Хулан

    

 

image

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцроод яг нэг жил болж байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы индэрээс ингэж хэлж байжээ. Түүний албан тушаалаасаа буухынхаа өмнө хэлсэн үгийг “24 баримт” онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (150.129.142.228)
    Altanxuyag es bx bsan vm Daanch xuibaldagchid ajliig ni xiilgexgvi xvcheer zogsooson gej oilgodog Zoriud xar piar xiij xarluulsan shvvdee
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Очир (59.153.112.182)
    Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалт хийж бүтээж байсан. Үүнийг зогсоож нураах нь сөрөг хүчинд хэрэгтэй. Нураахгүй бол сөрөг хүчин дараагийн сонгуульд нэвт цохиулах гээд байсан л даа.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Уг нь зөв юм бичсэн юмсан Битгий та нар хувь хүмүүсийн төлөө ажилла.Энэ сайтаа устга
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Сэтгэгдэл бичсэн ч оруулахгүй байна.Хэрэг алга Ийм юм битгий ажиллуул
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Сэтгэгдэл бичсэн ч оруулахгүй байна.Хэрэг алга Ийм юм битгий ажиллуул
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.247.149)
    Шинэчлэлийн Засгийн газар хийж бүтээж байсаан, тэр нь бүр ч эрчэимжих байсан биз, харин өрсөлдөгчид нь айж тэр бүгдийг зогсоосондо...
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнээ. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнээ. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнээ. 22. Бид эх орноо хөгжил дэвшил, хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажилланаа. Миний бие монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлын ердөө
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Бид төрт ёсоор, төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү. Ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол монгол төрийн дархлаа юмаа. Бид Монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой шүү.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ. Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.24.150)
    tsoonh nohdiin fashijm
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • marlaa (202.21.117.42)
    ene odoo ooriigoo zoxion baiguulalttai ingej surtalcnilaxaa bolimoor um aa, uls ornoo daaxiin argagui orond oruulcnaad, ard tumnii amidraliig xaraldaa ,elgeeree molxoj bna snuu dee, uamar icndeggui um be
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Луйварчид АН-ынхан улс орныг минь хорлож ханаа биз дээ, одоо дуугайхан зайлаад өгөөч, ард түмний амьдрал үнэхээр хүндэрлээ, эдийн засаг уналаа, тэгж байхад юм хийсэн мэтээр битгий ярилдаа, юм хийсэн бол улс орон өөдөө, урагшаа явдаг юм байгаа биз дээ, үхэрүүдээ, бүх юмыг баллаж хаячихаад их зүйл хийгээд байгаа мэт яриад байХ ЮМ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Танай МАН цэвэр ариухан нам ууу кккк
      2015 оны 11 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    4 цаг 23 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    4 цаг 30 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    6 цаг 4 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    7 цаг 0 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    7 цаг 7 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    7 цаг 21 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК