Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Абдул Каримыг үргээж Ц.Баатарсайханыг царайчлах болов

2015-12-08
0
ЖИРГЭХ

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон.

 

Тэгвэл энэхүү хувьчлалын дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа юм. Ингээд дуулиан дэгдээгээд буй Абдул Карим гэгч болон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

 

Абдул Карим 710 сая төгрөгийг салхинд хийсгэж, хувьчлалын гэрээг цуцлав

1.  Н.Энхбаярын балгас хэмээгдэж шуугиан дэгдээгээд байсан “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга хэдэн жил нам гүм байсан ч нээлттэй дуудлага худалдаагаар дахин “моод”-нд оров.

 

2.  “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн Абдул Карим гэгч оролцож, 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсанаар олны анхаарлын төвд орсон.

 

3.  Абдул Карим дуудлага худалдаанд ялалт байгуулсны дараа “Чингисийн хөшөөний ойролцоох хотын төвийн газрыг хувьчилж авсандаа туйлын баяртай байна. Чингисийн талбайн хажууд гэрэлт цамхаг босгоно. Харин юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байна” гэж мэдэгдлээ.

 

4. Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авсан Монгол Улсын иргэн Абдул Карим гэх тодорхойлолт нь эрхгүй олны анхаарлыг татсан. Гэхдээ тэрбээр 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль ёсны дагуу Монгол Улсын иргэн болсон байна.

 

5. Өдгөө 56 настай тэрбээр эхнэр н.Балжиннямтайгаа 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулжээ.

 

6.  Гадаад нэртэй Монгол Улсын иргэн гэх эрхмийн ямар ажил эрхэлдэг болох нь тодорхойгүй, хаалттай байсан ч мөн л анхаарал татах шалтгаан болов.  

 

7.  Гэвч тэрбээр өнгөрсөн 10 дугаар сард НМХГ-аас хийсэн шалгалтаар 26 шонхор шувуу хууль бусаар барьсан Абдул Карим гэгч мөн болох нь илчлэгдэв.

 

8.  Тэрбээр тухайн үед “Бид соёлын арга хэмжээнд зориулан шонхор шувуу барих зөвшөөрөл авсан” гэхээс өөр тайлбар хийхээгүй ч шонхор шувууны хууль бус наймаачин гэдэг нь тодорхой болсон.  

 

9.  Идлэг шонхорыг хууль бусаар олон тоогоор барьсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуульд заасан байдаг ч түүнд тухайн үед мөнгөн торгууль ногдлуулаад өнгөрч байжээ.  

 

10.   Ийнхүү идлэг шонхорын хууль бус наймаачин хотын А зэрэглэлд газар авч байгаа нь анхаарал татаж байна, тэрбээр 24 тэрбум төгрөгөө хэрхэн босгосон гэх мэдээлэл ар араасаа гарч, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан Абдул Карим өчигдөр буюу энэ сарын 7-ний өдөр хувьчлалаасаа татгалзах хүсэлтээ албан ёсоор өгөв.    

 

11.  Тэрбээр энэ тухайгаа “Миний болон гэр бүлийн талаар минь ор үндэсгүй худал ташаа мэдээллийг бүх хэвлэл мэдээллийи хэрэгслээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Хэвлэх үйлдвэрийн обьектыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүү гэрээг цуцлах боллоо” хэмээн тайлбарласан.

 

12.   Мөн Абдул Карим 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, Монгол гэр зэргийг Англи, Шинэ-Зеланд, Кувейт, Катар, Саудын араб зэрэг орнуудад экспортонд гаргаж Монгол Улсын сурталчилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг гэдгээ ч тус захидалдаа бичсэн байв.

 

13.  Ингэснээр Абдул Каримын Хэвлэх үйлдвэрийн хувьчлахаар дэнчин болгосон 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгов.

 

Ц.Баатарсайхан хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр хувьчлах эсэхийг шийднэ

14.  Нийслэлийн Өмчийн харилцааны газар хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах дараагийн саналыг Таван Богд группт тавих аж.

 

15.  Тус газар нь дуудлага худалдааны үеэр хэлсэн 23 тэрбум 850 сая төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах санал хэлсэн юм. 

 

16.  Хэрэв Таван Богд группээс худалдаж авахаас татгалзах санал ирүүлбэл дуудлага худалдааг дахих зохион байгуулах юм байна.

 

17.   Хэвлэх үйлдвэрийн барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан билээ.

 

18.  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм.

 

19.  Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.  

 

Ч.Ганхуяг: Хэвлэх үйлдвэрийг хувьчлах дараагийн хүнд ч шаардлага тавина  


20.  Олноо “Хас”-ын хэмээн нэрлэгдсэн “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус үйлдвэрийн барилгыг иргэдтэй хамтраад авах санал гаргаж хүмүүсийг эгнээндээ нэгтгээд байсан ч амжилт олоогүй.

 

21.  Харин тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэж, мөнгөө шилжүүлсэн хүмүүст талархал илэрхийлж 20 ширхэг хувьцааг тараах болсноо мэдэгдсэн.

 

 22.  "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдах авах "Хас"-ын Ч.Ганхуягын үйлдлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус гэдгийг мэдэгдэв. 

 

23.  Абдул Каримын Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах гэрээгээ цуцлахаар болсоны дараа Ч.Ганхуяг түүнд хандаж мэдэгдэл хийсэн нь мөн л олны анхаарлыг татсан.

 

24.   Тэрбээр мэдэгдэлдээ “Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх”.... “Газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо Монголчууд бидэнд алдах эрх байхгүй” хэмээжээ.  

Б.Энхжин 

 

 

image

”Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон. Тэгвэл энэхүү хувьчлалын дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа юм. Ингээд дуулиан дэгдээгээд буй Абдул Карим гэгч болон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.179.8.114)
    Тийм ээ Үнэгүйдүүлж байгаад Бат үүл хүүдээ авч өгөхгүй юу даа хөөрхий Улсын баатар,нэг ширхэг ч хар үсгүй болтлоо зүтгэсэн юм чааваас тэгээд ч материал голохгүй хээгүй юм даа зайлуул кк
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.8.114)
    Тийм ээ Үнэгүйдүүлж байгаад Бат үүл хүүдээ авч өгөхгүй юу даа хөөрхий Улсын баатар,нэг ширхэг ч хар үсгүй болтлоо зүтгэсэн юм чааваас тэгээд ч материал голохгүй хээгүй юм даа зайлуул кк
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.5.202.59)
    Нэг их ариухан цагаахан улс болцгоохн ээ.Лалын Терорын хар тамхины мөнгө байсан ч яах вэ дээ Гол нь Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл дээрээ дахиад хасах оноо авлаа
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Батбаяр (103.26.193.176)
    Одоо энэ газрыг үнэгүйдүүлж байгаад л авах байх даа. Амандаа орсон шар тосыг зүгээр л буцаагаад асагваа гэж. Талх Ганхуяг гэж төрд байтугай монгол хог шаар болсон хулгай байна даа. Өөрөө л авах санаа байсан байх даанч санаа байв ч сачийн хүрэхгүй л дээ
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.12.1)
    Энэ хүнийг манай сумочин Батбаяр дагацан намирч явлуу хэ хэ
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
    • anu
      Yes,Uuriinkhuu umnu bukhulzuulekh yostoi baital, uuruu ter khunii umnu guij ochij bukhulzuj tv medeegeer garch baigaa ana ikh evgui sanagdsan, unuu khun ene bur khamraa sukhchikej baisan. daan ch yav daa. Neg muu irgen baisan bol khilaij neg kharna gej uu, yund ana bolj terend doldogonodog baina aa... ukhaardag ch boloosoi.
      2015 оны 12 сарын 09
  • Zochin (103.26.194.235)
    Hotin hamag gazar MAHin garaar orj duussan, shunal ni baragdahgui ted l hor nairuulj bga biz
    2015 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.41.98)
    Энэ хүнийг дарамталж байгаад.унагаж авлаа.Энэ бол.хуйвалдаан.Гол нь гадаадын хөрөнгө оруулагчдад үлгэр болох муу үр дагавартай.Иймэрхүү зүйл хийж улс орноо хохироож буй юм мэдэхгүй байж хоосон цуурхагчтай тэмцэе
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • ...Gesen ch shalga! (103.57.92.252)
    Ene Abdul Karim gegchiin uildel ehneesee l sejigtei, sonsgolongui durgui hurgej baisan yum. Ene hun haanaas, YAMAR ZAMAAR mungujiv?! YAAHLAARAA ene hun MANAI MONGOLIIN hairlagdsan, hamgaalagdsan amitniig heew neg 2 bish 20, 30-r barichihsan, horichihson tuugeer mungujij bdag yum?!!!! Saitar shalga. Busdad ni surgamj bolog! Yaavch ingesgeed uuriinh ni taavaar zugeer orhiod multruulj bolohgui.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (59.153.115.28)
    UMHII HALTAR HUIL BUS MUNGU ORUULJ IRJ MUNG UGAAH GEJ BAIGAAD HEREG BISHDEED IREHLEER BOLIJ BAIHGUI YU UUR YAADAG YUM BE MANAI TOMCHUUD NERTEI MALUUD GADNIIHAN GEHLEER UHEJ ALDAH YUM DAA, YALAN GUYA HALTRUUDAD UHEJ ALDAAD BAIVAL ETSES SUULDEN YU BOLDGIIG BARUUNIIHNIIG ODOO HARDAA ALUULJ HYADUULAADAL BI HALTRUUDIIG SAIN MEDNE
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • unshigch (59.153.113.233)
    Uunii ard 2 namiin tsemtsel yavagdaad baih shig arab eriin ard Ardchilsan namiin Naran huu Baatarsaihanii ard . . . . ali nam baina ve taatsgaaya
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (126.250.176.93)
    ERGYY MONGOLCHIUDAAS DEER UHAANTAI YMDAA
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.238)
    БатҮүл зөв хэлсэн байна Хуулиар шалгуулах хэрэгтэй Дуудлага худалдаа тоглоом биш шүү Абдул Карим аргагүй л араб цустай байна Арабууд тэвчээргүй үг даах тааруухан характертэй гэж явдаг Абдул Каримын гавьяа хэвлэх үйлдвэрийн жижигхэн газар 24 сая доллар хүрдэгийг илчилсэн шүү дээ МАН ын дарга М Энхболдыг хотын газраар баяжсан гэдгийг Улаанбаатарчууд бүгд мэддэг Харин хэр хэмжээний мөнгө М Энхболдын гарт эргэлддэг байсан нь сонгогч бид нар мэддэггүй байсан Энхбаяр хэвлэх үйлдвэрийн газраас болж яагаад шоронд орсоныг 24 сая доллар харуулсан
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
    • 7333
      24сая доллар гээд бхын мал минь 24 тэрбум чин 12 сая баймаар амны зоргоор чалчлаг дүп вэ чи
      2015 оны 12 сарын 08
  • Зочин (202.21.106.105)
    Хотын төвийн газар түүхэндээ байхгүй ил тодоор хамгийн их үнэ хүрч байхад элдэвлэсээр байгаад энэ,одоо энэ Баатарсүх нь аваач уу үгүй ч үү,ийм байж яаж хөгжих вэ дээ.Ийм болохоор л гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугатаадаг биз,өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш нь огт өөр юм хийгээд сууж байдаг.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
    • emee
      uvug deedsiin maani khuls, tsus ana shingesen gazarb shoroo dor khayj zuun terbum khurekhsen. Ard tumnee yaduu bailgana gedeg unetei tsaitai gazar shoroogoo tsuukhuun zoosoor arilgakhyn shinjsen uu dee khuurkhii.
      2015 оны 12 сарын 08
  • Зочин (202.9.41.33)
    Юу л болоод байна даа. Үнэндээ ойлгохгүй байна.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Хаха (182.160.34.214)
    Талхны салаавч Ганхуяг илүү. Тэрэнд ямар мөнгө байдаг юм. Банк нь мөнгөгүй зээл олгож чадахгүй байна ш дээ Хахаха
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • A (202.21.125.22)
    MONGOLIIN TUR BAS YAG HAR ZAHIIN NAIMAACHIN BOLJEE
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (103.9.91.214)
    Баатарсайханы ард чинь Н.Энхбаяр байдаг гэж ярьдаг шүү дээ. Энхбаяр бяртай л бна даа
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.157)
    Gaigui une hursen deer ni zugeer l ogohgui. Odoo tegeed anhnii zarlasan une ch hurehgui. Neg zalit etgeed ni ezen todrohgui baina gesen dalimaar uneguiduuleed avaad yavna.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Инжинааш (202.179.24.110)
    Их бичгийн хүн Инжинашийн “Хөх судар”-т юу гэсэн тухай өгүүлье. Тэнд
“Үзтэл манай Монгол хүний мууг гаргаж тоочвоос тэргүүнд Долдугаарт Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгаг хагтай, зан нь цухал, явдал нь цөлс хянамж болгоомжгүй, цочмог түргэн, санаа нь битүү, Наймдугаарт төрөх нь аж төрөх түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр хэлж баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу?
 Суут Инжинаш ингэж хэ
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • жирийн иргэн (202.70.34.98)
    Энэ бол МАН гар хөл бологчдоороо дамжуулан үнэ цэнэгүй болгож байгаад өөрсдөө авах гэсэн ажиллагаа шүү дээ. Унасан Баатарсайханы ард МАН-ынханы арми зогсож байгаа шүү дээ. Тэд Абдул гэгчийг ёсөн шидээр зохион байгуулалттайгаар балбаж байгаад унагахаар төлөвлөсөн нь үндсэндээ биелчихлээ л дээ. Одоо Баатарсайхан нар өөрсдийн санасан үнээрээ л авна. Энэ бол мафиудын зохион байгуулалттай ажиллагаа боллоо. ТОв тодорхой.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • zochin (180.235.179.51)
    anxnaasaa une osgox show bsan yum bish uu. Bat-uuliin show butsengui gej bodoj b.a. odoo yu gej Baatarsaixan 13 terbumaar avdgiin. estoi guriine biz dee. kkkkkkkkkkk . Mongolchuud bid neg iimerxuu l togoondoo uzeltsseer bgaa duusax baix doo.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • хаагий (103.10.21.17)
    юу гэж дэнчингийн мөнгө нь улсын орлого болж байхын,зардал чирэгдлийн хэмжээ суутгагдаад үлдсэн нь буцаан олгогдоно
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Баагий (202.126.89.175)
    Зөв л шаардлага тавьсан байна. Харин одоо Баатарсайхан нь яах л бол доо, битгий голоо цохиорой л гэж хэлэх байна.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
    • Baatarsaihan
      Nadad goloo tsohiod baih yum alga. Gehdee ene uneer avahgui. Dahij duudlaga hudaldaa zohion baiguulj uniig ni 12 terum orchimd l avna daa.
      2015 оны 12 сарын 08
  • Баагий (202.126.89.175)
    Зөв л шаардлага тавьсан байна. Харин одоо Баатарсайхан нь яах л бол доо, битгий голоо цохиорой л гэж хэлэх байна.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК