Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт. Д.Байгальмаа: Б.Булганыг хориход сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон

2016-1-11
0
ЖИРГЭХ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод хоёр сар орчим болж байна. Энэ хугацаанд түүний баривчилгаатай холбоотой янз бүрийн мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. Тэгвэл Б.Булганы ээж болж буй үйл явдлын талаар анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярьсан яриаг 24 баримт онцолж байна. 

 

1.    Би охиндоо бүрэн дүүрэн итгэж, үнэн зөв нь олдоно гэж харж хүлээж байгаа

 

2.    Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. 

 

3.  Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж  санаа зовж байна. Өнөөдрийг хүр¬тэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа.

 

4.  Үрээ гэсэн эхийн сэтгэлийг  хэн ч хааж боож болохгүй байх. Гэтэл эргэлт оруулахгүй, ээжийг нь ч уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм. 

 

5.    Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. 

 

6.    Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ.

 

7.  Гадаадад сурч байсан зээ охин маань интернэтээс мэдээлэл аваад санаа нь зовоод шууд хүрээд ирсэн. Ээжтэйгээ уулзаж чадаагүй.

8.   Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй. 

 

9.   Хэргийн явц аажимдаа миний охиныг  баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга агуулга байгаа юм болов уу. 

 

10.  2016 оны сонгууль угтаж манай хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ.

 

11.  Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж ирж шоу хийж байсан. Энэ удаа ч түүний л нэгэн адил шоу үүсгэв үү гэж харж байгаа.

 

12.  Энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай  вэ гэдэгт эргэлзэж байна.

 

13.   "Ээж ээ, би  тантай уулзаж чадахгүй нь. Өнөөдөр би Зоригийн асуудлаар хүмүүстэй уулзах боллоо” гэсэн. 

 

14.   Үдээс хойш ирэх байх гээд хүлээсэн ч ирээгүй. Огт чимээ байдаггүй. Гэтэл дүү рүүгээ  залгасан байсан. “Би баригдаад явлаа. Надад хэцүү байна. Ээжийг сайн хараарай” гэсэн байсан. Түүнээс хойш уулзсангүй.

 

15.    Найз нөхдийн хүчээр би өнөөдрийг хүртэл явж байна. Намайг харж асарч байдаг ганц хүн бол охин минь. Тийм учраас миний төлөө сэтгэл нь их зовж байгаа байх.

16.    Миний ойлгосноор охиныг маань ТЕГ-аас шалгаж байх шиг. Ерөнхийдөө бол цагдаа, ТЕГ, холбогдох бусад байгууллага  шалгаж байх шиг байна.\

 

17.  Тэр аймшигт хэрэг гараад 17 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд зовлон, шаналлыг нуруундаа үүрч яваа хүн бол миний охин юм даа. 

 

18.   Эхлээд гэрч  гэж үзэж, хамгийн сүүлд сэжигтнээр татаж байгаад би эх хүний хувьд үнэхээр их гайхаж байна. Охиноо ямар нэгэн хэргийн золиос болох вий гэсэн бодол миний сэтгэлд  цаг үргэлж төрж байна.

 

19.   Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг байсан. 

 

20.    Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон. 

 

21.    Би  охиноо ямар нэгэн муу зүйлийн золиос болж, ямар нэгэн муу мэдээ дуулдах вий гэхээс айж байна. Ямар ч байсан миний охин нөхрөө өнөө маргаашгүй Ерөнхий сайд болох гэж байна гэхэд бусадтай нийлээд хөнөөх хүн биш. Тийм зүйл байх ёсгүй.

 

22.   Би охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болчих вий, хэлмэгдэх вий гэж бодож сууна. Миний охин 17 жил энэ  хэргийн төлөө, үнэн зөв нь олдоосой, хэрэгтэн илрээсэй гэж сэтгэл зовниж, шаналж ирсэн.

 

23.  Э.Бат-Үүл  нэг удаа телевизээр нулимс дуслуулах шахан ярьж байсныг харсан. “…Хамт тэмцэж явсан нөхрөө хөнөөх хүн биш ээ” гээд. Би түүнд итгэдэг.  

 

24. Миний охинд учирсан золгүй тохиолдол, зовлон бэрхшээл хэзээ дуусах юм бол гэж л хүлээж сууна. Үнэн зөв нь олдоно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь миний охин хэн нэгний золиос болчих вий гэж бодох юм.

 

Ярилцлагын эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

 

 

image

...Би охиноо ямар нэгэн муу зүйлийн золиос болж, ямар нэгэн муу мэдээ дуулдах вий гэхээс айж байна. Ямар ч байсан миний охин нөхрөө өнөө маргаашгүй Ерөнхий сайд болох гэж байна гэхэд бусадтай нийлээд хөнөөх хүн биш. Тийм зүйл байх ёсгүй...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.229.121.9)
    Булган ариухан амьтан биш.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Яг унэн
      2016 оны 01 сарын 13
  • Зочин (103.229.121.9)
    Малгайг хаанаас ч олж болно ? Олоод хаана ч тавьж болно ? Тухайн уед Батуул гуайг байсан гэж байгаа бол энэ хэрэг нь цаанаасаа сайн зохион байгуулсан гэм хэрэг юм шиг ? Ямар ч байсан Булганы оролцоо бна ш дээ ?
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • тиймүү (124.158.76.29)
    булган ч тийм сайн охин биш байхаа. хүмүүжил муутай байсан юм бишүү
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Тэр уедээ Гал хуухэн хочтой бсн даа галав цалав гэсэн енге менегенд дуртай янжуур татаж тас тас хехердег нилээн сэргэлэн хуухэн бсн шуу
      2016 оны 01 сарын 13
  • Зочин (59.153.114.75)
    БАТҮҮЛ АЛААГҮЙ БАЙХОО МАЛГАЙГАА МАРТСАН НЬ АЛУУРЧИНД БӨӨН ЗАВШААН БОЛСОН БАЙЛГҮЙ ТОХОИЛДОЛ НЬ ТЭГЭЖ ТААРАХДАА ЯАХАВ ДЭЭ АЗГҮЙ КОЛЯ ЮМАА
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Жинхэнэ захиалагч нь АН-ын өнөөгийн эрх мэдэлтэнг (60.247.82.191)
    Би ямар хүнд улсын баатар цол өгчихвөө гэж Элбэгдорж дороо дэвхцэж дуу алдсан гэдэг юу л бол итгэхэд хэцүү. Гэхдээ энэ аллагад Бат-Үүл шууд холбоотой гэдэг нь ямарч тэнэг хүнд ойлгогдож байгаагаас гадна Бат-Үүлийн хамсаатангууд нь одоо эрх мэдэлтэй байгаа. Харин ардчилалынхан эхнээсээ тэтгэвэрт гарч эхэлж байгаа болохоор хүчтэй, эрх мэдэлтэй байгаа дээрээ энэ хэргийг ямарч үнээр хамаагүй хүчээр мухарлах гэж оролдож байгаа бололтой, тэгэхгүй бол жинхэнэ эзэд нь 2-3 жилийн дараа илэрчих магадлалтай гэж айж байгаа гэж уншигдаж байна.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.142.204)
    ОХИН ЧИНЬ ТАНЫГ МӨН Ч ИХ ЗОВООСОН ДОО БИД МЭДНЭ Ш ДЭЭ ., ҮРГЭЛЖ АРХИ УУНА БАС ЭР ЭРГҮҮЛНЭ .., СУУСАН ЭРЧҮҮД НЬ ДАНДАА ХҮНД АЛУУЛНА ,., ХАР ЭНГЭРТЭЙГ ТА МЭДНЭ Ш ДЭЭ..,ТАНЫГ ОЙЛГОЖ БНА АА.,., ГЭХДЭЭ Л ХОРВОО ГЭДЭГТ ҮНЭН БАЙХ Л ЁСТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (103.229.121.195)
    Амьд гэрчтэй л аллага шүү дээ.Зөв хүнээ хорьсон байхаа.харин яагаад 17 жил илэрээгүй нь гайхамшигтай гиннесийн номд ороход болох байх шүү
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.21.106.117)
    Тэр үед энэ хэрэгт сөрөг хүчин холбоотой гэж боддог байсан тэр бодол маань батлагдах ойртож байна уу даа гэж итгэх боллоо.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • baba (150.129.142.224)
    бат үүл аллагад хамаатай бол малгайгаа юунд үлдээхэв. авгай эргүүлж явсан байж магадгүй.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.254)
    горбачёв байгаагүй бол зориг сургуульдаа марксизмаа заагаад л батүүл малгайгаа марталгүй тэтгэвэртээ гарчихсан болор цомын шагналт байрны сэтгүүлч элбэгдорж улаан од сониноос тэтгэвэртээ гарчихсан Монгол улс ядууралгүй тэнэмэлгүй бүгд эрүүл эрдэмтэй маш сайхан хөгжсөн улс байх байлаа гэж.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Үнэн ээ, хэлэхээр Эбэ, Батүүл нар холбогдох гээд байгаам уу, үнэн үү
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • zorig (203.91.115.38)
    ohinoo vnenee hel gej heleerei
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • зориг (112.72.11.104)
    Үнэнээ хэл тэгээд л болоо
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК