Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт: Орон сууцны татварын хөнгөлөлтийг эхнэр, нөхөр хоёулаа эдлэх боломжтой

2016-1-12
0
ЖИРГЭХ

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой болоод нэлээд олон жил буй. 

Тэгвэл энэ онд татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 4-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах ёстой аж. Иргэд хуулиар олгосон энэхүү хөнгөлтийг хэрхэн эдлэх, ямар бичиг баримтаар буцаан олголтоо авах талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

1.     Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан.

 

2.    Хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад 3 сая төгрөг хүртэлх мөнгийг авах боломжтой юм.

 

3.    Энэ жилээс эхлэн татварын буцаан олголтыг цахим бүртгэлээр бүртгэж эхлэв.

 

4.     Татвар төлөгч цахим тайландаа шаардлагатай мэдээллийг оруулна. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлс хэсэгт цалингийн дүн, суутгасан татварын хэсэгт дүнг нь оруулчихвал автоматаар өөрөө бодогдоод гараад ирэх аж.

 

5.    Татвар төлөгч харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна.

 

6.    Анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болох аж.

 

7.    Харин нууц үгээ авсаныхаа дараа цахим бүртгэлдээ тайлангаа шивэж хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа хамт дүүргийн татварын хэлтэст авч очиж бүртгүүлнэ.

 

8.    Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт,  2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбарын хамт авч очих ёстой юм байна.

 

9.    Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэнэ.

 

10.  Хөнгөлөлт эдлэх иргэний материал нь бүрэн тохиолдолд тухайн хүн өөрийн биеэр татварын хэлтэст ирэхгүйгээр материалаа шуудангаар явуулах  боломжтой аж.

 

11. Бусдын нэр дээр байгаа үл хөндлөх хөрөнгийг худалдаж авсан тохиолдолд заавал хоёр хувийн албан татварын баримт шаардана. Дүүргийн татварын алба, эсвэл татвар төлсөн банкнаас шүүлгэж авна.

 

12. Орон сууц захиалан бариулсан, өөрөө орон сууц, байшингаа барьсан тохиолдолд энэ баримт шаардлагагүй. Татвар төлөгч орлогоо заавал нотлох үүрэгтэй учраас заавал баримт шаарддаг байна.

 

13.  Хоёр хувийн татварыг буруу төлсөн бол нөхөн төлж болно.

 

14. Хөнгөлөлт эдлэх иргэн 3 сая төгрөгөө бүрэн аваагүй байхдаа байраа зарсан тохиолдолд үргэлжлүүлж татварын хөнгөлөлтөө эдлэх боломжгүй аж.

 

15.  Энэхүү хөнгөлөлтийг тухайн иргэний өөрийн нэр дээр байх тохиолдолд л эдлэх боломжтой. Харин иргэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаад дунд нь завсарласан бол дараагийн жилээс хөнгөлөлтөө эдлэх боломжтой.

 

16.  Гэр бүлийн гишүүд энэхүү хөнгөлөлтийг хоёулаа эдлэх боломжтой юм байна. Тухайлбал эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр нь хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

 

17.  Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна.

 

18.  Орон сууцны болон сургалтын татварын хөнгөлөлтийг зэрэг эдлэх эрхтэй.

 

19. Хөдөө орон нутагт амьдарч байхдаа хөнгөлөлт эдэлж байсан иргэд тухайн шилжиж ирсэн газраа татвар төлөгчөөр бүртгүүлээд үлдсэн мөнгөө авч болно.

 

20. Хувьдаа орон сууц, хаус барьсан тохиолдолд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх ёстой аж. Харин захиалгын гэрээгээр байр захиалсан тохиолдолд үнэлгээний тайлан шаардахгүй юм байна.

 

21.  Анх удаа орон сууцны хөнгөлөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэд 12 төрлийн бичиг баримтыг бүрдүүлнэ. Хоёр дахь жилээс эхлэн 5-6 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ.

 

22. Бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар ба зээл авсан этгээдээс мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын болон худалдах худалдан авах гэрээ, байранд төлсөн мөнгөний баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн баримт, татварын бүртгэлийн дэвтэр буюу татварын цэнхэр дэвтэр, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, орлого нотлох бусад баримт зэргийг бүрдүүлэх ёстой.

 

23. Хөнгөлөлт эдлэх гэж байгаа хүн баталгаажуулах баримтаа бүрдүүлж өгсний дараагаар татварын алба баталгаажуулна. Татварын алба баримтыг үндэслээд баталгаажуулах шалгалт хийгээд нотлогдож байвал төрийн сангаас таны данс руу эхний хагас жилд багтаан мөнгийг шилжүүлнэ.

 

24. Иргэд хувьдаа орон сууц барьсан тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хэрэв иргэн хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй бол хувийн орон сууц барихад зарцуулсан материалын баримтыг авч ирж болох юм байна.

24tsag.mn

image

...Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.151)
    bayarlalaa
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 30 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 37 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 11 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 7 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 29 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК