Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн 20 гаруй улсад тархаад буй Зика вирусын тухай 24 баримт

2016-2-12
0
ЖИРГЭХ

Дэлхийн улсуудад аюулын харанга дэлдээд буй Зика вирусын тухай 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Зика вирусыг анх 1947 онд Уганда улсад сармагчингаас илрүүлж байсан ч онц аюултай вирусын тоонд төдийлөн багтдаггүй байв.  Гэвч 2015 оноос эрчимжиж эхэлсэн вирусын дэгдэлт олон улсад түгшүүр дагуулаад байна.

 

Баримт 2. Уг вирус нь голчлон шумуулаар дамжин халдварлаж байна. Мөн бэлгийн замаар халдварлаж буйг эрдэмтэд тогтоогоод байна.

 

Баримт 3. Зика вирус нь  хүн амын эмзэг давхарга болох хүүхэд, эмэгтэйчүүдэд хамгийн өндөр хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Уг вирусээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйгээс ургийн гажигтай хүүхэд төрж байгаа юм. Тухайлбал, толгой жижигтэй, хараагүй гэх мэт.

 

Баримт 4. Энэхүү вирусыг анх сармагчнаас илрүүлж байсан ч одоогийн байдлаар “Aedes” хэмээх шумуулаар дамжин хүнд халдварлаж байна.

 

Баримт 5. Мэргэжилтнүүд генетикийн өөрчлөлттэй шумуул энэ удаагийн дэгдэлт гаргахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа юм.

 

Баримт 6. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, АНУ-д бэлгийн замаар дамжин хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэн.

 

Баримт 7. Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали тэргүүтэй 20 гаруй улсад тархсан бөгөөд халдварын голомт нь Бразил улс болоод байна.

 

Баримт 8. Жирэмсэн эх зика вирусаар халдварласан тохиолдолд ургийн гавлын яс жижгэрч, оюун ухааны хомсдолтой, хараа, сонсгол муутай хүүхэд төрөхөд хүргэдэг байна. Гэвч уг вирус микросефали /хүүхэд хэвийн хэмжээнээс хэт жижиг толгойтой төрөх/-тай хэрхэн холбогдож байгааг хараахан тогтоогоогүй байгаа аж.

 

Баримт 9. Судлаачид зика вирусыг жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүст төдийлөн эрсдэлгүй гэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүс вирусын халдвар авсан тохиолдолд ямар сөрөг үр дагаварт хүрэх нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ уг халдвараар өвчилсөн хүн өндөр халуурч, бөөлжиж, суулгаж байгаа гэж эрүүл, мэндийн байгууллагаас мэдээлж буй.

 

Баримт 10. BBC агентлагийн мэдээлснээр, аравдугаар сараас хойш Бразил улсад зика вирусын халдвар авсан 3670 хүүхэд төржээ.

 

Баримт 11. 2016 онд уг үзүүлэлт 4 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргаад байна.

Баримт 12. АНУ-д мөн уг вирус нэвтрээд байна. Зика вирусыг тараагч шумуул нь голдуу халуун орны бүс нутгуудад амьдардаг ч Америкийн эх газарт вирусыг тээж, халдвар тараах чадвартай Аедэс төрлийн шумуул байдаг аж. Одоогоор АНУ-д орж ирээд байгаа вирусын дэгдэлтийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.

 

Баримт 13. Хамгийн сүүлийн мэдээгээр Хятад уг вирусын анхны тохиолдолд бүртгэгдээд байна. Бразилд аялаад ирсэн хятад залуу уг өвчнөөр өвчилснийг тус улсын эрүүл, мэндийн байгууллагаас тогтоож өвчтөнийг тусгаарласан байна.

 

Баримт 14. Зика вирусын эсрэг эм бэлдмэл, вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд 2016 оны сүүлээр туршилтын вакцин гарна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгч байна.

 

Баримт 15. Одоогоор өвчний нууц үе хэд хоног үргэлжилдэг нь тодорхойгүй байгаа юм.

 

Баримт 16. Халдвар авсан хүмүүст өндөр халуурах, үе мөчөөр өвдөх, арьсан дээр тууралт гарах, нүд үрэвсэж улайх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

 

Баримт 17. Зика вирус 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразильд ирсэн гэж таамаглажээ. Өмнө нь Францын Полинезийн арлуудад Зика вирусын халдвар гарсан байна.

 

Баримт 18. Хэрэв Бразильд халдварын тархалтыг зогсоож чадахгүй энэ хэвээр үргэлжилбэл Риод Олимпын наадамд зохиогдох эсэх нь эргэлзээтэй болж байна.

 

Баримт 19. Зика вирусын халдварын эсрэг Бразилийн засгийн газраас армийн 200 мянган гаруй цэргийг дайчлан шумуул устгах арга хэмжээг авч эхэлжээ. Цэргүүд айл бүрээр нэг бүрчлэн явж шумуул устгалын ажил хийж байна. Түүнчлэн засгийн газраас шавж устгалын бодисыг тарааж байгаа аж.

 

Баримт 20. Колумб улсад 13500 гаруй хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Зика вирусын халдварын улмаас Колумб, Эквадор, эль-Сальвадор, Ямайк улсад эмэгтэйчүүдийг нэгээс хоёр жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөжээ.

 

Баримт 21. Азиас гаралтай ч Европын өмнөд хэсгээр өргөн тархсан  “бар шумуул” Зика вирусын халдварыг тарааж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Энэ тухай Италийн Милан хотын их сургуулийн шавьж судлалын эрдэмтэн Фабризио Преглиасо мэдээлжээ. “Халдвартай хүнийг бар шумуул хазсанаар Чикунгунья вирус өөр 200 хүнд дамжсан тохиолдол өмнө нь гарч байсан. Иймд бид халдвартай хүмүүсийг тусгаарлаж Зика вирусын халдварыг бар шумуулд дамжуулахгүй байх хэрэгтэй” хэмээжээ.

 

Баримт 22. Эрдэмтэд Зика вирусын халдвар Номхон далай болон Зүүн Өмнөд Азийн орнууд, АНУ-ын Флорида муж улсад тархах өндөр магадлалтай байгааг анхааруулж байна.

 

Баримт 23. АНУ-ын агаарын тээврийн хоёр том компани Зика вирусын халдвар гарсан орон руу зорчих тасалбар авсан хүмүүсийн мөнгийг буцаан өгөх эсвэл нислэгийг өөрчлөх боломжийг олгожээ. “United Airlines” болон  “American Airlines” компаниуд Төв Америк руу зорчихоор төлөвлөж байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тасалбарыг буцаах болов. АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах газраас жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк болон Карибын нийт 22 оронд аялахаас татгалзахыг сануулж байгаа юм.

 

Баримт 24. Манай улс Бразил руу визгүй зорчдог болсон. Тэгвэл онцын шалтгаангүй бол уг улс руу зорчихгүй байхыг албаны газраас анхааруулж эхлээд байна.

24tsag.mn

image

Дэлхийн улсуудад аюулын харанга дэлдээд буй Зика вирусын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 31 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 37 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 11 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 7 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 29 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК