Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монгол Улсын хөгжлийн асуудлаар хэн, юу хэлэв

2016-3-12
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн пүрэв гаригт бодлого боловсруулагчид болон эрдэмтэн, судлаачид Монголын хөгжлийн асуудлаар хуралдав. Нэгэнт 100, 200 жилээр хоцрогдсон байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн бодлогодоо ямар реформ хийх ёстой вэ. Ямар өөрчлөлт, шинэчлэл хийж байж, богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрэх вэ гэдгийг чуулганд оролцогсод тал бүрээс нь хэлэлцсэн. Ингээд уг чуулганы үеэр яригдсан онцлох 24 асуудлыг “24 баримт” булангаараа хүргэж байна.

Баримт 1.  Чуулганыг Конрад Аденауэрын сан, Хөгжил Ардчилал ТББ-тай хамтран Blue Sky төвд зохион байгууллаа. Хэлэлцүүгийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг товч үг хэлсэн. Цаашдаа “Хөгжлийн үндэс” чуулган жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг чуулганы төгсгөлд онцолсон юм. Мөн Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг зэрэг хүмүүс сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“ГОЛОМТ” БАНКНЫ ЗАХИРАЛ Ө.ГАНЗОРИГИЙН ХЭЛСЭН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

 

Баримт 2. Эдийн засгийн реформ хийхэд эдийн засгийн үндсэн гурван нөөц болох технологи, хүн, мөнгө чухал нөлөөтэй. Өнөөдөр манайд технологи нь алга. Технологио хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмжих хэрэгтэй.

 

Баримт 3. Боловсролын системд реформ хийхгүйгээр эдийн засгийн реформ хийх боломжгүй. Өнгөрсөн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад санхүүжилтийн асуудал улам эгзэгтэй болж байгаа. Хөрөнгө оруулалт хумигдаж байна. Эдийн засгийн реформыг хийхэд алсын хараатай лидер буюу бизнесийн удирдагч хэрэгтэй. Жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой бүтээгдэхүүн гаргах чадалтай, оюунлаг бизнесмэн байх ёстой.

 

Баримт 4. Хөгжил дэвшил бол хоёр зүйлийн баланстай. Нэг талд нь хамтын хүч, нөгөө талд нь шилдэг лидер байх ёстой.

 

Баримт 5. Манай улс судалгаанд нэг ч төгрөг Зарцуулахгүй байгаа нь хөгжлийг хойш чангааж байна. Цаашид хэнд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх гээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшил биш, төр хөрөнгө мөнгө гаргаж хийх хэрэгтэй. Чөлөөт зах зээлд төр хэрхэн оролцох вэ. Төр оролцвол ямар цар хүрээнд, ямар салбарт, ямар хэмжээнд оролцох талаар нэгдсэн тогтолцоонд хүрэхгүй бол манай улс цаашаа явахгүй.

 

Баримт 6. Дэлхий дахин XIII зууны үед хийчихсэн зүйлийг бид одоо л хийх гэж байна. Тухайлбал, түүхий зэсээ боловсруулж, зэс утас үйлдвэрлэх. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэвэл бүр XVI зуунаас эхлэлтэй. XX зууны дунд үеэс маш эрчимтэй хөгжиж ирсэн энэ зах зээлд Монголд одоо ч хөлөө олоогүй л байна.

 

Баримт 7. Яг өнөөгийн нөхцөл байдлыг харвал бид дэлхий дахины 200 жилийн өмнө, магадгүй 100 жилийн хийчихсэн зүйлийг одоо эхнээс эхлэх гэж байна...

 

Баримт 8. Монгол хүн оюуны чадавхиар дэлхийн хаана ч гологдохгүй. Оюуны чадавхи, технологийн инновацийг ашиглавал хэдэн арван Оюутолгойтой тэнцэх хэмжээний баялаг бүтээх боломжтой. Түүнчлэн Монголын уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлж, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгох боломжтой гэлээ.

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТЫН МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ХЭЛСЭН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

 

Баримт 9. 1990 онд бид ардчиллыг сонгохдоо аж үйлдвэрийн бодлогыг орхигдуулсан нь бидний алдаа болсон.

 

Баримт 10. 20 жилд аж үйлдвэржилт, үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан учраас бизнес эрхлэгчид, иргэд хүссэн хүсээгүй ганзагын наймаанд орсон. Ганзагын наймаа хийж, юм зарах нь л ашигтай юм байна гэж үзсэн. Төр засгийн төвшинд тэр үед ямар бодлого явуулж байсан бэ гэхээр гал алдахгүйн тулд эрчим хүчний салбараа хамгаалж байсан. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөөд эхлэхээр уул уурхайдаа анхаарч эхэлсэн. Уул уурхайн салбар унаж эхлэхэд улсын эдийн засаг ч дагаад муудсан.

 

Баримт 11. Бид муудаа хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаагүй. Түүхий эдийн үнэ унаад, уул уурхайн бизнес ашиггүй болоод эхлэхээр хөрөнгө оруулагчид өөрсдөө гарч явсан төдий. Аливаа хөрөнгө оруулалт ашгийн төлөө л байдаг. Ашиггүй болмогц уул уурхайгаас өөр бизнес рүү л явсан гэсэн үг. Уул уурхайг шүтэж байсан хөрөнгө оруулагчид гараад явахаар улсын эдийн засаг хүндэрсэн нь үнэн.

 

Баримт 12. Энэ байдлыг давтахгүйн тулд бид үйлдвэржсэн орон болох ёстой. Тийм ч учраас Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Энэ бол маш зөв алхам болсон. 

 

Баримт 13. Манай бүтээгдэхүүнд хагас боловсруулсан, эсвэл боловсруулагдаагүй зах зээлд гарч байна. Тиймээ нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрийг байгуулж, энэ үйлдвэртээ хөрөнгө оруулбал манай бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэх боломжтой.

 

Баримт 14. Эдийн засгийн өсөлт, хөгжил нь аж үйлдвэргүйгээр урагшлахгүй. Бидний өмнө тавигдаж байгаа нэг гол зүйл бол өөрсдийнхөө байгаа түүхий эд дээрээ тулгуурлаад, түүнийгээ боловсруулдаг үйлдвэрээ байгуулах нь зүйтэй юм.

 

Баримт 15. Өнөөдөр Монголын ДНБ-ий есөн хувийн аж үйлдвэрийн салбар хангаж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орон бол 20-30 хувиа хангадаг. Бидний тавьсан стратегийн төлөвлөлтөөр, аж үйлдвэрийн бодлогоор 2020 он гэхэд ДНБ-ийг 21 хувьд хүргэх зорилго тавьж байна.

 

“МОНГОЛ БАНК”-НЫ АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ С.БОЛД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ЮУ ГЭЖ ХЭЛЭВ

 

Баримт 16. Монголбанк өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг дэмжих, нам тогтвортой инфляцийг бий болгохын төлөө бодлого хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд инфляцийг 2.0 хувь дээр барьж, төлбөрийн тэнцлийн хямралыг даван туулж чадсан. Мөн эдийн засагт ипотекийн зээлийн санхүүжилтээр дамжуулан дундаж давхаргын хуримтлалыг дэмжих тогтолцоог нэвтрүүлсэн.

 

Баримт 17. БНХАУ-д хүчтэй дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээ 58 хувьд хүрсэн. Тэр хэрээр эдийн засгийн өсөлт нь ч тогтвортой, өндөр хэвээр байна. Харин манай улсын хувьд дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээ хангалтгүй буюу 30 орчим хувьтай байна.

 

Баримт 18. Орлогоор ангилж үзвэл дундаж давхарга гэдэгт 500 мянган төгрөгөөс дээш, 2.3 сая хүртэлх орлоготой өрх хамрагдаж байна. Үүнийг дахин задалж, 1.8 саяас-2.3 сая хүртэлх орлоготой хэсгийг тусад нь ангилсан. Энэ хэмжээний орлоготой бол хүчтэй дундаж давхаргын ангилалд багтаж болох. Харин энэ хэмжээний орлоготой хүчтэй дундаж давхарыг нийгэмд эзлэх байр суурь тийм ч хангалттай бус байгаа аж.

 

Баримт 19. Дундаж давхаргын хуримтлалыг дэмжих бас нэг хэрэгсэл нь орон сууцны ипотекийн зээл. Монголбанк 2013 оноос эхлэн ипотекийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд энэ хүрээнд 70 гаруй мянган өрх орон сууцтай болсон. Мөн банкны системийн хэмжээгээр ипотекийн зээлийн эзлэх хувь хэмжээ 30 орчим хувьд хүрчээ. Цаашдаа энэ хувь хэмжээг улам нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

ЧУУЛГАНЫ ҮЕЭР ОНЦОЛЖ ЯРЬСАН СЭДВҮҮД

 

Баримт 20. Социализмын үед хөдөө аж ахуй, мал аж ахуйг кластерын системээр хөгжүүлж байсан. Мэргэжлийн сургуультай, дэргэдээ судалгаа, шинжилгээний байгууллагатай байсныг 1990 онд ардчиллын шуурганд алджээ. Гэхдээ л уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх нь Монголын хөгжлийн гарц хэвээр байгаа гэж чуулганд оролцогчид хүлээн зөвшөөрсөн юм.

 

Баримт 21. Тухайлсан нэг салбарыг шинжлэх ухаанчаар, маш тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлж чадвал хожим нь маш өндөр үнэ хүргэх боломжтой. Жишээлбэл, Америкийн цөөн хэдэн залуучууд 1997 онд “Grey Goose” архины брэндийг бий болгосон. Уг брэндийг дэлхий дахинд сурталчлахад 500 сая ам.долларыг зарцуулаад, 2004 онд 2.4 тэрбум ам.доллараар заржээ. Ийм л жишээг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогчид онцлов.

 

Баримт 22. Болгарт Кэнди Краш тоглоомыг анх бүтээсэн залуус саяхан энэхүү брэндээ 5 тэрбум ам.доллар хүргэж зарсан гэж байна. Үүнтэй адилханаар ядахдаа 1 сая ам.долларын борлуулалттай програм бүтээгээд app store, play store-д борлуулах боломж, чадавхи бий. Монгол залууст тийм чадвар ч бий. Гагцхүү төрийн тодорхой бодлогоор дэмжиж өгөх ёстой гэдгийг хөгжлийн чуулганд оролцогсод онцоллоо.

 

Баримт 23. Монголын нийгэмд баян, хоосны ялгаа нэмэгдсэн. Монголын нийт баялгийн 84 хувь нь хүн амын 5 орчим хувьд ногдож буй гэх. Түүнчлэн дундаж давхаргын хуримтлал бага. Иргэдийн цалин, орлого инфляци идэгдсэн байдалтай жилүүд өнгөрчээ.

 

Баримт 24. Сүүлийн гурван жилд нөхцөл байдал арай өөрчлөгдсөн. Инфляци буурсан, нийт хүн ам дахь дундаж давхаргын эзлэх жин тодорхой хувиар нэмэгдсэн. Зам зам, дэд бүтцийн төслүүд хэрэгжсэн. Гэхдээ энэ хангалттай бус гэдгийг чуулганд оролцогсод хүлээн зөвшөөрөв.

24tsag.mn

image

Өнгөрсөн пүрэв гаригт бодлого боловсруулагчид болон эрдэмтэн, судлаачид Монголын хөгжлийн асуудлаар хуралдав. Нэгэнт 100, 200 жилээр хоцрогдсон байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн бодлогодоо ямар реформ хийх ёстой вэ. Ямар өөрчлөлт, шинэчлэл хийж байж, богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрэх вэ гэдгийг чуулганд оролцогсод тал бүрээс нь хэлэлцсэн. Ингээд уг чуулганы үеэр яригдсан онцлох 24 асуудлыг “24 баримт” булангаараа хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Munkh (73.74.154.155)
    Devshilttei ajil heregch sanal neg ch alga. Mash muu baina. Elite nertei ulsuud ni iim erguutsen yum shig baihaar odoo yanaa. Ene dugneltee ergeed unshaad uzeerei, avah yum alga.
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • Иргэн (142.113.157.61)
    Хүрсэн төвшингөөсөө ухарсан дундаж амьдралтай хүмүүсийн тоо сүүлиын 3 жилд эрс цөөр сөн би дундаж байсан одоо худалдан авах чадраргүй болсон
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.73)
    хайяа манай Баярцогт үүргээ сайн биеэлүүлэж байна Одоо хаятад ирчүүдээ монголд аль болох их оруулах монгол эхнэр авх ажлыг хийх хэрэгтэй байна аль болох их мөнгө зээлхийг бод ажлын их амьжалт хүсий
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • Ard (202.9.40.91)
    taivan baitsgaa.Zah zeelin hrgjil 237 jiliin nastai.Mongon zah zeelin hegjil 15 liliin nastai.Hegjild hurehed hugatsaa heregtei.harin ene 237jin turshlagaas avch Mongolin hersend suulgaj ali boh hugatsaa tochloh ni chuhal.Edin zasgin ur dun -2 jild jild ch ontsgoi garahgui tul 2016 imd AN-g olonhi bolgoj ehluulsnig duusguul.Tegehgui bol eer huchin garaad emnehee muulaad eerchlelt hiij bna ged 2 alham uharch ahuad hugatsaa aldana
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (77.59.136.67)
    Төрийн толгойд буруу бодлого явуулсан урвагч эрлийз улс төрчдөө бид улам дээшлүүлж өөрсдөө улам доошоо орж байгаа ард түмэн.
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.2)
    hund n tohiruulj bich
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • 3 zsr (150.129.141.2)
    horongo aj uildver 2 oor
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.2)
    davhar vagon
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.229.122.109)
    Огт ойлгохгүй байна, бүх эрх мэдэл нь гарт нь байхад буруу бодлого явуулж улс орныг унагаасан АН-ын малнууд одоо улс орны хөгжил яриад байхаар нэг л биш ээ,
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.229.122.109)
    Огт ойлгохгүй байна, бүх эрх мэдэл нь гарт нь байхад буруу бодлого явуулж улс орныг унагаасан АН-ын малнууд одоо улс орны хөгжил яриад байхаар нэг л биш ээ
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.229.122.109)
    Огт ойлгохгүй байна, бүх эрх мэдэл нь гарт нь байхад буруу бодлого явуулж улс орныг унагаасан АН-ын малнууд одоо улс орны хөгжил яриад байхаар нэг л биш ээ
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (103.229.122.109)
    Огт ойлгохгүй байна, бүх эрх мэдэл нь гарт нь байхад буруу бодлого явуулж улс орныг унагаасан АН-ын малнууд одоо улс орны хөгжил яриад байхаар нэг л биш ээ,
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.115.228)
    iim ediin zasagcntai uls oron uaj hogjih be dee, denduu cnamlalttai bna
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • ” Ардчилагч” (27.123.214.85)
    Улс торийн намууд нь ямарч бодлого байхгуй хоосон амлаад УИХ -д гарсан хойноо энд тэндхийн хууль хуулбарлаж ,албан тушаал ,авч идэхээс оор зуйл бодохгуй байхад улс яаж хогжих вэ дээ.
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • зочин (116.31.242.200)
    АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТАТ ТА ЯАГААД ИЛ ТОД БОЛСОН ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ. ЯАГААД 1990 онд бид ардчиллыг сонгохдоо аж үйлдвэрийн бодлогыг орхигдуулсан нь бидний алдаа болсон ГЭЖ ОЛОН ТООН ДЭЭР ЯАРИАД БАЙГАА ЮМ. АРДЧИЛАЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГООГҮЙ АРДЧИЛАЛЫГ АНУ ХҮЧЭЭР ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭСЭН. ҮҮНД НЬ ОРОСЫН ГКБ БОЛОН МАНАЙ АРДЧИЛАЛЫН ОДУУД ГОЛ ДЗҮРД ТОГЛОСОН . ТЭДЭНД АРЧИЛАЛЫН ТУХАЙ ОНОЛ ЧИГЛЭЛ БОДЛОГО БАЙГААГҮЙ ТУЛ МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ АРД ТҮМНИЙ АМЬДАРЛЫН УТГЫГ АЛДАГДУУЛЖ ХАА БАЙСАН ХЭДЭН ЗУУН ЖИЛИЙН ТЭРТЭЭХ КАПИТАЛИСТ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД АВААЧИЖ ӨНӨӨДӨР БИД ҮЙЛВЭРГҮЙ ӨРӨНД БАРИГДСАН АМЬДАРЛЫН ӨЧҮҮХЭН БАТАЛГААГҮЙ АМЬДАРЧ БАЙНА. БИТГИЙ ТАРХИ УГААГААД БАЙГААРАЙ ХУЛГАЙЧ НАРАА.
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.19.66)
    Huulia heregjuuleh, helsen yrisan zuilee ajil hereg bolgoh,namiin bolon huvi hunii ashig sonirholiig ugui hiih, avilgaas angid baih,hogjliin negdsen bodlogo barimtlah. Ene bugdiig heregjuulj chadval Mongol uls hursatstai hogjino doo.
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Хайдо (202.9.42.3)
    Шинэ технологи,шинэ чиглэлийн талаар ярих ёстой байтал ногоо л хуучин ярьдагаа ярих юм. Орчин уед 21-р зуунд хэрэгжуулэх гэж байгаа шижлэх ухааны шинэ салбарын талаар ярих ,тэр чиглэлруу судалгаа явуулах жишээлвэл чолоот энерги,мушгирсан орны хэрэглэгээний чиглэлээр боловсон хучин бэлдэх,ашиглах талаар ганц ч хун ган гэсэнгуй нь харамсалтай байна.
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    MAN, AN YALGAAGUI HEDEN TUGRUG HAANAAS YAJ TSAVCHIH VE GEED TOLGOIGOO GASHILGASAAR BAITAL ULS ORON MAANI HETSUUDLEE
    2016 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК