Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Б.Лхагвасүрэн ”Манай улсад оюуны хоосролын их дажин явж байна”

2016-3-14
0
ЖИРГЭХ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад хандан захидал бичсэн.

Тэрбээр АСЕМ-ын хурлын үеэр нийслэлчүүдийг хөдөөг зорихыг уриалсан уриалгад эгдүүцэн, ийнхүү захидал бичсэн аж.

Түүний бичсэн захидал болоод энэ асуудалтай холбоотойгоор өгүүлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 Мах, буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь

Баримт 1. Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхий сайд таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв.

Баримт 2. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм...

Баримт 3. Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!

Баримт 4. Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг...

Баримт 5. Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юү? Ард түмнээсээ ичиж байна уу? Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ.

Баримт 6. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, Монгол амьдралын өнгө болох ёстой юу? Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ! Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү!

Баримт 7. Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.

Баримт 8. Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй.

Баримт 9. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос... Элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй! Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү! Та нар тэнэглэх зав яасан их юм бэ?

Баримт 10. Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ...

Баримт 11. Мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь...

Баримт 12. Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье! Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай! Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа!

Монголын ард түмэнд сэтгэлийн өртэй учраас дуугарахгүй байж чадахгүй 

Баримт 13. Түүнийг Ерөнхий сайдад хандан захидал бичсний дараа цахим ертөнцөд хүмүүс захидлын талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байв. Зарим нь Б.Лхагвасүрэнг "Авсандаа орох болоогүй юм байхдаа" гэж хүртэл бичжээ.

Баримт 14. Би Монголын ард түмний төлөө бол дуугарахаа болихгүй. Үхэн үхтэлээ, ёстой л нөгөө авсандаа орохгүй яасан юм гэдэг шиг тэр яасан гэдэг өдрөө хүртэл дуугарах л болно гэж бодож байгаа. Би тийм сэтгэлийн өртэй юм, Монголын ард тү­мэнд.

Баримт 15. Түүний захидлын хариуг засгийн удирдлагууд өгөөгүй аж.

Баримт 16. Хү­мүүс өөрийн бодолдоо яасан айхтар туйлын үнэмшилтэй болчихоо вэ. Өөрийн бодолдоо хэтэрхий үнэмшинэ гэдэг бол алдаа. Өөрийн бодол гэдэг чинь хэдийгээр өөрт зөв юм шиг боловч бусдын зөв байх нь бол цөөхөн тохиолдолд болно ш дээ.

Баримт 17. Уламжлалгүй шинэч­лэлийн тухай л их ярьдаг болж. Монгол уламжлалгүй бол­сон нь харагдаж байгаа юм л даа.

Баримт 18. Ер нь манай улсад оюуны хоосролын их дажин явж байна даа. Юмыг нэг нухацтай уншаад буруу зөвийг хэлэхийн өмнө боддог, бодсоныхоо эцсийн гаргалгааг нь бичдэг тийм байдалд сурах ёстой л доо.

Баримт 19. Би бол төр төр гээд зүхээд байхад дургүй. Төр гэдэг чинь хоосон чанар л даа. Бодит чанар нь бол төрийн түшээд. Би чадахгүй улс мэдэхгүй ажлаа хийгээд байгаагаас энэ бүхэн үүсэж байгаа юм.

Баримт 20.  Төртэйгөө харьцаж байгаа ард түмний харьцаа, яриа хөөрөө ч гэсэн маш жудаггүй боллоо л доо. Энэ чинь төр, ард түмэн хоёрын дундах том эвдрэл. 
 
Баримт 21. Төр, төрийн түшээд хоёрыг жаахан ялгаж салгаж зүхэж баймаар юм. Юм л бол төрөө зүхээд байж болохгүй.

Баримт 22. Үнэхээр бид ирээдүйд ч гологдож эхэллээ. Их түүхэндээ ч нулимуулж эхэллээ. Ийм байж болохгүй л дээ.

Баримт 23. Намгүй болгох хэ­рэг­тэй. Одоо удахгүй сон­гууль болох гэж байна. Зорго зоргоороо хашгичаад, хэнийгээ үгүйсгэж, хэнийгээ магтдаг юм, нэг их дураараа улс. Дур зоргоороо байхад бас хэмжээ байдаг юм шүү.

Баримт 24. Ер нь хүн гэдэг амьтан агуу их хүн байж чаддаг, адгийн новш байж чаддаг. Харин мөрөөрөө амьдарна гэдгийг л чаддаггүй болчихсон юм шиг байгаа юм. Би тэгж бодоод энэ сэдвээр нэг шүлэг бичсэн. 

24tsag.mn 

image

...Хүн гэдэг амьтан агуу их хүн байж чаддаг, адгийн новш байж чаддаг. Харин мөрөөрөө амьдарна гэдгийг л чаддаггүй болчихсон юм шиг байгаа юм...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • zochin (103.57.93.195)
    Mongol uls, odoo yah ve?
    2016 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (222.109.125.104)
    Vxernvvd
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.91.88)
    тэр авсанд оруулдаг чинь Насанбаярын боловсролын системд оруулсан том гавьяа нь болж байгаа юм биш үү

    ардын уран зохиолч минь ээ таны хийж бүтээснийг бид хэзээ ч мартах ёсгүй ээ хойч үе маань ийм муухай хүмүүжиж байгаад л харамсаж байна нөгөө ахмадаа аав ээжээ хайрлан хүндэлж бурхан мэт шүтэж явдаг сайхан ёс уламжлал алга болж байгаа нь харамсмаар нөгөө их хүмиүүсийн яриад байдаг улс үндэсний аюулгүй байдал энэ тэр гэдэг юм алга болж байгаа юм биш байгаа гэдэгт санаа зовж сууна.явж явж энэ бүх юм чинь энэ МҮҮН гэдэгтэй холбоотой өайжээ гэдгийг л ойлгож авлаа шүү дээ аав ээжээ алж байна ахмадаа доромжилж байна эд ер нь юуг хэнийг хайрладаг юм бол гэж боддог байсан чинь эд бүгд мүүн гэдэгт л нэвт итгэсэн хүмүүс байжээ арга ч үгүй юм даа монголын боловсролын салбарыг энэ гаж урсгал эзэлсэн байна залуусыг маань хордуулж эхэлсэн байна иймд эард түмэн минь эцэг эхчүүд минь бодоцгоо тэмцэцгээ монголоор дүүрэн солонгосчууд бүгдийг хордуулж дуусах нь ээ яах вэ таминь ээ

  • mongoliin ard tvmen (103.242.47.38)
    ahmadiin vgiig sonsoj surah heregtei estoi vnen vg helsen b n tand bayarlalaa
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Оюу (103.229.120.231)
    Ахмадынхаа үгийг бүгд сонсох хэрэгтэй гэж бодож байна.Зарим нэг оюуны хоосролтой улсууд муухай үг хэлээр доромжлоод өөрийгөө хэн бэ гэдгийг таниулаад байх юм.Бидний хэн гуай ч үхэх төрөх..энэ хуулийн дагуу л явна.Зарим нэг цөөн хүмүүс хөгшрөхгүй,үхэхгүй юм шиг сэтгэгдэл төрүүлж байна,энэ хэсэг нөхөд харь гаригийнх бололтой.Одоо ард түмний амьдрал ямар байгаа билээ,залуус нь хувиа хичээгээд дуугарч чадахгүй дарлуулаад амьдраад байхад энэ хүн харин Монголоо гэсэн сэтгэлээр сайдад хүртэл захиа бичиж байгаан биш үү?
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • buyanaa (103.10.21.41)
    ta nariig bodvol mongoliin toloo tsohiloh zurhtei mongoliin maani xux ovgochuulii neg yum shuu bid iim xumuusiinhee ugiig sonsohguidee aldaj bgaa yum bish uu doodoh 2oo
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • зочин (203.194.114.177)
    энэ өвгөн мөрөөрөө хөгшиныхөө чанасан цайгий нь дуугүйхэн шиг уугаад үр хүүхэд ач гучаа тойруулаад жаргаж суухын оронд элдэв долоон ярьж бичиж хүндээ хөнгөнөөс өгөөд өөрийгөө доош нь хийж ямар ашиг байнаа, АСЕМ-ын үеэр хотоос гардаг нэг нь гардаг л юм байгаа биз ямар хүчээр гаргана гэсэн биш дээ хүн хөгширөлгүй л яахав тэгэх дээ жаахан намбатай баймаар юмаа , нэр төр алдар хүнд цол гуншингаа бодсон ч тэр юм болгон дээр би цэцэн ард түмэн тэнэг гээд байвал хэцүү шүү дээ ЛХАГВАСҮРЭН гуай минь
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
    • bitgii huts
      2016 оны 03 сарын 15
  • Зочин (59.153.113.252)
    АРДЫН УРАН ЗОХИОЛЧ НЬ БАЛАЙРААД БАЙХАД,АРД ТҮМЭН НЬ СОЛИОРОХ НЬ АРГАГҮЙ ЮМ БАЙХДОО.
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.218)
    bi neg ch setgegdel unshaagvi gehdee ene toriin tvsheed bol vneheer mongol ulsiinhaa toloo uy gedegt ergelzej bna bi sain oilgohgvi bgaa uymaa yarih durgvi l dee eh oron mine taivan saihan orshij vr hvvhdiig maani saihan ireedvi hvleeh boltugai b lhagvasvren gyuag demjij bna
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.171)
    KOMMUNISTUUDAD HELHED HUNII US SAHLAAR SHUUMJLDEG NIIGEM ARD HOCORSON. UVGEN MALD HELHED . YDAJ CENHET UST CEREN SHIG HERGTEI ONVCHTOI SHUUMJLEL HELJ ARD OLNII HURNGE IDSEN LUUVIRCHIDIIG ZORIGTOI DUUGRCH BAI HII HOOSN HERGGUI ZUIL TAND ILUUDEH BAIHAA
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Чи чинь харин оюуны тураалтай баагий юу?Хэддүгээр ангийн боловсролтой болоод хар мянган алдаатай бичээд байнаа.Эхлээд өөрийгөө жоохон түвшин ахиулчих,тэгээд дараа нь элдэв юм бичээрэй.Одоо бол өмнөөс чинь бөгс улаав....хахахаха
      2016 оны 03 сарын 14
  • Зочин (180.235.176.55)
    Оюуны хоосролд орж байгаа нь үнээн.Ийм томчуудын үг үг болж сонсдож магадгүй. Мань мэтийн юмнууд тэмцээд тэмцээд барахгүй ээ.Тэмцэлдээ зохион байгуулалтад орох юмсан.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.194.118.94)
    ТА ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН АМИЙГ БАРЬЖ ХААЛГЫГ ХААСАН ХҮН ШҮҮ ДЭЭ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • KKK (202.9.42.2)
    оюуны хоосрол бол 1990-1991 оноос л эхэлсэн шүү дээ, тэр үеэс эхлээд л бид мөнгө хөрөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй амьтад болж хувирч эхэлсэн, зарим нь ч хувираад бүр адгийн амьтаны эцсийн шат төрхөнд очиж дуусаж байх шиг ...
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.242.47.66)
    нэг л худлаа тэнгэрлэг гэж ирээл донгосно Уран зохиол гэдэг чинь урнаар худлаа зохиож тууна гэсэн үг тэгэхээр уран зохиолч гэж хэн бэ.... бодоод үз
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Тэнэг хун тэнгэрээс нэг ах
      2016 оны 03 сарын 14
  • Зочин (103.242.47.66)
    Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд баригдах байсан Даничуудад зориулсан хөшөөний мөнгийг таныг хусцан гэх юм. Үнэн үү Бавуу гуайн Лхагвасүрэн гуай
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      яахлаараа тэнд даничуудад зориулж хөшөө барьдаг юм бол ???
      2016 оны 03 сарын 14
  • зочин (203.194.114.14)
    энэ өвгөн ч болохоо байж байгаа юм байна даа
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    яг үнэн оюун санааны их хоосролын үе явагдаж байна. Дээрээс нь ийм байлгах нөхцлийг маш сайн бүрдүүлж байна.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Setgel mini ovdoj bna (77.179.89.254)
    Ard tumen bid chi sohrood bgaag Toriin tusheed olj harahgui bna Yagaad gevel Tor ni Oyunii homostold orson uchi Ted orsdiinhoo ereh ashgiin toloo buh yumiig hiij bna Ooriinhoo zadlaar buuzaa,mahaa zaraad zogsoj bgaa ard tumniihee ugiig sonsohgui bna Teheer ta oshoo tani shig humuus ard tumenteigee niilj dugrah yum bol arai l huchirheg boloh bol uu ? Mini huvd tani bichen zahidald talarhalaa !!!!
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.110.101)
    Би Монгол хүн Лхагдасүрэнг дэмжиж байна асем гэж юу вм бэ, Элбэгдоржид зориулсан шоу
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • зочин
      би ч бас дэмжиж байна, үнэн зүйл бичсэн байхад яагаад зарим нь эсрэг байдаг юм Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн болгон нэг ч болов үнэн үг хэлж байх нь зөв.
      2016 оны 03 сарын 14
  • Зочин (202.72.245.123)
    Нэг их цэцэрхсэн хүмүүс ихтэй болж дээ. Шүлэг ч бичдэг, хөтлөгч ч болдог, одоо ил захидалчин болж. Оюуны хоосролын их дажин гэж яг юу юм бол доо, Бусдынх бол хоосроод байгаа юм байж, өөрийнх нь оюунд хоосрол явагдаагүйг өөрөө яаж мэдэж байгаа юм бол.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Үүнийг бичигч чи өөрөө энэ хүний дэргэд өчүүхэн шороо тоос гэдгээ мэдэж ав. Энэ хүнийг ингэж бодож, хэлэх эрх чамд байхгүй. Тэгэх аваас ам хэл чинь татах бий дээ.
      2016 оны 03 сарын 14
  • Зочин (122.254.126.2)
    Amraltand amarah mvngii mine hangalttai vgchvvl Shoroonbaatart horgodoh ym algada daanch mashin bgad benzingvi ajil hiiged amjirga tvdii tcalintai hvmvvs haachihch ym bile ternii orond ASEM iihantai uulzaj uchir baidala helbel delhii bidniig oilgoh bh mongoldo bj mongoloso mongoliinhoo ervnhii saidad hvvgdvh gej chaawaas ASEMiin ved haashaach ywahgvi shv TA SUWAGAA BITGII SOLIOROI SAIHANBALAGAA
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (59.153.114.40)
    eeree ouynii hoosroltoi um bish v zuun erhem deer dan beer begs yaridag um bna lee
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • хх (183.177.97.14)
    энэ нэг том том алдар нэр, цол гуншинтай зохиолчид нийгэмд яг юу хийж байна. оюуны хоосролын эсрэг юм хийгээч. нэг л ам хэлээ билүүдсэн хүмүүс.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    3 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    3 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    5 цаг 9 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    6 цаг 5 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    6 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    6 цаг 27 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК