Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Тост-Тосонбумбын нурууг улсын нөөцөд бус тусгай хамгаалалтад авах шаардлагатай

2016-4-04
0
ЖИРГЭХ

Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан амь насаа алдсаны дараа Тост, Тосонбумбын нурууны асуудал олны анхаарлын төвд орсон.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ нарын 7 гишүүн хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байгаа билээ. Уг газрыг хамгаалтад авах шаардлагатай гэдгийг ч олон нийт хэлж, хүсч байгаа юм. Тэгвэл Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах шаардлагатай гэгдэж буй 24 баримтыг хүргэж байна.

 

Тост-Тосонбумбын нурууг "улсын нөөцөд бүртгэлээ" гэдэг нь хүүхэд чихрээр хуурахтай адил зүйл 

 

 

Баримт 1.  Биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд тохиолдсон харамсалтай явдлаас үүдэн олон нийт дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг болох Тост-Тосонбумбын нурууг илүү сайн мэддэг болж тусгай хамгаалалтад авахыг шаардах болсон.

 

Баримт 2. Ирвэс хамгаалах сан, Өмнөговь аймаг, ГурванТэс сумын удирдлага иргэд олон нийтийн зүгээс 2009 оноос хойш жил бүр Тост-Тостбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд оруулах санаачлагыг гаргаж, Засгийн газарт оруулж ирсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж.

 

Баримт 3. Засгийн газраас "улсын нөөцөд бүртгэлээ" гэсэн зүйлийг гаргаж, иргэдэд Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан мэтээр ойлголт өгөв.

 

Баримт 4. Гэвч энэ нь тодорхой хугацааны дараа дахин уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тийм учраас нэр бүхий гишүүд улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж үзэж байгаа аж.

 

Баримт 5. Тогтоолын төслийн хүрээнд нийтдээ 896.5 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Баримт 6. Тус газрыг тусгай хамгаалалтад авснаар тус бүс нутагт байгаа хайгуулын болон ашиглалтын нийт 16 лицензийг цуцлах шаардлага гарах юм байна.

 

Баримт 7. Тост-Тосонбумбын нурууны орчим олгогдсон лицензийг цуцлахын тулд төр нөхөн олговор өгөх ёстой гэсэн тайлбар хийж буй. Хэрэв нөхөн олговор өгөх бололцоогүй бол нурууг хэсэгчилж хамгаалаад одоо байгаа арван хоёр лицензийг хүчин төгөлдөр үлдээх асуудал хөндөгдөж байна.

 

Хаврын чуулганаар Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч чадахгүй бол дахин аврал эрэх боломжгүй 

 

Баримт 8. Хаврын чуулганаар Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч чадахгүй бол дахин аврал эрэх боломж ойрын хугацаанд гарч ирэхгүй аж.

 

Баримт 9. Уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах нь зөвхөн ирвэс хэмээх ганц амьтны хувь заяатай холбоотой асуудал биш юм. Үүний цаана ирвэсийн шүхэр дор амьдарч буй аргаль хонь, янгир ямаа болон 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувуу, 10 зүйлийн ховор болон ховордсон ургамлыг хамгаална.

 

Баримт 10. Мөн нийт газар нутгийнхаа 37 хувийг лицензид өгч, амьдрах орчин нь хумигдаад буй Гурвантэс сумын малчин иргэдийн амьдралын баталгааг хангах, усны нөөцийг нь хамгаалах, түүхийн дурсгалт газар, өв соёлыг нь хадгалж үлдэх боломж бүрдэх юм.

 

Баримт 11. Дэлхий дээр цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг бол Тост-Тосонбумбын нуруу юм. Мөн ирвэс нь тухайн бүс нутаг онгон зэлүүд байдлаа хадгалж үлдсэн, унаган төрхөөрөө байгаа гэдгийг илэрхийлэх үндсэн үзүүлэлт болдог байна.

 

Баримт 12. Уул уурхайн үйлдвэрлэл явуулах ямар нэг боломж олгох юм бол талбай нь их, бага байх, Тостын нурууны бэл, захад байх эсэх нь ямар ч хамаагүй. Учир нь ирвэс маш соргог амьтан. Энэ бүс нутагт багахан нөлөөлөл үзүүлэхэд ирвэс, түүний шүхэр дор амьдарч буй амьтад устана.

 

Тост-Тосонбумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах цор ганц сонголт бий

 

Баримт 13. Энэ бүс нутгийг хамгаалахын тулд Тост-Тосонбумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах цор ганц сонголт бий. Түүнээс биш, хэсэгчилж хамгаалалтад авна, лицензийн тоог бууруулсан зэрэг тайлбар нь ямар ч үр дүнгүй хэрэгцээгүй зүйл юм.

 

Баримт 14. Тост-Тосонбумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Энэхүү газар нь дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон Цоохор ирвэсийн дэлхий дээрхи хамгийн өндөр нягтаршилтай нутаг гэж судлаачид тогтоосон.
 

Баримт 15. Хамгаалалтад авахаар санал болгож буй нутаг нь Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар болон Говийн Их Дархан Цаазат газартай хил залган оршдог тул аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, хавтгай, мазаалай гэх мэт нэн ховор амьтдын шилжин нүүдэллэх экологийн гол коридор нутаг юм.

 

Баримт 16. БОНХАЖЯамны захиалгаар 2011- 2013  онд “Дэ Нэйчэ Консерванси” Олон улсын байгууллага Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд орсон.

 

Баримт 17. Нутгийн удирдлага энэхүү онцгой эмзэг экосистемтэй газар анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2014 оны 04-р сарын 25-ны өдрийн хурлын тогтоолоор Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668,912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон.  

 

Баримт 18. БОНХАЖЯам, МУИС-тай хамтран 2008 оноос хойш Тост Тосон бумбын нуруу нь судалгаа шинжилгээний лаборатори-эталон сонгогдож Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан, ОУ ирвэс хамгаалах сан, Шведийн Гримзо судалгааны төв гэх мэт  гадаад дотоодын хэд хэдэн байгууллага хамтран дэлхийд анх удаа  цоохор ирвэсний урт хугацааны судалгаа шинжилгээний суурин төв тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэхүү судалгааны ажлыг дэмжих, тодорхой үр дүн гаргах боломжийг бүрдүүлнэ.

 

Баримт 19. Байгаль хамгааллын үндсэн үзэл баримтлал болох нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын шинэлэг үйл ажиллагааг 1998 оноос хойш Ирвэс Хамгаалах Сан ТББ нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлж нутгийн ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, амьдралд дэмжлэг үзүүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нутгаа хамгаалах ард иргэдийн санал санаачлагыг дэмжихэд чухал үүрэгтэй.

 

Баримт 20. Тухайн нутагт говийн ховор амин сүнс болсон баянбүрдүүд, хайлаасан бүрдүүд, Зулганайн гол гэх мэт “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу хамгаалагдах чухал газрууд бий.

 

Баримт 21. Тост-Тосонбумбын нуруу нь цоохор ирвэс түүний экосистемийн хамгаалалтад чухал ач холбогдол бүхий газраас гадна 290 малчин өрх  31,000 гаруй малтайгаа энд суурьшин амьдарч ирсэн нутаг юм.

 

Баримт 22. Гурвантэс сумын хэмжээнд 2,9 сая га газартай ба үүний 37 хувь буюу 1 сая га газар нь 2006 оноос эхлэн уул уурхайн лиценцээр олгогдсон байдаг нь малчдын бэлчээрт нөлөөлөн тогтвортой амьжиргаагаа эрхлэхэд бэрхшээл учруулж байгаа билээ.

 

Баримт 23. Өнөө үед эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөх эрсдэл их байгаа бөгөөд цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн Улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардагатай байна.


Баримт 24.   Уул уурхайн хөгжлийн явцад байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах бодлогын хүрээнд одоогийн байдлаар тус суманд үйл ажиллагаа явуулж буй Өсөх зоос, Саусг Гоби Сэндс компаниуд дүйцүүлэн хамгаалах ажлаа Тост-Тосонбумбын нуруунд хийхээр сонгон авч ажиллаж байгаа нь тус нутгийг хамгаалалтанд авах зайлшгүй болохыг харуулж байна.

 

24tsag.mn    Б.Энхжин 

image

Тост-Тосонбумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах цор ганц сонголт бий. Түүнээс биш, хэсэгчилж хамгаалалтад авна, лицензийн тоог бууруулсан зэрэг тайлбар нь ямар ч үр дүнгүй хэрэгцээгүй зүйл юм. Биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд тохиолдсон харамсалтай явдлаас үүдэн олон нийт дэлхий дээрх цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цор ганц бүс нутаг болох Тост-Тосонбумбын нурууг илүү сайн мэддэг болж тусгай хамгаалалтад авахыг шаардах болсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (37.228.250.213)
    Mongolchuud heterhii hultsengui ,teneg bnoo!Hudlaa demii ingeseer btal buh saihan baigalitai ongon nutgaa suiruuleed ,suuldee end tend hujaagaar duursen gazar boloh nee!Yana daa,yana!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    gadaadiinhnii buurund naaldaj ami zyyj baigaa hylgaichyyd 1 saihan zalyygiin ami nasaar togloloo haraal hiigeed vndeseer ni ystgaach
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (202.21.125.2)
    ИЙМ ЧУХАЛ ГАЗАРТ ЛИЦЕНЗ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТАНУУДАД ЭРҮҮ ҮҮСГЭ. ТҮҮНИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХГҮЙ УДААГААД БАЙГАА ЗАСГИЙН АВЛИГАЧ НАРЫГ ШУУД НЭРЛЭ. ЛХАГВАСҮМБЭРЭЛИЙН ХЭРГИЙГ БҮРЭН ИЛРҮҮЛ.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.208)
    An namiin pizdaanuudaa oyutolgoi tavan tolgoi makiin alt nuurs mongol gazariin olon ovootiin alt zes msc iin nuurs ged uchnuun gazriig ni uhaj baij ene hedheen irves amidarch bgaa uuliig ni darhan tsaaztai gazar bolgochih setgel zurh algaa uu! Ta nar mongol hun yag munuu!
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.46.208)
    An namiin pizdaanuudaa oyutolgoi tavan tolgoi makiin alt nuurs mongol gazariin olon ovootiin alt zes msc iin nuurs ged uchnuun gazriig ni uhaj baij ene hedheen irves amidarch bgaa uuliig ni darhan tsaaztai gazar bolgochih setgel zurh algaa uu! Ta nar mongol hun yag munuu!
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.24.115)
    uyanga gishuun uuntei temtsvel sonsoogui
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (45.117.34.8)
    Саусг Гоби Сэндс-Г ШУУД ХӨӨГӨӨД ГАРГА ????
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    2 цаг 37 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    2 цаг 44 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    4 цаг 17 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    5 цаг 13 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    5 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    5 цаг 35 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 41 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    23 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    23 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    23 цаг 54 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК