Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сонгууль явуулахад бэлэн үү?

2016-4-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс зардал нь багассан ч санал өгөх иргэдийн тоо болоод ажиллах хүний тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолж байгаа. Тэгвэл сонгуулийн   талаарх 24 баримтыг хүргэж байна.  

Баримт 1. Энэ жилийн сонгуулийг 16.4 тэрбум төгрөгөөр явуулна.

 

Баримт 2. 2.5 тэрбумыг автоматжуулсан машин, системд зарцуулахаар тооцоолсон байна.

 

Баримт 3. Харин 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэхэд зарцуулах аж. Энэ удаагийн УИХ-ын сонгууль аймгийн сонгуулиуд хамт явагдах тул саналын хуудасны тоо мөн нэмэгдсэн.

 

Баримт 4. 2012 онд нэг талдаа сонгуулийн хуудас бичигддэг байсан бол 2016 онд УИХ, аймгийн сонгууль гээд саналын хуудасны хоёр талд бичигдэх юм. Ингэхээр зардал нэмэгдэж байгаа. Энэхүү зардал нь өмнөх сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр бага мөнгө юм байна.

 

Баримт 5. Сонгуулийн насны хүний тоо нэмэгджээ. 2012 онтой 2016 оныг харьцуулахад сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгджээ.

 

Баримт 6. Энэ жил сонгуулийн хэсгийн тоо ч нэмэгдсэн байна. Тодруулбал, 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэг болж байгаа юм.

 

Баримт 7. Хэсгийн тоо санал авах хүний тоо нэмэгдээд ирэхээр штабад ажиллах хүний тоо 5000 нэмэгдэж байгаа аж.

 

Баримт 8.  Автоматжуулахтай холбоотой 2.5 тэрбум төгрөг байгаа. Учир нь дөрвөн жилийн өмнөх сонгуулийн хар машины баттерей дууссан тул сэлбэг цэвэрлэгээний материалыг авахаар ийнхүү төсөвлөжээ.

 

Баримт 9. УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байгаа аж.


Баримт 10.   Мөн сонгуулийн ажилтнуудын мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг нийслэл, дүүргүүдэд хийсэн байна.

 

Баримт 11. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулжээ.

 

Баримт 12. Хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд ирүүлэх ёстой. Энэ нь дөрөвдүгээр сарын 30-наас өмнө гэсэн үг.

 

Баримт 13. Тиймээс энэ сардаа нам, эвсэл хурлаа хийж, сонгуульд оролцох шийдвэрээ гаргана. Мөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, үндэсний аудитын газраар хянуулах ажлаа зохион байгуулна.

 

Баримт 14. Бие даан нэр дэвших хүмүүсийн хувьд санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө нэрээ дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж долоо хоногийн хугацаанд дуусгана. 5 сарын 5-наас 11-ний хооронд гэж ойлгож болно.

 

Баримт 15. Сонгуульд өрсөлдөх намууд сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан 10 төрлийн баримт бичгийн хамт СЕХ-нд ирүүлэх ёстой гэнэ. Эвслийн тухайд эдгээр 10 төрлийн баримтаас гадна эвслийн гэрээ, эвсэл байгуулах тухай шийдвэр, хуралдааны тэмдэглэлээ хавсаргах ёстой аж.

 

Баримт 16. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа анхаарах хэдэн зүйл бий. Тухайлбал мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай болон бусад салбарын орлогоос болон улсын төсвөөс иргэдэд хувь хишиг хүртээх, үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хориглосон.

 

Баримт 17. Нам, эвсэл, бие даагчид нь мөрийн хөтөлбөртөө Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн байна. Нийцэж байна уу үгүй юу гэдгийг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна.

Баримт 18. СЕХ нь сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгаад 5 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж бүртгэх, эсэх тухай шийдвэр гаргана.
 

Баримт 19. Тэгвэл сонгуулийн тухай хуульд бүртгэхээс татгалзах зургаан үндэслэл байдаг аж. Тухайлбал, бичиг баримт дутуу, эсхүл хуурамч, хуульд заасан хугацааг хожимдуулсан, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлагад нийцээгүй, эвсэл байгуулахдаа хууль зөрчсөн гэх мэт. Хуулийн шаардлагын дагуу баримт, материалаа ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж Сонгуулийн ерөнхий хорооноос батламж олгоно.

 

Баримт 20. УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль хоёр сар гаруйн дараа болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд 2000 онд УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 602 хүн нэр дэвшиж байжээ. Тэгвэл өнгөрсөн 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахад 544 хүн нэр дэвшсэн тоо баримт байна.

 

Баримт 21. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам, эвсэл бий. Гуравхан сая хүн амтай манайд зуун ямаанд жаран ухна гэгчээр хэт олон нам байна гэдэг ч жил ирэх тусам шинээр нам, эвсэл, хөдөлгөөн байгуулагдсаар буй. Энэ хэрээр сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.

 

Баримт 22. 2012 оны сонгуулийн үеэр бүх нам, эвсэл нийт 37 тэрбум төгрөг зарцуулсан гэх судалгаа бий. Үүнээс Ардчилсан нам 15-16 тэрбум төгрөг зарцуулсан байх жишээтэй. Гэсэн ч сонгуулийн санхүүжилтийг ил тод бүрэн мэдүүлэхгүй байгаа учраас үүний цаана далд хэлбэрийн мөнгө эргэлдэж байсан гэж үздэг аж. Тиймээс улс төрийн нам, нэр дэвшигч сонгуульд оролцохын тулд санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ гэдгийг хуульд тодорхой тусгах ёстой байсан.

 

Баримт 23. Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая төгрөг байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна. Сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар тусгасан нь өмнөх хуулиас давуу талтай болсон аж.

 

Баримт 24. Манай улс өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн УИХ-ын сонгууль явуулсан. Ингэхдээ сонгууль бүрт улсын төсвөөс зарцуулах мөнгөн дүн нэмэгдэж иржээ. Энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

 

24tsag.mn

image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс зардал нь багассан ч санал өгөх иргэдийн тоо болоод ажиллах хүний тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолж байгаа. Тэгвэл сонгуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.141.139)
    uls torchid eren survaljlah sonind itgeed negnee
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.139)
    huviin mordogch gesen nertei sonin huul zorchson
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.139)
    eronhii z gazar erobhiigoo l huviin mordogch baih n huul
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.139)
    mongo setgel huviin albanii niiluulheer utgagui
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • vanga (150.129.141.139)
    kapitalist niigem er n irgedee tagnadag guilgaching hurtel tagnah hunii erhui
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.139)
    yavuuliin shou buu hii
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    2 цаг 35 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    2 цаг 42 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    4 цаг 16 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    5 цаг 12 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    5 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    5 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    23 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    23 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    23 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК