Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Эзэнгүй удсан Эрүүл мэнд спортын салбарыг толгойлох Ц.Лхагвасүрэн гэж хэн бэ?

2016-5-04
0
ЖИРГЭХ

Хагас жил орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яам сайдтай болох сураг гарав.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

 

Тэгвэл хагас сар орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яамыг толгойлохоор яригдаж буй Ц.Лхагвасүрэнгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Ц.Лхагвасүрэнг сайд болгох асуудал өнгөрсөн оны 12 дугаар сараас яригдаж эхэлжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл нэрийг нь дэвшүүлээгүй байсан юм.

 

Баримт 2. МАХН-аас өөрийн квотын дагуу албан ёсоор Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ЭМС-ын сайдад дэвшүүлэв.

 

Баримт 3. МАХН-ын итгэлийг хүлээгээд буй тэрбээр 1954 оны 12 дугаар сарын 17-нд төржээ.  

 

Баримт 4. Ц.Лхагвасүрэн Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаахын шинжлэх ухааны доктор,профессор,Академич нэгэн юм.

 

Баримт 5. Тэрбээр 1978 онд УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажлын гараагаа эхэлж байсан байна.

 

Баримт 6. Нэг жил орчим хүний их эмч мэргэжлээр ажилласан тэрбээр 1979-1986 онд Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багшаар ажиллажээ.

 

Баримт 7.  1986-1989 онд  Аспирант,  1989-1991 онд Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, 1991-1992 онд  АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч, 1993-1995 онд АУИС-ийн Сургалтын албаны дарга хийж байв.

 

Баримт 8.  Боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан тэрбээр 1995 оноос  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын албыг хаших болсон юм.

 

Баримт 9. 2013 он хүртэл захирлыг албыг хашсан тэрбээр 2014 оноос ЭМШИУС ийн зөвлөх профессор хийх болжээ.


Баримт 10.  2014-оноос өдгөөг хүртэл Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нэгэн.

 

Баримт 11. Ц.Лхагвасүрэн 1989 онд ”Иммунологические и эндокринологические аспекты диффузного токсического зоба” /Диссертация на соискание ученой степени кандидата медицинских наук/ сэдвээр Анагаах Ухааны доктор (Ph.,D.)ын зэрэг хамгаалжээ.

 

Баримт 12. Мөн 2001 онд  ”Гигиеническая оценка йоддефицитных состояний и механизмы развития заболеваний щитовидной железы у жителей Монголий ”/Диссертация на соискание ученой степени доктора медицинских наук /Иркутск,России/ мөн зэрэг хамгаалсан байна.

 

Баримт 13. Сурч боловсрохыг эрхэм болгох зарчимтай тэрбээр 1984 он ЗХУ- Москва хотын Анагаах ухааны Хоёрдугаар их сургууль- Патофизиологид мэргэжил дээшлүүлсэн.

 

Баримт 14. Мөн ХБНГУ- Боннын Их сургууль, Их сургуулийн удирдлага менежмент, Голланд- Гронинген их сургууль, Анагаах Ухааны боловсрол судлал,  Австрали- Сиднейн их сургууль, Анагаах Ухааны боловсрол судлал, АНУ- Юта Салт Лейк, Юта Валли их сургууль, Их сургуулийн эмнэлэгийн менежмент, Франц- Сорбони их сургууль, Мэдээллийн технологи, Австри- Венийн их сургууль, Насжилт судлал, Англи – Лийдсийн Их Сургуульд Анагаах Ухааны Боловсрол Судлал зэрэг улс орнуудад богино, дунд хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлжээ.

 

Баримт 15. Тэрбээр ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ ны сайдын зөвлөлийн гишүүн,  Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм байна.

 

Баримт 16. Үүгээр ч зогсохгүй МЭМШУ англи сэтгүүлийн Ерөнхий редактор, Сибирский Медицинский Журнал сэтгүүлийн редактор, Монголын Психосоматик холбооны тэргүүн,  Ази Номхон далайн бүсийн АУ ны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Өсвөр үе ирээдүй төвийн Удирдах зөвлөлийн дарга, Азийн Психосоматик холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсад Эрүүл мэндийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, Монголын ШУА ийн дэд Ерөнхийлөгч, Архангай аймгийн Их тамир сумын нутгийн зөвлөлийн даргыг албыг хашдаг аж.

 

Баримт 17. Эрүүл мэндийн салбарт 40 орчим жил тасралтгүй ажилласан түүний хийж бүтээснийг төр засгаас үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ази номхон далайн бүсийн орнуудын академийн хүндэт медаль, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтангадас одонтгоор шагнаж, урамшуулсан байна.

 

Баримт 18. ЭМС-ын сайдад мэргэжлийн хүн нэр дэвшиж байгааг сайшаах хүн олон байгаа. Гэхдээ Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайд болгох эсэхийг Ерөнхий сайд, цаашлаад УИХ шийдэх юм.

 

 Ерөнхий сайдын таалалд нийцсэн Ц.Лхагвасүрэнг сайд болгох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

 

Баримт 19. Ерөнхий сайдын таалалд нийцсэн Ц.Лхагвасүрэнг сайд болгох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ. 

 

Баримт 20. Өмнөх нэр яригдаж байсан хувилбарууд дундаас доктор Л.Жамбалжавыг эс тооцвол салбараа мэддэг, эрүүл мэндийн мэргэжил, мэдлэг, туршлагатай хүн байгаагүй юм.   

 

Баримт 21. Өнгөрсөн оны 12 дугаар сард МАХН ЭМС-ын сайдад доктор Л.Жамбалжавыг нэр дэвшүүлж байсан ч Ерөнхий сайдын таалалд нийлүүлэлгүй унаж байсан.

 

Баримт 22. Харин энэ удаагийн хүн болох Ц.Лхагвасүрэн энэ салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. 

 

Баримт 23. Хэрэв Ц.Лхагвасүрэн сонгогдвол энэ салбарыг ердөө л гурван сар толгойлох бөгөөд хамгийн бага настай сайдаар тодрох юм. 

 

Баримт 24.  Дашрамд дурдахад үүнтэй зэрэгцэн АН-ынхан ЭМС-ын сайдыг өөрсдөө авч, МАХН-ыг засгаас гаргах талаар ярилцаад эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Тэгэхээр ЭМС-ын сайдад АН, МАХН-ын хэн нь хүнээ томилох эсэх нь эргэлзээтэй байгаа билээ.

 

24tsag.mn 

image

Хагас жил орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яам сайдтай болох сураг гарав. Ц.Лхагвасүрэнг сайд болгох асуудал өнгөрсөн оны 12 дугаар сараас яригдаж эхэлжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл нэрийг нь дэвшүүлээгүй байсан юм. МАХН-аас өөрийн квотын дагуу албан ёсоор Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ЭМС-ын сайдад дэвшүүлэв.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.72.245.122)
    2 udaa ner ni devsheed hooson butsav aa huurhii
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (50.141.221.26)
    xamgiin dampuursan salbartai saidgyi 6 sar bolj baina gej bodokhod tor zasag gej unexeer alga yu khuleej xeden khuukhed ulaanburxanaar uxej baugaag xuleej xaraad suuj baugaa uls daa
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • emch (112.72.12.7)
    zov hunee oljee.demjij bna
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинжээч (103.26.194.3)
    Энэ амьтны мөөмийг хавтгаж, үйлийг үзэж гүйцлээ шүү? Бас л шилний цаанаас чихэр долоолгож орхилоо! Нэрийг дэвшүүлсэн ЗГ нь маргааш нураад унаж байх шиг байна даа, хөөрхий минь!
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • ый (103.212.117.252)
    мундаг хүндээ ......хольж солилгүй тогтвортой ажилуулаасай
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ard tvmnii hvv 5000 (103.229.123.71)
    Ajilaa sain medeh noen nuruutai mundag hvn bgamdaa erthen tomilchuul ug ni zvgeer yumdaa gol salbar deeree .. saidaa hvvhdvvd tengert burhan bolj duushaas umunu!!!
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.92.27)
    Манай анагаахын салбарын их боломжтой хүн, мэдлэг, ажлын туршлага, хурд сайтай.Ламбаатай гар нийлж хамт ажиллаж болох байх. Ламбаа ч аль ч талаар боломжийн хүн. Хүний хувьд ч дажгүй. Манай салбарын жаргал, зовлон, онцлог байдлыг сайн мэддэг болсон байна лээ. Намуудын нөлөө бүү ороосой билээ. Дэмжиж байна.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.30)
    Их боломжийн хүн дээ. Эрүүл мэндийн салбарыг сайн мэдэх эрдэмтний нэг. Ламбаа л гай болохгүй бол 3 сар ч гэсэн унасан салбараа босгох арга олох л байх. МАН-ын угшилтай, тэрээр цаашаа ч ажиллах асуудал ч нээлттэй.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      энэ чинь салбарын удирдлагын туршлагатай хүн мөн юм үү. багш, судлаач хүн гэдэг талаас нь бол мэдэх юм байна. харин таны яриад байгаа шиг 3 сарын дотор төрийн үйлчилгээний энэ том салбарын Лхагвасүрэн захирал босгоод ирэх үү?
      2016 оны 05 сарын 04
  • Bulgan (180.149.98.82)
    ashgui dee
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • 8989 (202.72.245.46)
    Н.Энхбаяр,Сайханбалай 2-ын тохиролцооноос болоод мөн их хохирол амсч олон хүүхэд бурханы оронд заларсаны дараа сайдтай болохнээ дээ хөөрхий.Балиар сандал ширээний хойноос улаарагчид.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • 8989 (202.72.245.46)
    Н.Энхбаяр,Сайханбалай 2-ын тохиролцооноос болоод мөн их хохирол амсч олон хүүхэд бурханы оронд заларсаны дараа сайдтай болохнээ дээ хөөрхий.Балиар сандал ширээний хойноос улаарагчид.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      сайдгүй бол эмч нар ажлаа хийж чадахгүй болчихдог юм уу. Тэгвэл 15-20 сайд ажиллуулж, эрүүл мэндийн салбарыг огцом сайжруулах юмсан.
      2016 оны 05 сарын 04
  • Зочин (202.21.106.165)
    NAM HAMAARAHGUI AJILAA MEDDEG HUN L HEREGTEI
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • zochin (45.117.34.10)
    ajlaa meddeg huniig sohgoh ni zuvuu ard tumnee bodood bitgi namchiraasai ene hun songogdoosoi
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.249.82.134)
    Hunee oljee. Amjilt husye. Uneheer sain udirdagch daa. Tsag baga sain ajillaj salbaraa avraarai
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ZOCHIN (220.253.141.53)
    HIISEN GABYAGUI ulsiin MONGOOR L BAAHAN GADAADAD YBJDEE.HOORHII.DARGIIN ODOND TOESON HUN YMUUDAA
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      ZA YAMARCH BAISAN MERGEJLIIN HUN YUM BNA DAA
      2016 оны 05 сарын 04
  • Зочин (122.201.21.235)
    Эртхэн шиг энэ хүнээ томилчихгүй дээ? Чадах л хүн дээ.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Бахархам сайхан намтартай, хийсэн юмтай, салбартаа тэргүүлэгчдийн нэг эрдэм мэдлэгтэй хүн байна. Монгол төрд бизнесменүүд биш эрдэм боловсролтой бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг, эд баялаг, хөрөнгө мөнгөний шуналгүй ийм хүмүүс л хэрэгтэй байна. Даанч манай монголчууд хөрөнгө мөнгөний асар их шуналтай, мөнгө гэхээр эх орон ээж аав бүгдийг худалдаж чадах тийм л адгийн амьтадыг дэмждэг, сонгодог, шүтдэг дэндүү тэнэг хүмүүс юм. Горыг нь өөрсдөө л амсана даа. Яая гэхэв.
      2016 оны 05 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    2 цаг 36 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    2 цаг 43 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    4 цаг 17 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    5 цаг 13 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    5 цаг 20 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    5 цаг 35 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 40 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    23 цаг 44 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    23 цаг 50 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    23 цаг 53 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК