Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Нэг удаа унасан Тавантолгойн төсөл хоёрдахиа амилах уу

2016-5-18
0
ЖИРГЭХ

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан юм. Харин энэхүү төсөл М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төслөөс чухам юугаараа өөр болсон болоод ямар заалтыг тусгасан талаарх 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.

 

Баримт 2. М.Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн гэдгийг ч энэ удаагийн төсөл санаачлагчид үзжээ.

 

Баримт 3. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан УИХ-ын тогтоолуудыг нэгтгэн УИХ-аас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, УИХ-ын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна.

 

Баримт 4. Энэ удаагийн УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай аж.

 

Баримт 5. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ.

 

Баримт 6. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Баримт 7. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай”  Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн  181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол буюу Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хүчингүй болгох саналыг тусгажээ.

 

Баримт 8. 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байжээ.

 

Баримт 9. Энэ нь “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа тул ийнхүү хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Баримт 10. Засгийн газрын 268 дугаар тогтоол нь өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолуудтай зөрчилдөж байгаа тул энэхүү тогтоолыг ч мөн хүчингүй болгож байгаа болно.

 

Баримт 11. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг Засгийн газарт үүрэг болголоо.

 

Баримт 12. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06 хувь буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байдаг байна.

 

Баримт 13. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзжээ.

 

Баримт 14. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа аж.

 

Тавантолгойн төсөл батлагдсанаар ямар боломж нээгдэх вэ 

 

Баримт 15. “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан байна. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байгаа аж. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болох юм байна.

 

Баримт 16. Энэхүү тогтоолын төсөл батлагдснаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэх аж.

 

Баримт 17. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн болон аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

 

Баримт 18. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ.

 

Баримт 19. Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно.

 

Баримт 20. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

 

Баримт 21. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.

 

Баримт 22. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

 

Баримт 23. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монгол Улсын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

 

Баримт 24. Н.Энхсайхан нарын өргөн барьсан өмнөх тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболд,  Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар гацааж байсан. Харин энэ удаа тэд Тавантолгойг өөрсдөдөө ашигтайгаар хуульчлаад оруулаад ирлээ гэж олон нийт хардаж байна. Жил гаруйн хугацаанд гацаасан хуулийн төслийг хаврын чуулганы төгсгөлд оруулж ирж буй нь ч бас учиртай. УИХ-ын дарга өөрийн захиалсан хуулийн төслийг энэ хаврын чуулганд амжиж батлах нь тодорхой.

 

24tsag.mn 

image

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан юм. Харин энэхүү төсөл М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төслөөс чухам юугаараа өөр болсон болоод ямар ямар заалтыг тусгасан талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (202.179.18.208)
    унасан гээд хараад суултай нь биш дээ. бүтээн байгуулалт хийцгээе л даа монголчууд аа .ианайхан хийчээгээд хийвэл олон Эрдэнэтийн овоо болно шүү
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Монголоороо зөв бичээч!!! (139.5.218.38)
    Гудамжны хэл яриагаараа бичих юм. Зөв бичгийн дүрэмээр бичиж чадахгүй байж ямар их бичих дуртай юм бэ?Энэ монгол хүн биш ээ!!!
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Чи зев болгоод ойлгохгуй юу, энэнээс илуу монгол хун юм бол!
      2016 оны 05 сарын 18
  • Зочин (59.153.113.101)
    Энэ тэнэгт тэнэгтэхээ боль гээд хэлээд өгдөг ойр дотных нь хүмүүс байдаггүй юм байх даа. Хурдан далд ороосой
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Yalalt (76.236.126.78)
    Eruu erdenechimeg Hulgaich battulga narin derged Enhsaihan bol erdemten hun. Byambasuren guain helsneer suulin itgel Mongoloo hamgaalah argaa medne gesen shuu. Delhiin ediin zasgig oroi deerees ni harah chadvartai ner tsever hun dee
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Naad Enhsaihaniig ajliig ni hiilgeech, Naad uls chin hereldseer baital suirlee, Ulsiin horongo hulgaildag hymyys l sadaa hiij baigaa shdee
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • КӨӨРКИЙС (202.72.245.209)
    ЭНХСАЙХАН АШИГГҮЙ ТӨСӨЛ ХИЙСЭН БОЛ ЭНЭ АВГАЙ АЛДАГДАЛТАЙ ТӨСӨЛ ХИЙХ БАЙЛГҮЙ ДЭЭ
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Чадах уу?! (122.201.22.79)
    Бээнз авгай ТТг мэддэг цевvvн цаг ирж ээ
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (27.123.214.95)
    Mash zuv alham hiije. Mongol 51 huvi deer togtoj bna. Bas huvitsa ezemshigdiin erh hamgaalagdaj bna. Sanaliin rhtei bolno gedeg tom alham bolomj. Enhsaihan ene bugdiig ugui hj hyatadiin tald ashigtaigaar hiih gj bsan n gartsaagui unen
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Эруу Эрка Баттулгаас юу авчисан юм Сосорбарам бас 17 чингэлэг ээ гэж
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Economist vs Pop Diva (122.201.22.79)
    Энхсайханы гэрээ бизнесийн оновчтой, Монголын талд ашигтай, хятадын тал бvх эрсдэл ээ vvрэх гэрээ байсан. Сайн муу хэлvvлэн бж Шинхуа гэх херенге оруулагчийг олж ирсэн бегеед нvvрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар зарах байсан. Харин эрvv эрдэнэчииэгийн гэрээ гээд байгаа нь цаасан буулгасан макет еереер хэлбэл ш йдэл бхгуй vлгэр юм
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Endenechimeg battles nar yarij Bui zuilee ch oilgoogui gereeg 1000umshaad ch oilgohgui humus iii humus turd baihaar hyamarana
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    2 цаг 36 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    2 цаг 43 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    4 цаг 17 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    5 цаг 13 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    5 цаг 20 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    5 цаг 35 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 40 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    23 цаг 44 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    23 цаг 50 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    23 цаг 53 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК