Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сураг алдраад байсан Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгч болсноор ил гарав

2016-7-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын долоо дахь сонгуулиар байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон билээ. Тэрбээр 2008 оноос хойш сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулж, олонх болсны дараа ийнхүү Төвбанкийг толгойлохоор ил гарч ирэв. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч хэмээх эрхэм албанд томилогдоод буй Н.Баяртсайханы талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг УИХ-д оруулж ирсэн.

 

Баримт 2. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч болгох эсэх талаар санал хураахад гишүүдийн 95 хувийн саналаар дэмжигдэв.

 

Баримт 3. Надмидын Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн.

 

Баримт 4. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан нь Увс аймгийн харьяат.

 

Баримт 5. Тэрбээр Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэжээ.

 

Баримт 6. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

 

Баримт 7. УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш парламентад гурван удаа сууж байсан нэгэн юм.  

 

Баримт 8. Харин 2008 оны сонгуулиас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулсны дараа ийнхүү Төв банкыг толгойлохоор ил гарч ирэв.

 

Баримт 9. Тэрбээр 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

 

Баримт 10. Н.Баяртсайхан 1982-1989 онд Намын дээд сургуульд багшилж байжээ.

 

Баримт 11. Харин 1992-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байсан.

 

Баримт 12. 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан аж.

 

Баримт 13. Мөн тэрбээр 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга байсан байна.

 

Баримт 14. Засгийн газарт цөөхөн сар, жил ажилласан сайд нар нэлээд байдаг. Тэгвэл Н.Баяртсайхан ч мөн тэдний нэг бөгөөд 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг жил орчмын хугацаанд хашиж байжээ.

 

Баримт 15. 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч байв.

 

Баримт 16. 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

 

Баримт 17. 2008 оны сонгуулиар Н.Баяртсайхан С.Эрдэнэтэй Баянгол дүүрэгт өрсөлдсөн ч саналын будлианаас үүсэлтэй маргаан удтал өрнөсөн. Эцэст Н.Баяртсайхан нам гүм болсон.   

 

Баримт 18. Учир нь Н.Баяртсайхан Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо /МХААХҮХ/-ныхоо сонгуульт ажилд анхаарал хандуулж, улс төрөөс холдсон гэгддэг.

 

Баримт 19. 2013 онд Н.Баяртсайхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн ч амжилт олоогүй.

 

Баримт 20. Тэрбээр Увс аймгийн харъяат бөгөөд МАН-ын нөлөө бүхийн гишүүдийн нэг юм.  

 

Баримт 21. Түүний хувьд УИХ-д удаа дараа сонгогдохдоо, Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, Улсын төсөв, Мөнгөний бодлогоор санал санаачлага гаргаж, хүчтэй дуугардаг байсан хэмээн улс төрийн хүрээнийхэн үнэлдэг.

 

Баримт 22. 2007 онд Засгийн газраас шийдвэр гарган "Бороо Гоулд" компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Харин уг гэрээний өөрчлөлттэй холбоотойгоор нэлээд хэд ам гарч байсан бөгөөд тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Баяртсайханыг тэрхүү хэл ам тойроогүй. Учир нь түүнийг дур мэдэн цаад талд ашигтайгаар гэрээг өөрчлөн гарын үсэг зурсан гэж үзэж байв.

 

Баримт 23. Харин Н.Баяртсайхан үүнийг “Бороо Гоулд”-ын гэрээг шинэчилснээр улсын төсөвт жилд 50 тэрбум төгрөг орно хэмээн тайлбарлаж байсан юм.  

 

Баримт 24. Харин энэ асуудал тухайн үед нэг хэсэг дуулиан тарьж байсан ч тэгэсхийгээд л намжсан бөгөөд Н.Баяртсайхантай холбоотой хэмээн хардагдаж байсан асуудал ч олны анхаарлаас гарсан юм. 

 

24tsag.mn

image

УИХ-ын долоо дахь сонгуулиар байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон билээ. Тэрбээр 2008 оноос хойш сураг алдраад байсан бөгөөд МАН-ыг сонгуульд ялалт байгуулж, олонх болсны дараа ийнхүү Төвбанкийг толгойлохоор ил гарч ирэв. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч хэмээх эрхэм албанд томилогдоод буй Н.Баяртсайханы талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочяин (202.179.8.10)
    мөнгөний бодлогын зөвлөлд МБ-ныхаа хүмүүсийг , танил талаа оруулдаг, тэд ямар мэдлэгтэй хүмүүс вэ? харин валютын чэнжүүд гэвэл үнэнд ойртоно
    2016 оны 07 сарын 27 | Хариулах
  • монгол (202.9.41.9)
    улсын хоронгоор их тансаглах дуртай нохор доо
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    neg mundag hyn geed bodohoor tanidag meddeg hymyys ni iim tiim geed no- gargaad ireh umaa,,,Mongold er ni zever uls torchid baihgui um baina doo.
    2016 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (49.0.186.242)
    10 жилд байхын л Надмидын хүүхдүүд манлайлагч байсан,даруухан онц сурдаг хүү л байсан,хийж чадна гэж тавьж байгаа байлгүй
    2016 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.31.11)
    Hyn chanar gej holiin chigchiin chineegyi nohordoo
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.123.112)
    Хүн чанар муутай хоцрогдсон хүн.соц-ын болвсролтой хүн.барс захын эзэн гэгддэг.өөраө үгүй гэдэг.эхнэрийнх нь дүү барсын эзэн
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • zuchin (62.101.40.118)
    Yostoi nudee olson gants tomilgoo hiilee dee. Ug ni Sangiin saidaar tomilson bol bas zugeer bj dee
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.142.50)
    Улсын зардлаар гадаадад сураад буцаж ирээгуй охиныхоо зээлийг яах бол ккк
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.127)
    HOGIIN HULGAICH
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Бороо гоулд 11 жилд Монголд үйл ажиллагааа явуула (139.5.216.223)
    Бороо гоулд 11 жилд Монголд үйл ажиллагааа явуулахдаа НЭГ ч төгрөгийн татвар төлөөгүй ба 10 жилд нь Алдагдалтай тайлан гаргаж татвараас БУЛТСАН. Тиймээс Баяртсайханы хамгаалан авч үлдсэн Бороогоулд Баяртсайханы амалсан 50 тэрбүмыг одоо авах хэрэгтэй. Баяртсайхан Монголд орж ирэх ёстой байсан 50 тэрбүмыг төлөх ёстой!!
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Huh Mongol (202.126.91.87)
    Hog gegch ta bas tanihuu Naad bayartsaihan chini mongold bitgii hel delhiid tanigdsan ediinzasagch shvv sangiin said baih veyed mongoliin ediin zasag togtworjij ehelsniig medeh hvmvvs ni medeh baih shvv ta bvgd bvv tuilshar hetsvv tsag veyed heneer bankaa bariulahaa erh bish ene hashiruud medej baigaa ta bvgd taiwan bai Bayartsaihand ajliin amjilt hvsiye vzvvleed uguurei
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • irgen (203.91.117.8)
    novshiin durved luivarchin. zail
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.249.2)
    KEN MEDLEE KUK TENGER
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • ХӨӨРХИЙ БИДНИЙ МОНГОЛЧУУД (202.21.106.147)
    энэ нөхөр сангийн сайд болбол монгол дампуурах тухай нэг нийтлэлийг уншиж байсан юм бна. МОНГОЛОО ДАМПУУРЛАХ ГЭЖ ГАРСАН ЮМ БАЙЛГҮЙДЭЭ
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
    • Бороо гоулд 11 жилд Монголд үйл ажиллагааа явуула
      Бороо гоулд 11 жилд Монголд үйл ажиллагааа явуулахдаа НЭГ ч төгрөгийн татвар төлөөгүй ба 10 жилд нь Алдагдалтай тайлан гаргаж татвараас БУЛТСАН. Тиймээс Баяртсайханы хамгаалан авч үлдсэн Бороогоулд Баяртсайханы амалсан 50 тэрбүмыг одоо авах хэрэгтэй. Баяртсайхан Монголд орж ирэх ёстой байсан 50 тэрбүмыг төлөх ёстой!!
      2016 оны 07 сарын 22
  • Зочин (202.9.40.223)
    USAND UHSEN BAYTSAIHAN NAMIIN YLALTAAR AVRAGDAJ IL GARAV
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (162.243.127.7)
    Охин нь тасархай амьтан бий дээ
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
    • зочин
      чи бас охинтой байлгүй хүний охин үрийг бүү муул
      2016 оны 07 сарын 22
    • Зочин
      Сонин юмаараа тасхрсан гэсэн
      2016 оны 07 сарын 22
  • зочин (103.57.95.136)
    Хөдөө аж ахуйн яаманд юм уу, Хөдөлмөрийн яаманд л ажиллавал тохирох нөхөр байж дээ. Увс күн ч кэцүү дээ.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЗАЛЬТАЙ НӨХӨР БАЙНА... МАН БОДОЛТОЙГООР Л ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ТОМИЛОО БИЗ, ХАРЪЯ Л ДАА. МАН ИРЭЭДҮЙН САНХҮҮЖИЛТЭНДЭЭ АНХААРЧ ЭХЛЭВ БОЛОЛТОЙ
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • хог гэж (103.229.122.9)
    бас нэг бүтэхгүй гар
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    3 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    4 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    4 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 32 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 36 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 42 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 45 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК