Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАНАН Монголыг “залгиж” байна

2016-9-21
0
ЖИРГЭХ

Өрийн асуудлыг ялгаж салгахгүй бол монголыг өрийн дарамтанд оруулсан хариуцлагыг Ж.Эрдэнэбат үүрэх ёстой

 

Сүүлийн үед Монгол Улсын иргэн бүр өртэй болж байгаа талаарх мэдээлэл монголчуудын төдийгүй дэлхийн дахины сонорт хүрлээ. Тэгвэл энэхүү таагүй мэдээллийг судлаачид арай өөр өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд ил болгож, хэн, хэний өрийг улсын өр хэмээн дэлхий дахинаа тунхаглаад байгааг зарлахыг хүсэв. Мөн өнөөгийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил, улс төрд эрх барьж буй намуудын өнөөгийн нөхцөл байдал, өрнөж буй асуудлын талаар судлаач Ч.Ганхуяг “Бөмбөг дэлбэрвэл” аюултай нийтлэл бичжээ. Түүний нийтлэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

 

 

Баримт 1. Ардын намын улстөрчид эдийн засаг ярьж байна. Ингэхдээ буруу ярьж байна. Мордохын хазгай гэж энэ. Угаасаа ч МАН-д эдийн засгийн ухаан мэддэг хүн байхгүй, харин хулгай хийчихээд тэрийгээ эдийн засгийн “элдэв онолоор” тайлбарладаг баагийнууд л олон бий.

 

Баримт 2. Гэхдээ асуудал сунжирвал МАН дахь хүчирхэг фракц Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ЕТГ-ын дарга байсан С.Баяр болоод түүнийг ил далд дагагсдыг чиглэх болно. Ийм нөхцөлд МАН-ын Засгийн газар асуудалд хариуцлагатай хандах бүрт дотоод фракцуудын нэгнээ дарах зэвсэг болж хувирна. Ийм бол Ц.Элбэгдорж удтал найзалсан С.Баяр нарыг талбайгаас гаргах гэж оролдож байна уу ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Энэ нь М.Энхболдын хаанчлалыг бэхжүүлж, МАН дахь Харвард-коммунистуудад үхлийн цохилт болох биш үү ?


Баримт 3. Одоо эцсийн найдвар гэж “хятадууд мөнгө өгөх юм гэнэ билээ. Тиймээс засгийн газар, парламентад хятад зүгийнхэн олон байх нь дээр, бидэнд мөнгө, мөнгө, мөнгө л хэрэгтэй…” гэлцэж байгаа нь нууц биш. Энэ бол нэг талаасаа арчаагаа алдсан, увайгүй бэртэгчин үндэстний байдаг л төрх. Нөгөө талаасаа УИХ, Засгийн Газрын өнөөгийн удирдах бүрэлдэхүүн ингэж хэлэх боломж олгож байна.


Баримт 4. Барууны үндэстэн дамнасан болон оффшор компаниудын увайгүй луйврыг хазаарлах оролдлогыг эсэргүүцсэн өнгөрсөн 10 жилийн үйл явц эцэстээ айж хулчийсан МАНАН-гийн айдсаас болж улс орноо хятадын өрийн хавханд оруулж байна.

 

Цэвэр Засгийн газрын гадаад өрийг салгавал ДНБ-ын 50 орчим хувьд л хүрнэ


Баримт 5. Төв банкны Ерөнхийлөгч ба Сангийн сайдын тэнэг мэдэгдлийн дараа манай Засгийн газар Гректэй адил нөхцлөөр зээл авна гэж тэнэгтэв. х шалтгаан нь маш энгийн. АН-ынхан асар их зээл авч улс орныг өрөнд бариулж, өтөнд идүүлсэн гэх нэр хоч зүүх ердийн “хар пиар”. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд төгрөгийн ханш хоногт 100 төгрөгөөр унав.

 

Баримт 6. Хамгийн осолтой нь Монголын гадаад өр ДНБ-тэйгээ тэнцсэн гэх мэдээлэл. Үүнийг манай яруу алдарт намынхан ч, АН-ынхан ч олонтаа давтан баталсан. Гэтэл яахаараа парламент нь нэмж 4 тэрбум ам.долларын зээл авахын тулд өрийн босгыг ДНБ-ын 88 хувьд хүргэх тухай хуулийг хэлэлцэж байдаг юм ? Алт хэдийн 100 хувь болчихсон гээд байгаа биш бил үү ? Нэг бол парламент нь тэр чигээрээ мангуунуудаар дүүрсэн, эсвэл Засгийн газар тэр чигээрээ мангуу. Сангийн сайд нь урсгал дансны үлдэгдлээр төсвөө тооцож байгаа бол энэ ч үнэн л болж таарлаа.


Баримт 7. Ердийн пропорциор тооцоод үзэхэд Засгийн газрын гадаад өр ДНБ-ын 50 орчим хувь л байгаа. Яг үнэндээ цөөхөн хэдэн “үндэсний” компаниуд Засгийн газрын баталгаатай, баталгаагүй асар их өр тавьсан. Тэр нь улсын өрөнд бүртгэгдэж яваа. Хэрэв цэвэр Засгийн газрын гадаад өрийг салгавал ДНБ-ын 50 орчим хувьд л хүрнэ. Дотоод өр 13 орчим их наяд төгрөг.


Баримт 8. Үнэндээ МАН, АН-ын мангуунууд нэгийгээ муулахын тулд гэрээ түймэрдэж байгаа, харин цаана нь хэдхэн гэр бүл, хэдхэн улстөрчдийн “МАНАН” бүлэглэл энэ улс орныг сүйтгэж байгаа юм. Тэднийг олоход маш амархан, тэд бол Засгийн газрын баталгаагаар авсан асар их өр тавьсан хэдхэн компани, тэдний эзэд л байхгүй юу.Тэд улс орныг удирдаж байгаа, тэд л хэний ч санаанд оромгүй Засгийн газрыг томилсон. МАН-ын яруу алдар нь ялгадас болж, нийтээр үзэн ядаж эхэллээ.


Баримт 9. Энэ Засгийн газар ард түмнийх ч биш, МАН-ынх ч биш, тэднийх. Хэрэв үндэсний эрх ашгаа мэддэг бол Засгийн газар нэн даруй Улсын өрийн бүтцийг ялгаж салган зарлах , Засгийн газрын баталгаагаар асар их зээл авсан тэр компаниудыг зарлах ёстой. Үүний дараа л нэмж зээл авах тухай асуудал ярьж болно, хэрэв үүнийг ялгаж салгаж зарлахгүй бол улс орныг өндөр хүүтэй өрийн дарамтанд оруулсны хариуцлагыг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хариуцах болно.


Баримт 10. АН-ынхан үүнд нь баярлаад байх ч хэрэггүй, учир нь үүний дараа хоёр нам хоёул үнс нурам болно. Гэхдээ харамсалтай нь тэр үймээн бужигнаан дунд МАНАН амьд үлдэх магадлалтай юм. Хэрэв Засгийн газар энэ алхмуудыг хийхгүй бол үүнийг бид хийх болно. Ингэвэл “Голомт”, “Улаанбаатар”, ХХБ-тайгаа, Ц.Элбэгдорж, С.Баяр, сахал Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, П.Цагаантайгаа тэр хэдэн компаниудтайгаа сүйрэх болно гэдгийг харин амлачихъя.

 

“Хятад уяачдын” бүлэглэл, “Харвардын коммунистуудын бүлэглэл” гэдсэндээ хөлөө хийлцэж байна

 

Баримт 11. МАН шинэчлэгдсэн гэж байгаа боловч шинэчлэл гэдэг хэдэн нусгай бацаан, дүүргийн түвшний луйварчид парламентад орсноор хэмжигддэггүй юм. Үнэндээ МАН-д “түй” ч шинэчлэл явагдаагүй. Одоохондоо “хятад уяачдын” бүлэглэл, “Харвардын коммунистуудын бүлэглэл” гэдсэндээ хөлөө хийлцэж байна.

 


Баримт 12. Бялууны ихэнхийг М.Энхболд хүртсэн, чухам ингэх учиртайг би аль эрт “МАН-д болсон явдал” өгүүлэлдээ тодорхой дурдсан. С.Баяр удаалж байгаа. У.Хүрэлсүхэд өөрт нь амсуулснаас өөр юмгүй шахам. Сү.Батболд хоосон хоцорсон. Энэ “дөрвөн дээрэмчин” МАН-ын эрхийг барьдаг.


Баримт 13. М.Энхболд болон намын хуучин удирдлагад шигдэгсэд “хятад баримжаатай”, харин С.Баярын далд дэмжлэгтэй У.Хүрэлсүхийн залуучууд, Сү.Батболдын фракцид Харвардад төгссөн коммунист-комсомолчид дүүрэн бий. Үнэндээ бүх тулаан яг ийм шугамаар өрнөнө. Ж.Эрдэнэбат бол С.Баяр, М.Энхболдын тохиролцоогоор түр тавигдсан. Харин У.Хүрэлсүх, Сү.Батболд нар шаралхаж байгаа учраас өнөөх тогтвортой МАН чинь Засгаараа оролдож байна. Засгийг бол гурав дохидог, яг өнөөдөр гуравдахь нь хэрэгжиж байна.


Баримт 14. Ж.Эрдэнэбат хэр хэмжээндээ төсвийн шинэтгэл хийх гэж ноцолдсон боловч парламент бүгдийг нь нэг бүрчлэн нураан дэвсэллээ. Түүний дэргэд Н.Алтанхуяг хамаагүй хол алхсан байна. Одоо бол Ч.Сайханбилэгийн ЗГ, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хооронд ямар ч ялгаа байхгүй.



Баримт 15. Намын 60 тэрбум төгрөгийн өрийг дарахын тулд хийсэн томилгоонууд нь Засгийн газрын нэр хүндийг унагаж, МАН-ыг боловсон хүчний чадавхиа барсан гэсэн дүгнэлтэд хүргэлээ. АН-ын Засгийн газрын хийсэн алдаанууд давтагдаж, улс орон нэр хүндээ алдаж, хамаг бурууг Ж.Эрдэнэбат, Чойжилсүрэн хоёрт наана. Одоо Засгийн газар юун дээр тогтож байна гэж үү? МАНАН дээр тогтож байна.

 

Н.Алтанхуяг Засгийн газрын эмзэг цэгийг олж хатгаж байна


Баримт 16. “Аливаад цаггүй нь үгүй, одоо тусгаарлах болсон” гэж Богдын лүндэнгээс эшлэж байгаад өгсөн ярилцлага бол “МАНАН”-г сүйрүүлэх эхний дохио байж болно. Хамгийн чухал нь Н.Алтанхуягт “баримтууд, тоонууд, мэдээллүүд” бий. Наад зах нь ямар ямар компаниуд Засгийн газрын баталгаагаар зээл авснаас эхлээд. “Голомт”-оор дамжсан ЕСБХБ-ны баримтуудаас эхлээд өөрийнх нь Засгийн газрынх нь хувь заяаг шийдсэн ХХБ-ны тэрбум ам.долларын бондод гаргасан Засгийн газрын баталгааны детектив өрнөлийн түүх хүртэл.


Баримт 17. Н.Алтанхуяг Засгийн газрын эмзэг цэгийг олж хатгаж байна. Өөрөө яг ийм байдалд орж байсан учраас юм юмнаас унадаг өнцөгдсөн суудалд дөрвөн жил тарчилсан мань эр одоо хариугаа авах таатай цаг гэж тооцож байна.

 

Баримт 18. Хэрэв Н.Алтанхуяг ахиад АН-ын дарга болбол асар их булай булхай нийгэмд цацагдаж, магадгүй ээлжит бус сонгууль эсвэл Үндсэн хуулийн шинэчлэл рүү орох байх. Түүний эргэн тойрон адгийн шаарууд хангалттай олон бий л дээ, гэхдээ бүлэг адгийн шаар нөгөө бүлэглэлийн авах юмгүй адгийн шааруудыг нидэрч байвал бид алгаа ташаад суухаас өөр яах билээ ?

 

Ц.Элбэгдорж “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан булхайг гардаж хийсэн эзнээр нь даруулах” сонирхолтой байна


Баримт 19. ЕТГ-ын дарга П.Цагаан гэнэт албаа өгөөд АН-д очсоноор Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл таг гацаж, намын дотоод зөрчил нурамнаас гарч эхэлснийг л ажиглах ёстой. ЕТГ-ын дарга бол манай улсад дээрээс тавд ордог албан тушаал. Гэтэл үүнийгээ өгөөд гудамжинд хөсөр хэвтсэн нам руу зүтгэнэ гэдэг том эрх ашгийн төлөө л хийх алхам юм.

 

Баримт 20. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж нэгд “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан булхайг гардаж хийсэн эзнээр нь даруулах” сонирхолтой байна, хоёрт өөрсдийн гадаад эздэд төлөх мөнгийг Засгийн газраас гаргуулахын тулд өндөр хүүтэй зээл рүү шахаж, Засгийн газрыг АН-ын дайралтад өртүүлчихгүй халхлах хүсэлтэй байна. П.Цагаан намын дарга болж чадахгүй ч генсек болох улстөрийн болон санхүүгийн ресурстай. Хэрэв намын даргыг мэдлээсээ “алдвал”, хэрэв “дайсан” Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл АН-ын “тавдугаар цувааг” бүрдүүлж унагах зорилготой. Ц.Элбэгдорж МҮДН, МоАХ, Баабар нарын “Зүүн хойд Ази” фракцыг нэгтгэж П.Цагааны тулгуур болгохыг зорьж байна.


Баримт 21. Ц.Элбэгдорж илэрхий толгойлох болсон МАНАН энэ удаад АН-д бэхжиж чадвал 2020 оны сонгуульд АН-ын үнэмлэхүй ялалтаар Засгийн эрхийг авах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах, бүс нутгийн интеграциас улсаа холдуулж, барууны дөнгөнд лавхан суулгах замаар “ардчиллыг бэхжүүлэх” уриан дор ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Баримт 22. Эрдэнэтийг одоо нэг их жаргаах нь юу л бол, Эрдэнэт өөрөө яг Монгол улс шиг болчихсон. Жилийн ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэх өртэй, энэ өрийг шахан гаргуулах болно. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн орлого яаж ийгээд төрийн данс руу урсдаг байсан урсгал таг зогсож улс орон элгээрээ хэвтэх болно.

 

МАНАН-гийн гол цөм АН-д төвлөрч байна



Баримт 23. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шуугиан хаашаа эргэж нөлөөлөхийг хэлэхэд хэцүү байна.  Булган өөрийн мэдүүлгээс үл хамаарч хоёр үзүүртэй зүү болох байв. Хэрэв “МАН ялбал…?” гэж хэн ч бодоогүй, ингэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн үзүүр буцаад эрх мэдлээ алдсан АН руу эргэчихнэ дээ гэж хэлэх хүн харин байсан юм, тэр ёсоор л болж байна. Энэ асуудал “Эрдэнэт”-ийн хувьцааг авах сэдлээр Ц.Элбэгдоржийн сэргээсэн тоглолт байж болно, учир нь шалгалтад Тагнуулын Ерөнхий газар идэвхтэй оролцоотой байна гэдэг гадаад хүчин зүйлсийг мухарлахад илүү дөхөмтэй.



Баримт 24. МАНАН-гийн гол цөм АН-д төвлөрч байна. Үүнийг Н.Алтанхуяг харж байгаа учраас тосч цохихоор тооцсон байна. Тиймээс одоо улстөрийн үйл явцын гол өрнөл эрх баригч МАН-д биш, харин “аллагын” зохиомжтойгоор АН-д өрнөх нь тодорхой болчихлоо.

 

24tsag.mn

 

 

 

image

Сүүлийн үед Монгол Улсын иргэн бүр өртэй болж байгаа талаарх мэдээлэл монголчуудын төдийгүй дэлхийн дахины сонорт хүрлээ. Тэгвэл энэхүү таагүй мэдээллийг судлаачид арай өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд ил болгож, хэн, хэний өрийг улсын өр хэмээн дэлхий дахинаа тунхаглаад байгааг зарлахыг хүсэв. Мөн өнөөгийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил, улс төрд эрх барьж буй намуудын өнөөгийн нөхцөл байдал, өрнөж буй асуудлын талаар судлаач Ч.Ганхуяг “Бөмбөг дэлбэрвэл” аюултай нийтлэл бичжээ. Түүний нийтлэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • зоо (103.9.90.98)
    Хүрэлбаатарыг хулгайч биш гэж хэнэ хэлээд байна, жинхэнэ увайгүй хулгайч байхад
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Ганболд судлаач (27.123.214.90)
    Нямдоржоор УИХ-ын дарга, Хүрэлсүхээр Ерөнхий сайд тавьбал энэ улс жаахан сэхэж магадгүй. Монголд байгаа авилгач, хулгайч нартай энэ хоёр харин тэмцэж чадна. Бусад нь шал худлаа. Олигархуудын засаг тогтсон учраас тэд л баяжих болно. Ард түмний амьдрал дордсоор л байх болно. Улс орны эдийн засаг ч сэргэж дээшлэхгүй
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • зочин
      естой үнэн хэллээ баяалллаа
      2016 оны 09 сарын 22
  • Ганболд судлаач (27.123.214.90)
    Нямдоржоор УИХ-ын дарга, Хүрэлсүхээр Ерөнхий сайд тавьбал энэ улс жаахан сэхэж магадгүй. Монголд байгаа авилгач, хулгайч нартай энэ хоёр харин тэмцэж чадна. Бусад нь шал худлаа. Олигархуудын засаг тогтсон учраас тэд л баяжих болно. Ард түмний амьдрал дордсоор л байх болно. Улс орны эдийн засаг ч сэргэж дээшлэхгүй
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • МАН (103.26.195.16)
    Хуулийхныг МАНАН сонгодог юм мөн ч гэнэн байна даа МАНАН МОНГОЛ улсыг сүйрүүлнээ Алтанхуяг зөв хэлжээ тэдэнд ганцхан эрх ашиг бий тэр нь улсаа худалдаж өөрсдөө баяжаад монголоос зугтах бэлтгэлээ хангах офшоороо зузаатгах өөр юу ч биш
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Manan (103.26.195.16)
    МАНАН УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛНЭЭ АЛЬ Ч НАМ ОЛОНХИ БОЛСОН АДИЛХАН ХОЁР НАМД БАЙГАА МАНАН Г АРИЛГАХГҮЙГЭЭР МОНГОЛ УЛС ӨӨДЛӨХГҮЙ ЭНД ХЭДХЭН ГЭР БҮЛ БАЙГАА БУСАД НЬ ДАГАН БАЯСЧ КОНОП ДАРАГЧИД ӨӨР ЮУ Ч БИШ 76 С ТАНАЙ ТОЙРОГТ 40 ШИНЭ ХҮНИЙ НЭГ СОНГОГДСОН БОЛ ТҮҮНЭЭС ЮУ Ч ХАРААД НЭМЭРГҮЙ МАНАН ЯМАРЧ ШИЙДВЭР ГАРГАСАН ЗӨВХӨН КОНОП ДАРАХ Л ҮҮРЭГТЭЙ ЭСРЭГ ДАРВАЛ БАЯР СҮ НАРЫН ДАРАМТАД ОРНО ЭНЭ НЬ ЭХНЭЭСЭЭ ЭХЭЛЧИХСЭН НЭГ Ч ХҮН АЖИЛД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙНЭЭ ГЭЭД ҮСЭЭ ЗУЛГААГААД СУУЖ БАЙГАА 2012 ОНД ЭНХБАЯР МАНАНГ ИЛЧИЛСЭН ОДОО ХҮРТЭЛ ТЭР ХҮМҮҮСИЙН ШОРОНГООР ДАЛАЙЛГАСАН ДАРАМТ ХЭВЭЭР БАЙГАА ҮНЭН ШҮҮ КК МАНАНГ АРИЛГАЯ
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Нэг их мэдэмхийрч бичих юм, захиалагатай байдаг юм уу.Эсвэл Монгол Улс ийм байдалд орчихсон юм уу.Жирийн ард түмэн наад бичсэн зүйлийг чинь уншаад гайхаж байна.Үнэхээр үнэн бол нөгөө тагнуул, ҮАБ зэрэг нь хаана байна вэ, аль эсвэл улс төрийн тогтлоом хийж ард түмний толгойг эргүүлж, нервтүүлж байдаг юм уу
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      ter tcagda huuli shvvh chin ahialga gvitcetgegdgiig medej av
      2016 оны 09 сарын 21
    • Зочин
      Одоо тагнуул УАБЗ цагдаа бол зугээр бие биенээ цохиж унагадаг бороохой.
      2016 оны 09 сарын 21
  • Зочин (202.179.24.106)
    ebe-d odoo man-l heregtei
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.69)
    Монголчууд өнөөдар улс төрийн нам төвтэй тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй Намын эрх мэдлийг цөөн хэдэн хулгай луйвираар баяжсан хүмүүс хуйвалдан булаан авч Намын нэрээр төрийн эрх мэдэлд хүрсээр байна Үүнийг гадаадын шуналтан нар овжон ашиглаж байна Үүнээсболоод гадаад дотоодын шуналтай хулгайч нарт байдгаа алдаж Монгол төр хулгайч луйварчин нарын үүр болоод байна
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    МАНАНчухам хэн хэний бүлэглэл вэ цөөн хэдэн хүнийг нэрлээд үзий С ,БАЯР С,БАЯРЦОГТ Ц,ЭЛБЭНДОРЖ Т ,БАДАМЖУНАЙ ,ӨӨР ХЭН ВЭ НЭРЛЭЭЧ ИРЭДЭЭ
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.249.2)
    INGEJ INGEJ NEG YUM BOLOH VIIDEE
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Элбэгээ АН засгийг унагаасан нь МАНАН багаа аврахад оршиж байжээ Алтанхуягыг яаж ч. мэдэх юм байна
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Гадаадын тэжээвэрүүдийн МАНАН бүлэглэл Монголын 20 гаруу жил залигаж байна
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (139.5.219.100)
    Засаг аваад 2 сар гаруй болж байна. Юун суртэй юм. Ядахдаа 1 жил ажиллахыг нь харааач.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, , Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Одоо л үүнийг засаг ойлгохыг хүсч байна.
      2016 оны 09 сарын 21
  • Зочин (103.212.118.196)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Хятадууд монголын ардчилагчидыг айхтар дэмжсэн.
      2016 оны 09 сарын 21
  • Зочин (103.212.118.196)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.196)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.11.102)
    manangiin ayult daisan enhbayr tolgoilogchid ni elbegdorj s . bayr.
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      mhn
      2016 оны 09 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 28 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 35 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    3 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    4 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    4 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 32 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 36 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 42 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 45 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК