Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Тэд юу хэлэв

2016-9-28
0
ЖИРГЭХ

        АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ. Зургаан сэдвийн хүрээнд 90 минутын турш үргэлжилсэн телевизийн халз мэтгэлцээн тун ширүүн болж өндөрлөсөн юм. Сонгуулийн сурталчилгааны том арга хэмжээ болох халз мэтгэлцээнд хэрхэн оролцохоос нэр дэвшигчдийн сонгуулийн амжилт ихээхэн хамаардаг. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчаар сонгогдох магадлал хамгийн өндөр бүхий хоёр эрхэм мэтгэлцээний үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

1. Клинтон: Трампын санал болгоод байгаа татварын бодлого зөвхөн баячуудад тустай, нийгмийн дундаж давхаргынханд ашиггүй гэж бодож байна. Манай улсад дахин 10 сая ажлын байр шинээр бий болгох боломжтой. Зарим улс орнууд хүрээлэн буй орчин түүнээс үүсч буй эрчим хүчний чиглэлээр XXI зууны супер гүрэн болох гээд явж байна. Бид эрчим хүчээр ажилладаг панелыг үйлдвэрлэл зэргийг маш олноор бий болгох ёстой. Энэ нь өөрөө маш олон ажлын байр бий болгох төслүүд. Тийм ч учраас АНУ-ын эдийн засгийг дахин хөдөлгөөнд оруулах хөтөлбөрийг санал болгож чадна.

 

2. Трамп: Би нарны эрчим хүчээр ажилладаг компаниудыг мэднэ. Асар их хөрөнгө зарсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Энэ бол үнэхээр гамшиг байсан. Манай улсын гадаад өр 20 их наяд долларт хүрсэн гэдгийг дахин сануулахыг хүсч байна. Ерөнхийлөгч Барак Обама 7 жил гаруй хугацаанд энэ улсыг удирдахдаа өрийн хэмжээг хэд дахин нэмсэн.

 

3. Клинтон:  Би Ерөнхийлөгчийн албанд өөрийгөө тохирно гэж бодож байгаа. Бүрэн бэлтгэлтэй байна.

 

4. Трамп: Би “Исламын улс”-ыг устгаж чадна. Ажлын байрыг нэмэгдүүлж чадна. АНУ-ын ард иргэдэд ашигтай бүхнийг хийж чадна гэж амалж байна.

 

6. Клинтон: Хэн ч бидэн рүү халдаж мэднэ. Оросууд, хятадууд, ираны зүгээс. АНУ-ын Засгийн газар энэ бүх асуудлыг шийдвэрлэх хүчин чадалтай гэж бодож байна.

 

8. Трамп: Би Клинтонтой нэг зүйл дээр санал нийлж байна. Цөмийн зэвсэг бол хүн төрөлхтөний хувьд аюул. Бид Герман, Өмнөд солонгос, бусад орнуудыг цэргээрээ хамгаалах гэж маш их хэмжээний хүчин зүтгэл гаргаж, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Америк цэргүүд тэднийг хамгаалсны төлөө яагаад тэдгээр улсууд бидэнд мөнгө төлж болохгүй гэж. Би ийм санал тавьсан. Тэдгээр улс орон өөрсдийгөө хамгаалах хүчин чадалтай гэж би бодож байна.

 

9. Трамп: Манай зэвсэгт хүчний шинэчлэл үнэхээр хоцорч байна. ОХУ зэвсэгт хүчний шинэчлэл, хүчирхэгжүүлэх чиглэлээр биднээс түрүүлж алхаад байна. Бид Олон улсад олигтой анхаарал хандуулж чадахгүй байна. Ялангуяа бид Умард Солонгос, Хятадын асуудлыг анхааралдаа авах ёстой. Бид Умард Солонгосын эсрэг ингэж үр дүнгүй үйл ажиллагаа явуулахын оронд яагаад тэдэнтэй илүү ойр үйл ажиллагаа явуулж болохгүй гэж.

 

10. Клинтон: Доналд Трамп “Исламын улс”-ыг ялах нууц төлөвлөгөө байгаа гэж ярьдаг. Нууцлаад байгаагаас үзэхэд түүнд ямар ч төлөвлөгөө байхгүй нь тодорхой байна. “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн технологиос гадна агаарын дайралт хийх ёстой. Бид Сирийн халиф бүлэглэлийг дарж чадаж байна. Энэ жилдээ багтаан бид Иракийн газар нутгийг хэт даврагчдын эрх мэдлээс буцаан авч чадна гэдэгтэй итгэлтэй байна.

 

11. Трамп: Хилари Клинтон "Исламын улс"-ыг ялах тухайгаа ярьдаг. Тэр нь хэзээ ч хэрэгждэггүй. Хэдийгээр холбоотнууд манай улсад чухал ч бид хэдэн тэрбум доллар үр дүнгүй зарцуулж байна. Ойрхи Дорнодод үүсээд буй дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн Обамагийн засаг захиргаа болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны гадаад бодлогын хүчинд үүссэн. Буруу бодлогын улмаас "Исламын улс" алан хядах бүлэглэл бий болсон. Обама, Хиллари нар Ирак Афганистнаас цэргээ татаагүй бол энэ бүлэглэл үүсэхгүй байсан. Газрын тосны зах зээлд хяналт тавьсан бол “Исламын улс” ийнхүү хүчээ авахгүй байсан гэлээ.

 

12. Трамп: Хиллари Клинтон олон сайхан зүйл ярьж байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг би асуухыг хүсч байна. Миний хувьд Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн албанд тохирох, тогтвортой зан авиртай хүн биш. Миний бодлоор дараагийн ерөнхийлөгч бол худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг дахин авч үзэж, зөвшилцөх, бизнес хийх чадвартай байх байсан. 

 

13. Клинтон: АНУ-ын Засгийн газар дэлхийн 100 гаруй улс оронтой яриа хэлэлцээ хийж, улс төрийн хоригдлуудыг суллах, төсөл хөтөлбөрүүдээ шийдвэрлэх чиглэлээр гарамгай ажиллаж чадсан.

 

14. Трамп: Хиллариг туршлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр нь муу, тааруухан туршлага. Иран улсад 400 сая доллар төлөхийг амжилттай дипломат бодлого гэж хэлэхгүй.

 

15. Клинтон: Энэ хүн өмнө нь эмэгтэйчүүдийг гахай гэх мэт маш муухай үгээр доромжилж байсан. Эмэгтэй хүн эрчүүдтэй адилхан цалин авах ёсгүй гэж энэ хүн ярьж байсан. Тэгсэн хэрнээ гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулдаг, гоо бүсгүйчүүдэд дуртай.

 

16. Трамп: Хиллари Клинтон үр дүнгүй, үр ашиггүй дипломат үйл ажиллагаанд хэдэн зуун сая доллар зарцуулсан гэдгийг бид зөвшөөрөх ёстой. Тэр сонгуулийн үйл ажиллагаанд бараг 200 сая доллар зарцуулсан гэсэн мэдээ гарч байсан.

 

17. Клинтон: Би эх орныхоо ардчиллыг дэмждэг. Мэдээж хэрэг зарим нь ялна, зарим нь ялагдана. 

 

18. Трамп: Манай үндэстэн асуудалд орсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж хэрэг бид хэрэг зөрчилд орсон тэр хүмүүсийг асуудлаас гаргах ёстой. Хэрвээ тэр сонгуульд ялвал би түүнийг дэмжих болно.

 

19. Клинтон: Ирээдүйд тулгуурласан шинэ ажлын байр бий болгох эдийн засаг бидэнд хэрэгтэй. Үүний тулд жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй. Миний боловсруулж буй эдийн засгийн төлөвлөгөөгөөр шинээр 10 сая ажлын байр бий болно.

 

20. Трамп: Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлнэ. Мөн Америкийн корпорацуудад ногдуулж буй татварын хэмжээг бууруулна. АНУ ажлын байраа Хятад, Мексик зэрэг улс оронд алдаж байна. Түүнчлэн гаднын компаниуд АНУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахын тулд бизнес эрхлэгчдэд боломжийн санал дэвшүүлэх хэрэгтэй. Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд гаднын компаниудыг эргэн татна гэлээ.

 

21. Трамп: Транс-Номхон далайн түншлэл худалдааны гэрээг дахин байгуулна. Учир нь тус гэрээ Америкчуудын ажлын байрыг үгүй хийж байна.

 

22. Трамп: Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн мэйл хаягаа албаны хэрэгцээндээ ашигласан нь санаатай хийсэн үйлдэл.

 

23. Клинтон:  “Би өөрийгөө өмөөрөхгүй. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол алдаа. Санаатай хийсэн үйлдэл биш. Трамп ярьж байгаа шигээ баян биш ч байж мэднэ. Тэр буяны үйлст тийм ч их мөнгө зарцуулдаггүй ч байж мэднэ. Магадгүй тэр Уолл-стритийн банкируудад өртэй. Эсвэл тэр татвараа төлөөгүй ч байж мэднэ. Америкчууд үүнийг мэдэх эрхтэй. Трамп татвар төлөлтийн тайлангаа олон нийтэд ил болгох ёстой.

 

24. Трамп: Хэрэв Хиллари Клинтон хувийн мэйл хаягаа ашиглан бичсэн 33 мянган мэйлээ олон нийтэд ил болгосон тохиолдолд би татварын тайлангаа зарлахад бэлэн байна.

24tsag.mn

image

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчаар сонгогдох магадлал хамгийн өндөр бүхий хоёр эрхэм мэтгэлцээний үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.11.193.70)
    Хэн нь ялах бол?
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • иргэн (103.26.193.99)
    Хэнд хамаатай юм лаларууд
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 17 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 14 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 24 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 27 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК