Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24баримт: МАН-ынхан хүч түрэмгийлж, Монгол Улсад казино байгуулах уу

2016-11-09
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл энэ нь Монгол Улсад казино байгуулах хуулийн төсөл санаачилж байгаа тав дахь тохиолдолд болж юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан билээ. Харин энэ удаа хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за. Ямартай ч Монгол Улсад казино байгуулах нь ямар сөрөг талуудтай гэгдэж байсныг 24 баримтаар хүргэж байна.

 

 

 

Баримт 1. Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

 

Баримт 2. УИХ-дахь МАН-ын бүлэг ч Монгол Улсад казино байгуулахыг дэмжиж байгаа аж. Тодруулбал бүлгийн дарга Д.Хаянхярваа “Казино болон морин тойруулга байгуулах асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг бид анх удаа ярьж байгаа юм биш. Дэлхийн нийтэд хэрэгжүүлж байгаа, санхүүгийн ашигтай байх боломжтой зүйлийг манай улс хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ монголчууд бус гадны жуулчдад зориулсан казино байхыг бид дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

 

Баримт 3. Ж.Эрдэнэбатын Засгийн газар улс орны эдийн засгийн хүндрэлийг гэтэлгэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, гаднынхны мөнгийг саах шийдэл нь энэ гэж үзсэн аж.

 

Баримт 4. Хэрэв Засгийн газар хуулийн төслөө санаачлаад УИХ-д өргөн мэдүүлвэл энэ хуульд батлагдах өндөр магадлалтай. Учир нь УИХ-д МАН 65 суудалтай тул хүч түрэмгийлж энэ хуулийг батлахыг үгүйсгэхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

 

Казино байгуулах ямар сөрөг үр дагавартай вэ

 

Баримт 5. БНХАУ-ын Макаод дэлхийн хамгийн томд ордог мөрийтэй тоглоомын бүс байрладаг. Тус газар казино байгуулснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ ихээхэн өсчээ.

 

Баримт 6. Нутгийн оршин суугчид лудомани буюу мөрийтэй тоглоомонд донтох гэсэн өвчинд нэрвэгдэх эрсдэл нь огцом өссөн байна. Энэ талаар явуулсан олон тооны судалгаанаас үзвэл казиногоос 80 км хүртэлх аслал дотор оршин суудаг хүмүүсийн лудоманид автах эрсдэл нь хоёр дахин өндөр байжээ.

 

Баримт 7. Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс ажлаа алдах магадлал нь мөрийтэй тоглодоггүй хүмүүсээс хоёр дахин өндөр байдаг аж.


Баримт 8. Хүн гудамжнаас авч болдог хоол, унд, бэлэг дурсгалаас гэх мэт зүйлсээс эхлээд зочид буудлын өрөө хүртэл олон зүйлсийг казино дотроо санал болгодог. Үүнээс болоод жижиг дунд бизнес эрхлэгчид алдагдал хүлээдэг. Улмаар ажилчдынхаа тоог халах, заримдаа бизнесээ бүрэн хаах хүртэл нөлөө үзүүлдэг байна.

 

Баримт 9. Казино байгуулсан улс орнуудын жишгээр тухайн улсын орлого төсвийнх нь ердөө дөрвөн хувийг бүрдүүлдэг болох нь судалгаагаар бадлагджээ.

 

Баримт 10. Нутгийн оршин суугчдыг казинод тоглохыг хориглодог. Монакогийн казинод зөвхөн гадаадын иргэд тоглож болно. Гэхдээ иргэдийнхээ ийм боломжийг хаасны нөхөн төлбөр болгож Монакогийн иргэдийг ашиг орлогын татвараас чөлөөлжээ.
 

Баримт 11. Исламын шашинт улсууд мөрийтэй тоглоомыг ёс суртахуунгүй зүйл гэж тооцдог. Тэд казино гэмт хэрэг ихсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.

 

Баримт 12. Казиног дагаад биеэ үнэлэлт, мафи "газар авдаг" болох нь батлагдсан.

 

Баримт 13. Дэлхий дахинд жилд 680 сая ам.доллар мөрийнд зарцуулагддагаас 80 гаруй хувь нь хууль бус гэмт этгээдүүдийн халаасанд орох магадлалтай байдаг аж. 

 

Баримт 14. Казиног дагасан гэмт хэргийн 60 хувь нь Азид бүртгэгджээ.

 

Баримт 15. АНУ-ын Тэнгисийн цэргийн харъяанд үйл ажиллагаа явуулдаг Стартегийн Зэвсэглэлийн Удирдах Газар буюу Цөмийн Хүчний Штабын дэд дарга, Адмирал Timothy M.Giardina өнгөрсөн жил ажлаасаа халагдсан шалтгаан нь мөрийтэй тоглоомтой холбоотой байжээ.

 

Баримт 16. Хууль бус мөрийтэй тоглоомноос Хонгконгийн цагдаагийн байгууллага өдөрт 64,5 сая ам.доллар хураан авч байжээ. 

 

Баримт 17. Манай улсын хувьд ч казиноотой холбоотой сөрөг нөлөө, хар түүх олон байдаг. 1998 оны нэгдүгээр сарын 15-нд  УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатарын санаачилсан Казиногийн тухай хуулийн төслийг баталсан.  Гэвч  төд  удалгүй парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон юм. Ингэснээр 1999 онд хуулийг хүчингүй болгож байв.

 

Баримт 18. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дарга Л.Бямбасүрэн “Пийс бридж” /Peace bridge/ зочид буудалд мөрийтэй тоглож байхад дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж байв. 

 

Баримт 19. УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн "Yoyage" зочид буудалд мөрийтэй тоглож байгаад баригдсан. Түүнтэй хамт "Макс" группын С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга асан Цогтбаатар нар байсан аж. Тэднийг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн барьж байсан. 

 

Баримт 20. Мөрийтэй тоглоом гэдэг зүйл хүний сэтгэцэд сөрөгөөр нөлөөлж, сэтгэцийн эмгэг (addiction gambling) дон өвчин хүртэлх аюул дагуулдаг байна.

 

Баримт 21. “Хадгаламж" банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан гэх Ц.Чимэдцэрэн "Ганц"-д хоригдсон.

 

Баримт 22. Хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөрийтэй тоглоом бол хуулиар зөвшөөрөгдөөгүй гурван бизнес. Бид мөрийтэй тоглоомыг зөвшөөрвөл дагалдаж ирэх гэмт хэргүүдээс өөрсдийгөө хамгаалж дийлэхгүй болохыг О.Баасанхүү гишүүн хэлж байв.

 

Баримт 23. Казино байгуулах оролдлого 2007 оны дөрөвдүгээр сард дахин гарсан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүтэй А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан. Гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгаар хууль санаачилсан гэх хардлага хуулийн төслийг унахад хүргэсэн юм.

 

Баримт 24. 2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын санаачилсан Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл. 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлсэн. Ганц компанид давуу эрх олгох хуулийн төсөл хэмээн тухайн үед дэмжээгүй.

 

24tsag.mn

 

image

Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл энэ нь Монгол Улсад казино байгуулах хуулийн төсөл санаачилж байгаа тав дахь тохиолдолд болж юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан билээ. Харин энэ удаа хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • irgen (89.217.200.133)
    Zoohon hyn amtai, ard tymnii diilenh huvi ni yaduu, dood tyvshind amdardag uls orond kazino alah yaltai adilhan ayul avchirdag, Mongol uls kazinogoos oor zuileer amdrah estoi,,,,Archaagui muusain toriinhon uls ornoo avaad yavah chadvargui oorsdiinhoo choloot zagaa ongorooh,,,,yanz byriin argaar olson mongoo ugaah zorilgo ni todorhoi baina shyydee,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ESERGYYZEJ BAINA !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (202.9.40.71)
    MAH d ch bvhel bvten Hadglamj Bank ig tavij togoldog Garuud baigaa sh de Erh medel n gart n baihad Hvchindehed asuudal baihgvi shv
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.21)
    Шаал дэмий юм бна даа. Тэр морин тойруулгыг нь барьчихвал зүгээр юм бишүү. Манай сул дорой төр засаг сүүлдээ казиногоо дийлэхгүй дарамтлуулж мэдэх л юм бна даа
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • ж (202.179.29.230)
    монголчуудаа оруулахгүй бол л болоо юм бишүү гадаадууд нь ороод авнуу алдана уу хамаа алга гол нь монголчуудад л үйлчилэхгүй байх хэрэгтэй
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.122.90)
    дан гадаадын мөнгөтэй хүмүүст зориулсан гэж байгаа. бодох л асуудал
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    хумсаа хуусан муур шиг аашилж байна дөө ман. хэдэн онд билээ казиногоос болж 3 хүн шоронд орсон доо тэднээс уучлал хүсээд дараа нь байгуулбал ямар вэ? жүжигчидээ
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    37 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    44 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 17 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 13 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    3 цаг 35 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 41 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 54 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК