Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Бүхнийг “Хашраагч” найруулагч М.Энхдалайг Жэррард гэж хочилдог

2016-12-11
0
ЖИРГЭХ

Дэлгэцийн долоо дахь уран бүтээлээ өлгийдөн аваад буй кино найруулагч Мижиддалайн Энхдалайн талаарх 24 баримтыг дэлгэж байна.

 

 

Баримт 1. Тэрбээр 1985 оны 02дугаар сарын 15-нд төрсөн. Хумхын орд.

 

Баримт 2. Эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд айлын хоёр дахь хүүхэд.

 

Баримт 3. Багын нэр нь Энхүүш. Харин одоо найзууд нь түүнийг Далай гэж дууддаг бөгөөд Жэррард гэж хочилдог.

 

Баримт 4. М.Энхдалай дунд сургуулиа төгсөөд Москвагийн Эрчим хүчний их сургуульд элсэн орсон боловч цахилгааны инженер мэргэжил өөрт нь тохирохгүйг мэдрээд, сургуулиа орхисон байна.

 

Баримт 5. Тэрбээр тун санаандгүй байдлаар Кино урлагийн дээд сургуульд орсон гэдэг. М.Энхдалай энэ тухайгаа “Би гутлынхаа үдээсийг үдэж байгаад л амьдралынхаа хамгийн чухал хоёр зүйлтэй учирсан юм даа” хэмээн хошигнон ярьжээ.  Өөрөөр хэлбэл, тэрбээр тайлагдсан үдээсээ үдэж байгаад, КУДС-д оруулж, насан туршийнх нь мэргэжилтэй учруулах ачтантай тааралдсан аж.

 

Баримт 6. Түүний амьдралын хоёр дахь чухал зүйл бол хөлбөмбөг. Тэрбээр Liverpool-ийн улаан фэн бөгөөд Стивэн Жэррардыг зодог тайлахад сэтгэлээр ихэд унасан гэдэг. Мэдээж тэр мөнхийн шүтээнтэйгээ бас л тайлагдсан үдээсээ үдэж байгаад санаандгүй “танилцжээ”.

 

Баримт 7. М.Энхдалай компьютерийн ард суухаараа кино зохиолыг, зургийн талбайд гарахаараа кино группийнхнээ, харин ногоон талбайд гарахаараа хөлбөмбөгийг , гитар бариулчихвал оросын ЛЮБЭ хамтлагийн  дуунуудыг ёстой л “хашраана”.

 

Баримт 8. Тэрбээр оюутан байхдаа “Их зохиолч Д.Нацагдорж” теле жүжигт найруулагч, зохиолч Д.Намдагийн дүрийг бүтээсэн нь хожим Д. Намдагийн тухай хийгдсэн “Цаг Төрийн Нугачаанд”-хэмээх Теле зохиомжийн гол дүр болох Д.Намдагийн дүрт тоглох шалтгаан болжээ.

 

Баримт 9. Түүнд тооны нэртэй дэлгэцийн бүтээл нэлээд хэд байгаа бөгөөд анхных нь “650” инээдмийн уран сайхны кино юм.

 

Баримт 10. Харин дэлгэцийн хоёр дахь бүтээлээрээ аймшгийн төрөл жанрыг сонгон авч, “03:30” киног бүтээжээ. Тэрбээр одоо ч “Бид гурвын болзоо”, “Хоёр гүүрний цаана” гээд тооны нэртэй кинонуудаа үзэгчдийн хүртээл болгосоор л байна.

 

Баримт 11. Тэрбээр архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд “Шинэ ертөнц” продакшныхан баяр болгоныг сүү өргөн тэмдэглэдэг гэнэ.

 

Баримт 12. М.Энхдалай киноныхоо зохиолыг өөрөө бичдэг бөгөөд кино урлагийн шилдгийг шалгаруулах “Академи авардс” наадмын “Шилдэг залуу найруулагч” болон “Шилдэг зохиолч” шагналтай.

 

Баримт 13. Тэрбээр “Ерөнхийлөгчийн туслах” болон “Аав” киноны зохиолыг өөрийн амьдралаас сэдэвлэн бичжээ.

 

Баримт 14. Тэрбээр хүүтэйгээ хоёулаа амьдардаг. 

 

Баримт 15. М.Энхдалайн хүү Тэнгис нь “Хөх тэнгэр минь, хөх тэнгэр минь надад туулайн бүжин хайрлаач” гэж чин сэтгэлээсээ 40-50-н удаа гуйхад өглөө дэрэн доор нь хоёр хөөрхөн бүжин мэндэлсэн байдаг гэдэгт одоо ч итгэдэг гэнэ.

 

Баримт 16. Оюутан байхдаа аав болсон бөгөөд аав, ээжээсээ хүүгээбүхэл бүтэн таван  жилийн турш нуусан гэдэг.

 

Баримт 17. Түүний хэлэх дуртай үг нь:Цаг хугацааг хашраах хэрэгтэй. Үгүй бол тэр намайг хашраана.

 

Баримт 18. Тэрбээр хэзээ нэг өдөр эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан найруулагч, зохиолч болно гэж мөрөөддөг.

 

Баримт 19. М.Энхдалай согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй учир ямар нэгэн баяр тэмдэглэсний дараа найзуудыгаа гэрт нь хүргэж өгөх үүргээ өөрийн дураар маш сайн гүйцэтгэдэг гэнэ лээ.

 

Баримт 20. Тэрбээр кино найруулагч болоогүй бол ЭМЧ болох байжээ. Учир нь, Оюутны байранд байхдаа нэгэн эмч Ах хүүтэй цуг амьдарч байхдаа өвдсөн оюутнуудад нууцаар тариа хийж , дусал залгаж , ганц хуруудсан болон хатиг гарсан хүмүүсийн асуудлуудыг мэс заслын хутга, өмхий ногоон тос хоёроор хөнгөхөн шийдчихдэг байжээ.

 

Баримт 21. Кино урлагийнхны мөрөөддөг “Оскар” М.Энхдалайд бий. Учир нь, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай түүнийг гэртээ урьж, бяцхан “Оскар” бэлэглэсэн аж. Мөн саяхан нээгдсэн шинэ киноных нь нээлтэнд уригдсан найз З.Батбилэг нь түүнд Алтаншагайгийнхаас ялигүй том бас нэгэн оскар бэлэглэжээ.

 

Баримт 22. Тэрбээр энэ жил уран бүтээлийн арвин олзтой байгаа бөгөөд “Одод болохын хүслэн” киноны зохиолыг бичиж, долоо  дахь бүтээл болох “Хоёр гүүрний цаана” уран сайхны киногоо өнгөрсөн баасан гарагт бүх кинотеатруудад зэрэг нээжээ.

 

Баримт 23. Залуу бүсгүйчүүдэд гэж шивнэхэд, авьяаслаг найруулагч залуу найз бүсгүйгүй гэсэн шүү.

 

Баримт 24. Эцэст нь сануулахад, тэрбээр ирээдүйн ханиа өөрийг нь болон хүүг нь чин сэтгэлээсээ хайрлах бүсгүй байгаасай гэж хүсдэг гэнэ лээ.

 

24tsag.mn 

image

Дэлгэцийн долоо дахь уран бүтээлээ өлгийдөн аваад буй кино найруулагч Мижиддалайн Энхдалайн талаарх 24 баримтыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Haha (202.70.46.220)
    Haha
    2016 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    44 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 18 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    3 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 41 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 54 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК