Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ”Тавантолгой”-г Шиньхуа группт зарах сонирхол байна

2016-12-13
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсыг  бүрэн төлөөлсөн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Шиньхуа” групптэй анхны уулзалтаа хийсэн юм. Уулзалтаар Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар хэлэлцэж “Шиньхуа”  хөрөнгө оруулах сонрхолтой байгаагаа илэрхийлсэн. Тавантолгой бол монголчуудын болоод олон улсын хараан дор шийдэгдэхээр болоод буй баялгийн томоохон үүц юм.

Гэвч хэрхэн, яаж ашиглахаа шийдэж чадалгүй олон жил болж буй юм. Хамгийн сүүлд  өнгөрсөн оны гуравдугаар сард Чалкотой төлөх байгуулсан гэрээ болон тус компанид төлөх ёстой өрийн асуудлаас үүдэнд хэлэлцээ гацаанд орлоо хэмээн мэдэгдсэн.

 

Ямартай ч салбарын сайд Тавантолгой төслийг ойрын халуун сэдэв байна гэж онцлоод байна. Уулзалтын үеэр өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар хүргэж байна.

 

"Таван толгой"  ойрын халуун сэдэв байна

 

Баримт 1. “Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барихаа мэдэгдлээ

 

Баримт 2. Энэ удаагийн уулзалт албаныхны тодотгосноор М.Энхсайханы ахалж байсан хэлэлцээрийн үргэлжлэл. М.Энхсайханы баг “Таван толгой”-г Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа” Монголын “Энержи ресурс” гэсэн хослолоор кзах зээлийнх нь жамаар урагшлуулах хувилбар гаргаж байсан ч түр зогссон. Тэгвэл  дахин үргэлжлүүлэх эхний алхамыг хийж “Шиньхуа”-тай уулзлаа. 

 

Баримт 3. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Шиньхуа группын төлөөлөлтэй тусгайлан хаалттай уулзав. Мөн тэрбээр “Тавантолгой” ойрын халуун сэдэв байх болно хэмээн онцолсон юм.  

 

Баримт 4. Албан мэдээнд Ерөнхий сайд захирамж гаргаж “Шиньхуа” “Энержи ресурс”, “Сумитомо”-той эхлүүлсэн хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүл, өмнөх нөхцөлийг сайжруул гэсэн үүрэг өгчээ.

 

Хятадын хандлага зөөлрөв

 

Баримт 5.  “Таван толгой”-н ордыг сорчилж түүхийгээр нь ченжлэн зараад дуусч буй  “Чалко” хувилбарыг эцэс болгохоор ажиллаж эхэлсэн Засгийн газар олзуурхаж байна.

 

Баримт 6. Сангийн яам ирэх онд бондуудын төлбөр 580 сая ам.доллар төлнө. Тавантолгойдоо хөрөнгө оруулалт татаж, цогцоор нь  шийдэхийн оронд “Шиньхуа”-д зараад урьдчилгаа төлбөр гэж  авъя гэсэн  саналыг шийдвэр гаргах түвшний хэд хэдэн хүн хүчтэй тавиад эхэлсэн гэх “чимээ” байна.

 

Баримт 7. “Тавантолгой”-н ажлын хэсгийн үдээс хойших хаалттай ажлын хэсгийн зочид нь “Хишиг арвин Индустриал”, “Грандповер”, “Олборлолт”, “Үндэсний олборлогч” “Моннис” зэрэг үндэсний уул уурхайн компаниудын төлөөлөл байв. Эдгээр компанитай уулзсан нь төсөлд туслан гүйцэтгэгчээр орох техникийн боломж, үнийн санал  зэргийг сонирхжээ.

 

Баримт 8. Энэхүү уулзалт нь Далай ламын айлчлалын дараахан эвгүйдсэн Хятадын талын таагүй уур амьсгалыг “Шиньхуа” Тавантолгойд оролцоно гэж мэдэгдсэнээр зөөлөрлөө гэсэн эерэг таамаг гарах болов.

 

Баримт 9. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд хийсэн айлчлалын үеэрээ “Энержи ресурс” компани Японы Сумитомо”-той нүүрсний борлуулалтын маркетинг дээр  хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь өмнө нь яригдаж байсан Тавантолгой дээр хамтарч ажиллахаа засгийн түвшинд илэрхийлчихсэн.

 

Баримт 10. Уулзалтын үеэр “Чайна Шиньхуа Энержи” компанийн Гадаад хөрөнгө оруулалтын захирал Лу Бин “ Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа бид илэрхийлж байна” гэжээ.

 

Судлаачид Тавантолгойн төслийг "Шиньхуа"-д зарж болохгүй гэж үзэж байна

 

Баримт 11. Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажил нь "Тавантолгой"-н төслийг урагшлуулахад байгааг ажиглагчид хэлж байна.

 

Баримт 12. “Тавантолгой”-н уулзалттай холбогдуулан судлаачид эхнээсээ болгоомжилж эхлээд байна. Шинжээч Л.Наранбаатар “Сангийн яам хавиас Тавантолгойг “Шиньхуа”-д зараад “Чингис” “Самурай” бондын өрүүдээ даръя гэх санаачилга гаргаж байгаа дуулдсан. Ингэвэл Тавантолгойн нүүрсийг Япон Солонгосын зах зээлд гаргаж 300 ам.доллараар зарах үлгэр болно”  гэжээ.

 

Баримт 13.  Үндэсний уул уурхайн компаниуд “Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх уулзалтын дараа “Хятадын талтай хамтарч ажиллахаас өөр боломж байхгүй. Хятад ямар ч талаараа ач холбогдолтой” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

 

Баримт 14.  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

 

Баримт 15. Засгийн газар Тавантолгойг хөдөлгөх гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш толгой өндийх завгүй ажиллажээ.

 

Баримт 16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

 

Баримт 17. Ажлын хэсгийнхэн "Шиньхуа"-тай консорциум болж хэлэлцээрт орсон "Сумитомо", "Энержи ресурс" хоёртой тусгайлан уулзах эсэхээ өнгөрсөн баасан гаригт хэлсэнгүй.

 

Баримт 18. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байдаг.

 

Баримт 19. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.

 

Баримт 20. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.

 

Баримт 21.  "Тавантолгой"-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн уулзалтад "Шиньхуа" группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцох үеэрээ  "Таван толгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан" гэжээ.

 

Баримт 22. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан.  Тиймээс С.Батболдын Засгийн газар 2010 онд "Таван толгой"-г эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв.

 

Баримт 23. "Тавантолгой"  хөдлөхүү гэсэн хүлээлт үүсээд жил болж байна.

 

Баримт 24. "Тавантолгой" төслөө ямар замаар яаж хөдөлгөх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий болоод байна.

 

24tsag.mn

image

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан. Тиймээс С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.55.183.178)
    М.Энхболд мэтийн газрийн наймаачид зарж идэх газаргүй болоод одоо баялгаа зарж идэх гэж байгаан хаалттай хуралдсан ч гэх шиг ойлгомжтой ш дэ авилга авах гэж л тэгж байгаа
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.31.121)
    хулгайлах шийдвэрийг МАН-д гэрээгээр олгочихсон М.Энхсайханд шагнал болгоод элчин сайдаар явуулчихсан одоо хуучин гэрээний ганц хоёрхон заалтыг өөрчлөөд л Шинхуа, Энержи 2 хуваагаад авна Эрдэнэс таван толгой үүрд БАЯРТАЙ
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • зочин биш монгол улсын сонгогч хүн (202.9.43.237)
    хэнд зарах гээд байгаа юм хэн ч авахгүй европт зар хэн ч авахгүй оросуудад зарах гээд үз тэдэнд нүүрснээс их юм байхгүй японд зарах гээд үз тэд газар хөдөлтийн бүс атомын цахилгаан станц аюултай гэдгийг мэдсэн өөр эрчим хүч байдаг гэдгийг аль эрт мэдсэн ард түмэн өөрсдөө инжнерийн гайхамшигийг мэдэхгүй мөнгө идэх улс төрчид гэх хулгайч сонгодог ийм намуудтай улс хэзээч өөдлөхгүй
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ийм тэнэг байхаа болиоо
      2016 оны 12 сарын 13
  • Зочин (59.153.113.38)
    taban tolgoin tendert xyatad ulsiig mongold tabisan tatbar xorigoo tsutslaagui toxioldold oruulaxgui geed xelchix gishuun ch boltxoo baixguim baixdaa. ,,,,,,,
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.113.38)
    salga xujaanuudad bitii ug. ashiggui baisan ch 3 daxi ulstai xamtar. xyataduuduudad l buu ug. daraa ni bolno. uchir ni oldono, xujaanuud 250 say--n nuursen deer yaaj novshirch mongolchuudiig shulj, shantaachilj, gartsaagui bolgoj.vnii ni unagaj, turul bureer xyamd abax arga xereglej baigaag minut sekund tutam sanaj xeleltseeree xiij tuuxend neree sainaar uldeegeerei said gishuud mini. ar mongoliin xux cnono xochit tserendorj said shig uxaalag tuushtai er neg l taarch uguxgui l baina daaa
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (182.251.244.18)
    Hujaatai niileh ch neg ih sain yr bish bha a !! Uldsan gants ordoo zarchaad yu ch ugui hooson suuh bolno ! Avsan hefiiger urund uguud k dahiad hooson suuh uu. ? Japan ulsiin SYMUMOTO toi hamtarval iluu ashigtai , hamgiin naad zah n gehed l urd hileer hujaa nar duurehgui. !! Tsaandaj ij bureneer n shiidene gedeg aduudal chin zuvhun gazriin baylag iig avdaa bish. !!!!tend ajilaj amidrah hunuusiin ahui nuhtsuluus ehleey k buhii l aduudal iig shiigej chadsh n JP uls. !!! Hujaa neg ym hiig n hiig l bh gehdee JApan hunuus shig chanartai , hunii tuluu hiihgui eee !!!! Bitgii huurt heden buduun gedestuud er. !!! Hujaad uguh sonirhol ih bgaa gedeg n heden hunii halaas. L tuntiinuu gehees ard tumend yu ch oldihgui. ? Yuch uldehgui ! ! Heden jiliin daraa bashan uhaj sendiilsen gazar l uldene. ! !!!! Hujaa mongoliig ezleh bodlogoo ali hediinee ehelchihsen gedgiig anhaar. !!
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочинф (103.229.123.92)
    Мааашш зөв...ер нь энэ хэнд ямар ашиг өгөөд байгаа нь мэдэгдэхгүй хэдэн сая тонноор нь зөөгөөд байгаа уурхайнуудыг багцлаад хугацааг нь заагаад хязгаарлагдмал эрхтэй татвар авхгүй ашиглах нөхцөлтэйгээр үнэлээд зарчих хэрэгтэй. Жишээн ТТолгойг 30 жилийн хугцаатай ашигла гээд 8-10 тэрбум доллороор зархад хангалттай. Гол нь зараад орж ирэх доллороол зөв зарцуулхад болно.
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • хэхэ (103.212.118.60)
    хятадуудад сохор зоос ч бүү хялайлга
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Урвагч хувиа бодогчид (103.57.94.74)
    Нүүрсний борлуулалт сайжраад өөрийгөө улс оронтой чирээд явж байхад зарах сонирхол хэнд байна?
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.190.19)
    МАНынхан хятадуудтай хуйвалдаад байх шиг
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
    • хэхэ
      МАН-ЫНХАН ЧӨТГӨРТЭЙ Ч ХУЙВАЛДАЖ МЭДЭХ АДГИЙН НОВШНУУД ШҮҮ
      2016 оны 12 сарын 13
  • Зочин (202.70.34.115)
    хулгайч нар наад ганц үлдсэн ордоо тайван орхи
    2016 оны 12 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ymarch bolovsrol baihgui novshnuud unuudur margaashiig l bj yvah yum daa bolioch man iin novshnuud mini
      2016 оны 12 сарын 13
    • Зочин
      Яг ш дээ
      2016 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 17 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК