Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАН “Хөгжлийн банк”-аар мэргэжлийн бус дүгнэлт гаргах сонирхол байна уу

2016-12-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр товлогдож, Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир хуралдаан хойшилсон билээ. Харин энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийг Хөгжлийн банкны асуудлаар хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Тус намын бүлгээс Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг мэргэжлийн бус хэмээн үзэж, хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүгнэлтэд дурдагдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байгааг онцолсон юм. Тэгвэл Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банканд хийсэн дүгнэлтийг хэрхэн “дүгнэсэн”-ийг 24 баримтаар хүргэж байна.  

Баримт 1. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

 

Баримт 2. Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна.

 

Баримт 3. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахлаж байхад гарсан шийдвэр  тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирлээ.

 

Баримт 4. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна.

 

Баримт 5. Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэгийг гаргасан дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Баримт 6. УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо: Мэргэжлийн гэх  тодотголтой Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 2008-2012 онд МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсэг хийсэн. Энэ дүгнэлтээр Ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг.

 

Баримт 7. УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.

 

Баримт 8. Тухайн үеийн УИХ, Засгийн  газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаасаа Хөгжлийн банкыг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй гэж харж байна.

 

Баримт 9. УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой. Нэгдүгээрт, Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй.

 

Баримт 10. Хоёрдугаарт, Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсэг дүгнэлтэндээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

 

Баримт 11. Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болчихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах үндэслэл байхгүй.

 

Баримт 12. Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан.

 

Баримт 13. 2013 оны тавдугаар сарын 6-наас 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ.

 

Баримт 14. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм.

 

Баримт 15. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна.

 

Баримт 16. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байна. Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь Монгол Ардын намын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө.

 

Баримт 17. Чингис бонын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлажээ. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй.

 

Баримт 18. Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан байна.

 

Баримт 19. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна.

 

Баримт 20. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа. Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна.

 

Баримт 21. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна.

 

Баримт 22. Оюутолгой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна.

 

Баримт 23. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна.

 

Баримт 24. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчилсан хүн нь явж явж Ардын намынхан болж таарлаа. Тиймээс бид Ардын намын хулгай, луйварыг шалгах болно.

 

24tsag.mn

image

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр товлогдож, Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир хуралдаан хойшилсон билээ. Харин энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийг Хөгжлийн банкны асуудлаар хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Тус намын бүлгээс Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг мэргэжлийн бус хэмээн үзэж, хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүгнэлтэд дурдагдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байгааг онцолсон юм. Тэгвэл Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банканд хийсэн дүгнэлтийг хэрхэн “дүгнэсэн”-ийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • БАТ ОЧИР (103.206.195.163)
    ХБ - ны асуудлаар хийсэн шалгалтаар шуугиан дэгдээж байгаа МАН - ын коммунистуудад ямар зорилго байна вэ гэвэл АН - ыг харлуулахаас гадна МАН - ын том зээлдэгч нарын зээлийг хэт нь улсын төсвөөс төлүүлэх алсын сонирхол явж байгаа юм шиг байна. Тэгээгүй бол ХБ - ны мөнгийг улсын төсөвтэй буюу тавтар төлөгчдийн сантай нийлүүлэх ямар ч үндэслэл байхгүй гэж БИ бодож байна.
    2016 оны 12 сарын 17 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    АН-ЫН БҮЛЭГ САНДРААГҮЙ Л БАЙНА Ш ДЭЭ... МАН-ЫНХАН ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН БУЛХАЙГАА АН-Д ТОХОХ ГЭЭД УЛАЙРЧ БАЙГААГ Л ГАРГАЖ ИРСЭН БАЙНА.
    2016 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.91.95)
    AH -n buleg yagaad sandraad baigaa um bol
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • z (202.21.106.131)
    Монголчуудаа, гудамжинд явахдаа битгий шүлсээ хаяачээ, гуйж байна. Яг л хятадад яваа юм шиг санагдлаа. Хятадуудыг муу хэлээл байдаг өөрсдөө яг дуурайгаад байхын. Шүлсээ хаяж байгаа чинь ямар бүдүүлэг харагддаг гээч. бид чинь хотод амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Ямар хөдөө хээр зэлүүд газар биш. Нэгнийгээ хүндлээд нус цэр, шүлсээ хаялгүй яваач.
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    Энэ зээл бол маш тодорхой судалж шинжилсэн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт болоод явсан. АНы бондууд юу хийсэн нь бүү мэд бүгд алга болсон. АНы нөхдүүд үнэн худал нь мэдэгдэхгүй амаараа хий гаргахдаа л лут улсууд ямар сайндаа ард түмэний ид баялагыг барьцаанд тавьж байгаад улс эх орондоо биш өөрсдөө зориулж бонд босогсон нь тодорхой. 1991-2012 хооронд байсан улсын бүх төсвийг нийлүүлснээс их бондын мөнгө босогчоод ард түмнээ талхыг нь гуялуулчихдаг лут авьяастай нөхдүүд шүү энэ АНыхан
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • өвгөн (49.0.187.171)
    тоо өрөө их тодорхой эд, үүнийг их амар ойгож болно, өр гараад ирж байна уу ба, төлөх хугацаанд өгхөөргүй зээлдэгч байна уу, ба. УИХ шийдэх эрхтэй юу тийм, тэгээд юун улс төр вэ. хэдэн дагж байгаа улсаа хулхидаж ба тэд хөөрхий, улс хөөрхий хариуцлага тооц
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    арай ч дээ
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.24.46)
    Erdeniig hori
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    Янзтай
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    Хүн гөрдөхгүй, худлаа шаахгүй, хууль зөрчихгүй юм бол АНы хөлсний сонин байгаад яах юм бэ. 2017 төлбөр Сү. Батболдых байсан ч АН Монголын тусгаар тогтнолыг хутагны ирэндээр авиачсан ялнаас хэлтрэхгүй. МАН ямааны гарз бол АН тэмээний гарз
    2016 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 17 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК