Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24баримт: Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлэв

2016-12-17
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны асуудал хэдийнэ олны анхаарлын төвд орж, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн бүгд анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл эрх барьж буй намууд энэ асуудалд өөр өөр байр суурьтай байгаа нь бүр анхаарал татаж байна.  Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, шалгалтын дүнг Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн билээ. Харин Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилж ийнхүү хэлэлцсэн юм. Хамгийн ноцтой нь тус банкинд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан тэс өөр дүгнэлт, мэдэгдлийг хийж буй юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.  

 

 

Баримт 1. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэтэл 2012-2016 онд УИХ-аас тогтоол гараагүй. Засгийн газар, яамд нэр бүхий сайд нар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-ын шийдвэрээс гадуур санхүүжүүлэх төслийг заримд нь нэр мөнгөн дүн заахгүйгээр баталж ирсэн. 

 

Баримт 2. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хяналтын удирдлага бүхэлдээ алдагдсан гэж үзэж байгаа. 

 

Баримт 3. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлийн валютаар төвлөрүүлсэн. Хөгжлийн банк бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагааг баталдаггүй. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь мэргэжлийн бус, туршлагагүй. Дотоодын хяналтыг огт ажиллуулаагүй. 

 

Баримт 4. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Үндсэн нэгж үйл ажиллагааны зардал нэмэгдсэн. 2.5 тэрбумыг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан. Гадаад томилолтыг нэг хүний 1.2-2.9 сая төгрөгөөр тооцсон.“Блүүмберг” телевизтэй 1.8 тэрбумаар гэрээ байгуулсан.  Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гурван жилийн дотор 3.8 тэрбум төгрөгөөр гадаадад айлчилсан.

 

Баримт 5. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Яармаг, Хөрөнгийн биржид их хэмжээний хууль бус санхүүжилт олгосон. Төсөвт өртөг маш их нэмэгдсэн.  

 

Баримт 6. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: 373 зээлээс 93-ийнх нь хугацааг сунгасан. 2016 оноос огт төлөгдөхгүй байна. 

 

Баримт 7. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: Нийт активын 79.6 хувь зээл, 5.6 хувь үнэт цаас, 7.7 хувийг гадаад  дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байсан. Чанаргүй зээл энэ 368.5 тэрбум төгрөг, 2017 оны эхний улиралд 42.9 тэрбум төгрөгөөр төлөгдөх хуваарьтай байгаа. Ирэх оны эхний улиралд төлөгдөх 1.2 тэрбум төгрөгийн зээл төлөгдөхгүй байх эрсдэл маш өндөр байна. 

 

Баримт 8. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: Нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. 

 

Баримт 9. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:МАН хөгжлийн банкинд шалгалт хийхдээ мэргэжлийн бус хэтэрхий нэг талыг барьсан улс төрийн шалтгаанаар хандлаа. Шалгалтын дүн санхүүгийн системийг цочирдуулж, эдийн засгийн эрсдлийг би болгохоор байна.Шалгалтын тоо баримт зөрчилтэй, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. 

 

Баримт 10. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 300 сая төгрөгийн өртгийн гэрээтэй зам 1.3 тэрбум болж өссөн, 440 сая төгрөгийн өртөгтэй замыг Монроуд компани 1.8 тэрбумаар хийсэн.Жилдээ 373 сая төгрөгийн цалинтай баталж байсан алба дөрвөн тэрбум төгрөг болж өссөн. Тансаглал хэр хэмжээнээс хэтэрсэн байна.

 

Баримт 11. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ирэх гурван сард төлөгдөх евро бондын 580 сая долларын зээлийн зарцуулалтад шалгалт хийсэн үү. Бид евро бондыг дөрөв орчим их наядын өр авлагатай хүлээж авсан. 

 

Баримт 12. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Засгийн газрын тогтоолыг АН-ынхан зассан нь гэмт хэрэг шүү. “Фортуна” Н.Батбаяр өөрөө журам гаргаад санхүүжилт хийсэн нь зөрчил биш үү. 

 

Баримт 13. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийн банкинд төвлөрүүлэхээр нийтдээ 6 их наядын бонд босгосон. Үүнээс үр дүнгээ өгч, бүтээн байгуулалт өгсөн төсөл бий. Харин зарим төсөл тодорхойгүй явагдсан. 6 их наяд мөнгөний зарцуулалтыг гаргачихмаар байгаа юм. Зээл нь хууль ёсны дагуу зарцуулагдсан уу, эрсдэлтэй юу гэдгийг л хууль ёсны дагуу шалган тогтоох хэрэгтэй.

 

Баримт 14. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Гудамж” төслөөр хийгдсэн ажил төсөвт өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн гэсэн. Гэтэл бүхэлд нь 2000 аж ахуй нэгжийг зээл авсан, буруутайд хамааруулаад байна. Хөгжлийн банк гэхээр бие, биенийгээ гүтгэдэг боллоо.Шалгаж үнэн, зөвийг нь тогтоомоор байна. 

 

Баримт 15. УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: Хөгжлийн банкнаас 130 аж ахуйн нэгж зээл авсан. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 210, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 710 аж ахуйн нэгж зээл авсан. Олон жил тавьж чадаагүй 2450 км замыг хоёр, гуравхан жилийн хугацаанд тавьсан, “Гудамж” төслөөр 116 км зам барьсан, 70 мянган өрх орон сууцтай болсон. 

 

Баримт 16. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Шалгаж тогтоох юм нэлээн байгаа байх.Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг. Хөгжлийн банк чухал банк шүү. Хөгжлийн банкны хуулийг шуурхай өргөн баримаар байна.

 

Баримт 18. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын төсвийн жилийн орлого таван их наяд төгрөг. Харин Хөгжлийн банк таван их наяд төгрөгийн зээл олгссон. Үүнийг 60 хувь нь буцаан төлөгдөх боломжгүй болсон. 70 хувь нь найдваргүй зээл.

 

Баримт 19. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 1.5 их наяд төгрөг эдийн засагт орж ирснээр хямралыг даван туулахад ач холбогдолтой. Тухайлбал хэсэг бүлэг хүмүүс зээл аваад алга болчихсон, нэг компани 400 сая төгрөг өгөөд тендерт ороод хоёр тэрбум болгоод гарсан баримт маш их гарсан.

 

Баримт 20. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ажлын хэсгийн дүгнэлтээр бол 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан байна. Дээрх зөрчлөөс гадна гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байж. Энэ мэт зөрчил илэрсэн. 

 

Баримт 21. УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Хөгжлийн банкнаас тараагдсан материалд Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкинд 420 тэрбум төгрөг байршуулсан байгаа. Зам тавих, үйлдвэр барихад зарцуулагдах ёстой зээл нэг эзэнтэй хоёр банкинд байршуулсан байна. Бас л ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарын нэр явж байна. Ямар ч тэнэг хүн харсан Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлчихсан юм биш үү.

 

Баримт 22. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан.

 

Баримт 23. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:МАН-ынхан нотлогдоогүй зүйлээр бизнесийн нэр хүндэд халдаж байна. Эдийн засгийн ямар ч мэдлэггүй Б.Энхбаяраар ажлын хэсгийг ахлуулж улс төржсөн дүгнэлт оруулж ирлээ. 

 

Баримт 24. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Одоо энэ банкийг шалгаж үзээд дампуурч байна гэдгийг зарлах юм байна. Хөгжлийн банкны хөрөнгийг идэж уугаад дууссан учраас одоо хувьчил гэдэг юм оруулж ирнэ. Энэ банкны хөрөнгийг төсөвт нэтгтгэснээр юу болов, төсвийн алдагдлыг 10 хувь руу оруулаад олон улсын зах зээл дэх Монголын зээлжих зэрэглэлийг бууруулснаар хэн хожив. Ардын нам Засгийн эрхийг авангуутаа Хөгжлийн банк, төсвөөс тусдаа явсныг буруу гээд төсөв рүү нэгтгэж, буруу зам руу оруулсан. 

 

24tsag.mn 

 

image

Хөгжлийн банкны асуудал хэдийнэ олны анхаарлын төвд орж, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн бүгд анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл эрх барьж буй намууд энэ асуудалд өөр өөр байр суурьтай байгаа нь бүр анхаарал татаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, шалгалтын дүнг Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн билээ. Харин Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилж ийнхүү хэлэлцсэн юм. Хамгийн ноцтой нь тус банкинд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан тэс өөр дүгнэлт, мэдэгдлийг хийж буй юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.43.77)
    АРДЧИЛСАН НАМААС ИХ ХУРАЛД СОНГОГДСОН АВГАЙ ХУРАЛЫГ ХААЛТТАЙ ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЖ ХААЛТТАЙ ХУРАЛДАХ БОЛСОН АРД ТҮМНЭЭС НУУХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙ НАРЫН НЭГ ПҮРЭВДОРЖ ХУУЛЬ ЗҮН ДЭД САЙДАА МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ХИЙСЭН ГЭЖ ХУЦАЖ БАЙНА ХУУЛЬ ЗҮН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН ИАЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ ӨМНӨ ХИЙГДСЭН 5 УДААГИЙН ШАЛГАЛТТАЙ ТОХИРЧ БАЙНА АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙ НАРАА ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТ ХИЙСЭН ШАЛГАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН БУС ГЭХҮҮ АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН 60 ХУВИЙГ АРДЫН НАМЫНХАН АВСАН ГЭЖ ЭЭЛ ДАРААЛАН МЭДЭЭЛСЭН ТИЙМ БОЛ ҮХСЭНДЭЭ НУУЦЛААД ХААЛТТАЙ ХУРАЛДААД БАЙГАА ЮМ БҮГДИЙГ ИЛ БОЛГООД МЭДЭЭЛЭЭЧ ЭРГҮҮТСЭН АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАРАА
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • UNEN (103.57.93.233)
    Hiisen dugneltiinhee toloo ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр hariutslaga huleeh chadvartai hun. Bagshilj baisan uyes n medne. Shavi nar n heleh bz. Yug undeslej ymar dugnelt gargah ve gedeg huvi hunii bolovsroloos gadna ys zui hamgiin chuhal. Ediin zasagch geed hen yu hiiv. yu hiij bantan hutgav. Forrtuna Batbayar. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат nar ene ulsiig moholruu n hotolson yum bishuu. Ediin zasagch baih shaardlagaguie.Teriig chn mergejliin bag n sudlaad sanalaa oruulaad ireheer n Ajiliin hesgiin darga n negtgej yronhii dugnelt hiij bgaa. Huulia meddeg hariutslaga huleeh chadvartai. ner hundtei. ys zuitei hun l tord baih ystoi.
    2016 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin (150.129.143.254)
    Byambatsogt gishuunee ! Ta zamiin kompanitai gesen. UB hotod 1km zamiig 300,0-400,0 sayar barij hureh uu? Ene gudamj tusul geed shuumjluuleed baigaa zamuudad egnee ursgaliig nemegduulsen, nogoon baiguulamj, gereltuulgiin ajluud, yavgan zam geed buh ajluud bagtsan baina.
    2016 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.29.75)
    МОНГОЛ УЛСЫН 23,5 ТЭРБУМ ДОЛЛАР ХААЧИХСАН ЮМ ОФШОРЧИН ЛУИВАРЧИД ДАА МАН МОНГОЛ УЛСЫГ ДАХИАД 4.2 ТЭРБУМ ДОЛЛАР ӨРӨН ОРУУЛЖ АВААД ХЭН ХЭН САЯТАН ТӨРӨХ БАИСАН ВЭ
    2016 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 11 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 18 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 51 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 47 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 54 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 9 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 14 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 24 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 28 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК