Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Гэр бүлийн хүчирхийлэлд юуг тооцох вэ

2016-12-25
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталсан билээ. Хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг “24 баримт” буландаа онцолж байна.

 

 

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

 

Баримт 1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийллийн  хэлбэр гэж үзнэ хэмээн заажээ.

 

Баримт 2. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан буюу учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

 

Баримт 3. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

 

Баримт 4. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

 

Баримт 5. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж нөгөө хүнээ бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.

 

Баримт 6. Энэ зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг 

 

Баримт 7. улсын төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;

 

Баримт 8. орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;

 

Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

Баримт 9. түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

 

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

Баримт 10. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалтын агуулгыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгах, тогтмол хяналт үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;  

 

Баримт 11. Хохирогч хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах нөхцөлийг бүрдүүлэх,  холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

 

Баримт 12. боловсролын байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

Баримт 13. Хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

Баримт 14. Хүчирхийллийг илэрхийлсэн, зөвтгөсөн агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;

 

Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн  захиргааны байгууллагын чиг үүрэг

 

Баримт 15. хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

 

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

 

Баримт 16. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй. Мөн бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан, Хүн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно. Харин холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн хүний талаархи мэдээллийг задруулахыг хориглоно.

 

Сум, багийн Засаг даргын хүлээх үүрэг

 

Баримт 17. Сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн  амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх,  эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх зэрэг үүрэгтэй.  

 

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хүлээх үүрэг

 

Баримт 18. Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах, Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотных нь хүний хамгаалалтад өгөх, шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэж болно.

 

Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

 

Баримт 19. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

 

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

 

Баримт 20. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл хүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй. Мөн бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

 

Баримт 21. Хохирогчид дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг үзүүлнэ.

 

Баримт 22. Хохирогч хүүхэд долоо, түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана. Хохирогч хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн үйлчилгээнд хамруулах, түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн хүнээс тусад нь байрлуулна.

 

Баримт 23. Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

 

Баримт 24. Хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол, бэлгийн хүчирхийллийн хохирогч бол, хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол, хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол хохирогч, түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно.

 

Б.Энхжин 

 

image

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталсан билээ. Хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг “24 баримт” буландаа онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 17 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 13 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 17 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 23 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 26 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК