Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Б.Шижирбатын үзүүлбэр дэлхийд гайхагдаж, мисс А.Баярцэцэг түүхэн амжилтыг эвдлээ

2016-12-29
0
ЖИРГЭХ

Улиран одож буй 2016 онд манай улс урлаг спортын салбарт олон гайхалтай амжилтыг үзүүлэв. “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Э.Шижирбатын үзүүлбэр дэлхийн шилдэгт багтаж, мисс А.Баярцэцэг дэлхийн шилдэг 11 мисст шалгарч түүхэнд байгаагүй амжилтыг үзүүллээ. Ингээд “24 баримт” булангаараа энэ жил урлаг спортын салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна.


 

Баримт 1. 2016.12.28-н  Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт боскчин Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.

 

 

Баримт 2. Нэр хүнд, чанар чансаагаараа дэлхийн хамгийн алдартай  “Дэлхий мисс”-ийн  тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцсон. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо. Тэрбээр үзэгчдээс хамгийн их санал авсан төдийгүй танилцуулга нь хамгийн шилдгээр шалгарсан юм.

 

 

Баримт 3.  Дэлхийн өнцөг булан бүрийн хүн төрөлхтний авъяас билиг, ур чадварыг сорьсон хамгийн нэр хүндтэй шоу бол яах аргаүй Got talent юм. Манай улсад ч мөн адил хоёр дахь жилдээ амжилт ололт дүүрэн зохиогдож өнгөрсөн. Энэ жилийн хувьд өрсөлдөөн ихтэй байсан төдийгүй тус шоу нэвтрүүлэг залуучуудын цаашдын мөрөөдөл зорилго тэмүүлэлд асар том боломж олгож дэмжлэг үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өөрийн хүч хөдөлмөрөөрөө дэлхийд танигдаад байгаа техник технологийн дэвшилтийг гайхуулж график дизайныг бүжгийн урлагтай холбон үзэгчдийн сэтгэлийг баясгаж чадсан Б.Шижирбатын хагас финалын үзүүлбэр “Got talent global”-д багтжээ.

 

 

Баримт 4.  2016.10.31-н  “Монгол бахархал”-ын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг  орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр улс эх орондоо гавьяа байгуулсан хүндэт иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Уг хүндтэй төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одонг  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар хүртсэн. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Тэрбээр энэ оны долоодугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдаанаас Гранпри шагнал хүртсэн билээ.

 

 

Баримт  5. Оюутан ахуй цагаасаа эхлэн хамтарч уран бүтээл төдийгүй хайр сэтгэлээ хүртэл холбож явсан  МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа тайзан дээр хамт тоглосон нь урлаг соёлын салбарт өрнөсөн сонирхолтой үйл явдлын нэг байв.

 

 

Баримт 6.  Энэ жил 13 настай бүргэдчин охин Н.Айшолпан Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадлаа.  Мөн түүний амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдийн анчин охин” кино олон улсын кино наадмаас эхнээсээ шагнал хүртэж эхэлсэн бөгөөд Оскарын наадамд нэр дэвшихээр эхнийхээ давааг даваад байгаа нь энэ оны соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа. 

 

 

Баримт 7. Энэ онд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиолоо.  Түүний амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн үзэгчдийн хүртээл болж, УДЭТ-ын тайзнаа тавигдсан.  Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан. Уг жүжгээр  их зохиолчийн ээдрээтэй амьдралыг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадсан юм. 

 

 

Баримт 8. “Гоёл” наадмын хаалтын ёслол энэ сарын эхээр болж,  шилдгүүдээ тодруулав. Загварын  шилдгийг тодруулдаг уг  наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн. Ингээд уг наадмын оргил мөч болох энэ жилийн  шинэ топ моделийг тодруулах мөч ирэхэд зохион байгуулагчид  топын шалгуурыг хангах загвар өмсөгч байсангүй хэмээн шинэ топ  моделийг шалгаруулаагүй нь анх удаа топгүй “Гоёл” наадам болсоноороо онцлогтой.

 

 

Баримт 9. Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өнгөрсөн наймдугаар сард Хонконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарлаа. Тэрбээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулган гурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

 

 

Баримт 10. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон "Memoriad-2016" оюуны олимп амжилттай болж өндөрлөсөн. Энэ тэмцээнээс Их Мастер С.Цогбадрах 486 цифр тогтоон алдаагүй санаж, оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо.

 

 

Баримт 11. Өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв.

 

 

Баримт 12. “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хоёр дахь удаагийн ялагчаар 20 настай дуучин залуу Э.Энх-Эрдэнэ түрүүлж 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

 

 

Баримт 13. Монголын ард түмний хайрлаж хүндэтгэж явдаг жүжигчин У.Батбаатар МУГЖ цол тэмдэгээр шагнууллаа.

 

 

Баримт 14. Хакухо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, түүхэн амжилтын эзэн боллоо.

 

 

Баримт 15. Ардын жүжигчин Д.Мэндбаяр олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

 

 

Баримт 16. Өнгөрсөн наймдугаар сард Геннисийн номонд бүртгүүлэхээр  350 уран нугараач нэгэн дорж чуулж  Уул усны домог” үзүүлбэрийг  толилууллаа. Уран нугараачид ийнхүү олноороо нэгэн дор чуулсан үзүүлбэр бараг байдаггүй билээ.

 

 

Баримт 17. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртэв. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов  4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.

 

 

Баримт 18. Оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг тодорлоо. Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

 

 

Баримт 19. Бразилын нийслэл Рио Де Жанеро хотод зохион байгуулагдсан зуны олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид медаль хүртсэн.

 

 

Баримт 20. Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол  57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн юм.

 

 

Баримт 21. Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон. Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид "Хувьсал" продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлсэн нь кино урлагийн салбарт гаргасан түүхэн амжилтын нэг байв.

 

 

Баримт 22. М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо.

 

 

Баримт 23. Сард нэг удаа өөрчилөгддөг дэлхийн чансаанд Монгол улсын шигшээ баг 202-р байрт бичигдэж байв.   Өнгөрсөн арваннэгдүгээр сард  дөрвөн байр урагшилжээ.  Шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 байсан ч Азийн тавцанд чамлахааргүй амжилт гаргаж, дэлхий чансаагаа ахиулж чадсан нь манай залууст илүү боломж байгааг харууллаа.

 

 

Баримт 24. МЧБХ-ны ээлжит бус их хуралд зарим дасгалжуулагч, тамирчинг оруулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр Төрийн ордны гадаа Зулын гол болно гэдгээ мэдэгдсэн.

 

image

Улиран одож буй 2016 онд манай улс урлаг спортын салбарт олон гайхалтай амжилтыг үзүүлэв. “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Э.Шижирбатын үзүүлбэр дэлхийн шилдэгт багтаж, мисс А.Баярцэцэг дэлхийн шилдэг 11 мисст шалгарч түүхэнд байгаагүй амжилтыг үзүүллээ. Ингээд “24 баримт” булангаараа энэ жил урлаг спортын салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна.


Баримт 1. 2016.12.28-н Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт боскчин Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.


Баримт 2. Нэр хүнд, чанар чансаагаараа дэлхийн хамгийн алдартай “Дэлхий мисс”-ийн тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцсон. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо. Тэрбээр үзэгчдээс хамгийн их санал авсан төдийгүй танилцуулга нь хамгийн шилдгээр шалгарсан юм.

Баримт 3. “Авьяаслаг Монголчууд” ток шоуны шилдэг оролцогч Э.Шижирбат дэлхийн шилдэг оролцогчдын тоонд багтлаа.


Баримт 4. 2016.10.31-н “Монгол бахархал”-ын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр улс эх орондоо гавьяа байгуулсан хүндэт иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Уг хүндтэй төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар хүртсэн. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Тэрбээр энэ оны долоодугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдаанаас Гранпри шагнал хүртсэн билээ.

Баримт 5. Оюутан ахуй цагаасаа эхлэн хамтарч уран бүтээл төдийгүй хайр сэтгэлээ хүртэл холбож явсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа тайзан дээр хамт тоглосон нь урлаг соёлын салбарт өрнөсөн сонирхолтой үйл явдлын нэг байв.

Баримт 6. Энэ жил 13 настай бүргэдчин охин Н.Айшолпан Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадлаа. Мөн түүний амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдийн анчин охин” кино олон улсын кино наадмаас эхнээсээ шагнал хүртэж эхэлсэн бөгөөд Оскарын наадамд нэр дэвшихээр эхнийхээ давааг даваад байгаа нь энэ оны соёл урлагийн салбарын онцлох үйл явдлуудын нэг байлаа.

Баримт 7. Энэ онд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиолоо. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн үзэгчдийн хүртээл болж, УДЭТ-ын тайзнаа тавигдсан. Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан. Уг жүжгээр их зохиолчийн ээдрээтэй амьдралыг харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөж чадсан юм.

Баримт 8. “Гоёл” наадмын хаалтын ёслол энэ сарын эхээр болж, шилдгүүдээ тодруулав. Загварын шилдгийг тодруулдаг уг наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн. Ингээд уг наадмын оргил мөч болох энэ жилийн шинэ топ моделийг тодруулах мөч ирэхэд зохион байгуулагчид топын шалгуурыг хангах загвар өмсөгч байсангүй хэмээн шинэ топ моделийг шалгаруулаагүй нь анх удаа топгүй “Гоёл” наадам болсоноороо онцлогтой.


Баримт 9. Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өнгөрсөн наймдугаар сард Хонконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарлаа. Тэрбээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулган гурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

Баримт 10. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон ”Memoriad-2016” оюуны олимп амжилттай болж өндөрлөсөн. Энэ тэмцээнээс Их Мастер С.Цогбадрах 486 цифр тогтоон алдаагүй санаж, оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо.

Баримт 11. Өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв.

Баримт 12. “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хоёр дахь удаагийн ялагчаар 20 настай дуучин залуу Э.Энх-Эрдэнэ түрүүлж 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

Баримт 13. Монголын ард түмний хайрлаж хүндэтгэж явдаг жүжигчин У. Батбаатар МУГЖ цол тэмдэгээр шагнууллаа.

Баримт 14. Хакухо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, түүхэн амжилтын эзэн боллоо.

Баримт 15. Ардын жүжигчин Д.Мэндбаяр олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

Баримт 17. Өнгөрсөн наймдугаар сард Геннисийн номонд бүртгүүлэхээр 350 уран нугараач нэгэн дорж чуулж Уул усны домог” үзүүлбэрийг толилууллаа. Уран нугараачид ийнхүү олноороо нэгэн дор чуулсан үзүүлбэр бараг байдаггүй билээ.

Баримт 18. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртэв. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.

Баримт 19. Оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг тодорлоо. Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Баримт 20. Бразилын нийслэл Рио Де Жанеро хотод зохион байгуулагдсан зуны олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид медаль хүртсэн.

Баримт 21 . Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн юм.

Баримт 22. Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон.


Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид ”Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлсэн нь кино урлагийн салбарт гаргасан түүхэн амжилтын нэг байв.


Баримт 23. М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо Эерэг 24: М.Анхцэцэг Дэлхийн аварга болсон нь мөн оны онцлох үйл явдал байлаа.



Баримт 24 . Монголын шигшээ багийн чансаа урагшилжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (103.26.195.213)
    Ene shijirbatiin uzuulberiig doosh ni hiisen hun end tendgui l neg iim yum bichij suuhiin ataarhaj uheh gesen eruul bus gajig amitan
    2016 оны 12 сарын 31 | Хариулах
  • zochin (66.181.189.184)
    shijirbatiin uzuulber bdag l zuil.you tube deer hogoorool bjiin
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.95.58)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    Shijirbatiin uzuulberiig buur zahiin huuhduud hiine ged boddoo.icheed iim yumand ordoggui bhgui yu.enend ichih bulchirhai alga.delhiid gj bgaa bol youtube uz.gaihna .bayartsetseg gj huduu tsaraitai ,estoi mongoliod kkkk.tsarai muutai gj yanaa.yadaj bhad gadaadtaii suuj dooshoo ortson.gants yum ni nuuriin baysaltai bas ichih bulchirhaigui kkkkkkkkkkkkkkkk
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Дэлхий нийтээр үзээд байхад нэгнийгээ битгий доош нь хийж байгаач
      2016 оны 12 сарын 29
    • Зочин
      Энэ нөхөр өөртөө ч таалагддаггүй байх. Өндөгнөөс өө олно доо
      2016 оны 12 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК