Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Монголд казино байгуулах тавдах удаагийн оролдлого амжилт олох уу

2017-1-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан билээ. Тэгвэл эрх баригчид Эдийн засгийн хүндэрлийг даван туулах, сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндөж, ийнхүү өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуулийг судлах Ажлын хэсгийг байгуулав. Энэ нь Монгол Улсад казино байгуулах тав дахь тохиолдолд болж байгаа юм.  Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар унаж байсан. Тэгвэл энэ удаагийн Казино байгуулах хуулийн төсөлд тусгагдсан онцлох 24 баримтыг хүргэж байна.

Казиногийн тухай хууль манай улсын хөрсөнд ингэж буужээ

Баримт 1. “Казино” гэж энэ хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс зориулалтын байр, танхим  бүхий мөрийтэй тоглоом тоглуулдаг газрыг хэлнэ.

Баримт 2. Улсын Их Хурал казиногийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлогыг тодорхойлох, хуульд заасан бусад эрхийг эдэлнэ.

Баримт 3. Засгийн газар казиногийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, казиногийн үйл ажиллагаа явуулах 2 байршлыг тогтоож, тогтоосон байршилд 2 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах журам батлах, Зохицуулах хорооны саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах,Зохицуулах хорооны бүтэц, дүрэм, дарга, гишүүдийг томилж, чөлөөлөх журмыг батлах,Зохицуулах хороо байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдэлнэ.

Баримт 4. Казиногийн үйл ажиллагааг Зохицуулах хороо нь казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага байна.

Баримт 5. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх бүрэн эрхтэй.

Баримт 6. Зохицуулах хороо нь дарга, найман гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө. Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд бүрэлдэхүүний тавин хувиас илүүгүй тооны гишүүнийг нэг удаа улираан томилж болно.

Баримт 7. Казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Тусгай зөвшөөрлийг өөр бусад этгээдэд шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэхийг хориглоно.

Баримт 8. Тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана.

Баримт 9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль болон Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж болно. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг Зохицуулах хороо сэргээнэ.

Баримт 10. Засгийн газар тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 жилийн хугацаанд удаа дараа зөрчил гаргасан, Зохицуулах хорооноос цуцлах талаар санал ирүүлсэн,тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, бэлэглэсэн, худалдсан,татварын зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална.

Баримт 11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын байр, техник хэрэгсэл, аюулгүй байдлын хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх байрны нийт талбайн 85 хувиас доошгүй нь казиногийн бус, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулан тоноглосон дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан ажлын болон уулзалт, амралтын өрөөтэй байх шаардлагыг биелүүлэх ёстой аж.

Баримт 12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнд хүрсэн байна. Мөн Монгол Улсын арилжааны банкинд харилцах данстай байна.

Баримт 13. Казинод болон түүний орчинд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх  бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, биеэ үнэлэх, садар самуун явдлыг зохион байгуулах, сурталчлах, үйлчлүүлэхийг хориглоно.

Баримт 14. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, казиногийн албан тушаалтан, ажилтан  зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр тоглоомын төхөөрөмжийг засварлах, зөөвөрлөх, лацыг хөдөлгөх, тоглогчийг мэхлэх үүднээс тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хожсон тоглогчид хожлын төлбөрийг төлөхөөс зайлсхийх, татгалзах, тоглогчийг үргэлжлүүлэн тоглохыг ятгахыг хориглоно.

Баримт 15. Казиногийн тоглогч нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн байна.

Баримт 16. Хуульд 21 насанд хүрээгүй этгээд, Монгол Улсын иргэн казино тоглохыг хориглоно хэмээн заажээ.

Баримт 17. Улсын байцаагч нь казиногийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хянан шалгах явцад болон эцсийн шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг тараахыг хориглоно.

Баримт 18. Казиногийн тухай хууль тогтоомжийг зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, Зохицуулах хороо зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн этгээдийн хууль бусаар олсон орлогыг хураан улсын орлого болгож, 500 сая төгрөгөөр торгоно.

Баримт 19. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтныг 10 сая төгрөгөөр торгоно.

Баримт 20. Энэхүү хуультай холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Казиногийн тухай хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн, мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж өөрчилсүгэй хэмээн заажээ.  

Баримт 21. Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлнө.

Баримт 22. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа аж.

Баримт 23. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ.

Баримт 24.  Онцгой албан татварыг ширээ болгоноос сард 5,5 сая төг авна.

24tsag.mn 

image

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан билээ. Тэгвэл эрх баригчид Эдийн засгийн хүндэрлийг даван туулах, сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндөж, ийнхүү өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуулийг судлах Ажлын хэсгийг байгуулав. Энэ нь Монгол Улсад казино байгуулах тав дахь тохиолдолд болж байгаа юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар унаж байсан. Тэгвэл энэ удаагийн Казино байгуулах хуулийн төсөлд тусгагдсан онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (139.5.218.136)
    9. 15. 16-r zaaltuud ni dabxar sanaa aguulj yaj ch talbarlaj boloxoor xeel xaxuuliin suuri bolson zaalt baina, nairuulgandaa anxaar
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.218.136)
    kazino baiguulj baigaa etgeed ni gadnii 2 nuxur baix yum uu mongoliin 2 kompani baix yum uu
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.31.71)
    httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Иргэн (91.65.252.113)
    Монгол хүмүүс нь бол Сөүл Макаод л мөнгөө өгөж бай гэсэн үг үү? Ямар гадаадууд 70-130 тэобумын татвар төлөх хэмжээнд тоглодог бнаа?! Энэ ямар ОЮУН ухаан нь ХОРОЛогдсон хүн ийм тэнэг юм зохилж суудаг бнаа.
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • ООООО (183.81.169.59)
    КАЗИНО БАЙГУУЛ, БАС ДАХИН БАЙГУУЛ, НЭН ДАРУЙ БАЙГУУЛ. МӨРИЙТЭЙ ТОГЛОГЧДЫН МӨНГИЙГ ХҮҮЛЦГЭЭЕ.
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
    • irgen
      Baychuudiin zugaanii gazar, yaduuchuud mongo hojih geed ulam yaduurch hoosordog,,,,yahav ulsad tatvar ondor tolvol ulsad horongo oroh umdaa
      2017 оны 01 сарын 11
  • Зочин (112.72.12.85)
    Монгол хүн казино тоглохыг хориглосон хуультай бол 35 тэрбум төгрөг төлж эрх авах тийм тэнэг хүн олдох уу? Энэ 76 үнэн сэтгэх юм аа!
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК