Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сар шинийн барилдааны 24 онцлог

2017-2-28
0
ЖИРГЭХ

Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна.


1. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. Түүний 11 т нь завсаргүй түрүүлсэн нь бас нэгэн рекорд юм. Мөн тэрбээр 15 жил дараалан их шөвөгт шалгарч бас нэгэн дээд амжилт тогтоосон. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.

 

2. Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлцгээж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт.


3. Аварга Бээжин арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэжээ.


4. Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэснээрээ түүний араас бичигдэнэ. Ер нь Өвөрхангайн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм. Өвөрхангайчуудын үзүүрлэсэн амжилт үүгээр дуусахгүй Д.Сумъяабазар 3 жил дараалан үзүүрлэсэн нь бас л дээд амжилт.


5. 1963, 1967, 1988, 2008, 2011 онуудын барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй. Мөн Аварга цолонд хүрээгүй зургаан бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбурам, Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар юм.


6. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.


7.  Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа Алдарынх юм. Тэд бол гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүү, ардын багш О.Балжинням нар билээ.


8.  Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэр цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мөн тэр урд өдөр нь буюу аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нь бас түрүүлчихсэн байлаа. Санжаадамбын хойтон жил Шарын Мөнгөнбаатар улсын олон цолтонг орхин түрүүлж амжилтыг нь давтав.


9.  Энэ барилдаанд Х.Баянмөнх хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв. Тэднээс өөр 10 -ын босгыг алхсан хүн байхгүй байна.


10.  Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.


11. Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ. Ганбатаас бусад нь тэр жилээ улсын цолонд хүрч чадаагүй юм.

 

12.  Баянхонгорын Ж.Чулуунбат 2011 онд Д.Нэмэхбаяр начин, Ш.Жаргалсайхан нарын амжилтыг давтан тэр жил түрүүлнэ гэгдэж байсан Санжаадамбыг орхин их шөвөгт шалгарч байлаа.


13. Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх нь орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.


14.  Б.Бат-Эрдэнэ 14 удаа тэргүүн байрын төлөө шалгарч байв. Түүний 13 т нь түрүүлсэн юм. Х.Баянмөнх 10 удаа, Ж.Мөнхбат 9 удаа, Д.Цэрэнтогтох 8 удаа үзүүр түрүүнд шалгаран үлдэж байжээ.


15.  Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ нэг түрүү аваад байна.


16.  Нийт 19 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.


17. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.


18. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарсан.


19. Харин цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв. Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа давтагджээ.


20. Цагаан сараар их шөвөгт үлдсэн жилээ түрүүлсэн тохиолдол 5 удаа байгаа нь Ч.Бээжин 70 онд, 81 онд Х.Баянмөнх, 84 онд Д.Цэрэнтогтох, 2000 онд А.Сүхбат, 2008 онд До.Ганхуяг.


21. Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар • Сар шинийн барилдаанд 1986 онд Хадбаатар гурвын даваанд Гочоосүрэн заанд унасан жилээ улсад түрүүлэв. 91 онд Балжинням /Бат-Амгаланд/, 2007 онд Мөнхбаатар /Т.Амартүвшинд/ нар дөрвийн даваанд унасан жилээ улсад түрүүлцгээжээ. 2002 онд Өсөхбаяр /Д.Сумъябазарт/, 2004 онд А.Сүхбат /И.Доржсамбууд/, 2010 онд Ганбат /Ч.Санжаадамбад/нар зургаагийн даваанд унасан жилээ түрүүлцгээжээ.


22.  1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.


23. Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар бөгөөд Ишгэн үзүүрлэдэг жилээ заан цолны эзэн болжээ.


24. Начин цолтой их шөвөгт үлдээд тэр жилээ заан болсон бөхчүүд бол П.Дагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Баяраа, Ч.Бямбадорж нар юм.

 

О.Наранбаатар

image

Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.77)
    dutuu dulimag yum bichihee bolimoor yum doo munkhbaatar zereg neleed heden buhchuudiin amjiktiig uguuisgesen denduu dutmag medeelel bna
    2017 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    20 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 53 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 56 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    3 цаг 11 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 20 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 30 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК