Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Анхцэцэг: Дараа жил дэлхийн аварга болноо

2017-12-05
0
ЖИРГЭХ

Арванхоёрдугаар сар спортынхны хувьд их баяр хөөртэй, бахархам амжилттай эхэллээ гэж хэлж болно. Монголчуудыг тэр дундаа спортын хорхойтнуудыг бахдуулсан олон үйл явдал их спортын ертөнцөд өрнөлөө.

 

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын XVI тэмцээн ОХУ-ын Чебоксар хотноо арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд болж, дэлхийн шилдэг найман баг оролцсон. Амжилтын тухайд дэлхийн цомын аваргын цомыг Японы баг тамирчид өргөсөн бол БНХАУ, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Ийнхүү Монголын баг хүрэл медаль хүртсэнээр хоёр жилийн өмнөх амжилтаа давтсан хэрэг.

Үүнээс гадна Монголын спортын ертөнцөд анхдагч болсон нэгэн гайхам амжилтын эзэн бол яах аргагүй туйванч бүсгүй М.Анхцэцэг юм. АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг  өргөж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг  амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд Испанийн тамирчин, олимпийн аварга Лидиа Валентин Перез түрүүлж, Колумбын Д.Неиси Патриси мөнгөн медаль зүүсэн байна. Алтан медалийн эзэн 118 кг-ыг өргөсөн бол, мөнгөн медальтан түүнээс 10 кг-аар бага, манай М.Анхцэцэгээс ердөө хоёр кг-ын илүүтэйг өргөсөн юм. Энэ өнцгөөс харах юм бол манай тамирчинд мөнгөн медаль ойрхон байжээ гэж дүгнэж болохоор. М.Анхцэцэгийн гаргасан энэ түүхэн амжилт тус спортын төрлийг олны анхаарлын төвд авчирч чадлаа. Ганцхан жишээ гэхэд л, Монголын Хүндийн өргөлтийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тус холбооны баярын өдөр болгон тэмдэглэх болсон шийдвэрийг өчигдөр  гаргасан юм. Холбооны түүх нь бичигдээд нэгэн жарныг үдэж, дараачийн жаран руу хөл тавьсан цаг үед ийн дэлхийд данстай болсноо тунхаглан зарласан болохоор баярын өдөр болгон зарлах нь зүйн хэрэг биз ээ.

 

Хорин насныхаа босгон дээр дэлхийд данслагдсан М.Анхцэцэгийн хувьд Риогийн олимпод 19 настай оролцож, шагналт наймдугаар байрт шалгарч байсан амжилттай тамирчин. Тэр ч утгаараа ирээдүйтэй тамирчин гэдэг нь нэгэнт нотлогдож, бөхөө дэмжихээр Бразилд очсон их аварга Асашёорюү Дагвадоржийн нүдэнд туссан байдаг. Өөрийн удирддаг холбооны үндсэн тамирчид болох чөлөөтийнхнөө зөнд нь орхиод ирсэн их аварга Д.Дагвадорж “Олимпод амжилттай оролцсон М.Анхцэцэг охиныг 2020 оны олимп хүртэл дэмжиж ажиллана” гэдгээ хэвлэлээр зарлаж,  хүндийн өргөлтийнхөн рүү холбирч байсан цаг саяхан. Үнэхээр хөл алдахаас аргагүй л тамирчин юм гэдгээ М.Анхцэцэг харуулж чадлаа. Олимпийн дараа түүнд өөрийн орны нэр дээрээс өрсөлдүүлэх саналыг АНУ, БНСУ, Казахстан, Узбекстанаас тавьж байжээ. Гэвч тэрээр багштайгаа хамт зөвхөн Монголдоо үлдэж, бэлтгэл сургуулилтаа хийж, дэлхийд эрэмбэлэгдэж, Токиогийн олимпод эх орныхоо төрийн далбаан дор жагсаж, нэрийг гаргахаар зорьж байна. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Дараа жил дэлхийн аварга болноо гэж амлаж байна” хэмээн М.Анхцэцэг хэлсэн. Их спортод ам гарах амаргүй гэж манай тамирчид ярьдаг. Хэлсэн үгийг дагаад хэл ам ирдэг гэж эмээдэг. Том зорилго тавиад, том тэмцээнд өрсөлдөж үзээд өөрийнхөө хэмжээг мэдэрсэн хүн илүү их рүү тэмүүлэх, түүндээ хүрнэ гэж итгэх юун нь буруу гэж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    20 цаг 14 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    20 цаг 21 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    23 цаг 13 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК