Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

’Болор цом 2017’ наадмын тэргүүн шүлэг ’Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг’

2017-12-16
0
ЖИРГЭХ

 

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом 35” яруу найргийн наадам өчигдөр Говь-Алтай аймагт боллоо. Зөвхөн нийслэл хотод болдог байсан энэхүү наадам сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт ээлжлэн зохиогдож байгаа юм.  Өнгөрсөн онд Дорнод аймагт болоход Борхүүгийн Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаах байруудад орж байсан бол энэ жил яруу найрагч М.Отгонбаяр 'Ижийдээ нас гуйсан' шүлгээрээ түрүүлсэн байна.  Наадмын сүүлийн шатанд О.Цэнд-Аюуш, Я.Отгонбаяр нарын найрагчид үлдсэн байна. 

 

Ингээд 'Болор цом 2017' наадмын тэргүүн шүлгийг эргэн хүргэж байна. 

 

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ

 

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би...

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ээж (27.123.214.104)
    Орчин үеийн, залуусын бичсэн яруу найрагнууд нэг иймэрхүү модерн өнгө аястай сүлэлдэн бичигддэг болсноос мөрний толгой холбоход жаахан автаж орчлонд байдаггүй зүйрлэл хэсэг хэсэг газар оруулснаас бусдаар сэтгэлийн утга нь айхтар сайхан бичигдсэн байна аа! Ээждээ хайргүй, хайрлах билгийн бодолгүй хүнд бол солиотой мэт санагдаж мэдэх ч мундаг бичигдсэн шүлэг байна аа! Баярлалаа!
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (103.212.119.72)
    Солиорсон хүний үг
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • Tenuun Tal (119.40.98.180)
    Oilgosongui zugeerl soliorson hunii heer gantsaara yrij bui zuraglal haragdaj bn. nowsh gej... iim shuleg bn gejuu ugiin uran goe tansag gedeg ni enuu I
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • helehch ug alga (83.99.233.42)
    Shuleg gezh oor yum baidagsan daa
    2017 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.229.122.115)
    Harin tiimee
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Ижий (27.123.212.132)
    Шүлгийг нь шууд дангаар нь Сошиалд тавих юмуу, уншиж буй бичлэгийг нь тавиатхаач!
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 30 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 36 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 10 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 6 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 13 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК