Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн: Төрөөс өвлийн спортод жаахан анхаарах юм бол 2024 оны олимпод гараад ирэх боломжтой

2018-1-12
0
ЖИРГЭХ

 

“Пёнчон-2018” өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол Улсын хувьд 1964 оны өвлийн олимпод анх оролцож эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл цагаан олимпийн буухиаг таслаагүй түүхтэй. Удахгүй болох “Пёнчон-2018” өвлийн олимп болон олимпизмийн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй ярилцлаа. Энэ удаагийн олимпийн талаар түүний хэвлэл мэдээлэлд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна.  

 

- Манайхан цанын төрөлд олимпийн эрх аваад байгаа. Тэшүүрийн төрөлд олимпийн эрхээс “бариад л” алдсан. Энэ талаар ...?

- Хорин хэдхэн хоногийн дараа олимпийн их наадам эхэллээ. Энэ удаагийн олимп манайтай ойр болж байгаа. Энэ талаасаа манай тамирчид оролцоход давуу талууд их байгаа. Цаг агаарын хувьд ч төстэй, цагийн зөрүү байхгүй, хэд хоногийн өмнө очоод хамтарсан бэлтгэл хийх боломжтой гээд давуу тал байна. Өвлийн олимпийн наадмын хувьд манай гол төрөл бол цана, тэшүүр хоёр. Олимпийн эрх авах гэж дөрвөн жилийн хугацаанд манай цана, тэшүүрийн холбоод сайн ажилласан. Одоогийн байдлаар цанын хоёр тамирчин олимпод өрсөлдөх эрх авах боломжтой болсон байгаа. Яг хэн авах вэ гэдэг нь энэ сарын 22-нд шийдэгдэнэ. Олон улсын цанын холбооноос нэр нь ирдэг. Тэшүүрийн хувьд олимпийн эрх авах цуврал тэмцээнүүдэд оролцсон боловч хараахан эрх авч чадаагүй. Бид тэшүүрийн холбооныхонтой уулзсан. Тэшүүр, хоккейчдын хувьд гурван улирал бэлтгэл хийх боломж хомс. Тэгж бэлтгэл хийх битүү дээвэртэй ордон манайд байхгүй. Бусад оронд очиж бэлтгэл хийх гэхээр зардал өндөртэй байдаг. Зуны улиралд тэшүүрчид бэлтгэл хийх боломжгүй нь энэ төрөлд учирч байгаа хүндрэлийн нэг. Тиймээс нэн яаралтай битүү дээвэртэй ордонтой болох хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудад томоохон дэлгүүр дотроо тийм ордон байдаг шүү дээ. Манай орны тухайд байнгын үйл ажиллагаатай ийм ордонтой болохгүй бол тэшүүрийн спортыг хөгжүүлэхэд хүндрэлтэй болж байна. Энэ асуудлыг Биеийн тамир, спортын газрынхан их тавьдаг. Манай тэшүүр, хоккейн холбооныхон үүнтэй холбогдуулаад нэг төсөл хэрэгжүүлэх гээд явж байгаа. Тэр нь бүтэх байх гэсэн найдлага тавьж байна даа.

 

-Өвлийн олимпийн гол төрөл болсон цана, тэшүүрийн спортыг хэрхэн хөгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэж боддог вэ?

-Юуны өмнө битүү дээвэртэй ордонтой болж, 24 цагийн турш үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэшүүрийн хувьд монгол хүнд тохирсон төрөл нь шорт трейк гэж судлаачид ярьдаг. Олимпийн эрх авсан цанын тамирчдын тухайд шагналт байрт орно, медальд хүрнэ гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Ямар ч байсан  цанын төрлөөр олимпийн наадмыг алгасахгүй оролцоод явж байгаа нь олимпизмийн үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгож байгаа. Монгол өөрөө цас мөсний орон. Удаан хугацаанд цастай байдаг, цас их ордог аймгууд олонтой. Тиймээс Төрөөс тусгай бодлого баримталж, цанын спортыг түлхүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Үүний хамгийн том ач холбогдол нь нийтийн биеийн тамирын чиглэлээр хөгжүүлж, олныг хамруулах явдал юм. Норвеги, Шведэд цанын спорт өндөр хөгжсөн, гэхдээ нийтийн биеийн тамирын чиглэлээ олчихсон, хүмүүс цэвэр агаарт гарах, эрүүл мэндээ сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор цаныг өргөн хэрэглээ болгосон байдаг. Хятадууд дугуйг өргөн хэрэглээ болгосон шиг ингэж нийтийн хэрэглээ болгох нь эрүүл мэнд талаасаа чухал ач холбогдолтой зүйл л дээ.

 

- МҮОХ өвлийн олимпод хэр бэлтгэлтэй байгаа вэ?

-МҮОХ-ны хувьд тамирчдаа зохион байгуулж оролцуулна. Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа ирэх сарын 9-нд болно. Манай хоёр тамирчны тэмцээн 15, 16-нд байгаа. Тэгэхээр тэндээ нэлээд хэд хоног хамтарсан бэлтгэл хийж байгаад, цаг агаарт нь дасан зохицож байгаад оролцох боломж байгаа. Ийм нөхцлийг бүрдүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Олимпийн наадамд манайхаас томилогдсон багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ахалж явна. Монголын цанын холбоо тамирчдаа эрх авах олон тэмцээнд оролцуулж, мөн шигшээ баг санхүүгийн дэмжлэг сайн үзүүлсний үр дүнд хоёр тамирчин эрх авах боллоо.

 

-Та тэшүүрийн тамирчдад тулгарч буй хүндрэлийн талаар хэллээ. Үнэхээр бэлтгэлээ эртхэн базаасан бол олимпийн эрх ойрхон байлаа гэж дасгалжуулагч нь ярьсан. Тэр хөрөнгө мөнгийг нь эртхэн шийдэж болдоггүй юм уу?

-Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэгдчихвэл тэндээ очоод мөсөн дээр бэлтгэл хийх газар олон байна. Европд байна, Норвеги, АНУ-д байна, Солт Лейк, Калгари гээд олон газрууд байна л даа. Бидний хувьд Хятадын талтай ярьж байгаад есдүгээр сараас олимпод бэлтгэх баг гэж явуулсан юм. Тэнд бэлтгэлээ хийж байгаад л цуврал тэмцээнүүддээ оролцсон.

 

-Улсын шигшээ баг тарж, клубын системд шилжсэн тэр үед баг тамирчдаа олимпийн их наадамд оролцуулахын тулд МҮОХ зардал мөнгийг нь хариуцаж олдог байсан. Тамирчдын төлөө “гуйлга гуйх” тэр алба одоо хэвээр үйлчилж байгаа юу?

-Шигшээ багийг тараачихсан, төрөөс ямар нэг санхүүжилт байхгүй болсон тэр цагт МҮОХ шигшээ багаа өөрсдөө бүрдүүлж, хандив цуглуулж, олимпод оролцуулж байсан үе бий. Одоо бол тийм зүйл байхгүй. Засгийн газраас 2006 онд том шийдвэр гаргасан л даа. 2008 оны олимпод тамирчдаа сайн оролцуулахын тулд шигшээ багийн санхүүжилтийг тавь дахин нэмсэн юм. Энэ нь том нөлөө үзүүлж, манай тамирчид Бээжингийн олимпод маш амжилттай оролцсоныг хэн хүнгүй мэдэж байгаа. Түүнээс хойш манай ТОП-4 төрөл болон бусад спортын төрлүүд дээр Төрөөс авч байгаа арга хэмжээ эрс сайжирснаар, оролцъё гэсэн тэмцээндээ оролцдог болсон. Оролцсон тэмцээнээсээ медальтай ирдэг болсон. Монгол хүн угаасаа авьяастай, спортлог чанартай болохоор жаахан дэмжлэг үзүүлээд, Төр, засгаас бодлого явуулаад ирэхээр амжилт нь эрс дээшилж байгаа юм. Яг үүнтэй адил өвлийн спортод жаахан анхаарах юм бол дараачийн 2024 оны Бээжинд болох олимпод гараад ирэх боломжтой байгаа юм.

 

-Энэ удаагийн өвлийн олимпод Монголоос хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох бол?

-Энэ удаа цөөхөн хүн явна. Хоёр тамирчин оролцох юм чинь дагаад хоёр дасгалжуулагч, тэгээд цанын холбооны тэргүүн оролцоно. МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга урилгаар оролцдог. Дээр нь спортын салбар хариуцсан сайд оролцоно.

-Дэлхий, олимпод Монголынхоо далбааг өргүүлсэн тамирчид гаргасан амжилт, медалийнхаа өнгөөр тодорхойлогдох мөнгөн урамшууллыг сар бүр хүртдэг болоод удаж байна. Эдийн засаг хямралтай үед энэ нь хэл ам татлах нэг шалтгаан болж байх шиг. Энэ тал дээр Таны бодол...?

-Засгийн газраас 2010 онд тогтоол гаргаад олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчинд насан туршид нь тэтгэвэр олгодог болсон. Түүнээс өмнө бол олимпоос медаль авсан үед нь нэг удаа шагнал өгөөд түүнээс цааш өгдөггүй байсан юм. Тамирчдад ингэж мөнгөн шагнал өгч байгаа явдал нь маш зөв зүйтэй алхам гэж боддог. Яагаад гэвэл тамирчин хүн гэдэг өөрийнхөө бие эрхтний системийг гэмтээж, жирийн хүний авч чадах ачааллаас хэд дахин илүү ачааллыг авч, эрүүл мэндээрээ хохирч байж амжилтад хүрэхийн сацуу эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргадаг. Тиймээс шагналд авсан мөнгөө өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулж, цаашид эх орныхоо нэрийг гаргасан олон залуу тамирчид бэлтгэхийн төлөө, тэр хүнд өгч байгаа тэтгэлэг байхгүй юу. Энэ тэтгэлгээ тэр хүн өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулах ёстой. Жирийн хүн бол мэдэхгүй байх. Би өөрөө спортын эмч учраас сайн мэднэ. Тамирчин байж байгаад орхисон хүмүүс ихэвчлэн тавь гараад л даралт нь ихэсдэг болчихсон, бүгд үе мөчний гэмтэлтэй, тэр нь өвчин орчихсон, шөнө унтаж чадахгүй зовиуртай, жин их хассанаас ходоод дотрын эмгэгтэй, түүндээ шаналсан байдалтай болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүний дал наян жилийн дотор гаргах хүч чадал, энергийг  арав гаруйхан жилийн дотор дуусгаад хаячихаж байгаа байхгүй юу. Тийм болохоор түүнд нь зориулж өгч байгаа мөнгөн урамшуулал гэж би ойлгож байгаа.

 

- Та тамирчин хүн өөрийнхөө эрүүл мэндийг зольж байж амжилтад хүрдэг гэж хэллээ. Спортын эмчийн тань хувьд нэг зүйл асуумаар байна. Тамирчин байсан хүн яагаад бусдаас залуу харагддаг юм бэ?

-Тамирчин хүн үнэхээр өндөр ачаалал авдаг. Жишээ хэлье. Жирийн хүний даралт 120/80 байдаг. Хэлбэлзлээ гэхэд 130/90, 110/70 ч байдаг юм уу. Гэтэл тамирчин хүн ид ачаалал авч байгаа үедээ дээд даралт нь 220-д хүрч, доод даралт нь нойллодог. Энгийн практикт энэ нь тухайн хүнийг хөдөлгөж болохгүй заалттай, цус харвалт өгөх үеийн үзүүлэлт шүү дээ. Гэтэл үүнийг спортынхон энэ хүн олимп, ДАШТ-ээс медаль авах боломж руу ойртож байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дасан зохицож байна гэж дүгнэдэг. Тэс өөр хоёр үзүүлэлт гарч ирж байгаа биз дээ.

 

-Жирийн хүнд бол байж болохгүй үзүүлэлт үү?

-Тийм. Дууслаа л гэсэн үг. Харин тамирчин хүний хувьд энэ нь медальд хүрэх боломж гэж ойлгогдоно. Тийм ачааллыг тэсвэрлэж байж тамирчин амжилтад хүрнэ. Яг тэр хэмжээгээрээ нас жаахан өтлөөд ирэхээр биеэ зөв бариад, ачааллаа зөв тохируулаад явах юм бол тийм их ачаалал даагаад сурчихсан хүн чинь 50, 60 настай байхдаа хамаагүй чадвар өндөртэй яваад байдаг байхгүй юу.

 

-Олимпийн хорооны энэ цагаан байшин дотор хичнээн спортын холбоо байрладаг вэ?

-Нийтдээ МҮОХ-нд бүртгэлтэй 69 спортын холбоо бий. Олимпийн олимпийн бус гээд янз бүр байна л даа. Олимпийн хорооны цагаан байшин дотор байрлаж байгаа 29 холбоо байдаг. Энэ байшин дотроо хурлын заал танхимтай. Түүндээ үнэ төлбөргүй сургалтаа явуулаад, хурлаа хийгээд, үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрийн гэсэн байртай болсны давуу тал бол спортын холбоодоо дэмжих боломжтой болсонд байгаа юм. Энд бид өөрийн гэсэн номын сантай, олимпийн музейтэй. Холбоодынхоо үйл ажиллагааг оны эцэст дүгнэдэг жишиг тогтоод удаж байна. Спортын амжилтаар нь тамирчдыг спортын сэтгүүлчид дүгнэж шилдгийг шалгаруулдаг “Бөртө чоно” наадам бий болоод 15 жил болсон байна. Шагналын маань нэр хүнд ч өссөөр байгаа.

 

-Энэ онд МҮОХ-ноос дэвшүүлж байгаа зорилго?

-Манайх 21 аймаг, найман дүүрэгт олимпийн зөвлөл гэж байгуулсан. Олимпийн зөвлөл нь тухайн аймаг, дүүрэгт байгаа спортын холбоод, олимпийн танхимуудаа нэгтгэх ёстой юм. Энэ үйл ажиллагааг жигдрүүлж, идэвхжүүлэх зорилгоор “Олимпизм бие бялдрын хүмүүжилд” гэсэн уралдаан зарласан. Энэ оны тавдугаар сард дүгнэнэ. Уралдааны шагнал их өндөр. Тэргүүн байр эзэлсэн сургуулийн удирдлага Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны наадамд оролцоно. Тэргүүн байр эзэлсэн сурагчид ОХУ-д очиж амарна. Мөн энэ онд гурван том наадамтай. Индонезийн Жакарта хотод болох Азийн зуны наадам, Буйнес-Айрост болох Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

Мөн зуны олимпийн эрх авах тэмцээнүүдэд амжилттай оролцож, өмнөх амжилтаа ахиулах асуудал ч байна. Сүүлийн үед зуны олимпийн амжилтууд гурван рекорд тогтоосон байгаа. Нэгд, Бээжингийн олимпоос алтан медаль хоёрыг авсан. Хоёрт, Лондонгийн олимпоос таван медаль авсан байгаа. Гуравт, Риогийн олимпод 42 тамирчин оролцсон. Энэ бүх амжилтыг ахиулах зорилготой. Тэгэхээр 2020 оны Токиогийн олимпод 45-аас дээш тооны тамирчин оролцох ёстой, хоёроос дээш алтан медаль авах ёстой, нийтдээ таваас илүү медаль авах ёстой болоод байгаа юм.

 

- “Пёнчон-2018”-д манай хөрш ОХУ-ын далбаа мандахгүй нь ээ. Оросын тамирчид ОУОХ-ны туган дор жагсахаар болоод байгаа. Оросгүй өвлийн олимп ямар ч сонирхолгүй гэж цахим ертөнцөөр шуугиад эхэлчихсэн. Энэ бүхэн сэргээшнээс болсон. Спортын эмч мэргэжилтэйн хувьд Таны байр суурь их сонин байна?

-Ид үедээ тамирчин хүн өөрийнхөө бүхий л авъяас билгийг дайчилж, дөрвөн жил хичээл зүтгэл гаргаж бэлтгээд олимпод орно гэдэг бол нөр их хөдөлмөр. Зөвхөн тухайн тамирчин төдийгүй түүнийг бэлдэж байгаа багш дасгалжуулагч, бэлтгэл хангагч, зохион байгуулж байгаа холбоо гээд өчнөөн хүний хүч хөдөлмөр шингэсэн байтал өрсөлдөгч нь сэргээш хэрэглэсэн байж таараад түүнд ялагдаж, дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг алдана гэдэг маш буруу тогтолцоо. Тийм болохоор цэвэр тамирчинг дээдлэх, допингүй байх гэдэг хамгийн чухал зүйл. Энэ талаар урьд нь их яригддаг байсан. Харин 2013 онд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр Томас Бах гарч ирээд энэ асуудлыг цэгцэнд нь оруулж өгч байгаа юм. “Ямар нэг тэмцээн уралдаан булхайгүй байж, цэвэр тамирчинг дээдлэх ёстой” гэсэн зарчмыг гаргаж ирсэн. Хээл хахуульгүй, сэргээшгүй, шүүгчийн булхай луйваргүй, цэвэр өөрийн хүч чадлаараа ялалтад хүрэх ёстой гэсэн зарчмыг дээдэлсэн. Энэ бол их чухал зүйл. ОХУ-ын тамирчдын хувьд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тийм болохоор ОУОХ эрхийг нь хассан нь буруу зүйл огт биш. Оролцох тамирчид нь ОУОХ-ны туган дор жагсаад алтан медаль авсан тохиолдолд ОХУ-ын бус, ОУОХ-ны туг мандах юм. Тамирчинд медаль нь очдогоороо л очих болохоор тамирчид хохирох зүйл байхгүй.

 

-ОХУ Сочигийн өвлийн олимпийн үеэр илүү олон медаль авахын тулд тамирчдадаа сэргээш хэрэглүүлсэн гэх яриа  бий. Хэр үнэний хувьтай юм бол?

-Сочигийн олимпийн үеэр ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн нь илэрсэн. Одоо допингийн лабораториуд илүү боловсронгуй болж, шинжилгээг нарийвчлалтай гаргадаг болсон байгаа.

 

-Улсынхаа олимп хариуцсан ганц байгууллагын тэргүүнтэй уулзаж байгаагийнх асуухгүй өнгөрч боломгүй зүйл байна. Манай монголчуудын Риогийн олимпод сенсаац тарьсан барилдааны талаар сонирхоод байна?

-Тэр барилдааныг бид яг дэргэдээс нь хараад сууж байсан. Яах аргагүй манай тамирчин ялалт авахаасаа өмнө өөрийгөө яллаа гэж итгэж, гараа өргөөд дэвжээ тойрсон. Энэ л алдаа. Тэгээгүй бол ялчих байсан юм. Олон улсын бөхийн холбоо, ОУОХ-ноос гаргаж байгаа дүгнэлт бол “Ёс зүйн алдаа” гэсэн байдаг. Дасгалжуулагчдын хувцсаа тайлсны тухайд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа арга байх. Гэхдээ ёс зүйд нийцэх зүйл биш. Хүн үзэл бодлоо илэрхийлж болно. Тэгэхдээ дэвжээн дээр дэлхий нийтээр харж байхад тийм байдлаар илэрхийлж болохгүй. Тэглээ гээд бас дасгалжуулагчдыг буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл дөрвөн жилийн турш үүнийг л медаль авхуулчих юмсан гэж мэрийсэн улс чинь ялж яваад ялагдсан шийд сонсоод биеэ барьж чадахгүй тийм үйлдэлд хүрсэн болов уу.

 

- Олимпийн медальд хүрнэ гэдэг амар юм биш. Миний хувьд Б.Мандахнаранг хэдхэн секунд тэсчихгүй дээ гэж харамсдаг?

- Тийм шүү. Тэссэн бол ялалт. Илүү байсан юм чинь. Тэсээгүй гараа өргөөд дэвжээ тойрсон нь л алдаа болчихсон. Энэ алдаа биш ээ гэж хэлэхийн арга байхгүй. Олимпийн дараа энэ асуудлаар багш нар маань өөрсдөө Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, гомдол гаргая гэсэн. Нэгэнт Олимпийн наадам дээр болсон учраас МҮОХ-гоор дамжуулж Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Одоо болтол нааштай шийдэгдсэн зүйл гараагүй.

 

Ярилцсан Н.Саранчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (78.250.149.164)
    erguu mal jaahan bish mash ih anhaar icheechee buh yarih hulgai hiihees uuriig chadahgui hun sureg bolj
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • zochin (202.9.40.96)
    bituu deevertei uvliin ordon barij ashiglahgui bol mongolchuud heze ch uvliin sportiin olimpoos yu ch avahgui ee, uuchlaarai , ih hurliin erguunuud heden jil ch yarij bn da, tsengeldeh hureelenge barij chadahgui bj , yaj ch uvliin ordon barihav de, ulger
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • mongol (66.181.160.109)
    ENE NOVSH ZAILAA
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.14)
    Өндөр хөгжилтэй нэг орны зочин Олимпийн хорооны байшингийн хажуугаар гарахдаа асуултыг орчуулсны дараа танайх ийм юмаар яадаг юм бэ гэж билээ.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • За хэрэггүй дээ (202.72.245.207)
    МАНАЙХ ӨВЛИЙН ОРОН БОЛОХООС ЦАСНЫ ОРОН БИШ ИЙМ ХҮЙТЭНД ГУЛГАХ ХЭЦҮҮ ЖААХАН ДУЛААРАХААР ЦАСНЬГУЛГАХАД ХЭЦҮО БОЛДОГ
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 31 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 38 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 11 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 7 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 29 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК