Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Төмөртогтох: Хотгойдын Чингүнжав баатрын дүр миний мөрөөдөл

2018-2-19
0
ЖИРГЭХ

“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Аянгат цагийн дууль” киноны Баянак, “Ану хатан” киноны Булат жанжны дүрээр бидэнд танил болсон жүжигчин Дэмидийн Төмөртогтох гуай хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх  сайхан цолыг хүртсэн.  Хасын цагаан шүдээ яралзуулан инээмсэглэн алхах түүний дэлгэцийн урлагт бүтээсэн дүр бүхэн нь өөр өөрийн онцлогтой ч яагаад ч юм   Чингисийн баатрууд л ийм байсан болов уу гэх төсөөллийг орчин цагийнханд төрүүлэх нь бий.  Нөгөөтэйгүүр,  Мянхай баатар маань өдгөө малчны хотод бууж мордон завгүй яваа байж мэднэ. Учир нь тэрбээр малын эмч мэргэжилтэй шүү дээ.

-Монгол Улсын Гавъяат цол  хүртсэнд тань  баяр хүргэе. Цол дагаж бяр гэдгээр  шинэхэн гавьяатад  маань  бяр хүч амтагдаад л  сайхан байгаа байх?

-Монголынхоо ард түмэнд талархаж буйг минь дамжуулж өгөөрэй.  Үзэгч түмэн, Монголын төр миний хөдөлмөр зүтгэл, өчүүхэн авъяасыг минь үнэлж,  Үндэсний Эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын өдөр “Монгол Улсын Гавъяат жүжигчин” хэмээх эрхэм  сайхан   цолыг хүртээлээ.  Зурагтаар төрийн дээд, одон мядаль хүртэж байгаа хүмүүсийг харж, тэдний өмнөөс баярлаж сууснаас өөрөө шагнуулах юм чинээ бодож явсангүй.  Улсынхаа Ерөнхийлөгчөөс  төрийн шагнал  хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг юм байна.  шагнал хүртээх болсон тухай дуулаад үнэн юм байгаа гэж хүртэл бодсон.  Шагнал хүртэх гээд зогсч байх мөчид үнэхээр  төрсөн нутаг, аав, ээж минь  бодогддог юм билээ. Ерөнхийлөгчийн зарлиг ямар хүчтэй сонсогдсон гэж санана. Төр, түмнийхээ хайрласан   агуу хүндэтгэлийг дааж явахын төлөө хичээх болно оо.

-Нутаг усныхан тань хэр хүлээж авав,  Өвөрхангайгаас  төрсөн   хэд дахь  гавьяат нь  та вэ?

-Cайхан хүлээж авсан.  Шагналаа гардаж авчихаад бушуухан л нутаг руугаа буцах юмсан гэж бодогдсон. Орон нутгийн удирдлагууд, нутгийн зөвлөл,  тайзны урлагт хамтдаа зүтгэдэг найз нөхөд, төрөл төрөгсөд  гээд намайг танидаг   хүн бүхэн баяр хүргэж байлаа. Одоо  баяр хүргэж утсаар ярьсаар л байна.   Манай аймаг олон гавьяаттай. Харин миний өдгөө ажиллаж, амьдарч буй  Баянгол сум гурван гавьяаттай. Би гурав дахь нь.  Монгол Улсад гавьяат малчин цол бий  болж,  тэрхүү цолыг хүртсэн цөөн хүний нэг нь манайд байдаг юм. Он цагийн тухайд 1986 он. Дараа нь арван жилийн дараа 1996 онд гавьяат жүжигчин төрсөн. Дашрамд өгүүлэхэд,  би Төгрөг сумын уугуул. Энэ сумаас төрсөн хоёр дахь гавьяат нь.

 -Та их монголжуу төрхтэй. Шулуухан хэлэхэд, Чингисийн баатруудыг таны бүтээсэн дүрээр л төсөөлөх нь бий.

-Олон хүн таны хэлсэн үгийг надад хэлж байсан. Их сайхан сонсогддог юм. Кино найруулагч нар маань  ч ийм нүдээр олж  харсны буянд би гэдэг хүн их урлагтай хувь заяагаа холбосон юм шүү дээ. Тэд  олж хараагүй бол Төмөртогтох ах нь хөдөө, сумандаа малынхаа эмчийг хийсээр насыг барах байсан  биз ээ. Энэ  бол  сайхан аав, ээжийн хүү болж төрсөн миний зол. Миний аавыг   С.Дэмид ээжийг минь О.Цэгмид гэнэ.  Насаараа мал малласан  буурлууд байсан даа. Ижий  их сайхан дуулна.  Байгалиас заяасан их авъяас нь надад өвлөгдсөн  байж мэднэ.   Манай удам сударт урлагийн хүн байхгүй. Байгаа ганц нь ах нь.

- Таны авъяасыг өвлөсөн хүүхэд алга уу, танай гэрт?

-Ах  нь ханийнхаа буянаар өдий дайны явж байгаа  юм шүү дээ. Манай хүнийг Х.Дэнсмаа гэдэг.   Бид хоёр ижил мэргэжилтэй. Манайх ам бүл өнөр өтгөн. Хүүхдүүд маань  өсч өндийн эхнээсээ  өрх  тусгаарласан.  Хөгшин бид хоёр арван ач зээтэй болоод байгаа.  Уг хөвгүүд маань урлагт хөл тавьсан л даа. Том хүү  СУИС –ийн дуулаачийн  ангийг төгссөн.   Аймгийн төвтэй хил залгаа  шахуу орших Тарагт сумын  Соёлын төвийн  эрхлэгчээр ажиллаж буй.   Бага хүү Кино урлагийн дээд сургууль төгссөн. Харамсалтай нь  мэргэжлээрээ ажилласангүй.  Гадаадад амьдарч байна.  Гэхдээ тэдэнд маань  бодож санаж яваа зүйл бий байх гэж найддаг шүү.   Том охин  бидний мэргэжлийг өвлөж малын эмч  болсон.  Бага охин багш.

-Хэн гээч найруулагч таныг анх олж хараад дэлгэцийн урлаг руу уруу татаж орхив. Эдүгээ та  кино урлагт өөрийн  зам мөртэй болсон байна шүү дээ?

-Миний залууд Бүх ард түмний урлагийн их наадам гэж болдог байлаа. Түүнд   1986 онд  оролцож, алтан медаль авсан минь урлагт хөл тавихын эхлэл болсон. Дэлгэцийн урлагт Төрийн шагналт, кино найруулагч  Б.Балжинням багшийнхаа буянаар орж ирсэн. Гайхамшигтай, гайхалтай хүн гэвэл энэ эрхмийг л нэрлэнэ.

-Тэгэхээр та нэг хэсэг дуулаад амжиж?

-Дээр өгүүлсэн  Бүх ард түмний урлагийн их наадмаас медаль авсны дараа  аймгийн ХДТ татаж, дуучнаар ажиллуулсан.  Овоо хэдэн жил ажилласан.  Театрынхаа хамт олноос их зүйлийг сурсан. Биеэ авч явахаас өгсүүлээд л. Амьдралын нэгэн их сургуулийг тэнд дүүргэсэн гэж хэлж болно. Театр намайг татаж аваагүй бол хөдөөгийн малын эмчийг  хэн олж харах юм. Манай театр их буянтай, олон хүнд буян хишгээ хайрласан газар.

-“Мандуйхай сэцэн хатан” киноны Мянхай баатрын дүр таныг Монголд ийм жүжигчин байдаг юм байна гэх сэтгэгдлийг олон хүнд төрүүлсэн. Үүнээс өмнө та аймагтаа л “од” байж?

 

-

 

Өвөрхангай аймгийн театрт жүжигчнээр ажиллаж байх үед “Мандухай сэцэн хатан” киноны сонгон шалгаруулалтын комисс манай аймагт ажилласан юм.   Түүхэн киноны дүрийн  сонгон шалгаруулалт явагдаж байсан учраас үзээд алдая л гэж бодсон. Тэгсэн Төрийн шагналт,  найруулагч Б.Балжинням гуай  намайг дуудаад Мянхай баатрын дүрд тоглох саналыг тавьсан . Баярласандаа хөл газар хүрэхгүй амьтан л харайлгаж явлаа.  Ингээд л миний Д.Төмөртогтох гэдэг эцэг, эхийн маань  хайрласан  алдар   Мянхай болж өөрчлөгдсөн дөө.   “Мандухай сэцэн хатан” кино  дэлгэцнээ гарч олны хүртээл болсны  дараа хүмүүс намайг Мянхай баатар гэж дууддаг болсон. Ард түмний хайрласан нэрэндээ би хайртай. Тэгж дуудуулах  сайхан байдаг юм.

-Мянхай баатарт дүр бүтээж байх үед Х.Дамдины найруулсан “Мандах нарны туяа” кино уран бүтээлд Д.Сүхбаатар жанжны дүрд тоглох санал тавьж байсан гэж дуулсан.  Та  татгалзав уу эсвэл  цаг хугацаа  боломж олгосонгүй юу?

-“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай баатрын дүр дээр ажиллахаар болсон байсан учраас   Х.Дамдин найруулагч “Мандах нарны туяа” киноны  жанжны дүрд тоглох саналаас татгалзсан. Учир нь Мянхай бол миний анхны дүр. Өмнө нь хэд хэдэн кинонд тоглоод үзсэн байсан бол өөр хэрэг. Туршлагагүй хүн чинь бусдын ажлыг баллаж тавина гэж санасан юм л даа, нэгдүгээрт. Тэгээд ч   Дашнамжил ахын  олны хүртээл болгож чадсан  дүрийг давж гарах  эрдэм чадал надад байхгүй гэж  өөрийгөө голсон. Сүх жанжин гэхээр Дашнамжил агсан л сэтгэлд буудаг биз дээ. Аугаа жүжигчин байсан шүү.   Шинэ цагийн Монгол Улсыг байгуулахын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн   жанжныхаа  дүрийг  бүтээгээгүйдээ харамсдаггүй ээ.

-Аянгат цагийн Баянак бол таны ур чадварыг илүү тодотгосон гайхалтай дүр. Надтай санал нийлэх үү?

– Ах нь бүтээсэн  бүх дүрүүддээ хайртай.   “Аянгат цагийн дууль” киноны Баянакийн дүр миний тоглосон анхны  гол дүр  учраас илүү хичээж, хөдөлмөрлөсөн. Дүр бүтээж байх үеийн дурсамжууд одоо ч санаанаас гардаггүй юм. Тэгэхээр  Баянакийн дүрдээ арай л илүү хайртай юм уу даа.  “Мөнхтэнгэрийн хүчин дор”киноны Боорчи бол гайхамшигтай дүр. Миний хувьд чадлаараа л бүтээсэн.” Ану хатан”киноны Булат жанжин ч ялгаагүй. Эцэг хүний үрээ гэсэн хайр  тийм л байдаг даа.

-Тэгвэл “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрд тоглох санал хэрхэн хүлээж авсан бэ. Үзэгчдийг  сөрөг дүр заримдаа байлдан дагуулдаг  шүү  дээ?

-Үнэнээ хэлье.  “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг сөрөг дүр гэж  би бодоогүй.  О.Бат-Өлзий найруулагч надад Дэлэгийн дүрийг санал болгосон. Зохиолыг нь уншиж үзээд л мэдсэн. Гэхдээ  найруулагч итгэл хүлээлгэж  байхад  үгүй гэх эрх надад байгаагүй.  Үзэгчид Дэлэгт дургүй байгаа бол ах нь гайгүй бүтээсэн юм болов уу даа.

– Одоо та ямар кинонд тогломоор байна?  

-Хотгойдын Чингүнжав баатрын дүрийг бүтээх юмсан гэж боддог. Бас мөрөөддөг.  Гэхдээ найруулагчийн сонголт л мэднэ дээ. Хэн нэгэн эрх чөлөөний тэмцэгч баатрын тухай хийх нь гарцаагүй. Цаг хугацаа яахыг би хэлж мэдэхгүй.  Намайг нэг их хөгширчихөөгүй байгаа дээр хийвэл туслах дүрд ч болтугай тоглохыг хичээнэ дээ.

– Кинонд   тоглох санал ирж байна уу?

 Сүүлийн жилүүдэд юу хийв гэвэл,  хоёр ч олон ангит кинонд дүр бүтээлээ. “ Он цагийн эрэлчид”  хүүхдийн кинонд дүр бүтээсэн. Дараа нь “Хазаар цэцэгсийн дуулал” нэртэй олон ангит киноны   аавын дүрд  тоглолоо. Гол дүр нь шүү дээ.  Хэн нэгэн найруулагч надад итгэл хүлээлгэн кинондоо тоглооч гэвэл  ах нь  татгалзахгүй ээ. Авъяас хөгширдөггүй гэдэг биз дээ.

-Баярлалаа та бүхэнд. Шинэ оны шинэ жилийн мэндийг элэг нэгт Монгол түмэндээ дэвшүүлье.

 

Г.Нараа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.112.92)
    chingyynjav gej hun baigaagui bhu, duulaaguil um bna. domog bh.
    2018 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.140.44)
    Ter myndag xynii tyxai kino yagaad xiixgyi bgaan bol ene xyn toglovol goe doo
    2018 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    18 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    18 цаг 49 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    20 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    21 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    21 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    21 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК