Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхийнхээ хэвлийг сэндийлж иддэг тэмээн аалз

2018-3-02
0
ЖИРГЭХ

 

Тэд эхийгээ идэж дууссаны дараа л хэвлийн дээрээс нь буудаг" гэх яриаг та бүхэн зөндөө л сонссон байх. Нийгмийн алив бараан зүйлийн талаарх нийтлэлд ТЭМЭЭН ААЛЗ-ыг жишээ болгон татан оролцуулж байгаа нь үнэн билээ. Монголчууд аалзанд дургүй байдаг нь үүнтэй ч холбоотой байх. Үнэн хэрэгтээ тэмээн аалз бусдын боддогоос тэс ондоо. Хүний нүдэнд хүйтэн төрхтэй харагдах ч мөн чанартаа бол маш ашигтай амьтан. 

Биологийн нэгэн зүйл амьтан болох ЦАГААН ТЭМЭЭН ААЛЗ-ны эсрэг чиглэсэн ташаа мэдээлэл хүмүүсийн дунд хүчтэй тарж, одоог болтол ам дамжсан шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл байсаар байгааг зүгээр харж өнгөрөхийг хүссэнгүй. Би биологич, ургамал судлаач. Хүүхэд ахуй цагаас л аалз тэжээж, сонирхож эхэлсэн. Хэдэн жилийн өмнө тэмээн аалзыг өндөглөхөөс эхлээд бие гүйцэх хүртэлх хугацаанд тэжээж зан төрхийг нь судалж байсан бөгөөд үүн дээ тулгуурлаж ташаа мэдээллийн эсрэг хариу болгож энэхүү нийтлэлийг бичлээ.

Тэмээн аалзны талаар тун сонирхолтой баримтуудаас дурдвал :

Аалз хоол боловсруулах системийн хувьд бусад амьтдаас тэс ондоо буюу гадаад хоол боловсруулалттай амьтан. Барьсан олзондоо хоол боловсруулах фермент шахаад, үүний дараа бэлэн болж задарсан шүүс хэлбэрийн шингэн бүтээгдэхүүн (бусад амьтны ходоодонд задарч боловсорно) болсон үед нь сорж хооллодог. Тэд шимж хооллодог паразит амьтан биш. Би аалзнуудаа хооллох амьтангүй болсон үедээ үхрийн түүхий махаар хооллодог байлаа. Өөрийн хэмжээнээс хавьгүй жижиг махыг 4 - 5 цагийн хугацаанд боловсруулж дуусгадаг бөгөөд үхрийн булчингийн хатуу махыг цэлцэгнүүр шиг бутарсан зөөлөн биет болгодог байлаа. Тэгэхээр зулзага нь эхийгээ идэж хооллодог байсан бол эх амьтан нь тэр дариуд үхнэ гэсэн үг. Гэвч эм тэмээн аалз хавьгүй удаан амьдардаг.

Аалз үр зулзагандаа их халамжтай амьтан. Тэр тусмаа Lycosidae/wolf spider/чонон аалз - овгийн аалзнууд зулзагануудаа бие даах хүртэл нь бие дээрээ тээж авч явж, хооллож, хамгаалдаг. Үүнийг эхийгээ барьж иддэг юм байна хэмээн буруугаар боддог нь гарцаагүй. Амьдралынхаа хугацаандаа багтаж, сүүлийнхээ зунаа ганц удаагаар олон тооны өндөг төрүүлнэ. Дараа жил гэсэн ойлголт үгүй. Тэдэнд нас болон бололцоо байхгүй. Үр удмаа үлдээсний дараа, тэр жилдээ хооллолт нь эрс багасч хөндлөнгийн нөлөөтэй нөлөөгүй үхдэг жамтай. Идэвхитэй анч, идэмхий ховдог тэмээн аалз өндөглөснийхөө дараа хоолны дуршилгүй болж, идэхэд бэлэн болгож боловсруулсан хоолоо өөрөө гүйцэд идэлгүй зулзагандаа өгдөг болж өөрчлөгдөнө. Боловсруулсан олзоо идэж дуусалгүй үлдээж орхих тоолонд зулзага нь ч бас хоолтой нь хамт үлдэж хоцрох нь олонтой. Удалгүй өөрсдөө хоолоо олж идэхээр (ойролцоогоор 7 -8 сар) эхийнхээ бие дээрээс бууцгаана. Эх амьтан нь 9 сар хүртэл амьдарсан гэхээр эм тэмээн аалз жамаараа хөгширдөг болж таарч байна .

Аалз хүмүүн биднээс илүү байгалийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй амьтдын нэг. Бусад жижиг амьтнаар хооллож, идэш тэжээлийн гинжин хэлхээнд оролцдог. Хүнд сөрөг нөлөөгүй болоод ашиггүй амьтныг хэрэггүй амьтан гэж цоллож устгах нь үйлдэл бол ердөө л хүний аминчхан үзлийн илрэл. Энэ дэлхий аалз гэх амьтангүй болбол байгалийн тэнцвэр алдагдаж, хооллодог байсан амьтад (ялаа, шумуул, цох, царцаа....) нь хэт олшрохоос авахуулаад маш их гарз учрах нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр шавжны хэт өсөлтөд өөр олон хүчин зүйл (орчны, хүний нөлөө...) нөлөөлдгийг дурдахгүй байж болохгүй. Эдгээрээр хооллодог ганц амьтан нь аалз гэж байгаа юм биш шүү. 
Бусад амьтдын хэт өсөлтийг тогтоон барьж байдаг араатан амьтан нь идэш бологч амьтдаасаа цөөн тоотой байдаг онцлогтой. Нэг аалзны амьдралынх нь хугацаанд идэж, хооллосон амьтдын тоог гаргавал хэдэн оронтой тоо гарах нь гарцаагүй. Хүр эрвээхий, жийгээ цох (хүмүүс чихэнд ордог хар хорхой гэдэг үнэндээ жийгээ цох) их олширч бөөн юм болж байсан нь саяхан. Гэтэл тэмээн аалзны гэдэг амьтны иддэг амьтдын жагсаалт, хоолны цэсэд " / #Carabinae/ ЖИЙГЭЭ ЦОХ "багтдаг . Тэмээн аалз бол жийгээ цохын тоо толгойг нь хязгаарладаг, түүнийг иддэг цөөн амьтдын нэг. Ингэхээр хийх үйлдлээ бодох л хэрэгтэй!

Аалзыг хүн хаздаг хортой гээд олон л яриа сонсож байсан. Гэвч бид хортой амьтан байхгүй шахуу "сайхан Монгол орон"-д амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй /зарим гадны орнуудтай харьцуулахад/ . Аалз өөрийгөө хамгаалж хазах бол ойлгомжтой асуудал. Хазсан ч энэ бүлгийн аалзны хор хүнд хүчтэй нөлөөлөхгүй л болов уу! Гэхдээ сонор сэрэмж илүүдэхгүй. Өөрийг нь оролдоогүй бол өөрөө үхлээ эрж хүрч ирж хазахгүй нь ойлгомжтой. Ямар ч амьтан маргаашийн мандах нарыг харахыг хүснэ! Манайд л энэ амьтны талаар буруу мэдээлэл байгаа болов уу. Гадаад эх сурвалжаас нягталж харах нь мэргэн түмний сонголт. Шинжлэх ухааны нэр - Lycosa singoriensis, овгийн нэр - #Lycosidae буюу Wolf spider/.

Энд бүх аалз ижил зан төрхтэй гэж хэлээгүйг анхаараарай. Жишээ дурдвал : Байгаа байдал нь хавчтай тун төстэй #Thomisidae /crab spider/ бахим бүдүүн, богинохон хөлтэй хавчин аалз булан тохой мэт аюулгүй газар, гадаргуу дээр өндөглөнө. Эм хавчин аалз зулзагануудаа өндөгнөөс гарах хүртэл /ойролцоогоор 3 долоо хоног болов уу/ хажууд нь сахиж хамгаалдаг. Зулзаганууд гарсны дараа тус тусын замыг хөөцгөөх жишээтэй.

/Доор сэтгэгдлээр зарим зургийг оруулсан бөгөөд share- хийсэн байдлаас уншиж байгаа тохиолдолд эх нийтлэлрүү зочилж байж үзэх боломжтой /

Энэ цагт хийсэн хүмүүний балаг дараа үед нь тохиолддог жамтай!

Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө буюу "аварга загасны талаар хэтрүүлэгтэй кино" -ууд гарсны дараахан "аварга загас"-ны агнуур эрс өсөж, тоо толгой нь эрс цөөрсөн байдаг. Хүн бүр ташаа мэдээлэлд автаж харсан газартаа энэ амьтныг алах аваас хэдхэн жилийн дотор л устаж алга болно. За үнэн байсан ч хүнд нөлөөгүй л бол хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй шүү дээ. Тэр амьтны л амьдрал - та бидэнд хүртээлгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    18 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    18 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    20 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    21 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    21 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    21 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК