Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Опра Уинфри: Амьдралын хамгийн том эрсдэл бол хэзээ ч эрсдэл гаргахгүй байх юм

2018-3-09
0
ЖИРГЭХ

Өөрийн чадлаар хөрөнгөжсөн дэлхийн хамгийн чинээлэг хатагтай Опра Уинфриг энэ долоо хоногийнхоо “Дэлхийг өөрчлөгч эрхмүүд” цувралаар онцолж байна. Бага, залуудаа хүнд хүчрийг туулж, ажлын талбарт гарсан хойноо ч арьс өнгөөр ялгаварлал, бэлгийн дарамттай нүүр тулсан ч бууж өгөлгүй тэмцсээр ирсэн Опра нь дэлхийн хамгийн нөлөө бүхий өнгөт арьс эмэгтэй юм. Ингээд сэтгүүл, медиа группийн магнат Опра Уинфринтэй танилцана уу.

Товч намтар

Тэрээр 1954 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Миссиссипи мужид ядуу гэр бүлд төрсөн. Түүнийг төрсөн дариуд нь эцэг эх нь санхүүгийн асуудлаас болж хоёр тийш болсон бөгөөд жижиг ферм ажиллуулдаг эмээ дээрээ бага насаа өнгөрөөжээ. Санхүүгийн хүндрэлээс болоод цэцэрлэгт явж чадаагүй боловч хоёр настайгаасаа л уншиж сурсан гоц авьяастай нэгэн байжээ. Бага сургуулийн нэгдүгээр ангид ордог жилдээ гоц сайн сурагч байсны улмаас шууд гуравдугаар ангид дэвшин суралцаж байв. Гэсэн ч 12 настайд нь эмээ нь өөд болсноор ээж аав хоёрынхоороо ирж, очин амьдардаг болсон аж. Ээжийндээ байхдаа хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 14 настайдаа жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн ч жил бололгүй өөд болсон. Үүний дараа ээж нь түүнийг аав руу нь явуулжээ.

Тэрээр өсвөр насныхаа хүнд жилүүдийн “авралын од”-ыг  аавыгаа хэмээн хэлдэг бөгөөд хатуу чанга аав нь түүнийг өдөр болгон шинэ ном уншиж, үгсийн сангийн нууцлагдмал таван үг хэлж өгөхгүй бол оройн хоол ч өгөхгүй тохиолдол байсан гэнэ. Аавынх нь дүрэм журам түүнд харин ч  сайнаар нөлөөлсөн бөгөөд сургуулийн зөвлөл, драмын клубын идэвхтэн, онц сурлагатан байсан учраас 1971 онд Тенниссэн их сургуулийн тэтгэлгийг авч оюутан болжээ.

Их сургуулийн эхний жил тэрээр сургуулийнхаа хоёр ч миссийн тэмцээнд түрүүлсэн бөгөөд, түүнд “CBS” телевизэд ажиллах урилга ирсэн байна. Дөнгөж нэгдүгээр дамжааны оюутан Опра ажилд биш, хичээлдээ илүү анхаарах хүсэлтэйгээ илэрхийлж урилгаас хоёр удаа татгалзсан ч жилийн дараа буюу гурав ах саналыг нь хүлээн авч  19 настай оюутан байхдаа мэдээний хөтлөгчөөр ажиллах болсон юм.

Их сургуулиас төгссөн хойноо тэрээр орон нутгийн гурван ч телевизэд ажилд орсон боловч, удалгүй халагдчихаад байв. Бүр түүний хөтөлдөг өглөөний нэвтрүүлэг үзэлтээрээ хамгийн доор ордог байсан юм. Эдгээр бүтэлгүйтлийг тэрээр өнгөт арьстайгаа хамааруулж тайлбарладаг бөгөөд тухайн үед түүнийг хүлээн зөвшөөрдөг хүн байгаагүй хэмээн дурссан байдаг.

Гэсэн ч тэрээр  бууж өгөлгүй тэмцсээр Чикаго орон нутгийн телевизийн өглөөний хөтөлбөрийг 1984 он гэхэд 100 мянган үзэгчтэй болгож, хамгийн сүүлийн байрнаас нэгдүгээрт хүрсэн хар арьстай анхны хөтлөгч болсон юм. Ийнхүү түүний амжилтын гараа эхэлж хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд Стевин Сигалын  “The Color Purple” киноны дүрээрээ Оскарын наадамд ч нэр дэвшиж байв.

Тайлбар

1986 онд алдарт “The Oprah Winfrey Show” – аа үүсгэн байгуулж, хэвлэлийн магнат болох  үүд хаалга нээсэн юм.

Түүний нэвтрүүлэг хорин жилийн дотор буюу 2006 он гэхэд дэлхийн зуун таван орны хоёр зуун сая үзэгчтэй болсон байв. Тэрээр мэргэжилтний хувьд ярилцлагыг өндөр төвшинд хийх чадвараараа гайхагддаг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий урлаг, спорт, улс төрийн эрхмүүдийн түүхэнд үлдэх ярилцлагыг хийсэн юм. Түүний хамгийн олон үзэгчтэй ярилцлага бол алдарт попын хаан Майкл Жексонтой 1993 онд хийсэн ярилцлага байсан бөгөөд тухайн үед зөвхөн АНУ-д л гэхэд 65 сая хүн, дэлхий даяар 120 сая хүн үзэж байв.

Мөн тэрээр “Times” “Forbes” сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан бөгөөд оны онцлох, нөлөө бүхий эмэгтэйгээр хэд хэдэн удаа шалгарч байсан билээ.

Мөн 2006 онд Опра дэлхийн хамгийн анхны Африк гаралтай, эмэгтэй тэрбумтан болсон бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар түүний хөрөнгө 2.7 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.  Одоогийн байдлаар тэрээр “Oprah Winfrey Network” медиа корпораци эзэмшдэг бөгөөд үүнд нь телевиз, хэвлэлийн компани, хэд хэдэн сэтгүүл багтдаг байна.

Энэ жил 64 настай Опра 20 гаруй кинонд тоглож, 15 орчим ном бичсэн бөгөөд боловсролын салбарт нийтдээ 500 сая ам.долларын хандив өргөсөн юм. Түүнчлэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг "The Angel Network", "The Oprah Winfrey Foundation", "The Oprah Winfrey Operating Foundation" зэрэг сангуудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Мөн  улс төрийн хувьд өндөр рейтингтэй ч одоогоор ямар нэг сонгуульд нэр дэвшиж байсан удаа байхгүй. Барак Обамагийн 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын ард түүнийг байсан хэмээн өгүүлдэг ба хэний ч үл мэдэх өнгөт арьс сенатчийг хүн болгонд таниулсан гол хүн хэмээн Forbes онцолж байв. Түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, өндөр магадлалтай гэх хүн олон байгаа аж. 

Түүний амжилтын нууц

Тайлбар

Опра өөрийн амжилтын нууцаа гурван үе шаттай хэмээн  2014 онд тавьсан илтгэлээрээ олон нийтэд танилцуулсныг хүргэе.

Тэрээр амжилтын нууцыг “Би яаж тус хүргэх вэ” “Би юуг хамгийн сайн хийж чадах вэ” гэх асуултаас гаралтай хэмээн өгүүлжээ.

1.Чи ямар ч ажил хийдэг байсан түүндээ  сэтгэлийнхээ гүнээс итгэ. Өөрийгөө ямар нэгэн утга учиртай зүйл хийж байгаа гэдэгтээ мэдэр.

2. Өөрийн бусдаас ялгарах, хэн нэгнээс илүү хийж чадах ганц л юмыг ол. Түүнийгээ хөгжүүлж, өөрийнхөө зорилгод хэрхэн ашиглаж болохоо сайн бод. Ажлаа өөрийн эрхгүй, аз жаргалтайгаар хийхгүй байна гэдэг бол зөв зүйлээ олоогүйн шинж.

3.Сонс энэ дэлхий дээр өөрөөс чинь илүү чухал юм гэж хаа ч байхгүй. Өөртөө анхаарал хандуулахгүй, хувь хүндээ халамж тавихгүй бол ямар ч том зорилготой байсан савангийн хөөстэй л адил хурдан замхарна.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд “Та үргэлж өөрийн чин сэтгэлээсээ хайртай, хийж байхдаа аз жаргалтай байдаг ажлаа л хийгээрэй. Тэгсэн цагт амжилт тан дээр өөрөө ирнэ” хэмээжээ. 

Түүний хэлсэн эшлэлүүд

-Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө юу байгаагаа бүрэн дүүрэн ашигла. Би тэгж л амьдардаг.

-Одоо байгаа бүхэндээ  талархаж амьдар, хэрвээ байхгүй зүйлсдээ анхаарлаа хандуулсаар л байх юм бол хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй.

-Миний хамгийн сайн мэдэх зүйл бол “Чи юу өгнө, түүнийгээ эргүүлж авна”.

-Амжилтын нууц тань юу вэ гэж надаас олон хүн асуудаг. Гэхдээ миний бодлоор тийм нууц гэж хаа ч байхгүй. Хэрвээ чи үнэхээр л хүсэж  байвал хүнээс асуулгүй хөдөлмөрлө, тэгсэн хойно хүрэхгүй зам гэж үгүй.

-Амьдралын хамгийн том эрсэл бол хэзээ ч эрсдэл гаргахгүй амьдрах юм.

-Туулж болох хамгийн сайхан адал явдал бол мөрөөдлөө дагаж амьдрах билээ.

-Өөрийг чинь зөвхөн өндөрт өргөх л хүмүүстэй нөхөрлө.

-Би хөрөнгө чинээтэй амьдарч буйдаа өдөр бүр талархдаг. Гэсэн ч эд баялаг миний хэн гэдгийг өөрчилж чадахгүй. Би бусадтай л адил газар дээ гишгэж байна шүү дээ. Ердөө л арай  үнэтэй гутал углачихсан хэрэг.

Өөрийн бусдаас ялгарах, хэн нэгнээс илүү хийж чадах ганц л юмыг ол. Түүнийгээ хөгжүүлж, өөрийнхөө зорилгод хэрхэн ашиглаж болохоо сайн бод. Ажлаа аз жаргалтайгаар хийж чадахгүй байна гэдэг нь зөв зүйлээ олоогүйн шинж.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    19 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    20 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    20 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    20 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК