Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эр цэргийн баярт "Дон кихот"балетыг зориулав

2018-3-17
0
ЖИРГЭХ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон цэрэг эрсийн баярыг тохиолдуулан энэ амралтын өдүүдэд хөгжмийн зохиолч Л. Минкусийн “Дон Кихот” балетыг тоглох гэж байна.

Нэгэн хайрын түүхийг илэрхийлсэн энэхүү балет сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн ур чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг юм.

Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетийн хөгжим бичсэнээс утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа “Дон Кихот” онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

Испанийн алдарт зохиолч Сервантесийн “Дон Кихот” зохиолыг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт бүжгэн жүжиг болгон тоглосон аж. Дараа нь Л.Минкус бүжгэн жүжигт зориулсан хөгжим бичсэнээр 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Дон Кихот” Москвагийн Их театрт нээлтээ хийж, сонгодгуудын сор болон тодорсон юм. Харин 1971 онд манай УДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар тоглосон түүхтэй. Тухайн үед бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд Ю.Цэрмаа, Базилийн дүрд О.Ганбаатар, Мерседесийн дүрд А.Навчаа нар бүжиглэжээ.

Бүжгэн жүжгийн гол баатар нь Дон Кихот мөн боловч тэрбээр бараг бүжиглэдэггүй. Тэрбээр зөвхөн зүүдэндээ л мөрөөдөлт бүсгүйтэйгээ бүжиглэдэг юм.

Энэ зохиолын гол дүр нь Китри, Базиль нар. Тэд бие биедээ хайртай. Гэвч Китрийн эцэг, гуанзны эзэн Лоренцо ядуу үсчин Базилийг охинтойгоо гэрлүүлэхийг огт хүсдэггүй. Тэр ч бүү хэл ихэмсэг тайж Гамашд Китрийг богтлон өгөхийг хүснэ. Азаар Дон Кихот энэ үед ирж Китр, Базиль нарыг гэрлүүлдэг. Энэ зохиолд эмгэнэлтэй, эсвэл ярвигтай үйл явдал нэг ч үгүй. Харин ч хөгжилтэй өрнөл, цоглог хэмнэлтэй бүжгээр сэтгэл эзэмдэнэ. Дон Кихотын зэвсэгч Санчо Пассо бол бүжгэн жүжгийн хамгийн хөгжилтэй дүрүүдийн нэг нь. Санчо талбайн голд бүжиглэх сайхан бүсгүйчүүдэд нүд унаган, хормойнд нь хүрч зүггүйтнэ. Хариуд нь бүсгүйчүүд түүнийг шоглон нүдийг нь боогоод тоглоом наадам болгон инээлдэнэ. Бүжгэн жүжгийн хоёрдугаар бүлгийн үйл явдал шар айрагны мухлагт өрнөдөг. Китри, Базиль нар энд уулзан, бүжиглэн хөгжилдөнө. Энэ үед үзэсгэлэнтэй бүжигчин Мерседес тоглолтоо сонирхуулдаг. Мерседес пасодобль бүжгийн аялгуунд бүжиж уран налархай хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлж байлаа. Балет бүжиглэхийн тулд каски өмсөх учиртай ч Мерседесийн цыган маягийн бүжиг каскигүйгээр балетын шигтгээ болох нь сонин.

Энэ удаагийн гал цогтой испани бүсгүй Китрийн дүрийг үзэсгэлэнт хунгийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Б. Саруул, Япон улсын бүжигчин Н.Мако нар тоглох гэж байна.

Н.Мако нь тус балетын гол дүрд тоглох гэж байгаа шилдэг зочин бүжигчин юм. Тэрээр УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА С.Эрдэнэболдтой хамтран тоглоно. Үсчин залуу Базильд театрын гоцлол бүжигчин Т. Хан-очир, СТА С.Эрдэнэболд бүжиглэх гэж байна.

Испанийн илэрхийлэл болдог бухтай тулалдагчийн дүрийг УДБЭТ-ын гоцлол балетчин СТА М.Од бүтээнэ.

Бухтай тулалдагчийн ширүүн харц, хөл хавсран алхах хөдөлгөөн зэрэг нь дүрээ илүү тодотгож өгдөг аж. Улаан нөмрөгт матадорыг харсан бухын нүд галзуурсан мэт гялалзаж, улаан тоос манаруулан түүнийг мөргөхөөр довтолдог бол “Дон Кихот” бүжгэн жүжгийн бүх үйл явдал, жүжигчдийн тоглолт бухын улаан нүдийг санагдуулам эрч хүчтэй, тод илэрхийлэлтэй байдаг юм.

Ийнхүү цоглог, эрэлхэг хөгжилтэй хөдөлгөөний илэрхийлэл болсон гайхалтай бүтээлийг “Эр цэргийн баяр”-ийн өдөрт зориулан өнөөдөр, маргааш УДБЭТ-ын уран бүтээлчид хүргэх гэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.94)
    Эм цэрэг гэж бас байдаг болсон биз дээ??
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
    • emee tsereg
      Chi bol em tseregch bolj chadshgui ha ha
      2018 оны 03 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 42 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 49 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    19 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    20 цаг 18 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    20 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    20 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК