Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд циркчид байна уу

2018-3-26
0
ЖИРГЭХ

Олон улсын цирк хэмээх  хэн хүний сэтгэлийг татах сүртэй зартай даржин тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр үзэв. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг.  Гурван хүүхдээ үзүүлэхэд л ерэн мянган төгрөг. Дээр нь ундаа ус, чихэр жимс, үлээдэг шаар, хуруу зайгаар ажилладаг гэрэлт дэнлүү энэ тэр гээд 150 мянган төгрөг болж байгаа юм. Энэ  яах вэ. Ажил ажил гэж гүйсээр шөнийн бор хоногтоо гэрийн бараа харах эрчүүдийн хувьд харамсаад байх зүйл биш. Гэвч үзсэн тоглолт маань томчууд гэлтгүй багачуудын сэтгэлд хүрсэнгүй.  Үнэнийг хэлэхэд, багачууд маань амьтад хэзээ гарч ирэхийг тэсч ядан хүлээсэн ч тоглолтын нэгдүгээр үе завсарлахын өмнө “Морины гайхамшиг” нэртэй үзүүлбэрээс хэтэрсэнгүй.  Жүжигчдийн ур чадвар гэж хөдөө , адууны дэргэд өссөн хөвгүүдийн  бие биеэдээ гайхуулдаг үзүүлбэрээс хэтэрсэнгүй. Давхиж яваа морины нуруун дээр буруу зөрүү харах нь орчин цагийн багачуудын сонирхлыг татаж чадсангүй. Нэг үзүүлбэрийг   багийн гишүүд бүгд давтах нь таатай санагдсангүй. Зарим жүжигчнийх нь ур чадвар мунгинуу эмгэнээс ялгагдахааргүй байлаа. Алиалагч бол хүүхдүүдийн хамгийн хайртай найз нь байдаг. Энэ удаад юун алиалах. Дүр эсгэнээс цаашгүй. Ямар ч жүжиглэлт байхгүй. Мандах алиалагч хөгширсөн бол шавь нартаа байраа тавьж өгч яагаад болохгүй гэж.  Гадны жүжигчдийн тухайд ч  олон улсын гэх ангилалд тэнцэхээргүй  санагдсаныг нуух юун. Ингэж гадны циркчдын өндөр үнээр урьж залж байснаас өөрийн, үндэсний жүжигчдээс бүрдсэн циркээ хүүхэд, багачууддаа үзүүлсэн бол хамаагүй дээр байсан буй за.  Эсвэл манай  улс циркийн жүжигчингүй болсон хэрэг үү.  Миний хүүхэд байсан 1985 он бол Монгол Улсын циркийн хөгжлийн оргил үе байсан байж мэднэ. Тасралтгүй инээсээр, бас айсаар тоглолтын цаг өнгөрдөг байсан санагдана. Баавгай, нохой, сарлаг, ямаа гээд зүсэн зүйлийн сургуульттай амьтдын тоглолт өдгөө ч нүдэнд харагдсаар. Эдүгээ тэр бүгд ор сураггүй болсон бололтой.  Эсвэл манайд ирсэн гадны жүжигчдийн адил дэлхийгээр тэнэж явдаг юм болов уу.  Дээр нь манай циркийн барилга хуучирч, орчин цагийн хэрэгцээ шаардлагыг хангахаа больжээ.  Нэг л хаалгаар оруулж гаргах нь агааржилт муу, тоос шороо ихтэй нарийн хонгилоор  гарах хаалга зүглэн чихчилдэх нялх балчир үрсэд маань аймшгийн газар лугаа санагдсан юм байлгүй  хөлсөө гоожуулан  дуу дуугаа авалцан орилолдох нь зүрх зүсэм.  Гурваас доош насныхныг  эцэг,эх нь тэврэн зүтгэх аваад тав, зургаа настнуудын хувьд томчуудын хөлд гишгэгдчих гээд аюултайг  нь яана.  Ядаж байх нь ээ, тэднийг биеэ авч явах чадвартай болсон гэж үзээд харгалзах хүнгүйгээр нэвтрүүлж байв. Орсон шигээ цуваад гардаг бол яая гэх вэ. Эцэг, эх рүүгээ тэмүүлсэн тав, зургаа, долоо настнууд нулимсаа урсган хаалга руу зүтгэнэ.   Цирк маань уг нь хөрөнгөтэй бэлтэй хүний л мэдэлд очсон юмсан. Өөд татах эзэнгүй, тоглох жүжигчингүй болсон юм бол татан буулгачихмаар юм. Ийм сэтгэгдэл тээсээр цирк хэмээх тоос шороо бужгинасан газраас гэрийн зүг мордсон. Дэргэд суугаа том охин маань “ Аав аа, дахиж цирк үзэхгүй шүү”  гэж дуугарсан. Дундах хүү маань  илбэчин эрийн ниссэнийг л ярьсаар. Харин бага маань хөлсөө гоожтол чихчилдсэндээ болоод машинд суунгуутаа унтсан даа, хөөрхий.

 Э.Мөнгөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (66.181.161.27)
    Yag liim bna bdaag.
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.21.250)
    үнэн үнэн яг ийм л шүү дээ
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.38.4)
    yaag unen bichjee
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    golig n olj hellee
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.166.196)
    наад үгээ давгадоржид хэл
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 0 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 7 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    18 цаг 40 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    19 цаг 36 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    19 цаг 43 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    19 цаг 58 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК