Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наранбаатар: Би энэ хаврыг джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр хөглөмөөр байна

2018-4-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх. Джаз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр хаврын уянгалаг өдрүүдийн нэгэнд эгшиг аялгуу шигтгэн, дуунд дуртай олноо цэнгүүлэхээр зэхэж байна. Тэрбээр, “Хавар бол дуу, дуу бол хавар...” гэж ярилцлагынхаа өмнө онцолсон. Хаврын сайхныг дуунд шингээж, түүгээрээ дамжин хүний сэтгэлд хүрч, өөрөө мөн хөглөгдөх дуртай Наабаагийн уран бүтээлийг сонсох дуртай хүн маш олон билээ. Тэгвэл түүний дуун хаварт уншигч таныг урин залахдаа таатай байна.


-Удахгүй тоглогдох уран бүтээлийнхээ тайлан тоглолтын талаар эхлээд ярих уу?

-За баярлалаа. 2012 онд би, “Strangers In The Night” нэртэйгээр анхны тоглолтоо толилуулж байлаа. Түүнээс хойш зургаан жил өнгөрч байна. Энэ хооронд жижиг хэмжээний нэлээд хэдэн тоглолт хийсэн байна. Энэ удаагийн тоглолтын хувьд бол хаврын сайхан налгар өдрүүдээр хүний сэтгэл гэгэлзсэн гайхалтай улиралд зориулсан тоглолт юм. Өмнөх тоглолтоо маань мөн дөрөвдүгээр сарын 13-нд зохион байгуулж байлаа.  Харин энэ тоглолтоо нэг өдрийн хойно буюу хагас сайн өдөр дөрөвдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар товлоод ажиллаж байна. Онцлогийн тухайд гэвэл дэлхийд алдартай джаз дуунуудаас дуулна. Мөн Монголынхоо сайхан сайхан дуунуудыг свинг буюу хөнгөн хэмнэлд оруулж дуулах юм. Хүмүүст эргээд сонсоход таалагдах болов уу, гэж бодож байна. Өөрийнхөө шинэ уран бүтээл уянгын дуунуудаас дуулахаар мөн бэлдсэн. Энэ маань асар том ач холбогдол өгөөд, ямар нэгэн баярт үйл явдалд зориулаад л бэлдэж байгаа концерт биш. Дээр хэлсэнчлэн хаврын гоё үдшийг үзэгч олонд бэлэглэх зорилготой концерт юм. “Come Fly with Me” нэртэй тоглолтын дуу болгоноор дамжиж, улс улсын хотуудаар “нислэг” хийнэ гэсэн үг л дээ. Жишээлбэл Бразил, Америк... зэрэг улс орны дуугаар тухайн газар орон руу “нисээд”, эргээд бидний сайн мэдэх “Улаанбаатарын үдэш” дуугаар Улаанбаатар хотдоо газардах жишээтэй. Ер нь бол би энэ хаврыг джаз свинг хөгжмийн хөнгөн эгшгээр хөглөмөөр байна.
-Тоглолтод ороцох уран бүтээлчдийн талаар тодруулбал?

-“Баян Монгол” чуулга, дээр нь утсан хөгжим нийлсэн бүрэлдэхүүн бол дэлхийд нэлээд өндөр үнэ цэнтэй. Биг бэнд утсан хөгжимтэй хамт сууна гэдэг хөгжмийн нийлэмжийн хувьд хамгийн төгс гоё нийлэмж байж чаддаг. Нэгдүгээрт ийм сайхан бүрэлдэхүүнтэй тоглох гэж байгаадаа таатай байна. Би аз жаргалыг тайзан дээрээс мэдэрдэг. Амьдралын хамгийн гайхамшигтай зүйлүүдийг мөн тэндээс олж хардаг. Мөн миний багш Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Дашдондог гэж хүн бий. Багш бид хоёр хамтарч дуу дуулна. Дуучин Наран эгч оролцоно. Төрөл бүрийн жанрт хувирч чаддаг маш авьяастай дуучин хүн. Джаз, блюз, рок, уянгын гээд төрөл бүрийн дууг гайхамшигтайгаар амилуулж дуулдаг гэдгээр нь хүмүүс мэднэ. Мөн Филармоний дуучин Хулан болон залуу дуучин Ариунжаргал нар оролцоно. Ариунжаргалыг Ариу нэрээр дуулдгийг мэдэх байх. Ардын жүжигчин Төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн бага охин шүү дээ.

-Өмнө нь хэд хэдэн удаа уран бүтээлийн цэнгүүнээ хүргэж байж. Тухайлбал дуучин Хулантай хамтраад, “Би чамд хайртай” уран бүтээлийн тоглолтоо Валентиний баяраар толилуулсан. Харин залуус маань джаз хөгжмийг өнөөдөр хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ер нь сүүлийн жилүүдэд джаз хөгжим үнэхээр хурдацтай хөгжиж байна. Энэ хөгжмийн цаад дотоод үнэ цэн, агуулга мэдрэмжийг үнэнчээр хүлээж авч ойлгодог болсон байна. Энэ бол үнэхээр маш гэгээлэг бөгөөд эрхэм зүйл юм. Джаз хөгжим, джаз блюз хөгжим гэдгээс рок, поп, страд хөгжмийн урлаг үүсэлтэй гэж хэлж болохоор. Джаз хөгжим амьдралыг өгүүлдэг, тухайлбал уналт, босолт жаргал, зовлонг өгүүлдэг гэж би ойлгодог. Ер нь бол хүний дотоод мөн чанар, дотоод мэдрэмжийг ил гаргаж байдаг хөгжим. Тийм учраас залууст их ойр байдаг байх. Залуус маань ч маш идэвхтэй сонсож, надтай нэгдэж байна.

-Наранбаатарын хувьд яагаад джаз урсгал руу сэтгэл татагдаж, хөл тавих болсон юм бол?

-Хүний хувь тавилан байдаг байх. Дээр нь миний хувьд энэ урсгал чиглэлийг багаасаа сонирхсон. Мөн дунд нь ороод  дуулаад явж байхдаа илүү их таашаал авдаг учраас энэ урсгал чиглэл рүү татагдаж орсон байх. Ер нь намайг энд тэнд дуулах болоход, джаз дуучин гэж зарладаг л даа. Би үнэндээ тэгж цоллуулах дуртай биш. Би бол дуучин. Поп ч дуулна, хааяа рок ч дуулна. Бүр сонгодог ч дуу дуулна. Миний багш хэлж байсан, “Улсын Филармонид ажилладаг дуучин бол төрөл бүрээр дуулдаг байх ёстой” гэж. Намайг хүмүүс яаж харна, тэр талаараа л харагдана. Түүнээс биш би өөрийгөө тийм дуучин, ийм дуучин гэж тодорхойлох нь илүүц байх. 
-Улсын Филармони гэдэг хөгжмийн урлагийн төрөл бүрийн чуулбар гэдгээрээ гайхалтай. Өөрийн чинь хувьд байгууллагынхаа талаар ямар бодол тээж явдаг бол?

-Улсын Филармони гэдэг чинь улс болгонд ганц байдаг хамгийн том хөгжмийн хүрээлэн. Үүн дотор симфони оркестр байна, Морин хуурын чуулга, Баян Монгол биг бэнд байна... Монголд бол бүр их онцлогтой. 150 гаруй уран бүтээлчтэй энэ их байгуулга намайг тосон авч байсан тэр үед би маш их баярлаж байсан.  Ер нь бол хойноо симфони оркестр, амьд хөгжимтэй дуулна гэдгийг өөрөөр төсөөлье гэвэл миний ард маш том хөдөлгүүр асчихсан би жолоодож явж байгаатай адилтгаж болох юм. 2012 оноос би энд ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.14.147)
    uneheer sain duuchin shuu
    2018 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.170.84.83)
    test
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.36.240)
    зайл барилгабүтээн байгуулалт зам тавь цэрэгт яв өмхий шоучидаа?
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 0 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 7 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    18 цаг 41 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    19 цаг 36 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    19 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    19 цаг 58 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК