Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Залуу үеийн үндэсний контент XMF

2018-4-12
0
ЖИРГЭХ

Гадаа дулаарч, хөхөө донгодох цаг хаяанд иржээ. Энэ зуныг хэрхэн өнгөрөөхөө эртнээс төлөвлөсөн үү. Хөдөөгүүр явах уу, эсвэл бүр гэртээ амрах төлөвлөгөөтэй байна уу. Зуныг зугаатай өнгөрүүлэх ямар боломж бидэнд байгааг судалж, дэлхийн олон улс оронд залуучууд зуныг хэрхэн өнгөрүүлж байгааг ажиглалаа.

Энэ жил дэлхийн олон орны залуучуудын хувьд онцгой жил. Учир нь тэд энэ жил хөл бөмбөгийн ДАШТ-ийг олноороо үзнэ. Харин дараа нь ихэвчлэн хөгжмийн наадмыг зорихоор төлөвлөжээ. Хөгжмийн наадам тэдний хувьд хүсэн хүлээдэг баярт мөч нь байдаг гэнэ. Учир нь энэ үед л залуучууд нийгмийн стрессээс ангижирч, эрч хүч авдаг ажээ. Төрийн удирдлагууд нь ч гэсэн залуучуудаа “сэргээх” үүднээс энэ төрлийн арга хэмжээг дэмжиж оролцдог гэнэ.

Дэлхийн улс орон бүрт зохион байгуулагддаг хөгжмийн наадамд залуучуудад зориулсан тусгай зориулалтын дэд бүтэц бий болгодог. Дэд бүтэц гэхээр та гайхаж магадгүй. Энэ бол тайз, дэлгэц, хөгжмийн тоног төхөөрөмжөөс гадна үйлчилгээний асар, VIP тусгай өрөө зэрэг хүрэлцэн ирсэн залуучуудад болон наадамд оролцож буй дуучид хөгжимчдөд тав тух, таашаалыг дээд зэрэгт нь мэдрүүлэхэд зориулагдсан орчин юм. Иймээс ч “Tomorrowland”, “Ultra” зэрэг хөгжмийн наадмууд дэлхийд аль хэдийнээ нэр хүндээ олж, олон орны залуучуудын зорин очих наадам нь болжээ. Үүнээс гадна, эдгээр наадмууд хүрэлцэн ирсэн залуучууд болон наадамд оролцож буй хөгжимчид, дуучдын тав тухыг хангах үйлчилгээгээрээ уралддаг гэж хэлж болно. Монголчууд ч гэсэн гаднын улсын хөгжмийн наадмыг үзэх гэж гадаад улсыг зорих нь ч бий.

Харамсалтай нь, тэр болгон гадаадад очиж хөгжмийн наадам сонирхох боломж бидэнд хомс. Эх орондоо зохион байгуулагдаж байгаа хөгжмийн наадам гэх тодотголтой арга хэмжээнүүд дээр очихоор олныг гайхшируулсан тайз засалт, дэлгэц, дуу хөгжмийн дуугаралтыг мэдрүүлж чаддаггүй. Үйлчилгээ ярих юм бол бүүр хэцүү. Магадгүй, хөгжмийн дуугаралт, дуу, дүрсний чанарыг залуучууд төдийлөн сайн ялгаж, ойлгодоггүй болохоор тэдэнд юу ч үзүүлсэн  хамаагүй байж мэдэх юм. Мөн гадаадын дуучид Монгол Улсад ирдэг ч шинэлэг, сонин содон шийдэл ажиглагддаггүй.

Ингээд бодохоор зуныг зугаатай өнгөрүүлэх, нийгмийн стресс бухимдлаас түрхэн зуур тархиа амрааж, зөв боловсон хөгжилдөн, цэнгэх арга хэмжээ бидэнд тун хомс, бараг байдаггүй гэж хэлж болно.

Манай улсад зун зохион байгуулагддаг гол арга хэмжээ бол наадам. Наадам болдгоороо болдог.  Иймээс ч орчин үеийнхэн бөх, сур, морь сонирхоод байдаггүй. Залуу үе үргэлж, шинэ мэдрэмж, шинэ таашаал авах гэж тэмүүлдэг нас. Иймээс тэд байнга шинийг эрэлхийлж байдаг. Гэтэл тэдэнд эерэг хандлагатай байх сэдлийг нь төрүүлэх, алжаалыг нь тайлах шинэлэг, онцгой шийдэлтэй арга хэмжээ манай улсад байна уу.

Монголдоо дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн, тэдний сонсож байгаа зүйлийг сонсож, мэдэрч байгаа зүйлсийг нь мэдэрч, гаднын дуучид, хөгжимчид ирэхэд нүүр улайхааргүй тайз засалт, хөгжмийн дуугаралттай болохсон гэсэн аминчхан хүсэл хэдэн жилийн өмнө төрж байсныг нуух юун.

Харин өнгөрсөн жил Монголын хөгжмийн наадмын стандартыг шинэ түвшин хүргэсэн “XMF” хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа зохион байгуулагдсаныг санаж байгаа биз ээ. “XMF”  наадам энэ жил ч гэсэн ирэх зургадугаар сарын 15, 16-нд зохион байгуулагдах гэж байна.

Жилдээ нэг удаа л монголчууд цуглардаг Төв цэнгэлдэхийн талбайд энэ жил 60 хүртэлх мянган залуучууд XMF хөгжмийн наадмыг зорихоор төлөвлөж байгаа сурагтай.

Яагаад залуучууд ингэж олноороо энэ наадмыг зорих болов, “XMF”  гэж чухам ямар хөгжмийн наадам юм бэ гэдэг дээр судалгаа явууллаа.

“XMF”  наадам нь өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монголын хөгжмийн наадмын стандартыг шинэ түвшинд хүргэх, бүс нутгийн тэргүүлэгч хөгжмийн наадам болох зорилготой гэнэ. Тэнд л тайз, дэлгэцийн онцгой шийдэл, бусад хөгжмийн наадам дээр ашиглагддаггүй онцгой эффект, гаднын алдартай, мэргэжлийн DJ, VJ нар ажилладаг бөгөөд орчин үеийн үйлчилгээ, тав тух, соёлыг мэдрэх боломжтой аж.

Өнгөрсөн жил “XMF 2017” наадмыг нэг тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулсан гэнэ. Энэ бол залуучуудад эерэг зөв хандлагыг түгээхийг зорьсон хүн болгоны хүчин чармайлтын үр дүн гэж хэлж болно.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй  “XMF 2018” хөгжмийн наадмыг ерөнхий зохион байгуулагч “BRB” компани, хамтран зохион байгуулагчаар “MARSHALL INC”, “GER CONTENT” компаниуд хамтран нийт 100 гаруй залуучууд энэ зун танд зориулсан гайхалтай үдшийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Тэд энэ удаад ч гэсэн орчин үеийн хөгжмийн онцгой шийдэл, шинэ мэдрэмж, зөв, эерэг соёлыг түгээгээсэй.

ЭНЭ ЗУН ТА ЯАГААД ЗААВАЛ “XMF -2018” ЗОРИХ ХЭДХЭН ШАЛТГААН

  • Улаанбаатар хотын төвд, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах тул хотын хаанаас ч машинаар 10 минутын дотор хүрч очих боломжтой.

  • Нийт 40-60 мянган залуучуудад үйлчлэх дэд бүтцийг бий болгох гэнэ. 

  • XMF олон улсын хөгжмийн наадамд мэргэжлийн VJ Амстердам хотоос урьсан аж. VJ нь VIDEO JOKER гэсэн үгний товчлол бөгөөд дэлгэцийн контент тоглуулдаг тусгай мэргэжил юм.

  • Энэ жил төв тайзныхан нүүрэн талаас  1979 онд үүсгэн байгуулагдсан Meyer Sound буюу Америк улсын топ брэндээр дуугаралтыг мэдрүүлэх аж. Мөн 2002 онд үүсгэн байгуулагдсан Англи улсын брэнд Void Acoustic хөгжмийн дуугаралтаар энэ жилийн XMF хөгжмийн наадмын дуугаралтыг шийдэх гэж байгаа юм байна.

  • 800 орчим ширхэг хамгийн сүүлийн үеийн тайзны LED дэлгэц, 400 орчим ширхэг хамгийн сүүлийн үеийн тайзны гэрэлтүүлэг ашиглах гэнэ.

  • Мөн бусад хөгжмийн наадамд ашигладаггүй тав орчим төрлийн тайзны тусгай эффект ашиглах юм байна.

  • Нийт хоёр өдрийн турш 80 орчим үйлчилгээний асар майхан ашиглагдах аж.

  • Олон улсын хөгжмийн наадмын стандартаар босох хоёр давхар удирдлагын төвөөс нийт хөгжмийн наадмын бүхий техник тоног  төхөөрөмжийг удирдах гэнэ.

  • Олон улсын жишигт нийцсэн 1-2 давхар VIP , VVIP тусгай асар баригдаж дотор нь тав тух дээд зэрэглэлээр хангагдсан үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Хөгжмийн наадам гэдэг нь өөрөө нийгэм-соёлын үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. Үүгээр дамжуулан олон улс залуучуудад чиглэсэн эерэг мессеж хандлага, соёлыг түгээхийг зорьдог.  Үүнийгээ дагаад  төр, засгийн тэргүүнүүд нь энэ төрлийн арга хэмжээг дэмжин оролцдог. Энэ жишгийг Монгол Улсдаа бий болгох цаг нь иржээ. Монголдоо л дэлхийн шилдэг хөгжмийн дуугаралтаас авах тэрхүү мэдрэмжийг жил бүр мэдрэхсэн. Гаднын дуучид, хөгжимчдийг эх орондоо урихдаа ч нүүр бардам тайзны засалттай, гэрэлтүүлэг, хөгжмийн дуугаралттай орчинтой байхсан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    16 цаг 1 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    16 цаг 8 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 42 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    18 цаг 37 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 59 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК