Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгалийн үзэсгэлэнг морин хуураар амилуулах 'Говийн домог'

2018-4-14
0
ЖИРГЭХ

Уян нинжин сэтгэл яруу эгшиглэнгээс үүдэлтэй юм гэнэ лээ. Тийм дээ ч Хан хуурчдын удам хаан сэнтийд заларч, Хамаг олныг мэдэн захирдаг асан Энхжингийн үе он удаан жил оршин тогтносон юм... хэмээн Говийн домог эхэлнэ.

Хүмүүний зүрх сэтгэл, орчлонг зөөллөдөг аялгуу эгшгийн домог говь нутгаас эхтэй. Зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшгийн тухай домгийн кино  өчигдөр нээлтээ хийж, үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн боллоо.

“Говийн домог” киноны уран бүтээлчид ямар ч кино групп очиж байгаагүй, өмнө зураг авч байгаагүй газарт зураг авалтаа хийх  том зорилго тавьж, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд хийжээ. Тухайлбал, алдарт Хэрмэн цав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд гайхагдсан газруудыг анх удаа кино хальснаа буулгажээ.

Говь нутагт зураг авна гэдэг том шалгуур байдаг. Уран бүтээлчид 40 хэмийн халуун, хүйтэнд киногоо бүтээсэн аж. Зураачдын баг л гэхэд 30 орчим уран бүтээлчид зүтгэж, үлгэр домгийн хаант улс, орд харш, хот хүрээг барьж байгуулсан байна. Мөн өмнө нь хийж байгаагүй, өвөрмөц шийдэл бүхий компьютер графикийн ажлуудыг хийжээ.

 

“Говийн домог” киноны нээлтийн арга хэмжээ эхлэхэд киноны ерөнхий продюсер Л.Балхжав, Тува улсын Ардын жүжигчин Эдуард Ондар, МУАЖ П.Цэрэндагва нар үзэгчдийн халуун алга ташилт дор орж ирлээ. Үүний дараа улаан хивсэн дээгүүр улаан даашинз намируулан орж ирсэн бүсгүй  бол Эгээрэл гүнж буюу Б.Замилан байлаа. Тэрээр Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр ангиа дөнгөж төгсөөд л “Говийн домог” киноны жүжигчний шалгаруулалт тэр дундаа гол дүр дүрд тоглохоор шалгарсан байна.

Зүүдэн хээтэй орчлонгийн

Зүүсгэл гоёл шиг сэтгэл минь

Зүмбэр цээжинд сийлбэртэй

Зүрхний амраг аа

Саран дэнлүүтэй тэнгэрийн доор санаж хүлээнэ ээ ... хэмээн киноныхоо дууг дуулж, эрэмгий, зоригтой гүнжийн дүрийг чадварлаг гаргаж чадсан Б.Замилан болоод зарим уран бүтээлчдийн баярын сэтгэгдлийг хуваалцсан юм.

 

-Жүжигчин Б.Замилан: “Говийн домог кино нь миний хамгийн анхны уран бүтээл болж байна. Миний тоглосон дүр нь морин харваач буюу морь унасан гарамгай гүнжийн дүр байсан. Би хотод төрж, өссөн болохоор морь унаж, нум сум харваж чаддаггүй байсан. Бараг морин дээр мордож үзээгүй байхад зураг авалтдаа гарч байсан. Надад суралцах хугацаа маш хомс байсан учраас зураг авалт эхэлснээс хойш, зураг авалт явж байх хугацаанд морь унах, нум сум харвахдаа бэлдэж байсан юм. Манай кино багт 500 гаруй хүн ажиллаж байсан учраас тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээсэн.

Би их сургуулийнхаа нэгдүгээр ангиа төгссөн, ямар ч туршлагагүй байсан учраас “Говийн домог” киноны жүжигчний дүрд тэнцэнэ гэдэг найдлага маш хол байсан. Ер нь өөрийгөө сориод үзье гэж бодож, сонгон шалгаруулалт оролцох зорилгоор шалгаруулалтад очсон. Харин шалгаруулалтад тэнцсэнийхээ дараа гол дүр гэдгээ мэдсэн. Тэгээд түүхэн киноноос гадна бүрэн хэмжээний уран сайхны кино гэдгийг сонсоод маш их уйлсан. Надад ийм их итгэл хүлээлгэж, том киноны гол дүрийг бүтээлгэсэн UBS телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Иглэр хааны дүрд тоглосон Эдуард Ондар: Говийн домог кино маань өөрийн гэсэн амьдралаар амьдрах болно. Говийн домог кино ямар болсныг үзэгчид та бүхэн үнэлж, дүгнэх байх. “Говийн домог” кинонд би өөрийн зүрх сэтгэлээ өгч тоглосон. Кинонд морин хуурчийн удмыг залгах нуган үр төрсөн шиг манай гэр бүл киноны үер хүүтэй болсон. Би хүүдээ “Говь” гэдэг нэр хайрласан байгаа. Эрдэнийн шар үстэй хүүхэд гарсан. Би говьд их хайртай.

Киноны оргил хэсэгт ...Салхи исгэрч уулс хүнгэнээд, гол ус хариглан гогцоорч, навч намиа сэржгэнэн уянгалахыг бас жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг, Гангын халуунд нарны алтан илтэс газарт шаргин буухыг зүрх сэтгэлээрээ мэдрэн баясахын тулд чи амьд явах ёстой...хэмээн өгүүлэх нь үзэгчдийн анхаарлыг ихээр татна.

Уг хэсгийн дараа Эгээрэл гүнж яруу эгшиглэнг сонсоод зүрх сэтгэл нь баясч, тайвширч, сэтгэлдээ бүжиж байхыг хараад яруу эгшиглэнгийн сайхан нь энэ л байх хэмээн бодогдож, даган бүжмээр, дүүлэн нисмээр санагдаж, сэтгэл маш их хөөрч байсан.  

 

-Ерөнхий найруулагч Ц.Даваажаргал: Миний хувьд UBS телевизэд 2005 оноос хойш найруулагчаар ажиллах болсон. Манай ерөнхий захирлын баримталдаг нэг зарчим байдаг. Энэ нь UBS телевизэд ажиллаж байгаа бүх найруулагч нараараа кино хийлгэх зарчим юм. “Говийн домог” киног хийх үед миний ээлж ирсэн. Анх киноны найруулагчаар ажиллах саналыг хүлээж аваад баярласан ч нөгөө талаараа маш их сүрдэж байсан. Хоёр жил гаруй хугацаанд 500 гаруй хүний хүч, хөдөлмөрөөр “Говийн домог” кино маань бэлэн болж байна. “Говийн домог” кинонд говийн үзэсгэлэнт байгалийг морин  хуураар амилуулж буй зураглал бий. Монгол залуучууд түүхээ мэддэг, ойлгодог байгаасай гэдгийг ойлгуулахыг зорьсон.

 

-Ерөнхий зураач Т.Нямсүрэн: Хоёр жилийн хугацаанд маш олон газраар явж зураг авч байсан. Үүрээр босоод зургаа зурна. Манай кино нь домог, туульсын агуулгатай учраас зураач нар өөрсдийнхөөрөө байж, ямар нэг зүйлд баригдалгүй ажиллахад урамтай байсан. Монголчууд бид ямар сайхан байгальтай, сайхан амьдрах боломжтой эх оронд амьдарч байгаагаа болон монгол хүмүүс ямар сайхан сэтгэлтэй, уужим ард түмэн болохыг илүү их мэдэрсэн. Бахархсан. Бид хийе, бүтээе гэвэл бүх боломж нь эх оронд минь байна.

UBS телевиз энэхүү уран бүтээлээ олон улсын өндөр зэрэглэлийн кино наадмуудад оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    16 цаг 1 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    16 цаг 8 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 42 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    18 цаг 37 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 59 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК