Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ил задгай худалдаа

2018-4-30
0
ЖИРГЭХ

Хаврын дулаан өдрүүдэд хүмүүсийн сэтгэл уужирч, ажлаа тараад эсвэл амралтын өдөр иргэд гадуур алхахыг илүүд үздэг. Үүнтэй зэрэгцэн ил задгай зарагдах бараа, бүтээгдэхүүн эзнийхээ “эрэлд гардаг”. Цэцэрлэгт хүрээлэн, парк, болон аль ч худалдааны төвийн гадаа шорлог, өндөг, жимс, хүнсний ногоо, чихэр, ундаа тэргүүтэй бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалж байдаг. Бараг тухайн худалдааны төв байгуулагдсан цагаас эхлэн бий болсон ийм төрлийн бизнес одоог хүртэл амь бөхтэй оршсоор.

Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж, зөвшөөрөлгүй газар, ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон. Гэвч ийм төрлийн худалдаа эрхлэгчид нэгдэн тэмцсээр дахин худалдаа явуулж, хадгалах хугацаа, горим алдагдсан, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж, нөгөө хэсэг нь худалдан авсаар байна. Баталгаагүй энэ хүнсийг хажуугийн худалдааны төвд хэдэн зуун төгрөгөөр хямд зардаг ч иргэд ил задгай борлуулж буй хэсгээс худалдан авдаг нь сонин.

200-300 ТӨГРӨГ НЭМЖ ЗАРДАГ

Амралтын өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив. Худалдааны төвийн хажууд, гүүрэн гарцын ойролцоо автобусны буудал байрлах агаад дэргэд нь ил задгай бүтээгдэхүүн борлуулж байлаа. Эгнэн суусан худалдагчдын захын эмэгтэй маск зүүж, хар өнгийн бээлий өмссөн байв. Хүмүүс тасралтгүй үйлчлүүлж байлаа. Ажиглавал хүмүүс түлхүү бохь, чихэр тамхи ширхэглэн авч байв. Мөн өөр нэг худалдаачин “Надад нэг цай хийчих” гээд аяга дохив. Эмэгтэй дэргэдээ байсан том халуун савтай цайнаас тэр аяганд хийв. Дөхөж очоод худалдагч эмэгтэйгээс бүтээгдэхүүнээ хаанаас авдгийг асуулаа. Хажууд байрлах худалдааны төвөөс бөөний үнээр авч, 200-300 төгрөг нэмж, зардаг гэнэ. Авсан бүтээгдэхүүн нь 2-7 хоноод дуусдаг гэнэ. Эмэгтэй үйлчлүүлэгч олонтой байсан болоод ч тэр үү “Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог” зэрэг өөр зүйлд хариулахаас дургүйцэв. Энэ үед 4-5 насны хүүхэд дагуулсан эрэгтэй ирж өндөг, модтой чихэр авав. Залуу модтой чихрийг хүүхдэдээ задалж өгөөд, худалдагч эмэгтэйгээс давс сурч, өндөг дээрээ цацаад идлээ. Энэ хооронд хүү модтой чихрээ унагав. Аав нь “өө” хэмээн халагласнаа өнөөх чихрийг авч, хуруугаараа арчсанаа хүүхдэдээ эргүүлэн өгөв. 20 гаруй насны нэгэн залуу ирж таван ширхэг тамхи, хоёр ширхэг бохь авав. Түүнээс яагаад ил задгай зарж буй бараа авч буйг асуухад “Надад бүтэн тамхи авах мөнгө алга. Дотор ширхэгээр зарахгүй шүү дээ” гэлээ.

ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН

Үүний дараа “Хар хорин” худалдааны төвийг зорив. Захын үүдэнд, авто зам дагуу худалдаачид бараагаа дэлгэн эгнэн суужээ. Хэзээ, хэн өмсч байсан нь үл мэдэгдэх майжиг гутал, хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй халтар чихмэл, эмтэрхий шаазан, халуун тогооны таг, будаа агшаагчийн сав зэрэг хүн хэрэглэж байсан зүйлийг эгнүүлэн өржээ. Хэсэг ажиглаж зогсоход тэндээс худалдан авч буй хүн харагдсангүй. Харин хүний хөл тасрахгүй байлаа. Захад суугаа эрэгтэйгээс зарж буй зүйлээ хаанаас авдаг, өдөрт хэдэн төгрөгийн орлого олж, юунд зарцуулдгийг асуухад “Цуглуулдаг юм. Өдрийн орлого өөр өөр байдаг. Ганц, хоёр мянган төгрөгөөр зардаг болохоор өдөрт хоосон байдаггүй. Мөнгөөрөө дуртай юмаа авдаг” гэлээ. Тэр орчмоос ямар нэгэн таагүй үнэр ханхалж байв. Зөрж өнгөрөх хүмүүс дундаас тус хэсэгт оршин суудаг гэх эмэгтэйг түр “саатуулав”. Тэрбээр “Энэ хавиар хүүхдүүд хичээлдээ явахад хүндрэлтэй болсон. Хүүхэд гар утас, түрийвчээ дээрэмдүүлсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Эдгээр худалдаачид тойрч суугаад архи ууна. Зодолдоно, дээрэм хийнэ. Орцонд орж, архидна, бие засна” гэлээ. Ийм асуудал үүсэх болсон тул аргаа барсан оршин суугчид дүүргийн Засаг даргын тамгын газарт ханддаг гэнэ. Гэвч төрийн албан хаагчдын тавьж буй шаардлагыг худалдаачид үл тоон, үгээр доромжилж асуудлыг хүндрүүлдэг гэнэ.

20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭХ САНАЛ ТАВЬСАН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард дүүргүүдэд ажлын хэсэг гарч ил задгай худалдааг зогсоохоор ажилласан. Тус дүүгийн зүгээс эдгээр худалдаа эрхлэгчдэд боломж олгон “Барс” худалдааны төв болон III, IV хороололд метрийг нь 20 мянган төгрөгөөр лангуу түрээслэх боломж олгосон.  Гэвч худалдаа эрхлэгчид үүнийг эсэргүүцэн суулт зарласан юм. Одоо тэдний орчинд хог хаягдал ихээр үүсч, халдварт өвчин үүсэх, тархах магадлал өндөр хэвээр байна. Мөн оршин суугчдын амар тайван амьдрах эрх зөрчигдөж, иргэд, сурагчид дээрэмд өртөх эрсдэл өндөр байна.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НЯНГИЙН ГАРАЛТАЙ ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ил задгай зарагдаж буй бүтээгдэхүүнд өнгөрсөн онд шинжилгээ хийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хордлого үүсгэх магадлал өндөртэйг тогтоосон байдаг. Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5 хувь нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцас нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцраар 100 хувь бохирдсон дүн гарчээ.

Эдгээр бактериуд нь хүний биед нянгийн гаралтай хордлого үүсгэдэг юм байна. Хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцын доор, нийтийн тээврийн хэрэгслийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангаагүй зэрэг нь дээрх дүнгнэлтэд нөлөөлсөн аж.

Эрэлт байхгүй цагт ямар ч бизнес удаан оршин тогтнохгүй.  Мэргэжлийн хяналт болон дүүргийн зүгээс ил задгай худалдааг цэгцлэх олон арга хэмжээ авдаг ч үр дүн гарахгүй, ил задгай худалдаа улам цэцэглэсээр. Тиймээс ил задгай зарагдаж байгаа зүйл худалдаж авалгүйгээр, эрүүл мэнд, цэвэр, аюулгүй орчны төлөө ил задгай худалдааг дэмжихгүй байцгаая.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.123.148)
    БГ. дүүргийн дарга Одонтуяа зөв л арга хэмжээ авч байгаашдээ ил задгай худалдаачид дотор лангуу түрээслэж хэн хэндээ төвөггүйгээр худалдаагаа явуулаач одооны энэ байдал чинь ариун цэвэр эрүүл мэндэд тохирох байдал бишшүүдээ
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    10 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    14 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    27 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    32 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    33 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    51 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    51 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    54 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    1 цаг 21 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 5 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    22 цаг 12 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК