Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавдугаар сар танд юу зөгнөв

2018-5-01
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та шинэ ажил, бизнес эхлүүлэх зэргээр завгүй байх төдийгүй хариуцлага нэмэгдэнэ. Залхуурах, ажлаа хойш тавих нь таны амжилтад саад болно гэдгийг анхаараарай. Таны өмнө олон боломж нээлттэй байна. Санхүүгийн байдал сайн байна. Тиймээс хэрэгцээтэй худалдан авалтаа хийж, хөрөнгө оруулалт татаж чадна.

Хайр дурлал, гэр бүл: Романтик, хайр дурлалын cap ирж байна. Гэр бүлтэй хүмүүс хөнгөн хийсвэр байж болохгүй гэдгийг анхаараарай. Гэр бүлийн  харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Эс тэгвэл салж сарнихдаа хүрч болзошгүй. Илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгаарай.

Эрүүл мэнд: Харшил хөдөлнө. Ямар нэгэн зүйлээс харшвал заавал эмнэлэгт очиж, шинжилгээ өгөөрэй. Толгой үе үе өвдөж болзошгүй. Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байна. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт танд том боломжийг нээнэ. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна. Гэвч та давуу талаа ашиглаж, хурдан ажиллавал ялалт байгуулж чадна.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр. Энэ нь таны амьдралын хэмнэлд өөрчлөлт авчирна. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох хандлагатай. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр сав худалдаж авах, хүүхэдтэй болох магадлалтай.

Эрүүл мэнд: Анхаарах завгүй байна. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ажил, бизнест өрсөлдөөнтэй сар айсуй. Энэ нь танд өөрийгөө шинээр олж нээх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тустай. Ажил, үүрэгтээ хариуцлагатай хандах шаардлагатай. Бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзэн, эрсдлийг сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдал таны бодсоноос муу байх тул бүсээ чангалах шаардлагатай.

Хайр дурлал, гэр бүл: Гайхалтай cap. Таны гадаад үзэмж сайжирч, тааламжтай өөрчлөлт таныг олны анхаарлын төвд аваачна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх түвэгтэй харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай. Асуудлын эсрэг та хоёр тэмцэж байгаа болохоос бие, биенийхээс эсрэг биш гэдгийг сайтар ойлгоорой.  

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ хэтрүүлэн идэх нь олон өвчний суурь болно. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Зарим хүмүүст ажилдаа төвлөрөхөд хүндрэлтэй байх болно. Учир нь энэ сард гэр бүл, хайр дурлалын харилцаа таны анхаарлын төвд байх болно. Ажилдаа хайнга хандсанаас алдаа гаргаж, алдагдал хүлээж болзошгүй. Бизнес эрхлэгчид зардал, ашгаа зөв тооцох хэрэгтэй. Эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаарай. Санхүүгийн байдал тогтворгүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайр, дурлалын адал явдал, түр зуурын зугаа цэнгэл таны сонирхол татна. Гэр бүлтэй хүмүүс үнэнч байж, хормын учирлаас татгалзаарай. Үр хүүхддээ тавих анхаарал суларснаас асуудал үүсэх магадлалтай.

 Эрүүл мэнд: Эрүүл агаарт гарч, биеэ чийрэгжүүлээрэй. Хөнгөн өвчин тусах ч хурдан илааршина.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө  санхүү: Олон сонирхолтой ажилд оролцож, бизнесийн урилаг хүлээж авна.  Та бусдыгаа манлайлж, удирдагчийн чадвараа харуулж чадна. Та бүтээлч, санаачилгатай байж чадвал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой.  Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийх хэрэгтэй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд ээлтэй. Хамтдаа ямар нэгэн шинэ зүйл туршиж, сурч мэдэхэд таатай. Ганц бие хүмүүс санаачилгатай, зоригтой байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Зүрх судасны систем сул байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил дээр эсрэг тэсрэг байдал үүснэ. Энэ сард азтай хэлэлцээ хийж, ирээдүйтэй хэлэлцээр байгуулах шинжтэй. Ажилчин, албан хаагч хүмүүс илүү эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй болно. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарснаар удаан хугацаагаар ашигтай ажиллана. Санхүүгийн байдал хэвийн байна.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүсийн хостой болох гэсэн хичээл зүтгэл талаар өнгөрнө. Ганцаараа байлаа гээд сэтгэлээр унаж, гунихарч суухын оронд энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай.  Гэр бүлийн харилцаа улам дотносно.

Эрүүл мэнд: Биед элдэв өвчин шаналгаа байхгүй. Гэхдээ та сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгалаар хичээллээрэй.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та олон зүйлийг амжуулна. Албан тушаал ахих магадлалтай. Үүрэг хариуцлага нэмэгдэж, ажилд дарагдах хандлагатай. Цалин нэмэгдэх, шагнал хүртэх зэргээр ашиг орлого эрс ихэснэ. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй бизнес, хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Одоо хэрэгжүүлж буй төслөөс багагүй орлого олно.

Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн харилцаанд тааламжгүй. Зарим нь гэрлэх гэж яарснаас  тохиромжгүй харилцаанд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс нэгнээсээ уйдаж, залхах хандлагатай. Ялихгүй зүйлээс ч хэрүүл маргаан дэгдээх магадлалтай.

Эрүүл мэнд: Ханиад тусч, вирусын халдвар авахаас болгоомжлоорой.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Ирээдүйтэй, том төсөлд оролцох санал танд тавина. Эсвэл та хувийн бизнесээ нээх буюу ашигтай ажилд шилжих бололтой. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг бие даан шийдэх ёстой. Өр зээлээ шийдэж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна. Нэр хүндээ өсгөх, амбиц хөөхөд гэмгүй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Таны гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо.

Эрүүл мэнд:  Элэг өвчилж болзошгүй байгаа тул хоолны цэсээ эргэн харах хэрэгтэй. Гоо сайхандаа арчилгаа хийхэд гэмгүй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та өөрийн зорилгоо эрс өөрчилж магадгүй. Ажлаа сольж, тэс өөр чиглэлд хүчээ үзэхийг хүсэх бололтой. Эсвэл хувийн бизнес нээх ч болох юм. Мөнгө санхүүгийн байдал хэвийн. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хямрал үүснэ.  Зарим нь салж, хагацал үзэх бололтой. Гэвч та түүнгүйгээр байж чадахгүйгээ ухаарч, сэтгэлийн хямралд өртөнө. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл шинээр дахин оргилох шинжтэй.

Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй хүмүүс  энэ сард турах оролдлого үр дүнтэй болно. Хоолны дэглэм баримталж, ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнесийн салбарт хүндрэл үүсч, урам хугарах шинжтэй. Зорилгодоо хүрэх гэж хичээл зүтгэл гаргасан ч нэг л бүтэх магадлал тун бага байна. Удирдах ажил хийдэг хүмүүсийн байр суурь ганхаж эхэлж магадгүй. Орлогын эх үүсвэрээ алдах, алдагдалд орох магадлалтай. Мөрийтэй тоглоом, бооцоо тавих хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтоох болно. Уламжлалт бус харилцаа удаан үргэлжилнэ. Гэр бүлийн хосууд маргалдсан ч харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Бэлгийн харилцаагаа улам сонирхолтой болгоход анхаараарай.

Эрүүл мэнд: Энэ сард цэвэр агаарт их зугаалаарай. Амьдралын идэвхтэй хэмнэлийг эрхэмлэх хэрэгтэй. Харшил үүсэх бололтой.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх бололтой. Өрсөлдөөнч, амбицтай чанар чинь сэргэж, саад бэрхшээлийг хүндээр хүлээж авахгүй. Санхүүгийн хувьд бодож, найдаж байсан зүйлс чинь биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхний хагаст бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал бүхий л чадлаараа ивээх бололтой. Тиймээс сээтэн хаях, шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гээд бүх талаар боломж дүүрэн байх нь. Бүгд чамд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэх гүүр болно.

Эрүүл мэнд: Ядрах, сэтгэлээр унах, халдварт болон бусад өвчний шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн талбар дээр хичээж хөдөлмөрлөх сар ирж байна. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар амжилтад хүрч чадна. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт амжилттай байж, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санхүүгийн хувьд сарын дундаас сайхан мэдээ дуулна.

Хайр дурлал, гэр бүл: Хосын амьдрал анхаарлын төвд байх бололтой. Өөрөөсөө нийгмийн байр суурь өндөртэй, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлал өндөр байна. Тухтай бүсээсээ гарч, сурч мэдэх, сонирхолтой, адал явдалтай зүйлсэд дурлах бөгөөд үүгээр дамжуулан ганц биечүүд хайр дурлалын шинэхэн романс эхлүүлж магадгүй. Эротик дур хүсэл хүчтэй төрж, үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүйгээсээ болж стрестэж, бухимдах бололтой.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ энэ сард санаа тавихгүй бол болохгүй нь. Сэтгэл санаа чинь өөдрөг, эрч хүчтэй байгаагаас биеэ хайрлалгүй ажиллаж мэдэх нь. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 1 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК