Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл амьдрах 16 арга

2018-5-01
0
ЖИРГЭХ

Эдгээр 16 зүйлийг өдөр болгон хэвшүүлвэл таны бие эрүүл байхаас гадна, элдэв өвчин тусахаас сэргийлж чадна.  

1.    Үсийг үргэлж илж бай Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь , араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн  сацуу толгой загатнах , эргэх, өвдөх , үс унах , зүрх хурдан цохилох , мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. 

 2.    Нүүрээ олонтаа ил Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух , хацар , хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран , арьс нь зөөлөрч , өнгөлөг , овор багатай харагдахаас гадна , үрчлээтэхээс сэргийлж , нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад , томуу тусах , салхинд явахад нүднээс нулимс гоожих , толгой , шүд өвдөх , хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг  батгатай  хүмүүс  хийж болохгүй. 

 3.    Нүдний дасгал  Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв , баруун зүүн , дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж  дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг арав   орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах , хараа сайжирахаас гадна толгой  эргэх , нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

 4.    Дагз няслах Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад , чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж , санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх , өвдөх , чих шуугих  болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ. 

5.    Хэлийг түүшинд хүргэх Хэлний үзүүрийг өргөж , тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж , дээш доош , баруун зүүн тийш  арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж , шингэцийг сайжруулан , шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах , залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ. 

6.    Шүдийг байнга товш Анхаарлаа төвлөрүүлэн , элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа , дараа нь дээд доод үүдэн шүдээ , эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй . Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бөхжин шүлс ялгарч , шүдний өвчнөөс сэргийлж чадна. Хятадын уламжлалт хууч үгэнд “ Өглөө бүхэн 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг. 

7.    Шүлс залгих  Хятадын эртний сударт шүлсийг “ Хагас шүүдэр “ “ Ариун ус “ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил / шингэц / -ыг сайжруулж , залгиурын ажиллагааг идэвхижүүлэн , биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн , залгиур хоолойн үрэвсэл , буйлүрэвсэх , шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ. 

8.    Өглөө бүхэн эвшээлгэх Өглөө босоод цэнгэг агаартай  газар очиж биеэ султган , анхаарлаа төвлөрүүлж , хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж , эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг , зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах , бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлж чадна. 

 9.    Нурууг байнга дулаал Нурууг цаг агаарын байдалд зохицуулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх , хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэрэг урьдчилан сэргийлж болно.

10.    Цээжээ байнга арчлаХүн цээжиндээ байнга иллэг хийж , зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг  сайжруулж , цээж багтрах , зүрх оволзон хатгах , хавиргаар хатгах , зүрхний титэм судас өвчлөх зэргээр урьдчилан сэргийлж  болно.

 11.    Хэвлийд иллэг хийх Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулж нар зөв иллэг хийнэ. Дараа нь мөн нар буруу зөөлөн дарж базна. Аль алийг нь арван хэдэн хийх нь ашигтай. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах , хоол боловсруулах эрхтэний цусан хангамж болон агшилт суналтыг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин , өтгөн хатах , гүйлгэх , бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл , шээс тасалдах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хятадын хуучны ярианд “ Хоол идсэний дараа 10 алх , хоёр гараараа хэвлийгээ ил , тэгвэл зуу наслана “ гэсэн үг байдаг.

12.    Хэвлийг агшааж татах Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан байсны хойно амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арван удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна. 

13.    Үе мөчний дасгал Гараа мөрний хэсгээрээ хойш урагш эргүүлж савчих , хөлөө урагш , хойш савчиж зөөлөн өшиглөх , ташаагаа тулаад бүсэлхийгээр урагш хойш , баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж , үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлнэ. 

14.    Хөлийн уланд иллэг хийх Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хангах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж , сэтгэл санааг тайвшруулан элэг бөөрний үйл ажилллагааг сайжруулж , толгой эргэх , чих шуугих , нойр алдах , зүрх цохилох , цусны даралт ихсэх болон хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ. 

15.    Арьсанд хуурай иллэг хийх Гарын алгаа хооронд нь үрж  бүлээцүүлээд толгой , мөр , гар , хөл , цээж , хэвлий зэргийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилж , нойронд сайн болохын дээр цусны даралт буурч арьс уян зөөлөн өнгө зүстэй болдог. 

16.    Бие  засахдаа бүү ярь Бие засах үедээ амаа хамхин шүдээ зууж хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу тамхи татаж үг хэлэхийг хориглоно. Ингэснээр шүд бэхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Энэ дасгалыг хийх үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл сайн. Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж байх нь онцын хүндрэлгүй бөгөөд эрүүл чийрэг аж төрөх , зарим төрлийн өвчнийг илааршуулж , эмгүй засал болохоос гадна урт наслахын чухал хүчин зүйл болдог байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 19 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 26 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 0 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 56 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 3 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК