Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Адгуусны баатарлаг үйлсийн 10 жишээ

2018-5-04
0
ЖИРГЭХ

Зөвхөн гэрийн тэжээмэл амьтад ч биш, заримдаа зэрлэг араатан ч сайхан сэтгэл гарган хэн нэгэнд хүмүүнлэг тус хүргэх тохиолдол байдаг аж. Үүний 10 сонгодог жишээ.

1.         1925 онд Аляскийн Ном хэмээх жижигхэн хотод сахуу өвчин дэгдэж. Өвөл байсан болохоор битүү цасанд хучигдан хот бүхэлдээ гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байлаа. Эм тариа, вакцин авчрах боломжгүй болж хүүхдүүд амь алдаж эхэлсэн байна. Ингээд 150 нохойтой 20 цуваа гарган өртөөлөн эм тариа авчрахаар шийдвэрлэж. Хамгийн сүүлийн шатанд норвеги эр Гуннар Каасен өөрийн Балто гэдэг сибирийн хаски нохойгоор тэргүүлсэн хэсэг нохойтой явжээ.  Ноход 80 км илүү зам туулсан ч хот ортол 34 км үлдээд байхад хүчтэй цасан шуурга эхэлж юу ч харагдахгүй харанхуйлжээ. Гэсэн ч Балто бусад нохдоо тэргүүлэн зогсолтгүй явсаар эм тариаг авчирснаар хэдэн хоногийн дараа халдвар тархах нь зогсчээ. 1995 онд алдарт Стивен Спилберг Балто нохойнд зориулсан хүүхэлдэйн кино хийсэн бол, Кливлендийн музейд Балто нохойн чихмэлийг урлаж тавьсан байна.

2.         Энэтхэгийн Пенжаб мужид нохойн хоёр гөлөг  худагт уначихаж. Эх нь худгийн амсар дээр очин чөлөө завгүй хуцан тусламж эрж байлаа. Худаг руу өнгийвөл хоёр гөлөгний дэргэд том кобра могой харагдах нь тэр. Гэхдээ могой гөлөгнүүдэд аюул учруулсангүй харин ч гөлөгнүүдийг  бүр гүнзгий устай тэр хэсэг рүү явуулахгүй, живчихээс нь сэргийлэн хоёр хоносон байна. Аврагчид ирж гөлөгнүүдийг гаргаж авахад тэд эрүүл саруул байжээ. Баатарлаг кобро могойг аврагчид мөн аварч ойд аваачин дураар нь тавьсан байна.

3.         Фашистуудын бүслэлтэд байсан Ленинград хотын иргэн Бугровын Василий муур нь эзнээ өлсч үхэх аюулаас аварсан гэдэг. Муур өдөр бүрий анд гарч хулгана, эсвэл шувуу барьж авчирдаг байсан төдийгүй бөмбөгдөлт эхлэхийн өмнө мяулаад л, хөлөөрөө самардаж эзэндээ дохио өгдөг байжээ. Ингэхэд нь эзэн нь хоргодох байранд ордог байж. Ийм байдлаар муур дайны хүнд жилүүд, бүслэлтийг даван туулаад 1949 онд үхсэн байна.  Эзэн нь Василий муураа ЗХУ-ын баатар хэмээн өргөмжилж иргэдийн оршуулгын газарт оршуулан хөшөө босгосон байна.

4.         Бас нэг баатарлаг амьтан бол Нэнни нохой. Гэрт ердөө л Нэнни нохой бяцхан жаалтай үлдсэн байхад түймэр гарсан ч гал сөнөөгчид оройтож ирснээр байшин бүхэлдээ галд автсан байна. Сандарч тэвдэж ирсэн эцэг эх хүүхдээ аврахаар зүтгэсэн ч гал сөнөөгчид “одоо хэт оройтсон” гээд зогсоож байтал Нэнни нохой хүүхдийг шүдээрээ зуугаад гарч ирж. Жаалыг орхимогцоо өөрийн гөлөгнүүдийг аврахаар дахин гал руу орсон ч харамсалтай нь эргэж гарч ирээгүй байна.

5.         Америк гэр бүл өөрийн Кешью нэрт лабрадор нохойгоо  хөгширсөн хойно бяцхан муурын зулзага авчирснаа Либби гэж нэрлэжээ. Кешью 14 насандаа сохорч, юм сонсохоо больжээ. Харин Либби муур л хөгширсөн Кешьюгийн дэргэд байнга байж,  хаа хүрэх газарт нь дагуулан хүргэдэг болжээ.

6.         Татаж унадаг өвчтэй америк эр Жон Столнекер нохой худалдан авч Бадди гэж нэрлээд  утасны товчлуур дарж сургасан байна. Нэг өдөр 911 албаны утас дуугарахад авбал зөвхөн нохой хуцах дуу л сонсогдож. Цагдаа энэ албаныхан ч ийм  дуудлага ирэхэд тийшээ эмч нарыг шуурхай илгээдэг болсон гэнэ.

7.         Пудинг нэртэй муур 2012 онд мөн л баатарлаг үйл бүтээжээ. Түүний эзэн Эми Юнг чихрийн шижин өвчтэй байнга өвчин нь хөдөлж мууддаг байж. Нэг удаа шөнөөр эзнийх нь бие муудан сандрахад Пудинг эзнийхээ дээр гаран түүнийг мэдээ оруулахыг оролдоод эцэст нь хүүгийнх нь өрөөнд орж хүүг сэрээн эзнийхээ өрөөнд дагуулж авчирсан байна. Улмаар хүү цаг алдалгүй эмч дуудаж Эми хатагтай аврагджээ.

8.         Ийм хүмүүнлэг үйл зэрлэг араатнаас ч бас гардаг байна. Серфингч Тодди Эндрюс  гулгаж байгаад аюулд өртсөн ч далайн гахайны тусламжаар азаар амьд гарчээ. Түүнийг яг гулгаж байх үед нь аварга загас дайрч хүнд шархдуулан залуу аварга загаснаас мултрах ямар ч аргагүй болоод байтал гэнэт далайн гахай гарч ирэн  аварга загасыг хөөжээ. Тэгээд ч зогсохгүй шархадсан Тоддыг эрэг дээр гаргаж өгснөөр тэр эмнэлгийн тусламж авсан байна.

9.         Шер Ами бол дэлхийн нэгдүгээр дайны үед америкийн хэдэн зуун цэргийн амийг аварсан баатарлаг тагтаа. Энэ тагтаа шаардлагатай газарт шуурхай мэдээ, захидал  хүргэхээр 12 удаа ниссэн бол 1918 онд гэхэд л 200 хүний амь аварчээ. Нэг удаа нисч байхдаа хүнд шархдан нэг хөл, нэг нүдгүй болсон ч эмч нар түүнийг аварсан байна. Түүнийг америкийн шуудангийн тагтааны нийгэмлэг алтан медалиараа шагнасан бол францчууд Цэргийн загалмай одонгоор шагнажээ. 2011 онд Америкчууд хамгийн баатарлаг амьтдын жагсаалт гаргахад Шер Ами тэнд багтсан байна.

10.       Стабби бол дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулсан гавьяагаараа олон тооны шагнал хүртсэн төдийгүй цэргийн түрүүч цол хүртсэн цор ганц нохой. Энэ ухаант, эрэлхэг нохой хорт хийн дайралтын  үеэр олон зуун цэргийг аварч байсны зэрэгцээ тулалдааны талбараас шархтнуудыг аюулгүй газарт чирч гарган эмнэлгийнхнийг “дууддаг” байж. Нэг удаа Стабби дайсны тагнуултай таарч зугтах гэхэд нь хөлөөс нь зууж байгаад өөрийн салааныхнаа  иртэл саатуулсан байна. Стабби минийн хэлтэрхийд шархадсан ч жагсаалдаа орж үүргээ гүйцэтгэсээр дайн дуусгасан гэдэг. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.56.3.239)
    Sergeant reckless gej amerikiin tengesiin tsergiin alband zutgej bsn mongol tsusnii Mori solongosiin daind oroltsoj bsn 14 tsergiin medaltai.mongolgui yum orchlond baihgui shuu bitgii Mart!!! 14 baildaanii medaltai
    2018 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (172.56.3.239)
    Sergeant reckless gej amerikiin
    2018 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 20 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 27 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 1 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК