Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Альберт Эйнштейнээс суралцвал зохих 10 зүйл

2018-5-22
0
ЖИРГЭХ

1. Үнэхээр сонирхож байгаа тэр л зүйлд өөрийн хүч, энергийг зарцуул

Эйнштейн сургуульд байхдаа муу сурдаг байсан гэж ярьдаг. Германд байхдаа тэрээр 1 үнэлгээ авдаг байсан нь үнэн боловч энэ нь хамгийн сайн дүн юм.

Сургуулиа Швейцарт төгссөн бөгөөд тэнд 6 онооны дүн хэрэгжиж байснаас бидэнд олдож байгаа мэдээллээр бол Эйнштейн сайн сурдаг байжээ. Дундаж оноо нь тав байсан байна.

Нарийн шинжлэх ухааныг Альберт сайн мэдэж байсан бол хэл, зураг гэх мэтийн хичээлд тааруу байж. Мөн тэрээр Швейцарийн техникийн дээд сургуульд анхны оролдлогоороо ороогүй гэдэг. Учир нь тэрээр ургамал судлал болон Франц хэлээр тун муу дүн үзүүлсэн байна. Харин математикийн хувьд маш сайн дүн үзүүлсэн учир сургуулийн захирал өөрөө шийдэж Альбертийг сургуульдаа оруулсан билээ.

2. Бүх л зүйлд эргэлзэж бай

Нийгмийн гарал байдлаар ямар нэг нэр хүндтэй байхыг Эйнштейн бүр сургуульд байхаасаа үл тоодог байж. Тэрээр 12 насандаа шашин шүтдэг байгаад удалгүй шинжлэх ухааны ном зохиолд хорхойсож эхэлснээр шашинд эргэлзэх болж удалгүй нийгмийн бүх л тогтцод эргэлздэг болсон байна. Тэрээр ямар нэг дүрэмд сохроор захирагдах, сонирхолгүй хичээлд үнэн дургүй байжээ.

Багш нарыгаа цэргийн хүнтэй зүйрлэж, тухайн үед хамаг зүйлийг захирч байсан милитарист хандлагыг үзэн яддаг байв. Муу юм хийдэггүй боловч үргэлжийн зөрүүд, эргэлзсэн зангаараа багш нарыгаа хүнд байдалд оруулж, нэр хүндийг нь унагадаг байлаа. Насан эцэстлээ тэрээр юм болгонд эргэлздэг хүн байсан ба аливаа онол, нэрт хүний бүтээлийг үргэлж эргэлзэх өнцгөөс хардаг байжээ. Хүмүүсээс болж би далайн өвчин тусдаг болохоос далайгаас болдоггүй.

Шинжлэх ухаан энэ өвчнийг анагаах арга олоогүй болов уу гэж айж байна. Альберт Эйнштейн

3. Их унш

Тэрээр хүүхэд байхаасаа л унших дуртай байсан ба сургуулийн сурагч байх үедээ Евклидийн “Эхлэл”, Кантын “Цэвэр оюуныг шүүмжлэх нь” зэргийг уншсан байна. Чухам эдгээр бүтээлүүд түүний амьдралд хандах хандлагад чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Оюутан байхдаа олон чухал лекцийн үеэр хичээлдээ суулгүй шинжлэх ухааны сэтгүүл үзэж суудаг байсан байна. Тэрээр зөвхөн математик, физик сонирхож байсан төдийгүй сэтгэл судлал, сонгодог зохиол, бүр эзотерикийг ч судалж байжээ.

Түүний дуртай ном бол: Сервантесийн “Дон Кихот”, Юмагийн “Хүний байгалийн тухай трактат”, Блаватскийн “Илчлэгдсэн Изида”, Достоевскийн “Ах дүү Кармазов” нар болно. Мөн Альберт хөнгөн хошин зүйлд бас их дуртай байсан гэдэг. Жишээ нь тэрээр Ковнер хэмээх нийтлэлчийн хошин өгүүллэгт их дуртай байсан гэдэг бөгөөд шинэ нийтлэлийг нь тэсэн ядан хүлээдэг байсан гэж дурссан нь бий.

4. Алдаагаа хүлээж сур

Эйнштейн алдаанаас айдаггүй хүн байв: чухам энэ алдаанд л дээш ахих шатны гишгүүр бий гэж үздэг байжээ. Бусдын ажлын тухай үзэл бодол нь алдаатай байвал олны өмнө энэ тухайгаа ил хэлж уучлал гуйхаас ер айдаггүй байж.

Тэрээр нэгэн удаа Оросын математикч Александр Фридманы орчлон ертөнц тэлж байдаг тухай нийтлэлийг шүүмжилж байсан бөгөөд дараа нь алдаагаа ойлгон уучлал гуйсан нийтлэл хариу  бичиж байсан байна.

Энэ бүхэн Эйнштейний орчлон ертөнцийн бүтцийн тухай үзэлд ихээхэн өөрчлөлт оруулсан ба энэ нь энэ чиглэлийн шинжлэх ухаанд ч бас ихээхэн өөрчлөлт, хөгжил авчирсан гэж үздэг.

Хэрвээ та үнэхээр үнэнийг хайж байгаа бол хувийн хүсэл зорилгоо хойш тавих хэрэгтэй. Альберт Эйнштейн

5. Өөртөө итгэ

Өөрийнхөө авьяас чадлыг эрдэмтэн маань сайн мэдэж байсан бөгөөд үүнийгээ ч үнэн зөвөөр үнэлдэг байв. Тэрээр их ажилласан, өөрийнхөө амжилтад ч итгэдэг нэгэн байлаа. Анхны эхнэрээсээ салахдаа Нобелийн шагнал аваад түүнээсээ тодорхой хэмжээний мөнгө өгч байх болно гэж амлаж байсан гэдэг. Гурван жилийн дараа тэрээр энэ шагналаа авсан ба харин тооцож байсан тэр салбарын биш өөр чиглэлээр авсан билээ. Амласан мөнгөө (32 мянган доллар) хуучин эхнэртээ өгчээ.

6. Бусдад тусал

Альберт Эйнштейн бол нэртэй сайн үйлстэн байлаа. Нэрд гарсан хойноо тэрээр гарын үсгээ зарж орлогыг нь халамжийн үйлсэд зориулдаг байв.

Мөн эрдэмтэн маань хийл хөгжим сайн тоглодог байсан ба үе үе янз бүрийн концерт, тэр дундаа хандивын тоглолтонд оролцдог байсан юм. Хамгийн алдартай нь Нацистын Германаас ирсэн дүрвэгчдэд зориулсан хандивын концертод тоглосон явдал  юм. Тэр концертод Альберт үнэхээр сайн тоглосон гэдэг бөгөөд энэ тухай дараа нь удаан яригдсан байна.

7. Амьдралдаа хангалуун байх

Эйнштейн хошигнох дуртай, бэрхшээлийг үл тоодог хүн байсан гэдэг. Ойрын хүмүүс нь бүгд л түүнийг өөдрөг үзэлтэй, амьдралд хайртай хүн байсан гэж ярьдаг билээ. Эйнштейний ихэнх үгнүүд нь маш их ёжтой, хошин үг хэллэг байдгийг олон хүн мэднэ. Хамгийн алдартай зураг нь хэлээ гаргаж байдаг тэрхүү зураг бөгөөд энэ нь ямар нэг тавилттай, хиймэл зураг биш тухайн нөхцөл байдалд хошигносон үеийн л зураг юм. Тэрээр нэгэн үдэшлэгийн үеэр алдартай гэрэл зурагчин зургийг нь авах гэх тэр агшинд алиалж хошигносон нь тэр юм.

Сайхан бүсгүйн араас гүйж явах үед бүтэн цаг гэдэг бол секунд адил богино байна. Харин улайссан зуух дээр суувал ганц секунд нь бүтэн цаг мэт санагдана. Чухам үүнийг л харьцангуй байдал гэж хэлээд байгаа юм. Альберт Эйнштейн

8. Бүх дэлхийд энх тайван байг гэж хүсэх

Эйнштейн нацизмийн эсрэг идэвхтэй тэмцэгч байсан ба хувь хүний шинж чанарыг дарах аливаа оролдлогыг эсэргүүцдэг байв. Тэрээр нэгэн удаа хэлэхдээ “АНУ-ын бүх залуучуудын 2% нь л армид алба хаахаас татгалзвал засаг төр юу ч хийж чадахгүй болно.

Учир нь шорон ачааллаа даахгүй билээ” гэж байв. Чухам энэ үгнээс Америкт дайны эсрэг хөдөлгөөн хүчээ авсан түүхтэй. Энэ үзлийг дэмжигч нар энгэртээ 2% гэсэн алдарт үг бүхий бичигтэй тэмдгийг бүр 70-аад он хүртэл зүүж байсан гэдэг. Харин түүний хийсэн хамгийн том алдаа нь цөмийн бөмбөг бүтээхэд гар бие оролцсон явдал гэж үздэг ба үүндээ насан эцэстлээ харамсаж байжээ.

9. Даруухан байх

Эйнштейн нь бүх л нөхцөлд их даруухан хүн байж. Тэрээр хамгийн анхны хувцасны минималистуудын нэг юм. Ингэхдээ ямар нэг моод загвар, өвөрмөц байдлын төлөө биш харин биед эвтэйхэн байхад зориулж ингэсэн гэдэг. Түүний хувцсны шүүгээнд зангиа, ороолт, бүр оймс зэрэг янз бүрийн зүйл огт үгүй байж. Тийм ээ, тэр оймс өмсдөггүй нэгэн байжээ.

Түүнд ажиллахад нь саад болдог юм болгон илүү зүйл байсан бөгөөд их эрдэмтэнд онцгой ажлын байр ч хэрэггүй байсан гэдэг. Ажлын байр чинь хаана байдаг вэ гэж асуухад тэрээр инээд алдан үзгээ заадаг байжээ.

Амжилтад хүрэхийн төлөө биш харин амьдрал чинь утга учиртай байхын төлөө зүтгэ. Альберт Эйнштейн

10. Сэтгэхүйгээ хөгжүүл

Их эрдэмтэн маань хийсвэр сэтгэлгээ, ажлын өвөрмөц арга барилыг ихэд үнэлдэг хүн байжээ. Нэгэн удаа тэрээр Японд явахдаа үйлчлэгчид өгөх цайны мөнгө байгаагүй учир оронд нь аз жаргалын жорыг бичиж өгсөн гэдэг. Тэр үед Альберт өөрийгөө удахгүй Нобелийн шагнал авна гэдгээ мэдэж байсан ба тэрхүү үйлчлэгч энэ жижиг бичгийг нь зарж их мөнгө олох байх гэж бодсон байна.

Энэхүү бичиг үнэхээр зарагдсан ба саяхан буюу 2017 онд үйлчлэгчийн удам судрын хүн 1,56 сая доллараар заржээ.

Тэрхүү бичигт: Энгийн тайван, даруухан амьдрал нь амжилтын төлөөх мөнхийн зүтгэл, түүнээс үүсэн бий болох түгшилт зэргээс илүү аз жаргал авчирдаг юм шүү. Альберт Эйнштейн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 34 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 41 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    16 цаг 15 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 11 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    17 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 32 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК