Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Маркетингийн шинэ гарц: Нейромаркетинг

2018-6-11
0
ЖИРГЭХ

Сошиал медиа маркетинг, контент бий болохоос өмнө зар сурталчилгааг хаа сайгүй байршуулж, хоногшуулахын тулд сурталчилгааны төсвийг нэмдэг байсан бол өнөө цаг үед бага мөнгө зарцуулж, илүү борлуулалт хийх сорилттой маркетерууд тулгараад байна. Харин энэ сорилтыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

Энэ асуултад саяхныг хүртэл шинжлэх ухаанч хариулт үнэндээ байсангүй. Мэдээж хүн ихтэй газар сурталчилгааны самбар байршуулах, телевизээр шторк цацуулах, сонин сэтгүүлийн нүүрэнд баннер байршуулах зэргээр төрөл бүрээр л сурталчилгааг хийдэг байсан. Мэдээж дор бүрнээ судалгаатай, тооцоотой хийгддэг байсан энэхүү аргууд нь санхүүжилтийн хувьд асар өндөр, бас “бай”-гаа онож байгаа эсэх нь эргэлзээтэй байсан юм. Тэгвэл одоо хариулт нь тодорхой болсон бөгөөд тэр нь “Нейромаркетинг”.

Нейромаркетинг гэж юу вэ?

Нейромаркетингийг ашигласанаар хэрэглэгчийн тархи хэрхэн ажилладаг, маркетингийн үйл ажиллагаа хэрэглэгчид хэрхэн нөлөөлж буйг мэдэх боломжтой болж, илүү ухаалаг, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо ч Монголд байгуулагдсан нь “Монголын нейромаркетингийн холбоо” билээ. 2016 оны эхний сараас сошиал медиа контент хэрэглэгчийн шийдвэр гаргах үйл явцад хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор бодитоор сошиал медиа суваг хөгжүүлсэн нь 321 000 дагагчтай “Goodmom” хуудас. Асар богино хугацаанд амжилттайгаар сошиал медиаг бүтээгдэхүүн, борлуулалтад ашиглах боломжийг бий болгохын тулд судалгаа-хөгжүүлэлтийн хүрээнд “EEG” тархины долгион хэмжигч, “eye tracking” харааны төвлөрөл хэмжигч 2 төрлийн төхөөрөмж ашигласан аж.

 

Ашиглах зардал нь судалгааны зорилго, хугацаа, судалгаанд оролцогчдын тооноос хамаарч ялгаатай боловч, тус тусын давуу талтай байна.

“EEG” тархины долгион хэмжигч нь арай илүү зардалтай, үйл ажиллагаа ихтэй ч судалгаанд оролцогчийн тархины яг аль хэсэг нь илүү идэвхижиж буйг нарийн хэмждэгээрээ давуу талтай байна.

“Eye tracking” буюу харааны төвлөрөл хэмжигч нь арай хямд зардалтай, ажиллагаа багатай, ухаалаг утасны хэрэглээнээс эхлээд вэб сайтын үзэлт, бүтээгдэхүүний савлагаа, дэлгүүрийн лангууны өрөлт, хаяг самбар, сурталчилгааны постер болон видео үзэлт зэрэг өргөн хүрээнд ашиглаж болдог давуу талтай байна. Тиймээс сошиал медиа контентийн үр нөлөөллийг судлахад харааны төвлөрөл хэмжигч төхөөрөмжийг түлхүү ашиглажээ.

 

Уламжлалт маркетингийн судалгааны үед хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн таалагдсан, эсвэл энэ нь судалгаа гэдгийг мэдэж байгаа учир ухамсартайгаар эерэг хариулт өгдөг (таалагдсан, таалагдаагүй нь хамаагүй). Тийм учраас зах зээлийн судалгаагаар амжилт олно гэж төлөвлөсөн бараа, бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуун дээрээс тэр болгон худалдан авдаггүй.

Ихэнхи тохиолдолд хүмүүс яг тухайн агшинд яагаад үйлдэх болсон шалтгаанаа ухамсарлаж чаддаггүй, үйлдсэнийхээ дараа ямар нэгэн байдлаар зөвтгөж тайлбар хийдэг. Өөрөөр хэлбэл хүний бодол, үйл хоёр байнга зөрж байдаг. Магадгүй танд ч гэсэн дэлгүүрт ижил төрлийн олон бараанаас сонголт хийхдээ эргэлзэж тээнгэлзэх, эргэж буцах, дараа нь тухайн барааг яагаад сонгосон шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байх тохиолдол байсан уу?

Бодит амьдрал дээр хэрэглэгчийн далд ухамсар, ухамсарт амьдрал, зан төлөв, шийдвэрт нөлөөлж, дарангуйлж байдаг. Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүний амталгаа-судалгаа явуулахад ихэнхи хэрэглэгчид тухайн үед төрсөн мэдрэмж, логик сэтгэхүйгээр шууд  эерэг хариултыг өгдөг. Гэтэл ердийн үед худалдан авах шийдвэр нь цаг агаар, өлсөх, цангах, сэтгэл санааны байдал, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн өмнөх туршлага, мэдрэмж, мөн тухайн бүтээгдэхүүнээс өөрт нийцэх шинж чанар зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан өөр өөр сэтгэхүйн холбоосууд нөлөөлдөг.

 

Уламжлалт маркетингийн судалгаа, жишээлбэл, санал, асуулга бөглөдөг судалгаатай харьцуулахад дараахь давуу талтай байна. Үүнд: 

  1. Тухайн 1 судалгаанд оролцогчдын тоо харьцангуй бага, хамгийн ихдээ 20 – 30 хүн байхад хангалттай, зардал төдий чинээ хямд.
  2. Уламжлалт судалгаа хэрэглэгчийн ухамсарт сэтгэхүйтэй харилцдаг бол тархины долгион хэмжигч болон харааны төвлөрөл хэмжигч нь хэрэглэгчийн далд ухамсар хэрхэн хариу үзүүлж буйг нарийвчлалтайгаар харуулах боломжтой.
  3. Нейромаркетингийн судалгааны үр дүнд үндэслэж, компаниуд цаг алдалгүй хурдтай хариу үйлдэл үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргахаас өмнө эсвэл явцын дунд тогтмол сайжруулах мөн сурталчилгааны оновчлолыг нэмэх боломж олгодог.

 

Сошиал медиа контентийн нөлөөллийг хэмжих судалгаанд 25-34 насны, хүүхэд асрах, хоол хийх гэх мэт гэр ахуйн үүрэгт ажлаа өөрсдөө гардан гүйцэтгэдэг ээжүүдийг сонгон оролцуулсан. Судалгаа авах газрын дотоод тохижолт, хананы өнгө нь хурц тод биш саармаг цулгуй, анхаарал татахааргүй нэг хэвийн байлгахад анхаарсан. Мөн элдэв дуу шуугиан чимээнээс ангид, битүүмжлэлтэй, зөвхөн судалгааны объектод анхаарал төвлөрөх орчныг бүрдүүлэх шаардлагатай. Ийнхүү судалгааны орчин нөхцөлийг яв цав тохируулах нь тухайн судалгаа үнэн зөв, нарийвчлалтай болоход нөлөөлдөг.

 

Бодит туршлагаар бол нейромаркетингийн судалгаа хөгжүүлэлт нь зөвхөн хэрэглэгчийг судлахаас гадна тухайн компанийн бүтцийг өөрчлөх хувьсгахад чиглэсэн хоёр талтай байж илүү үр дүнд хүрдэг нь батлагдсан. Тухайлбал маркетингийн бүтцийн ажлын байрны тодорхойлолтод тусгаж, судалгаа хөгжүүлэлтэд оролцуулж, ойлголт үзэл хандлага нь судалгааны багтай нэг түвшинд байгаа нөхцөлд илүү үр дүнтэй болдог.

 

Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Б” гэдэг компанийн жишээн дээр дурьдахад фэйсбүүк хуудсын хөтлөлт, админ, едитор, модератор, аналист гэсэн удирдлагын цэсний эрх үүрэг хуваарийг компанийн хамаарах ажилтануудын ажлын байрны тодорхойлолтод оруулж, бүгдийнх оролцоог хангаж ажиллахад фэйсбүүк хуудсаар дамжин хэрэглэгчтэй харилцах харилцаа төдийн чинээгээр үр дүнтэй, сэтгэл ханамжыг бий болгож борлуулалт нэмэгдэж байсан. Бүр тодорхой жишээ гэвэл хүлээн авагч ажилтаны ажил үүргийн хуваарьт өдөр бүр live буюу шууд дамжуулалтаар хэрэглэгчтэй шууд харилцдаг үүргийг оруулж, хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, үйлчилгээний цаг захиалах зэрэг механик ажлыг газар дээр нь холбогдох эмчээс нь тодруулж, хэрэглэгчийн цаг завыг хэмнэж байгаа үр дүн харагдсан. Мөн тухайн хүлээн авагч ажилтан өөрөө харагдах үзэмж, хэрэглэгчтэй харилцах харилцаагаа хүртэл засаж эерэг өөрчлөлт, үр дүн үзүүлсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 18 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 25 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    16 цаг 58 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 54 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 2 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 16 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК