Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц, ирэх оны төсвийг ийм хүмүүс бичжээ

2018-10-01
0
ЖИРГЭХ

Хоёрхон жилийн өмнө эдийн засгийн үзүүлэлтүүд хасахыг зааж, эрчимт эмчилгээний тасагт орчихсон гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайд нь онцолж байлаа. Тэгсэн атлаа тэр үеийн Сангийн сайд төсвийг хариуцлагажуулахын төлөө төдийлөн оновчтой шийдэл гаргахгүй байсаар огцорсон. Харин ундуй сундуй бодлогыг зөв гольдролд оруулж, уналтыг сэргэлт болгохын төлөө одоогийн Сангийн сайд, Сангийн яамны хамт олон зөв бодлогоор ажилласан. Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр батлагддаг. Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 410 тэрбум төгрөгийн ашигтай гарсан зэргээс харвал эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засаг эдүгээ зөв гольдролдоо орох нь оржээ. Гэхдээ ийм эдийн засаг маш эмзэг байдаг. Ганцхан буруу, популист амлалтыг Төсвийн хуульдаа тусгахад л эргэж эрчимт эмчилгээний тасаг руугаа алхахад бэлэн байдаг.  Ийм эгзэгтэй цаг мөчид ирэх оны Төсвийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр эхлэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд энэ төсөл байгаа. Ирэх оны төсвийг Сангийн яамныхан төсөөлөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Энэ нь ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байх юм. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий -5.4 хувь байхаар төсөөлсөн байна. Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангахдаа төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэн гэж Сангийн яамны онцолсон төсвийн төслийн онцлогууд нь Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх ажээ. Ийм зорилт тавин ирэх оны төсвийн хуулийн төслийг бичсэн Сангийн яамны хамт олныг танилцуулъя. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Ленинградын Их сургууль, Австралийн Сиднейн их сургууль төгссөн, магистр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа АНУ-ын Yale-ийн Их сургууль төгссөн, магистр, Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Сөүлийн Үндэсний их сургууль төгссөн, доктор (Ph.D), ТБТГ-ын дарга Ж.Ганбат, АНУ-ын Колорадогийн Их сургууль төгссөн, магистр, ЭЗБГ-ын дарга Г.Батхүрэл, Австралийн Үндэсний их сургууль төгссөн, магистр, ТСГ-ын дарга М.Батхуяг Австралийн Куинслэндын Их сургууль төгссөн, магистр, СБГ-ын дарга Ц.Зоригтбат Японы Тоёхашигийн Их сургууль төгссөн, магистр, ТХОГ-ын дарга Г.Түвдэндорж АНУ-ын Берклей Их сургууль төгссөн, бакалавр, ХСГ-ын дарга И.Батхүү Сөүлийн Үндэсний их сургууль төгссөн, магистр , НБББГ-ын дарга Ч.Чимидсүрэн, МУИС-ЭЗС төгссөн, магистр, ТНХ-ийн дарга Д.Өлзийсайхан Австралийн Үндэсний Их сургууль төгссөн, магистр, ТЗХ-ийн дарга М.Санжаадорж АНУ-ын Стрейрын Их сургууль төгссөн, магистр, ТОХ-ийн дарга Б.Тэлмүүн АНУ-ын Корнеллийн Их сургууль төгссөн, магистр,  Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир Австралийн Сиднейн Их сургууль төгссөн, магистр, СХУХ-ийн дарга Б.Анар АНУ-ын Жоржиа Их сургууль төгссөн, магистр, ХААБХ-ийн дарга З.Энхболд МУИС-ХЗС, СЭЗДС төгссөн, СЗЗДХ-ийн дарга Л.Сонор АНУ-ын Вашингтоны Их сургууль төгссөн, бакалавр.

 

С.Нацагтовуу

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.57.94.177)
    Чамбай л баг байна, гол нь толгой нь зөв бол сүүл нь зөв л явна л даа, тиймээс сангийн сайд ч багийнхаа хэргийг гаргаж чадаж, Чойжоо сайд байхдаа өөрөө гарж яриад Долларын ханш сэвээд хаячихлуу яалаа, энэ нөхдүүд бүгд л бсн байх даа, яагаад хэлээгүйн бол эсвэл тоогоогүй юм болов уу?
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Mongol (59.153.114.143)
    Amjiltv
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.182.19)
    боловсролтой залуусдаа баяр хүргэе үнэхээр манай залуучууд дэлхийн хэмжээнд сэтгэдэг болж дээ анх дуаа ирээдүйдээ зориулсан мөнгө тавьсан нь сайхан байна.
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.78)
    ALDAGDALGUI TOSOV BATALJ BAISAN TUUH BAIHGUI GEED IH HURLIIN CHUULGAN DEER HELJ BNA LEE
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Г.Цэцэгээ (202.179.31.122)
    Сайн ажиллаж байгаа. Өмнөх үеийн өр зээлийг барагдуулж, 2019 онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, хамгийн чухал нь Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэхээр төсөвт тусгасан зэргийг онцлон талархаж байна.
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (202.9.42.96)
    эдийн засаг мэдэхгүй мөнгө үрэн таран хийдэг авгайчууд шиг гишүүд төсөв биш цаас болгоно доо харжил байгаарай
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.185.113)
    Dotoodiin surguuli togsson humuus myndag baina, busad ni ch medehgui ee
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • ХЭХЭ (64.119.26.214)
    БҮЛЭГ ЛУЙВАРЧИД
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.89.252)
    Чадварлаг хамт олон бна. Санхуугийн салбарын бусад асуудлыг одоо анхаарах хэрэгтэй шуу сайд аа доор чинь бас анхаарах ажил их бна
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • хаѳо (64.119.23.218)
    луйварчингууд хэдэн хѳсрийн гишүүдийнхээ захиалгаар баахан тоо бичсэн л байна
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.109)
    Жинхэнэ төсвийн төсөл бичсэн мэргэжилтэнгүүдээс нь нэг ч алга энэ зураг дээр. Дандаа хүний хийснээр хүүдэгнэгч авилгачид байна, хэн хэдий хэрийн ханшаар дарга царайлаад байж байгааг сонирхууштай
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Энхболд (122.201.22.197)
    Төгрөгөө цаас болгож ард түмнээ шулна тэвчээр хязгаартай даа
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан төсвийг УИХ-н гишүүд нь битгий самарчихаарайдаа,
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 33 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 40 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 10 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 31 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК