Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сайнзаяа: Төсвийн хөрөнгөөр ашиггүй барилгууд баригдах тусам урсгал зардал ихэснэ

2018-10-30
0
ЖИРГЭХ

“Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” хэлэлцүүлэг өнөөдөр “Blue sky” зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. Уг хэлэлцүүлгийн үеэр судлаач Ж.Сайханзаяатай ярилцлаа.

 

 -Ирэх оны төсөв дээр шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна уу? Жишээ аваад ярьвал?

-Миний үзэж байгаагаар 2019 оны төсөвт  баг, сумдын Засаг даргын тамгын газрын болон багийн төвийн зориулалтаар 41 барилгыг барина. Эдгээр барилгыг барих нь зөв үү, буруу юу гэдэг асуудал. Үүнд 42 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хөндлөнгөөс харахад сонгуульд бэлтгэсэн мэт л ажиглагдаж байна. Ерөнхийдөө ирэх жил “эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж Сангийн сайд маань ярьж байгаа. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг харахад сургууль, цэцэрлэг олноор баригдаж байгаа. Дээрээс нь нэмээд 36 сумын Соёлын төв баригдаж байгаа. Эндээс харахад нэмүү өртөг үүсгэх, иргэдийг ажлын байртай болгох, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл боломжийг хангасан жишээ бараг байхгүй байна.

-Урсгал зардал их гарна гэж үзэж болох уу?

-Эдгээр барилгуудыг яагаад эсэргүүцээд байгаа вэ гэхээр, эдгээрийн урсгал зардал ирэх оны төсөвт нэмэгдээд л ороод ирнэ. Дулаан, цахилгаан, ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний зардал нь одоогийнхоос хэд дахин нэмэгдэнэ. Тэгэхээр хөдөө орон нутагт хүн амын төвлөрөлтэй нь уялдуулж харсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй болоод байна. Үнэхээр тус барилгууд зайлшгүй баг, сумдын төв дээр хэрэгтэй юу гэдгийг бас бодолцох л хэрэгтэй.

-2018 оны төсөвт “ирэх оны техник эдийн засгийн үзүүлэлт шинээр боловсруулах” гэж 16 тэрбум төгрөгийг тусгасан байсан?

-Тийм. Тэр төсвийг харчхаад би 2019 онд овоо гайгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх юм бий болох нь дээ, хүн амын бодит орлогыг өсгөх нь дээ гэж харж байлаа. Гэтэл тэр 16 тэрбум төгрөгийн үр ашиг ер нь харагдсангүй. Уг нь 16 тэрбум төгрөг чамлахааргүй мөнгө шүү дээ. Бүсчлээд ч юм уу, хэд хэдэн сумын дунд ч юм уу үйлдвэр баривал нэлээд хэдэн хүн ажилтай болох  боломж байна гэж харсан.

-Энэ нөхцөл байдал нь магадгүй 2020, 2021 оны төсөвт хүндрэл учруулах эрсдэл байна гэж харж байна?

-Дээр хэлсэнчлэн урсгал зардал нь жилд ирэх тусам л нэмэгдэх болно. 200,300-аад сургууль, цэцэрлэг, контор, барилгууд нэмэгдээд байхаар ямар ч нэмүү өртөггүй хий урсгал болно.

-Таны бодлоор 2019 оны төсөвт тэвчиж болох хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт байна гэж харж байгаа вэ?

-Жишээлбэл, Засгийн газрын ордонг дахин төлөвлөлтөд 1.1 тэрбум төгрөг техник эдийн засгийн үзүүлэлт гаргахад төсөвлөсөн байгаа. Засгийн газрынхаа дахин төлөвлөлтийг хийнэ гэдэг чинь 2020 онд засвар хийгээд очих нь байна шүү дээ. Тэгэхээр дахин төлөвлөлтийн зураг нь 1.1 тэрбумаар хийгдэж байгаа бол засвар нь хэр тусах бол. Тэгэхээр Засгийн газрын ордноо дахин төлөвлөх нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирох уу гэвэл эргэлзээтэй.

-Ерөнхий, нийт тоо байхгүй юу?

-Нийтэд нь бол гаргаж үзээгүй. Гэхдээ ер нь бол Засгийн газрын ордны төлөвлөлт юм уу, сум багийн Засаг даргын тамгын газрууд, Соёлын төвүүд зайлшгүй байх шаардлагатай юу гэдгийг л асуумаар байна. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Л.Сайнбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.14.38.131)
    Сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, цахилгаан станцаас өөр барилгыг Засгаас барьж хэрэггүй.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    18 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    18 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    20 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    21 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    21 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    21 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК