Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Гантогтох: Нэмүү өртөг шингэсэн махан бүтээгдэхүүний экспорт тав дахин нэмэгдсэн

2018-12-06
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохыг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. 

 

-Хонины махны экспортыг дэмжих гарц, шийдлийн талаар ярьж байна. Экспортыг дэмжихийн тулд төр засгийн бодлого хэрэгтэй нь ойлгомжтой. Салбар яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна?

-Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн гурван тулгуурт бодлогыг батлан гаргасан. Энэхүү бодлогын тэргүүлэх зорилт нь мал аж ахуйн салбар гэж зарласан. Тэр дундаа иргэдээ эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч орон болох том зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Мах, сүүний анхдугаар аян” зэрэг томоохон хөтөлбөр, аянуудыг хэрэгжүүлээд явж байна. Энэ дунд махны экспорт голлох байр суурийг эзэлж байгаа. Тийм ч учраас бид хонины махыг экспортлох гарцыг эрэлхийлж, хуралдлаа. Манай мал сүргийн бүтцийн дийлэнх хувийг бог эзэлж байгаа. Нийт мал сүргийн 45.5 хувь нь хонь. Үндсэндээ 30 сая хоньтой болчихсон. Тийм учраас аль улсад боломжтой зах зээл байна гэдгийг судлаад, хонины махаа экспортлох хэрэгтэй. Жишээ нь, Ойрхи Дорнод байна. Энэ зах зээл рүү гаргах бодлогыг бид аж ахуйн нэгжүүдтэй хамтарч боловсруулж байгаа. Бэлчээрийн даацаа ч бодсон, малчдаа орлоготой болгох чиглэлд анхаарсан ч тоо толгой нь олон болсон малаа экспортлох шаардлагатай юм. Тиймээс шийдлүүдээ ярьж байна. Судлаачид өөрсдийн санаагаа гаргаж, танилцууллаа. Тухайлбал, эр хургыг бойжуулаад, экспортод гаргах боломж байгаа гэдгийг малчид, хоршоологчид ярьж байгаа юм. Энэ санааг хэрэгжүүлбэл боломжтой. Манай яамнаас Ойрхи Дорнод болон бусад орнууд руу экспортлох, гуравдагч орнуудтай хийх хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. 

-Мах экспортлоход тодорхой шаардлагууд байх ёстой. Худалдаж авах улсын талаас тавих шаардлага бий. Тэр болгонд тохирсон бодлого хэрэгтэй байх?

-Засгийн газрын хэмжээнд комисс ажиллаад, мах экспортлох орнуудтай, тухайлбал Вьетнам зэрэг улс орнуудтай нөхцлөө тохирч байгаа. Өнгөрсөн жил Вьетнам улстай дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлнэ гэж тохирсон. Гэх мэтээр тохиролцоод, шаардлагуудыг биелүүлээд ажилладаг. Вьетнамын шаардлага юу байна, түүний дагуу манай үйлдвэрлэгчид махаа бэлтгэж өгнө. Үндсэндээ хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр асуудлаа шийдээд, тохирчихвол экспортлох боломж нэмэгдэнэ. Ариун цэвэр, хорио цээрийн хэлэлцээрийг Засгийн газар, мал эмнэлгийн газар хамтарч ажиллах орнуудтайгаа хийгээд явж байгаа.

-Хэчнээн орны Засгийн газартай хамтарч ажиллахаар хэлэлцээр хийж байгаа юм бол. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид Вьетнам улс руу мах экспортлохоор ярьж байна. Мөн Малайз болон Ойрхи Дорнод руу гаргах боломжийг судалж, ярьж байгаа. Иран зэрэг хэд хэдэн улс руу тодорхой хэмжээнд мах гаргаж байна. Гэхдээ хоёр талдаа шийдэх асуудлууд бий. 

-Манай улсын экспортын хамгийн том зах зээл Хятад, Орос. Энэ хоёр улс руу мах экспортолж байгаа байх. Жилд хэчнээн тонн мах гаргаж байна?

-БНХАУ манайхаас салаа туурайтай малын мах авахгүй байгаа юм. Хориг тавьчихсан. Адууны болон боловсруулсан мах авч байна. Бидний барьж буй бодлого бол Хятад руу нэмүү өртөг шингэсэн махан бүтээгдэхүүн гаргах явдал. Тиймдээ ч сүүлийн жилүүдийнхээс махан бүтээгдэхүүний экспорт хэд дахин өссөн.  Энэ оны эхний арван сарын байдлаар 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортоллоо. Цаашид түүхий мах экспортлох талаар Хятадын талтай ярьж байгаа. Өмнөд хөршийнхөн ч гэсэн нааштай хариу өгсөн. Тусгаарласан хорио цээрийн цогцолбор байгуулаад, тэндээ 30-45 хоног малаа байрлуулаж, үйлдвэр рүү явуулаад, экспортлох боломж байгаа гэдгийг Хятадын талаас хэлж байна. Тиймдээ ч Засгийн газраас тусгаарлах бүс байгуулах шийдвэр гарсан. 

-Тусгаарлах бүсийг бариад эхэлчихсэн үү. Ажил нь ямар шатандаа яваа вэ?

-Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийж байна. Тусгаарлах бүсийн хувьд  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр махны үйлдвэрүүдийг барих ёстой.  Тодорхой хэлбэл, хорио цээрийн байгууламж болон дөрвөн махны үйлдвэрийг Хятадын аж ахуйн нэгжүүдтэй манай яам гэрээ байгуулах зарчмаар хийх юм. Энэ ажил эхэлчихсэн. 

-Гадаад орнууд, тухайлбал, өмнөд хөршийнхөн мах авах боломжтой. Гагцхүү тасралтгүй нийлүүлэх л шаардлага тавьдаг юм билээ. Харин манай улс тогтмол нийлүүлж чаддаггүй учраас асуудал үүсдэг гэдэг. Тогтмол мах нийлүүлэх боломж манайд байдаггүй юм уу?

-Импортлогч орнууд, эсвэл аж ахуйн нэгжүүд тогтмол, их хэмжээгээр мах нийлүүлэх санал тавьдаг. Манай орны хувьд бэлчээрийн мал аж ахуйтай. Тийм учраас өвлийн улиралд мал нядлах боломжгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд яамнаас Эрчимжсэн мал аж ахуйн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулах гэж байгаа. Малаа эрчимжүүлж байгаад үйлдвэр нийлүүлэх, жилийн дөрвөн улиралд мах гаргах бололцоог нээж өгөх ёстой. Манай улсын ихэнх үйлдвэрүүд нядалгааны гурван сар буюу 9, 10, 11 сард л үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл бид тогтмол мах нийлүүлэх, экспортлохын тулд үйлдвэрүүдийнхээ байнга ажиллах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Ингэхийн тулд түүхий эд шаардлагатай. Түүхий эдтэй болохын тулд малаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Тиймээс малчидтай хамтарч, хоршоо болгох, малаа байнга бордох, жилийн дөрвөн улиралд үйлдвэрт нийлүүлэх боломжийг л хангах хэрэгтэй. Ингэж чадвал гадаадын улсууд руу тогтмол мал нийлүүлэх боломжтой болно. 

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв байх. Гэхдээ монгол малын мах экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа гадны улсууд авах сонирхолтой байдаг байх. Бэлчээрийн малыг эрчимжүүлээд, бордоод эхлэхээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг онцлогоо алдчих юм биш үү. Эргээд экспортод нөлөөлөх үү?

-ХХААХҮЯ-ны барьж байгаа бодлого бол бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулах. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуй зонхилсон байдлаар шийдье гэсэн бодлого барьж байна. Импортлогч орнуудын тавьж байгаа шаардлага бол тогтмол мах нийлүүлэх. Тийм болохоор тогтмол мах нийлүүлэхийн тулд үйлдвэрүүдээ дөрвөн улиралд ажиллуулах шаардлагатай. Эрчимжсэн, гэхдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр бордох талаас нь шийдэх хэрэгтэй байна. Ингэж чадвал тогтмол мах нийлүүлэх боломжтой болохын зэрэгцээ эрүүл, цэвэр хүнс гэдэг онцлогоо хадгалах юм. 

-Махан бүтээгдэхүүн экспортлох боломж манайд байна. Энэ талаар ямар бодлого барьж байна. Хонины махаа түүхийгээр нь гэхээс илүү махан бүтээгдэхүүн, хиам ч юм уу үйлдвэрлээд гаргавал экспортын боломж нь өндөр юм биш үү?

-Яам нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох бодлогыг дэмжиж байгаа. Түүхий махаа экспортлохоос илүүтэй нэмүү өртөг шингээвэл бидэнд ч ашигтай. Тиймдээ ч 2016 онд 2600 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолж байсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 16 мянган тонныг гадаад улс руу гаргасан. Үндсэндээ махан бүтээгдэхүүний экспорт 5-6 дахин нэмэгдлээ.  Маханд нэмүү өртөг шингээснээр малчид, иргэд, үйлдвэрүүдийн орлого нэмэгдэнэ. Тэр болгонд ажлын байр нэмэгдэж байгаа. Тиймдээ ч нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжиж ажиллаж байна. Дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй цөөхөн аж ахуйн нэгж байдаг байсан. Одоо бол 10-аад болж нэмэгдсэн. БНХАУ-ын Хорио, цээрийнхэнтай ярилцаж байгаад, мах экспортлох үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүллээ. Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт илт нэмэгдсэн. Мөн ОХУ руу зарим аж ахуйн нэгж тушёнк маягаар гаргаж байгаа. 

-Сүүлийн үед Хятадууд мах их хэмжээгээр худалдаж авснаас болж үнэд орж байна гэсэн мэдээлэл гарсан. Зарим гишүүн ч тэгж яриад байгаа. Зөвхөн худалдаж авахаас гадна хилээр гаргаж байгаа ч гэж яриад байна.  Энэ асуудалд салбар яам хяналт тавьдаг уу?

-Яамнаас махны үйлдвэрүүд, мах худалдаж авч байгаа хүмүүст хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн тусгай зөвшөөрөл өгөх ч зохицуулалтгүй. Тухайн орон нутгийн шийдвэрээр махны үйлдвэр байгууллагддаг. Хяналтаа мэргэжлийн хяналтынхан тавина. Гэхдээ эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Махны экспорт нэмэгдэж, Хятадын бизнес эрхлэгчид малчдаас мал мах авч байгаа нь давуу тал. Тэдний орлого нэмэгдэнэ. Манай дотоодын үйлдвэрүүдийн дутагдалтай нэг зүйл нь эргэлтийн хөрөнгө. Тийм ч учраас Хятадын бизнесмэнүүд их хэмжээгээр мах авч байгаа асуудал гардаг. Иймээс үйлдвэрүүдээ эргэлтэй хөрөнгөтэй болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Мөн махны үйлдвэрүүдийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй юм болов уу гэж хардаг.  Тиймдээ ч мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр,  худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хийж өгсөн заавал мөрдөх тендерийн журмыг Засгийн газраас батлахаар зорьж байгаа. Ингэснээр замбараагүй мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг зохицуулах юм. Махны худалдааг ч зохицуулна. Ерөөсөө л мал нядалгаа, тээвэрлэлт, махны худалдаа ямар байх вэ гэдгийг зохицуулж өгөх юм. Уламжлалт аргаар нядалсан малын махыг зах, дэлгүүрээр борлуулахгүй гэдэг ч юм уу. Энэ зохицуулалтыг хийж өгсөн эрх зүйн орчныг бий болгоно. 

-Өнгөрсөн хугацаанд махны үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгож байсан биз дээ?

-Жил болгон махны үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгөд нь хүүгийн хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал, хаврын улиралд махны үнэ нэмэгддэг. Үүнээс сэргийлж дотооддоо мах бэлтгэж байгаа. Мах бэлтгэдэг компаниудад зориулж улсын төсөвт хүүгийн хөнгөлөлтийн хөрөнгийг тавьж, шийдвэрлэдэг. Ингэснээр хаврын улиралд махны үнийг тогтворжуулж байгаа.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 44 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    19 цаг 24 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    20 цаг 20 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    20 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    20 цаг 42 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК