Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын оюуны спортын тухай 24 баримт

2018-12-27
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Монголын оюун ухааны академиас Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх өвөрмөц сурах арга барилыг эзэмшүүлж, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилтыг тавин ажилладаг билээ.  Тэдний “сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүрдийг дэлхийд таниулна” гэсэн уриатай. Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр төвшинд зохион байгуулж байгаа билээ.

Баримт 2.

Тус академи анх 2010 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон 18 аймагт 35 мянгаас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекц үнэ төлбөргүй уншиж, 5000 илүү сурагчдыг оюуны хөгжлийн олон талт сургалтууддаа хамруулсан байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн 280 гаруй байгууллагад сургалт явуулж, санхүүгийн боломж тааруу 163 хүүхдийг богино болон урт хугацааны сургалтад суулгаж академийн дэргэдэх “Mega Mind” тамирчдын клубээрээ дамжуулан олон арван хүмүүнлэгийн ажлуудыг хийжээ.

Баримт 3.

Тус академиас өнөөдрийг хүртэл Монголдоо оюуны спортын 82 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5500 гаруй тамирчдыг хамруулан, Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 50 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болоод буй.

Баримт 4.

Монголын оюун ухааны академийн тамирчид гадаадын тэмцээн уралдаанаас нийтдээ 861 медалийг хүртжээ.

Баримт 5.

Тус академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь Турк Улсын Гази их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм. 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ.

Баримт 6.

Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.

Баримт 7.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн БНХАУ-д болж өнгөрсөн. Тус тэмцээнээс манай тамирчид 26 медаль хүртсэн. Тус тэмцээний дараахан Ой ухааны спортыг Монголд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Эрүүл мэнд, спортын яамнаас тэднийг Хүндэт жуух бичгээр шагнасан юм.

Баримт 8.

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус “бусад тэмцээнтэй адил биш” 6 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн, тэргүүн байрыг эзэлж мөнгөн шагналаа гардсан.

Баримт 9.

Тус академийн ихэр тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг Оросын “Россия 1” сувгийн хамт олон "Incredible People" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгтээ энэ оны наймдугаар сард урьсан. Тус нэвтрүүлэг ихэр аваргууд олныг гайхшруулсан билээ.

Баримт 10.

Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол тус академийн ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэдний хувьд өнгөрсөн онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн билээ.

Баримт 11.

Мөн тус академийн гишүүн “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “World Memory Championships” Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон юм.

Баримт 12.

Энэ сард Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 19401 оноо БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт орсон юм.

Баримт 13.

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2018" наадамд Монгол шатрын холбоо энэ жил шилдэг холбоогоор гурав дах удаагаа шалгарсан. Энэ нь 2016, 2017, 2018 онуудад дарааллан авч буй нь юм.

Баримт 14.

Манай улсын шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун “2561”, эмэгтэй шатарчдын чансааг Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Б.Мөнгөнтуул “2410” нар тэргүүлсээр байна. Дэлхийн шилдэг 100 охидын жагсаалтад Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ “2356” чансаагаар найм, ФИДЕ мастер Б.Амина “2256” чансаагаар 46, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа “2216” чансаагаар 60 дугаарт байрт тус тус бичигдсэн байна.

Баримт 15.

Дэлхийн шатрын холбооноос 2018 оны нэгдүгээр сарын чансааг шинэчлэн гаргаснаар “ФИДЕ-гийн чансаа” манай улс 177 орнoос дахин 57 дугаар байрт бичигджээ.

Баримт 16.

Хаан Салманы нэрэмжит болгон ОХУ-ын Санкт Петербург хотноо арван хоёрдугаар сарын 25-31 өдрүүдэд зохиогдох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас ОУМ Д.Номин-Эрдэнэ, залуу тамирчин Т.Мөнхзул нар оролцохоор мэдүүлжээ.

Баримт 17.

Энэ оны дөрөвдүгээр сард Сонирхогчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Сардина арал дээр дөрөвдүгээр сарын 21-30-нд  зохион байгуулсан бөгөөд манай шатарчин Б.Баярмаа дэлхийн аварга болсон билээ.

Баримт 18. 

Манай даамчдын чансааг ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрчүүдээ манлайлсан бол ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна.

Баримт 19.

Харин энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд батлагдсан дэлхийн чансааны U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг “2194” чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц “2054” чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил “2025” чансаагаар 15-д, 70-аас дээш насанд спортын мастер Т.Пүрэвдорж “2062” чансаагаар 33-т жагсжээ. Харин Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14 дүгээрт, эмэгтэй ангилалд есдүгээрт эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам даамчин бүртгэгджээ.

Баримт 20.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэллээ. Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангасан байна. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авчээ.

Баримт 21.

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арван хоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав.

Баримт 22.

Британийн сэтгэл судлалын доктор Ричард Линн, Финляндын улс төрийн шинжлэх ухааны профессор Филан Тату Ванен нар 2002-2006 онд дэлхийн 80 гаруй оронд IQ “Intelligence Quotient буюу Оюуны итгэлцүүр”-ийн судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр Монгол хүн оюуны хөгжлөөрөө зургадугаар байрт жагсаж байна.

Баримт 23.

Монгол хүүхдүүд геннист бичигдэж эхлээд буй. Тодруулбал,  12 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академиас насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд амжилттай өрсөлдөж, Дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.

Баримт 24.

Мөн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард  Хонг Конг улсад болсон. Тус тэмцээнд  Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд ОУ-ын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож энэ оны Геннисийн номонд бичигдэхээр болсон юм.

image

Монгол хүний оюун ухаан дэлхийд зургадугаарт жагсаж байна. Монголын оюуны спортууд дэлхийд нэр алдраа мандуулсаар байна. Саяхан л Х.Хатанбаатар гэдэг залуу Монголын оюун ухааны академийг байгуулж байсан бол өдгөө Монгол хүний оюун ухааныг дэлхийн тавцанд хэдэнтээ гаргалаа. Монгол хүн оюун ухаанаараа дэлхий рекордуудыг хэдийнэ эзэмшээд эхэлжээ. Ингээд оюун ухааны спортын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (105.113.22.116)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (105.113.22.116)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • Ж.Билэгсайхан (103.111.68.3)
    Монгол орон минь улам их мандан бадраг
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Баасансүрэн (202.126.89.66)
    Ийм оюуны потенциал өндөртэй ард түмнээ сайхан удирдаад явчихдаг төрийн түшэ эд байдаг бол Монгол мөн амархан хөгжинө дөө.Монголын оюун ухааныг дэлхийд гайхуулж байгаа энэ залуу багш Хатанбаатард 2018 оныхоо Чингэсийн одонгоо өгөхгүй яасан юм болдоо.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Delger (1.25.86.190)
    Sain bna!
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 18 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 14 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    3 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 42 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 55 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК