Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонгилын “эцэг”-ээс хонгилын “эзэн” болсон Д.Дорлигжав

2019-1-11
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны долдугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Түүний төрсөн буурь нь Зүүнговь сумын нутаг Бага нуурын урд дэнж. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Малын эмчээр ажиллаж байсан.

Баримт 2.

Тэрбээр Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан.

Баримт 3.

Түүнийг сонгуульд одгүй бөхчүүдийн нэг гэх нь бий. Учир нь УИХ-ын сонгуульд хоёр удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан. Мөн намын дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал байсан хэрнээ “Эрдэнэт” хотоос сонгогдож чадаагүй. Дараа нь орон нутгийн сонгуулиар бас л тэнгэр харсан юм.

Баримт 4.

Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Москвагаас “тэсрэх бөмбөг” тээж ирж байв. Энэ нь “ОХУ их өрийг тэглээгүй юм билээ” гэж сүр бадруулан зарласан нь буруудаж, “Д.Дорлигжавын сүржигнэл” гэж хэсэгтээ шуугисан юм.

Баримт 5.

Долдугаар сарын 1-ний жагсаалын үеэр үр хүүхэд, хань ижлээ алдсан хохирогчдын өмнөөс “Та нар 50 сая төгрөгийг голсон гэл үү. Надаас өөр та нарыг хэн тоож уулзах юм бэ. Би л тоож уулзлаа шүү. Одоо болоо юм биш үү. Яагаад төрөөс хүний амь нэхээд байгаа юм бэ. Тэр хүн алсан цагдаа нараасаа очоод нэх. Харин ч 50 сая төгрөг өгсөн нь их юм гэж бодоорой” гэсэн доромжилсноор “жижигхэн хүний суганд хавчуулагдсан хүн том болжээ” гэх багагүй хугацаанд баалуулж байв.

Баримт 6.

Түүний байгуулсан ганц гавьяа нь Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа “Элитийн батальон” байгуулсан явдал. Энэ санал санаачилга сайд болохоос нь өмнө гарч түүний үед ажил хэрэг болсон гэдэг.

Баримт 7.

“Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод Д.Дорлигжав харин ч нэг дуулиан шуугианы эзнээр тодорсон. Энэ нь Кипр Улсын ямар нь мэдэгдэхгүй жул компанид 800 мянга ам.доллар шилжүүлсэн нь илчлэгдэж хэрэг мандаасан.

Баримт 8.

2005 онд ҮЗХ-ны Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байранд болсон М.Энхсайханыг АН-ын даргаас огцруулах хурлын үеэр “Алтан гадас”-ынхан Гончигоо, Дорлиг хоёрын хэнийг нь Ардчилсан намын даргад зүтгүүлэхээ ил санал хурааж шийдсэн. Өмнө нь намын даргаар томилогдож чадаагүй Д.Дорлигжавыг биш Р.Гончигдоржийг ил тодоор олонх дэмжсэний төлөө Д.Дорлигжав “Алтан гадас” өвөртөлжээ.

Баримт 9.

Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “АН-ын даргын өрөөнд тагнаж чагнах төхөөрөмж тавилаа” хэмээн шуугиулж намынхаа нэр дэвшигчийн рейтингийг навсайтал унагаж байв.

Баримт 10.

Ерөнхийлөгч.Ц.Элбэгдоржийг 2004 онд АНУ-аас ирэхэд журмын нөхөд нь ёслол төгөлдөр угтахад “Тэр Элбэгээ яахав дээ, америкжсан нөхөр” хэмээн үл тоосон хүн бол Д.Дорлигжав. Харин нөгөө талд Ц.Элбэгдорж “Дорлигоо “Алтан гадас”-ынхантай байхдаа л онгирдог юм. Ганцаараа байхад нь би гараасаа гаргана гэж байхгүй” хэмээн басамжилсан байдаг.

Баримт 11.

“Шударгаар олсон хөрөнгө маань энэ” гээд харуулчих юмгүй төрөөс төрсөн тэрбумтны нэг нь Д.Дорлигжав гэдгийг олон хүн гэрчилдэг. Хамгийн наад зах нь гэхэд “Билэг” хууль зүйн дээд сургуулийг өөрийн болгож байснаас гадна  хотын төвийн нэг шилэн байшин түүнийх гэгддэг.

Баримт 12.

Түүний тарьсан бас нэг балаг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох үедээ 20 төрийн албан хаагчийг хоморголон халсан “хэрэгт” унаж, шүүмжлүүлж байв. 

Баримт 13.

Тэрбээр Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, Ерөнхий сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ардчилсан намын дарга, генсек, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий прокуророор томилогдож байсан ч Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдохыг хүсэмжилж явсан нэгэн.

Баримт 14.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа “Шим Технологи”, ”Meтал-Teх” хэмээх хоёр компани “Эрдэнэт” үйлдвэрт ихээхэн хэмжээний өртэй бөгөөд луу унжсаар олон жилийн нүүр үзсэн. “Эрдэнэт” үйлдвэрт тав орчим тэрбум төгрөгийн өр төлөх ёстой дээрх хоёр компанийн нууц ноёнтон гэж цоллуулсан удаатай.

Баримт 15.

Д.Дорлигжав: Өндөр албан тушаалтай байна гэдэг жирийн ард иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгагддаг байх ёстой.

Баримт 16.

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өнөөх алдарт дөрвөн сая ам долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн. Хариуд нь Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй” гэсэн. Үүний дараахан буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ-т өргөдөл гаргасан байдаг.

Баримт 17.

“Д.Дорлигжав сайдыг би том улстөрч, том хуульч гэж хардаг. Өмнө нь Батлан хамгаалахын сайд хийж байсан хүн шүү дээ. Би сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Уулзахдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг нэг тийш нь шийдээч. Өмнөх сайдын чинь алдаа шүү гэдгийг сануулсан” гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгч байжээ.

Баримт 18. 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын охин Д.Сарангэрэл Турк Улсад аялж яваад 2015 онд харамсалтайгаар амиа. Талийгаач Д.Сарангэрэл нь “MTS”-ийн П.Бат-Эрдэнийн том хүү Б.Сэрээтэртэй хамт гэгээн валентины өдрийг тэмдэглэж байхдаа далайд живсэн юм. Эргийн харуулын мэдэгдсэнээр усанд унасан найз залуугаа аврахаар Д.Сарангэрэл араас нь үсэрсэн болох нь камерийн бичлэгт бичигдэн үлджээ.

Баримт 19.

Охиныг нь өнгөрснөөс нэлээд хугацааны дараа Д.Дорлигжав прокурорын охины талаар таагүй мэдээлэл цацагдсан. Энэ нь Швейцарьт их сургуульд сурдаг байсан талийгаач охин Д.Сарангэрэл нь “Nova Mongolia Corp” хэмээх компанийн 30 хувийг эзэмшдэг байснаа “Nova Resource” компанид зарсан талаар мэдээлэл. Тухайн үеийн мэдээллээс харахад, “Nova Mongolia Corp” компанийн 30 хувийг Д.Дорлигжавын охин болон М.Дэмбэрэл гэдэг хүний хамт эзэмшдэг байж.  М.Дэмбэрэл өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн гэдэг мэдээлэл ч тухайн үед цацагдаж байсан. Ямартай ч тус мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллага шалгасан эсэх нь тодорхойгүй нам жим болсон билээ. 

Баримт 20.

Өөрөөр өөрийгөө цэнэглэдэг мотор үйлдвэрлэж, оюуны өмчийн патентийг өөрийн нэр дээрээ өнгөрсөн сарын 31-ний өдөр бүртгүүлээд амжсан нь юм юманд элдэвтэй хүн гэдгийг батлан харуулсан юм.

Баримт 21.

Энэ талаар “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Д.Дорлигжав эрдэмтэдийг ходоодоор худалдаж авахаа болих хэрэгтэй. Зохион бүтээсэн бүтээлийг өөрийнхөө нэр дээр патентжуулсан. Арай ч дээ” гэж толгой сэгсэрсэн удаатай.

Баримт 22.

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Тэр угаасаа жаахан тэнэгдүү хүн.

Баримт 23.

Хамгийн олон жил “өгсөн, авсан” гэж хэрэлдэж буй хоёр бол “Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд болон прокурор асан Д.Дорлигжав нар. Тэдний хооронд эхлээд дөрвөн сая ам.долларын асуудал яригдаж байсан бол эцэстээ энэ тоо есөн сая ам.доллар болж өссөн. Эцэст нь Д.Дорлигжав нь УЕП-оор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Баримт 24.

УЕП-оос эхлээд салбарын сайд хийсэн тэрбээр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчдын нэг. Тиймдээ ч энэ удаагийн хэрэгт Х.Баттулга Ерөнхийлөгчийг дэмжлэг үзүүлнэ гэдэг найдаж буйг эх сурвалжууд өгүүлсэн. Үүнийг нь батлах нэгэн үйл явдал өнөөдөр болсон нь түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагт товлогдсон юм.

image

Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шударга бусын хонгилын “эцэг” гэж цоллох нь бий. Тэгвэл тэрбээр бусдыг дарамталж, онц их хэмжээний мөнгө авсан хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоноор хонгилын “эцэг-ээс “эзэн” болчихоод байна. Гэвч УЕП-оос салбарын сайдын албыг хашиж байсан хүний хувьд хуулийн байгууллагын процессийг гаргаахгүй гэдгээ батлан харуулсан нь хоригдоод гуравхан хонохдоо дараагийн шүүх хурлаа товлуулж чадснаас харж болно. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (66.181.160.118)
    Ардчилалын алтан хараацайнуудын нэг гэж бодож явсан чинь Ардчилалын АРАНГА байсан золигуу??? Ер нь Ардчилсан намын нэрийг ардчилалын лидэр гэгч шуналтнууд л гутаагаад байгаа болохоос жирийн иргэд л өргөж явана шүү дээ. Ардчилалын нэрийг бузарласан нөхдийг АН-аас бүгдийг нь зайлуулах хэрэгтэй
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.192.43)
    Нүгэл нь нүдээрээ гарах вий дээ....Аймшиг....
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.44.167)
    xongild amidrax wii de yyana we
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (202.180.218.38)
    энэ луйварчинг яаж шийтгэхээс хуулийнхны хувь заяа шийдэгдэнэ
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.17.207)
    Энэ яавч төрийн хар хүн бишээ 7 сарын 1 ний хохирогчидод юу гэж хэлсэн гэнэ үү
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.44.167)
    ichsen xvn xvn alnaa gej odoo oroitson bxoo xu
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.44.167)
    ter xongildoo amidarchmaar yum bishvv
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    harvaas neg medrel um shig hyn baigaad baidag iim buzar luivarchin baijee,,,odoo ilreegui aimaar ih baigaa ni oilgomjtoi l um baina, ulsiig hohirolgui bolguulah heregtei, shorond nasaaraa,,,!!! luivraar olsson horongo ni gaigaa tariad baigaagch oilgodoggui hyn baihdaa
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (178.85.140.24)
    Hunii.Adag
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Халх (202.21.106.141)
    Энэ ардчилалын нэр гутаасан муу дөрвөд Дорлигжав. Одоо тэр Нямдорж ахаараа аргалуул . Хууль сайн ,засдаг, Нямдорж ах чинь наад хэргийг чинь баллуурдах байлгүй.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.186.156)
    Жинхэнэ дээрэм б.а Нүгэлээ үүрээд явна үүнээс өмнө хөрөнгийг нь хураа ялыг нь эдлүүл хувийн хэвшил луйварчдаас болоод хөгжиж чадаргүй монгол улс хүнд байдалд ороод б.а аа
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР ЭЛБЭГЭЭ (103.26.194.178)
    үхсэнийхээ араас үр удам үндэс угсаагаараа хөтлөлцөөд далд орж МОНГОЛЫГ АМРААГААСАЙ... ДӨРВӨН ШИЙР МАХ БИШ........
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Амар (202.179.25.85)
    Дорлигжав хулгайч нь хулгайч гэхдээ Алтан Дорнот Монголыг Т.Ганболд банди яаж худалдаж авсанаа нэг сайхан халаач Хамаа, Одоо Паушок ямар алхам хийхийг Монголчууд харах л үлдлээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Муунохой (203.91.115.50)
    Дашийн Бямбасүрэн ЕС-ийн тэжээсэн бяруу биз дээ
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ГАНБОЛД ҮНЭН Л ДҮГНЭСЭН БАЙНА. ЕР НЬ БОЛ ДОРЛИГЖАВ ТЭНЭГДҮҮ, ТОЛГОЙДОО СУМТАЙ ДҮҮНГЭДҮҮ ХҮН ШҮҮ ДЭЭ. ХАРИН ИДЭХ, ЛУЙВАРДАХ БОЛОХООРОО ТОЛГОЙ НЬ ЯМАР САЙН АЖИЛЛАДАГ ЮМ??? ИЙМ ЛУЙВАРЧИНГ АРД ТҮМЭН ЗӨВ Л ДҮГНЭЖ, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛГОДОГГҮЙ БАЙЖ, БУСАД АЛБАН ТУШААЛ НЬ ДАН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН БУЮУ ЭРДЭНЭТЭЭС ШААСАН МӨНГӨӨРӨӨ ХУДАЛДАЖ АВСАН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.21.109.143)
    Нөгөө Элбэгдоржийнх нь тавьсан худалдагдсан шүүгч нар нь сулалчих нь даа хаж байгаарй. Одоогийн ажиллаж байгаа шүүгч нар бүгд Элбэгдоржийн тавьсан шүүгч нар Дорлигжав Элбэгдорж хоёрын бий болгосон шударга бусын хонгилын шүүгч нар шүү дээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Зоригт, Хосбаяр, Соёмбоэрдэнэ, Батцэрэн, Цагаанцоож эд бүгд Элбэгдоржийн захиалгаар Энхбаярыг, Цагдаагийн хэдэн хурандаа нарыг хилсээр шийтгэж хэлмэгдүүлснийхээ шанд дээд шүүхийн шүүгч болчихоод сууж байгаа. Эд нарыг байхад Доёо ял авна гэж байхгүй. Битгий горьд.
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.160.88)
    Их замын дээрэмчид болсон
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.42.85)
    ИХ гишүүд юун эрхэм гишүүн одоо Хулгайч, луйварчид болсоон
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин. (66.181.191.218)
    Ямар жигтэйхэн сэтгэлгүй байдаг юм бэ. Арай ч дээ. Монголын ард түмний баялагыг хэдүүлэхнээ идэж баярхаж байхад адилхан хувааж идэх ёстой бид ингээд зээлээс зээл, өрнөөс өрний хооронд үйлээ үзэж залуу насаа үдэж байгаадаа гутарч байна. Яасан ханадаггүй шунал вэ, шоронд нь хийж хөрөнгийг нь хураагаарай даа.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Иргэн (203.91.112.146)
    Эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэж харж байгаа.Яахав олсон хөрөнгөндөө тайлбар хийг л дээ.Хир зэрэг зохиолч юм.Эбийгээ ч гүйцэхгүй байхаа.Уран гошгируулагчаасаа хуь дутуу юм гэв үү.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • ЗОЧ (150.129.141.181)
    МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС АРЧИВАЛ ТААРНА. ХОГ НОВШ РЕКЭТЧИН. ПРОКУРОР НЬ РЕКЭТЧИН УЛС НӨГӨӨ ИТАЛИ2Д Л БАЙСАН БАЙХ. КОЗА НОСТРА. 20 ГАРУЙ ЖИЛ МУ ИЙМ БАЙДАЛТАЙ ЯВЖ ИРСЭН НЬ М. ЭНХБОЛДЫГ ХАМГААЛААД БАЙГАА МААФИТАЙ ХОЛБООТОЙ ЭНЭ БОЛ СИСТЕМ. ЮУН БҮЛЭГЛЭЛ. ГЭМТ ХЭРЭГ ТӨРИЙН ЭСРЭГ.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • ondor nastan (182.160.33.28)
    icheechee
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.79)
    Гүтгээд байгаа юм билээ дээ.
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
    • Chi Dorligjaviin bogsnii alchuuruudiin neg uu? End tend olon huuhentei bas olon huuhedtei hun shdee ene hugaich chn
      2019 оны 01 сарын 12
  • Зочин (64.119.20.162)
    “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Т.Ганболд урьд нь Дарханы Тмөрлөгийн үйлдвэрийн дарга байхдаа хийж байсан бусармаг үйлдлүүдийг нь шалгавал маш ноцтой юм гарна даа!!! Ер нь юу ч хийхээс буцахгүй этгээд дээ!!! Дорлигжав тийм хэрэг хийсэн нь шүүхээр нотлогдвол итгэж болох юм!
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
    • shalgaad hulgai hiisen bsan bol odoo shorond suuj baih bsan bailguidee, chi bitii erguu yum yri. Medeej dorligjav hulgaichiin hamsaatan biz!!!
      2019 оны 01 сарын 12
    • Иргэн
      Ганболд хүү чамд ямар буруу юм хийсэн болоод чи ингэж бичээд байгаа юм бэ? !
      2019 оны 01 сарын 12
    • бөгс долоогч нар монголд арайл бждэ хөөрхий
      2019 оны 01 сарын 12
    • Ганболдыг өчнөөн шалгаа биз дээ. Одоо болно ш дээ.
      2019 оны 01 сарын 12
  • Зочин (14.192.210.178)
    Нямка ах нь байхад АТГ дарга ойрхон байнда
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Жинхэнэ албан тушаал нь (198.44.212.248)
    Рэкет гэдэг ХХК-ийн эзэн, Ерөнхий прокурор бөгөөд Ерөнхий Рэкетир асан Дорлигжав
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.181.59)
    Одоо эднийг хэр ноцтой товарищ вэ гэдгийг ялгахад улам л хялбар болж бна. Маш эвгуй, онцгуй, их хэмжээний идэж уулт, луйврын хэрэг мандахад ажиг ч угуй, оортоо МАШ ИТГЭЛТЭЙГЭЭР ногоо хунээ, бусдыг буруутан болгож гайхаж, эгдууцсэн дур эсгэгчид бол эд мэт хумуус. Улсыг наанадаж цаг хугацаа, цаанадаж эдийн засаг, ард иргэдийн тавлаг амьдрах эрх, хогжил, дэвшлээр маш их хохироосон улсуудыг ер нь бух зуйлийг нь улс БУЦААН АВЧ иргэншлээсээ хасчих хэрэгтэй! Тэд Монгол улсын иргэн байх эрхээ хийсэн уйлдлуудээрээ алдсан.!
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • рхо (202.21.106.145)
    Элбэгдорж түүнийг ГОКийн захирал болгож хамтарч цөлмөх ажилдаа ханцуй шамлан орсонд оо тэртээх 1998 -оны 8-р сард
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • хэхэ (64.119.26.180)
    шорондоо үх
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Наранчимэг (66.181.183.174)
    Дорлигжавын гар хөл болж хүн хэлмэгдүүлэн яллаж байсан прокуроруудыг эрүүдэх цаг удахгүй гэдэгт итгэж байна. Бурхан ивээнэ
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • ноьш (150.129.141.197)
    энэ улстөрчдөөс ямар их залхаж байна аа
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • монголын ард түмэн (66.181.178.244)
    үүнийг сайн шалгах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.188.239)
    түүнд хууль зүйн сайд нэг бус аварч байсан Нямдорж байхад Шоронд орохгүй. Одоо Энхболд огцорвол тэр харин АТГ-н дарга болж хариугаа авах л юм төлөвлөж байгаа.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.53)
    ичээчээ п минь
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Чимгээ (66.181.161.40)
    Энийг шоронд бүх насаар нь хатаагаач хөгийн новш хүний адаг шаар үхвэл таарна
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
    • Шижир
      Муулах, доош нь хийх гээд гээд аргаа барсан юм бичиж байх юм.,Тэгсэн ч үнэн юм үнэнээрээ ялгарах өдөр ирнэ. Ганболд өөрөө луйварчин, одоо бүүр цагаандаа гарсан бололтой. Паушок тэр мөнгөний учрыг тайлбарлаж өгнө. Ганболд Паушокийг Монголд ирж чадахгүй , түүний үг үнэ хүндгүй гэж тооцоолсон ч удахгүй өөрөө суух өдөр нь ирнэ. Нэг тийш хэт туйлшрах хэрэггүй_зөвхөн төрсөн эх эцэгтээ итгэ, өөр бусад нь худлаа байх магадлал 99 хувь.
      2019 оны 01 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    38 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    45 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 19 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 15 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    3 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 42 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 46 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 55 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК